Олон улсын төсвийн түншлэл (www.internationalbudget.org) байгууллагаас хоёр жил тутамд эрхлэн гаргадаг “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа”-ны түншээр Нээлттэй нийгэм форумын судлаачид ажиллан 2023 оны судалгааг хийж, үр дүнг сонирхогч талуудад хүргэж байна.

Уг судалгаа нь Засгийн газрын төсвийн мэдээллийг олон нийт авах боломж, улсын төсвийн үйл явцад олон нийтийн зүгээс оролцох албан ёсны боломжит сувгууд, мөн хууль тогтоох болон аудитын байгууллага зэрэг төсвийн хяналтын институциуд төсвийн үйл явцыг хянахад гүйцэтгэж буй үүргийг үнэлэх шалгууруудад тулгуурлан хийгддэг.

Судалгааны хүрээнд манай улс төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоо, төсвийн хяналтын тогтолцоог өнөөгийн түвшнээс сайжруулахад чиглэсэн зөвлөмж гаргажээ.

“Төсвийн нээлттэй байдал 2023” олон улсын судалгаан дахь Монгол Улсын үнэлгээний тайлан
(PDF файл татах)

Эх сурвалж : https://forum.mn/product/391855