Хуралдаан мөн өдрийн 09 цаг 30 минутад аймгийн Нутгийн удирдлагын ордны Сүлд танхимд эхлэв. Хуралдаанд аймгийн ЗДТГ, түүний харъяа хэлтэс агентлагуудын удирдлагууд, орон нутгийн хэвлэл мэдээлийн ажилтнууд оролцов.
Хуралдаанд ирвэл зохих нийт 41 төлөөлөгчөөс хүрэлцэн ирсэн 33 буюу ирц 80.5 хувьтай байх тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд үг хэлэв. /хавсаргав/
Хуралдаан даргалагчаас хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг хэлэлцүүлэн батлуулав.
Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор
- Хэлэлцсэн нь: Аймгийн Засаг даргын Бүтээлч Өвөрхангай хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. /Илтгэлийг хавсаргав/
Г.Ганболд: Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн ИТХ-ын ажлын хороодоос өгсөн нэгдсэн санал дүгнэлтийг Төрийн албаны шинэчлэл, нутгийн удирдлага, эрх зүйн бодлого зохицуулалтын хорооны дарга С.Цэдэнбалжир танилцуулна. /Дүгнэлтийг хавсаргав/
Г.Ганболд: Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, ажлын хороодын нэгдсэн санал дүгнэлттэй холбогдуулан Засаг дарга болон бусад холбогдох хэлтэс, агентлагийн дарга нараас асуулт асууя.
Г.Ганболд: Асуулт байхгүй бол асуултаа таслах уу. Асуултаа таслая гэж байгаа төлөөлөгчид үнэмлэхээ өргөнө үү. Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар асуултыг таслав.
Г.Ганболд: Санал хэлэх төлөөлөгч байна уу?
И.Мөнхжаргал: ИТХ-д ирж байгаа материал хоцорч ирж байна. Танилцаж чадахгүй байна. Төлөөлөгчид асуулт асуухгүй байгаагийн гол шалтгаан нь материалаа одоо аваад уншиж байна шүү дээ. Ажлын алба 2-3 хоногийн өмнө өгмөөр байна.
Г.Ганболд: Материалуудыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд, өчигдөр ажлын хороодын хуралдаан дээр тарааж, бүтэн өдөр сууж хэлэлцэцгээсэн. Одоо өгч байгаа юм шиг ярьж болохгүй байх.
Үргэлжлэлийг дор дарж үзнэ үү.
Л.Энхбат: Бүтээлч Өвөрхангай хөтөлбөрийн илтгэлийг сонслоо. ХАА-н чиглэлээр газар тариалангийн хувьд 2 жил багагүй амжилт гарч байгаа. Үүнийг үргэлжүүлэх тал дээр нилээд бодлого төлөвлөгөө боловсруулж ажиллах шаардлаагтай байна гэж бодож байна. Яагаад гэхээр гурилын хэрэгцээг хангах зорилт өнөөдөр 6.6 хувьтай байна гэдэг нь жаахан чамлалттай тоо. Өнгөрсөн жил цаг агаар сайхан таатай байсан. ХАА-н бодлого сайн явсны үр дүнд тариалалтын хэмжээ нэмэгдсэн. Цаашид төр засгаас дэмжлэг байхад орон нутгаас давхар дэмжээд яваад байвал бид нарт зорилтоо хэрэгжүүлэх боломж байна. 2-рт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Засгийн газраас явуулж байгаа бодлогын хүрээнд сайн зохион байгуулж чадвал үр дүнд хүрдгийн жишээ бол байнгын болон түр ажлын байр зэргээс харагдаж байна. Өмнө нь халамжийн хэлбэрээр явдаг байсан бол өнгөрсөн 2 жилд яг энэ хөтөлбөрийг дэмжсэн нь ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг нийгмийн харилцаанд идэвхитэй оролцох, өөрийнхөө амьдралыг аваад явах боломжуудыг бүрдүүлсэн. Энэ дээр цаашдаа аймгийн Засаг дарга Хөдөлмөрийн хэлтэстэй хамтраад зөв зохион байгуулалттайгаар үргэлжлүүлээд явах шаардлагатай.
П.Адъяасүрэн: Хөтөлбөрийн 3.1, 3.2-той холбогдуулж санал хэлье. Төрийн үйлчилгээг сайжруулах талаар багагүй ажил хийгдэж, тодорхой үр дүн хүрч байгааг илтгэлд дурдлаа. Үүнийг тооноос чанарт шилжүүлэх асуудалд цаашдаа анхаарч ажилламаар байна. Тухайлбал, МШУТөв, иргэний танхимд маш их хэмжээний мөнгө зарж, байр сав бэлдэж тэнд цөөнгүй хүн ажиллаж байна. Тэнд авагдаж байгаа ажлын үр дүнг юугаар үнэлж байна вэ гэхээр хэдэн өргөдөл ирснээр, хэдэн хүн орж гарсныг үр ашигтай боллоо гэж дүгнэж байгаа явдал бол нийгэмд өгч байгаа ач холбогдлын хувьд сайн зүйл биш. Хэрэг дээрээ өргөдөл, гомдол нэмэгдээд байвал төрийн үйлчилгээ муудаж байгаа гэсэн үг шүү дээ. Харин энэ нь багасаад байвал төрийн үйлчилгээ сайжраад, иргэдийн сэтгэл ханамж сайжирч байгаа гэсэн үг. 2-рт төрийн мэдээлэл түгээх асуудал сайн биш байна. Хэвлэл мэдээлэл хүнд хүрэх нь хангалтгүй байна. Аймагт 4 телевиз, 2 сонин ажиллаж байна. Арвайхээр телевиз, Таны элч сонин 2 гайгүй ажиллаж байна, бусад нь гаралт нь тогтмол биш, чанарын шаардлага хангахгүй байдаг. Гэтэл хэдэн төгрөг батлаад, түүнийгээ 4 тийш нь адилхан хуваагаад өгчихдөг. Өнөөдөр эдгээрийн иргэдэд түгээж байгаа байдал нь харилцан адилгүй байгаа явдал бол бас л нэг тэгшитгэх ажлын хэлбэр болж байна. Дараагийн анхаарах ёстой юм төрийн бус байгууллагаар төрийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгэж энд багагүй мөнгө үрж байна гэж мэдээлж байна. Тэгвэл төрийн алба ТББ-ыг тэтгэхийн тулд нэг ажлыг 2 хүн хийгээд байна уу. Төрийн үйлчилгээг төрийн бус байгууллагаар хийлгээд болоод байгаа юм бол төрийн ажлын аппарат яаж хөнгөрч байгаа юм. Хичнээн орон тоо хэмнэгдэж байгаа юм, хичнээн цалин хөлс хэмнэгдэж байгаа юм. Аль эсвэл төрийн бус байгууллагуудыг хэтэрхий зэрэгцүүлээд нэг ажлыг төрийн нэрийн өмнөөс нэг хүн, төрийн бус байгууллагаас нэг хүн хийгээд байдаг арга барил бий болох вэ гэсэн болгоомжлөл төрж байгааг хэлэх хэрэгтэй байх. Дараа нь төрийн байгууллага төрийн бус байгууллагын ажлыг хийдэг хандлага сүүлийн үед болж байна. Энэ зохисгүй байдлыг засах ёстой. Хуулийн үйлчилгээтэй холбогдуулж гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгаж судлах ажил үр дүнтэй болж чадахгүй байна. Гэмт хэрэг аймагт их хүндрэх шинжтэй байна. Хархорин, Уянга, Бат-Өлзий, Тарагт сумдын эрүүгийн нөхцөл байдал хүнд байна. Хуулийн байгууллагуудын хүч хэрэгсэл зарим газар 3, зарим газар 5 дахин нэмэгдсэн. Гэтэл гэмт хэргийн тоон үзүүлэлтүүд нь буурахгүй байна. Зөвхөн улирлаар, жилээр харьцуулаад ихэслээ, багаслаа гээд хөнгөн хуумгай дүгнэдэг. Гэмт хэрэг чинь бүхэл бүтэн үеийн үзэгдэл учир үүнд нухацтай дүгнэлт хийж, хэтийн төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай. Ялангуяа гэмт хэргийн дотор архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Архины борлуулалт харин ч хүрээгээ тэлж байна. Архи, согтууруулах ундаа борлуулах цэг асар их нэмэгдэж байна. Нөгөө нэг шалтгаан бол эзэнгүй айлууд бий болж байна. Үүнд үнэлэлт дүгнэлт өгмөөр байна. Тухайлбал, дотуур байрны хүрэлцээ муугаас нөхөр нь уулын мухарт хэдэн хоньтойгоо, эхнэр нь хүүхдүүдтэйгээ төвд байж байна. Үүнээс болоод эзэнгүй айлууд их бий болж байна. Бас гадаадад ажиллах хүч гаргах, уул уурхайн бүтээн байгуулалтад ажиллах хүч илгээх ажлуудыг гэр бүлээр нь зохион байгуулаагүйгээс мөн эзэнгүй айлууд олширч байна. Үүнээс болж гэмт хэргийн гаралт ихэсч байна. Насанд хүрээгүй хүний гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүний тоо нийт гэмт хэрэгтнүүдийн 5, 10 хувь байдаг байсан бол өнөөдөр 30 хувь рүү тэмүүлж байна. Энэ их сэтгэл зовоож байна. Дараа нь хүний эрхийн зөрчил тууштай буурахгүй байна. Хөдөлмөрийн мөлжлөг их байна. Олон 10 аж ахуйн нэгж ажиллаж хүнийг ажлаар хангаж байна, олон ажлын байранд зуучилж байна гэх боловч, санхүүжилт ирээгүй гээд 7,8,9 сард барилгын салбарт хүч хөдөлмөрөө өгсөн хүмүүс ажлынхаа хөлсийг авч чадахгүй байна. Энэ чинь хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Энэ чиглэлээр ажилладаг байгууллагын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байна. Өнөөдөр хөтөлбөрийн үзүүлэлт бол гайгүй байна. Гэхдээ энэ олон тоон үзүүлэлтийг чанарт шилжүүлэх шаардлагатай гэдгийг анхаараасай гэж бодож байна.
Х.Дашдэлэг: Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа. Ажлын хэсэг дээр би хэд хэдэн саналуудыг хэлж байсан. 53-р заалт учир дутагдалтай явж байгаа. Өнөөдрийн байдлаар өндөгний хэрэгцээний дөнгөж 3.8 хувь, гурилын хэрэгцээний 6 хувийг хангаж байгаа. Тэгэхээр энэ дээр ХАА-н газрынхан бизнес эрхлэгчидтай хамтарч энэ асуудлыг шийдэхгүй бол 100 хувьд хүрэхгүй болчих вий. Эрчимжсэн фермерийн аж ахуйгаа газар тариалангийн үйлдвэртэй нь уялдуулах бодлого авч хэрэгжүүлнэ гэсэн бас хэрэгжихгүй байна. Цаашдаа зохиомол хээлтүүлгийг хийж, төв суурин газрын сүүний хэрэгцээг хангах шаардлагатай. 62 дугаар заалт дээр цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг дэмжих нь зүйтэй байх. Энэ жил эрт бороо орж, байгаль цаг уур сайхан байгаагийн гол нөлөөлөл нь энэ зориудаар нөлөөлснийх. Бичин жил ойртож байгаа гэдгийг санах хэрэгтэй. Бичин жилийн гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаанд зориуд анхаарч, хохирол багатайгаар давахад хэрэгтэй болов уу. Орон нутгийн төсвийн нөөц бүрдэлт тасарч байгаатай холбогдуулаад Засаг дарга бүтээн байгуулалтын том арга хэмжээнүүд тасарч байгаад анхааръя гэж байна. Тарагт сумын ЗДТГ-н байр, 100 хүүхдийн дотуур байрын зураг төсөв хийгдсэн боловч одоо хөрөнгө санхүү байхгүй байна. Тэгэхээр улсын төсөв гэхгүйгээр орон нутгийн төсөв, хөрөнгө, өөр бусад төсөл хөтөлбөр дээр хамтарч ажиллаж нааш нь шийдвэрлэж ажиллах тал дээр идэвхи санаачлага гарган ажиллах нь зүйтэй болов уу.
Т.Бадрахбаяр: Төрийн үйлчилгээний шинэчлэлтэй холбоотой асуудлууд гарч байна. Төрийн албан хаагчдийн чадвар чадавхийн талаар бас ярьмаар байдаг юм. Тэргүүлэгчдийн хуралдаанд төрийн байгууллагууд, хэлтэс агентлагууд ажлаа танилцуулдаг. Энэ үед төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, ажлын чадамж үнэхээр муу байдаг: Хэлтэс агентлагийн дарга нар нь орж ирж ажлаа ойлгуулахгүй бол дор байгаа ажилтан мэргэжилтнүүд орж ирэхээрээ ажлаа ойлгуулж чаддаггүй. Тэгэхээр ажилчдаа ажилд нь илүү дадлагажуулж, ажлаа хийдэг болгоход анхаараасай гэсэн санал байна.
П.Баатар: Өнгөрсөн жил зарим сумдад услалтын систем тавигдана гэдэг судалгаа явагдсан. Зураг төсвийн 10 гаран сая төгрөг орон нутгаас гарна гэсэн. ОНХСангийн хөрөнгийг ИТХ-аараа баталчихсан хойно ийм санал ирсэн учир чадаагүй. 2015 онд иргэдийн саналыг хангалттай авч чадсангүй. Үүний өртөг үнийг хямдруулаад хийчих боломж байна уу? Үүнээс гадна Монголын цахилгаан холбоо компанитай хамтраад интернэт тавих гэрээ байгуулсан. Энэ ажлыг дэмжиж байгаа. Үнэ өртөг нь өндөр юм. Өөр арай хямд төсөр хийгээд өгье гэсэн компани байсан. Гэхдээ гэрээнд гарын үсэг зурсан. 2015 оны 01 сард ашиглалтанд орно гэсэн. Гэтэл дахиад ИТХ дээр гацах вий гэсэн болгоомжлол байгаа. ХАА-н хөтөлбөр дээр Уянга сумын Жаргалант багт 330 хүүхдийн сургууль, 10 ортой эмнэлгийн байр барих асуудал дурдагдсангүй. Энэ асуудалд анхаарал хандуулж хөөцөлдөх байх гэдэгт итгэлтэй байгаа. 10 ортой эмнэлгийн зураг төсвийг хийлгэчихсэн байгаа. Эцэст нь сонгон шалгаруулалт, боловсон хүчний асуудал дээр хаашаа яваад байна гэдгийг ойлгохгүй байгаа. Сургууль боловсролын байгууллагын удирдах ажилтнууд, захирал эрхлэгчийг аймгийн Засаг дарга батламжилж байгаа. Гэтэл мэргэжлийн хяналтын шалгалт очоод манай цэцэрлэг дээр асуудал хурц тавигдаад арга хэмжээ ав гэхэд би арга хэмжээ авах эрхгүй сууж байдаг. Тэгээд аймгийн Засаг даргад арга хэмжээ авч өгөөч гэсэн санал явуулсан боловч чимээгүй байх юм. Иймэрхүү байдлаар хариуцлагагүй хандаж байгаа хүмүүст тулж ажиллахад бэршээлтэй болчихлоо. Нөгөө талаар манай сумын цэцэрлэгийн эрхлэгч, Жаргалантын цэцэрлэгийн эрхлэгч, соёлын төвийн эрхлэгч, байгаль хамгаалагч дээр удаа дараа сонгон шалгаруулалт явуулж хүн томилж өгөх санал тавиад байхад одоо болтол чимээгүй байгаад байна. Жаргалантын сургууль дээр нягтлан тавих гэхээр сумын засаг дарга тавих эрх байдаггүй, Нэмэхбаяр даргатай зөвшилцөөд тавьдаг гэдэг. Гэтэл соёлын төвийн номын сангийн эрхлэгчийг аймгаас сонгон шалагруулна гээд явчих юм. Энэ мэтийн асуудал чинь болж байгаа юм уу? Иймэрхүү хүндрэлтэй юмнууд байна шүү гэдгийг цаашдаа анхаарах хэрэгтэй байна.
Ц.Батсуурь: Хөтөлбөрийн орон нутгийн чанартай зам гүүрийн засвар арчлалтын ажилтай холбоотой санал хэлье. Улсын чанатай автозамууд нь хөрөнгө санхүүгийн байдлаас тасраад явж байна. Орон нутгийн чанартай зам дээр цаашдаа төсөв дээр нилээд яригдах шаардлагатай болж байгаа. Намнансүрэнгийн гудамжны 870 км хатуу хучилттай зам, үерийн сувгийн ажлыг хийхэд Тэмүүн холдинг гэдэг компани шалгарсан боловч тендер нь нилээн будлиантай, гүйцэтгэгч компани зам хийх эрхгүй компани хийсэн. Өнөөдрийн байдлаар хучилт нь эвдэрчихсэн байгаа. Ирэх жил хуулж, дахиж тавихаас өөр аргагүй болсон байгаа. 2-рт 10-р багийн 1.3 км хатуу хучилттай замын ажлыг Анандын зам ХК хийсэн. Энэ зам бас адилхан хучилт нь эвдэрчихсэн байгаа. Гадны компаниудаар хийлгэчихдэг. Дараа жил дахиад хучилтаа хийлгэж чадах уу, үгүй юу гэдэг асуудал гарч байгаа. Тендерийн хороо маш хангалтгүй ажилладаг. Дээрээс нь аймгийн дарга нар мэдэж хэнийг шалгаруулахаа онцолчихсон, үргэлж мэдээд явж байдаг. Ийм будлиантай юмнуудыг таслан зогсоох хэрэгтэй байгаа юм. Орон нутгийн төсөв хүнд байна гээд байдаг. Ийм юмнууд дээрээ цаашдаа яаж ажиллах юм бэ?
Г.Ганболд: Өөр саналгүй бол саналаа таслая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөе. Саналыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар таслав.
Г.Ганболд: Төлөөлөгчдийн саналтай холбогдуулан Засаг даргаас тайлбар хэлье.
Д.Тогтохсүрэн: Газар тариалангийн салбарт гарсан ахиц дэвшлийг цаашид ахиулах гэдэг хэлбэрээр тогтоолын төсөлд оруулж болно. Цаашид бид үрийн нөөцийг нэмэгдүүлэх, үрийн фонд байгуулах чиглэлээр анхаарах ёстой юм байгаа юм. Адъяасүрэн гуайн хэлсэн саналуудыг мөн тогтоолыг төсөлд оруулна. Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг цаашид сайтар судлах, архидан согтуурахтай тэмцэх ажилд өөрчлөлт гаргах, хөдөлмөрийн мөлжлөгийг таслан зогсоох, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, төрийн бус байгууллагуудыг чадавхижуулах гэсэн байдлаар оруулъя. Дашдэлэг төлөөлөгчийн хэлсэн ХАА-н хүрээнд дэвшүүлсэн зоритуудыг ханган ажиллах гэдэг байдлаар тогтоолын төсөлд оруулж болох байх. Баатар төлөөлөгчийн хэлсэн асуудал дээр хариулъя. Цахилгаан холбоо компанийн хувьд Засгийн газраас аймгуудын дарга нарт 8 дугаар сард үүрэг өгөөд Цахилгаан холбоо компанитай хамтарч 5 жилийн хугацаанд сумдыг интернэтэд холбох, иргэдийг интернэт үйлчилгээнд холбогдох нөцлийг бүрдүүлэх чиглэлээр анхаарч ажилла гэж чиглэл өгсөн. Үүний дагуу цахилгаан холбоо компанитай гэрээ байгуулсан. Бүх суманд интернэтийн шилэн кабель очсон боловч байгууллагууд, иргэдэд интернэтийн үйчилгээ очих нөхцөл бүрдээгүй. Тийм учраас тамгын газарт 2 мега, сургуульд 2 мега, бусад 6 төсөвт байгууллагад нь интернэтийн үйлчилгээ оруулна. Дээр нь сумын төв дээр 2 цэгт утасгүй интернэтийн үйлчилгээг өгөх нөхцлийг бүрдүүлэхээр гэрээ хийсэн. Хамгийн дээд тал нь нэг сум 23 сая төгрөг төлөхөөр байгаа. Хөлсний хувьд бусад компаниудаас өндөр юм шиг харагдаж байгаа. Гэхдээ нэг том нөхцөл нь 5 жилийн хугацаанд интернэтийн төлбөрийг 50 хувь хөнгөлж байгаа. Энэ бол асар том хөнгөлөлт. Сумыг орон нутгийн хөгжлийн сангаас энэ хөрөнгө оруулалтынхөө мөнгийг гаргачих гээд, аймгийн зүгээс 2015 оны төсөв дээр интернэтийн төлбөрийн мөнгийг бүрэн тавьж өгч байгаа. Дээр нь орон нутгаас хөрөнгө гаргаад интернэтээр дамжуулж төрийн үйлчилгээг боловсронгуй болгох гээд байгаа. Тухайлбал хурлыг заавал энд дуудахгүйгээр сумандаа хийх боломжийг л бүрдүүлээд байгаа юм. Жаргалантын дотуур байр эмнэлэгийн хувьд бид анхаарал тавьж байгаа.
Г.Ганболд: Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны Бүтээлч Өвөрхангай хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт өгөх тухай тогтоолын төслийг Төрийн албаны шинэчлэл, нутгийн удирдлага, эрх зүйн бодлого зохицуулалтын хорооны дарга С.Цэдэнбалжир танилцуулна. Тогтоолын төслийг танилцуулав.
Г.Ганболд: Тогтоолын төслөөс асуух асуулт, саналтай төлөөлөгч байна уу?
Ж.Самданжигмэд: Хөдөлмөрийн мөлжлөгийг гэдэг энгийн нөхцөлд хэрэглээд байх үг биш. Хөдөлмөрийн мөлжлөгийг олон улсны түвшинд ямар түвшинд авч үздэг вэ гэдэг чинь тусгай шалгууртай үзүүлэлт. Үүнийг арай боловсронгуй үгээр тайлбарламаар байна.
Ц.Пунцаг: Хүний эрхийн салбарийн хүрээнд авч үзэж байгаа учир тэр тал руу нь томъёолж оруулъя.
П.Адъяасүрэн: Тендэрт зөвшөөрөлгүй компани ялчихаад зам тавиад, тэрнийх нь ажлын чанар муу байна гэж байна. Үүнд их ач холбогдол өгвөл зохих дүгнэлт. Тэр талаараа юм оруулбал яасан юм бэ.
Д.Тогтохсүрэн: Огт зөвшөөрөлгүй компани тендэрт шалгарна гэж байхгүй шүү дээ. Тендэртээ зөвшөөрөлтэй компани шалгарчихаад, гүйцэтгэж байгаа субъект нь зөвшөөрөлгүй байна гэж ярьсан. Ийм байдаг ганц зам дээр ч биш барилга дээр ч харагдаад байгаа. Хөрөнгөө оруулалтын чанарыг, технологийн чанарыг, өдөр тутмын хяналтыг сайжруулах гэсэн агуулгаар редакци хийж оруулъя.
Г.Ганболд: Өөр санал байна уу? Өөр санал байхгүй бол саналаа таслая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөе. Асуулт, саналыг таслав.
Г.Ганболд: Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны Бүтээлч Өвөрхангай хөтөлбөрийн эхний 2 жилийн хэрэгжилтэд дүгнэлт өгөх тухай тогтоолын төслийг дээрхи саналуудыг оруулаад батлая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөнө үү.
Шийдвэрлэсэн нь: Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны Бүтээлч Өвөрхангай хөтөлбөрийн эхний 2 жилийн хэрэгжилтэд дүгнэлт өгөх тухай 9/01 тогтоолд:
– Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг сайтар судлах, архидан согтуурахтай тэмцэх ажилд дорвитой ахиц гаргах, хүний эрхийн харилцаан дахь хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгах;
– Газар тариалангийн салбарт гарсан ахиц дэвшлийг ахиулах, үр дүнд хүргэх;
– Төрийн байгууллагуудын мэргэжилтэн, албан хаагчдын мэргэжил, ур чадварыг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ зохион байгуулж, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, төрийн бус байгууллагуудыг чадавхижуулах;
Хөрөнгө оруулалтын чанар, үр нөлөөг сайжруулах гэсэн заалтуудыг нэмж тусгахаар тогтож, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав.
- Хэлэлцсэн нь: Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлийн биелэлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын үр дүн, 2015 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал танилцуулав. /илтгэлийг хавсаргав/
Г.Ганболд: Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2015 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд өгсөн аймгийн ИТХ-ын ажлын хороодын нэгдсэн санал дүгнэлтийг Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын бодлого зохицуулалтын хорооны дарга Ё.Довчинсүрэн танилцуулна. /Дүгнэлтийг хавсаргав/
Г.Ганболд: Үндсэн чиглэлийн биелэлт, нэгдсэн санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух төлөөлөгчид асуулт асууя.
А.Ишдорж: Биелэлт дээр Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамж, дэд станцыг шинээр барих гэдэг дээр 100 гэснийг 50 болголоо гэсэн үү?
Ё. Довчинсүрэн: Дулааны цахилгаан станц дээр оноо хассан байна.
Д.Жаргал: Биелэлтийг тооцох аргачлал ноднин ч ярьж байсан. Дүгнэлтийг ажлын хороодоор хэлэлцэхэд байнга зовлон гарч байдаг. Ажлын хэсгүүд урьдчилж дүгнэлтийг бодитой гаргаж баймаар байна. Төлөөлөгчид л бууруулаад хасаад хаячихсан юм шиг харагддаг. 1.4.6 дээр эрчимжсэн МАА-г хөгжүүлэх чиглэлээр нилээд мөнгө тавьчихсан байгаа. Тэгсэн мөртлөө үр дүн байхгүй. Үнээн дээр гэхэд саалийн хугацааг 6 сар байна гэвэл өдөрт 3 литр сүү саасан байна. Энэ эржимжсэн АА мөн үү? Өндөглөгчийн тоо 2 дахин нэмэгдсэн байхад өндөгний хэмжээ урьд оноосоо 8 тн-оор буурчихсан байгаа. Үүнд
Л.Энхбат: Хархорин, Арвайхээр, Төгрөг, Нарийнтээлд цагаан будаа тарьдаг. 2, 3 жил явж байна. Жаахан жаахан тариад л 100 хувь гээд л яваад байдаг. Цаашдаа яах ёстой юм бэ? Ингээд яваад байх юм уу?
С.Цэдэнбалжир: Эрчимжсэн аж ахуй дээр орон нутгийн хөгжлийн сангаас зээл дэмжлэг үзүүлж байгаа. Үхрийн тоо, гахайн болон шувууны аж ахуйн эрхлэгчдийн тоо нэмэгдэж байгаа ч гэсэн нэгжээс гарч байгаа гарц өндөр хэмжээнд хүрэхгүй байгаа. Заавал зохиомол хээлтүүлэг шаардлагатай байгаа. Үүнийг үр дүнд суурилсан хэмжих шалгуурыг тодорхой болгох асуудлууд шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч эрчимжүүлж ажиллах шаардлагатай байгаа. Цагаан будаа тариалах ажил энэ оноор туршилтын ажил дуусч байгаа. Үр дүн дулаан сайтай газар тариалах боломжтой байна гэдгийг Монгол Улсын хэмжээнд манай аймаг дээр туршаад үр дүн нь гарчихаж байгаа юм. Дорнод аймагт мөн тариалах боломжтой байна гэсэн дүгнэлт гараад ирчихэж байгаа юм. Яамны түвшинд тайлангаа хүргүүлж байгаа. Энэ улсын хэмжээний дүгнэлт гарч байгаа томоохон ажил байгаа юм. Төгрөг суманд тариалалт хийгээд явна.
Ц.Батсуурь: 3.2 Элсэн тасархайн замын цагаагийн байнгын пост барих асуудал их ач холбогдолтой асуудал. Биелэлт нь ганц санал явуулсан байхад 90 гэчихсэн байх юм. Ард нь оноо тавьдаг юмаа анхааралтай тавьж байгаачээ. Хүнд даацын автомашинууд зам эвдээд байна. Тийм учраас түр болон байнгын постууд дээр пүү ажиллуулах санал байна. Замын цагдаагийн газартай хамтраад ажиллах боломжтой юм. Тарнын гүүр бол 2 талаараа тээврийн хэрэгсэл явахад хүндрэлтэй байдаг тул энд постонд гарахад боломжтой юм.
Г.Ганболд: Тарнын гүүрийн пост дээр Ерөнхий сайдын багцаас хөрөнгө нь шийдэгдсэн. Архангай аймаг хэрэгжүүлнэ. Тендэрт явагдаад шалгарсан гэсэн. Ойрын хугацаанд хийгдэх ажил.
П.Баатар: Зах дээр үнийн лангуу ажилуулж байгаа гэсэн. Энд сумдаас оролцох хэр боломжтой вэ?
О.Батжаргал: ХАҮТанхим, хөдөлмөрийн хэлтсээс олон удаа үзэсгэлэн худалдаа гаргасан. Энэ дотроосоо аймагтаа нэрээ гаргаад, гадны хүнд өгч болох, дотооддоо хийж болох зүйлүүдийг сонгож байгаа. Уянгаас бүтээгдэхүүн ирж байгаа гэж ойлгож байгаа. Аль бүтээгдэхүүнээ яаж оруулах вэ, борлуулалт нь цаашдаа ямар байх вэ, байнга нийлүүлж байх уу гэдэг асуудал чухал байгаа. Тийм учраас энэ дээр саналаа ирүүлэх боломжтой. Сонирхвол бүтээгдэхүүний жагсаалтыг үзүүлж болно.
Н.Золзаяа: Энэ худалдааг эхэлж туршилтын маягаар ХАҮТанхим дээр ажиллуулж үзсэн. Энэ хугацаанд аймгийн Засаг даргын орлогч Мөнхбаяраар ахлуулсан бүтээгдэхүүний чанар тогтоох комисс байгуулагдсан. Энэ комисс аймгийн нэрийг гаргах бүтээгдэхүүн юу байх ёстой вэ гэдэг стандарт, чанарын шалгуур тавиад, тэр бүтээгдэхүүнүүдээ борлуулаад явахаар тогтсон байгаа. Уянгаас сумаас одоогийн байдлаар гутал үйлдвэрлэдэг хүн бүтээгдэхүүнээ борлуулъя гэдэг санал тавьсан байсан. Одоо Хангамж зах руу шилжсэнтэй холбоотойгоор байр сав бэлдчихсэн, эхний бүтээгдэхүүнээ аваад зарим нэг борлуулалт эхэлчихсэн явж байгаа. Сумдын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнүүдтэй бүгдтэй нь холбогдож сумынхаа хэмжээнд үйлдвэрлэл хийж байгаа, бүтээгдэхүүнээ борлуулах боломжгүй байгаа тэр хүмүүсийг бүтээгдэхүүнээ ирүүл гэсэн хүсэлтүүдийг тавьчихсан. Эхний сумд нь бүтээгдэхүүнүүдээ ирүүлчихсэн байгаа.
Т.Санжидмаа: 1.3.5 дээр 2013 оны аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 37-р тогтоолоор батлагдсан “Ажил олгогч эздыг урамшуулах тухай” журам гарсан. Энэ журам дээр санал хэлмээр байна. Энэ журамд ажил хайгч иргэдийг бүртгэлтэй иргэдээс авсан тохиолдолд энэ урамшууллыг олгоно гэсэн. Гэтэл энэ бүртгэлтэй иргэд дотроос шалгаруулаад авах гэхээр шалгаруулалтад тэнцэх хүн ховор байгаа, ажил хайж байгаа иргэд дотор мэргэшсэн боловсон хүчин маш ховор байгаа. Өнөөдөр эмч авъя гэхээр дөнгөж сургууль төгссөн, голдуу хувийн сургууль төгссөн хүмүүс байдаг. Энэ нь нарийндаа ажлын шаардлага хангахгүй хэцүү байдаг. Аргагүй бүртгэлтэй иргэдийг авахаас татгалзаж, мэргэшсэн чадварлаг боловсон хүчнүүд олохын тулд өөрсдөө сонгон шалагруулалт хийгээв авч ажиллуулдаг. Тэгэхээр энэ журамд шинээр боловсон хүчин аваад, тогтвор суурьшилтай ажиллуулж, боловсон хүчнээ мэргэшүүлж дадлагажуулж байгаа ААНэгжүүдийг оруулах заалт оруулж болох уу гэсэн саналтай байна.
Г.Ганболд: Ажлын хороодоос өгсөн үнэлгээг Засаг дарга, ЗДТГ-аас зөвшөөрч байна уу? Тайлбар хийх үү?
Д.Тогтохсүрэн: Үгүй.
Г.Ганболд: 2014 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбоотой асуулт саналаа дуусгаад Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх жилийн ажилд аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн бодлого зохицуулалтын хорооноос өгсөн санал дүгнэлтийг хорооны дарга Ж.Пүрэвсүрэн танилцуулна. /Дүгнэлтийг хавсаргав/
Г.Ганболд: 2015 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл дээр асуух асуулттай төлөөөлөгч байна уу? 2015 оны үндсэн чиглэлийн төслийн саналаа хэлчихээд Ажлын хэсэг ажиллаж байх хооронд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлыг хэлэлцье.
Л.Энхбат: Цахим сүлжээнд холбоно гээд үндсэндээ ажил эхэлчихсэн яваа. Сумд орон нутгийн хөгжлийн сандаа хамгийн багадаа 10-20 сая төгрөг төлөвлөөд явж байгаа. Өчигдөр ажлын хорооны хурал дээр Засаг дарга Цахилгаан холбоо компаниар гүйцэтгүүлэхээр гэрээнд тусгагдчихсан байгаа. ОНХСан дээр суулгачихаар 20 сая төгрөгтэй сумд шууд гэрээ хийхээр хуулиа зөрчих гээд байгаа. Харьцуулалтын арга яах вэ, үнийн санал яах вэ? Үүнийг яаж зохицуулах вэ? Нэг санал байна. Ирэх жил орчин үеийн музей байгуулагдсаны 90 жилийн ой, Эрдэнэзуу музейн 50 жилийн ой болно. Эрдэнэ зуу музейн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Үндсэн чиглэлд тусгайлан заалт оруулах санал байна. Ой тэмдэглэх гэхээр наадам гэж ойлгож болохгүй. Ирэх Хархорин хотыг их монгол улсын нийслэл болгосны 750 жил болно. 2020 он гэхэд 800 жил болно. Үүнийг сумын наадам болно гэдэг утгаар нь хэлж байгаа юм биш. Үүнийг Ерөнхийлөгч, Засгийн газрын хэмжээнд аймгийн ИТХ, Засаг даргаас ойн арга хэмжээг тэмдэглэх санал оруулж, дэлхийд сурталчлах ажлыг бодлогын хэмжээнд авч явах нь зүйтэй гэсэн санал байна.
И.Мөнхжаргал: 2015 онд эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлана гэж байгаа. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын хүрээнд өрхийн эмнэлгүүдийг чадавхижуулах чиглэлээр нилээд ажил хиймээр байна. БОЭТ-ийн асуудал арай хэтэрч байна. Бүх хүмүүс БОЭТ дээр очерлож байна. Өрхийн эмнэлгээ чадваржуулж байж энэ ачааллыг багасгахгүй бол үнэхээр болохгүй байна. Энэ чиглэлээр дорвитой хэдэн заалтууд оруулмаар байна.
Г.Ганболд: Өөр асуулт санал байна уу? Асуулт, саналаа зэрэг хэлээд явъя.
А.Ишдорж: Мөрийн хөтөлбөрийн 2.1.8 дээр өрхийн эмнэлгүүдийг сонгон шалгаруулалтын зарчмаар менежментийн гэрээгээр ажиллуулах гэж заасан. Үүнийг яг энүүгээр нь үндсэн чиглэлд тусгаж Эрүүл мэндийг дэмжих жилтэйгээ уялдуулахгүй бол одоо өрхийн эмч нар ихэнхи нь тэтгэвэрт гарчихсан, зарим их эмч нар нь тэтгэвэрт гараад 5 жил болчихсон. Дараагийн боловсон хүчнээ авдаггүй, хувийн ч юм шиг, төсвийн ч юм шиг явдаг. Үүний дүрэм, статусыг авч үзэж сайжруулах шаардлага байна. ЗДҮХ 2.2.4т заасан СӨББын зөөлөн эдлэлийг үе шаттай шинэчлэх гэсэн заалт байгаа. Цэцэрлэгүүдийн зөөлөн эдлэл бараг маньтай чацуу шахуу юм байдаг юм шиг байна билээ. Маш их муудсан, бөөгнөсөн. Энэ бол бүх суманд хамааралтай асуудал. Үүнийг үндсэн чиглэлд тусгах саналтай байна.
И.Доржсүрэн: Сумдын эмийн эргэлтийн сангуудын статус тодохой бус, сүүлийн үеийн шаардлагад нийцэхгүй байгаа. Ийм үүнийг дахин авч үзэх гэдэг байдлаар үндсэн чиглэлд тусгах саналтай байна.
Р.Намгилрагчаа: БОЭТ-ын асуудал хүнд байгаа. Энэ дээр сумдын анхан шатны эмчилгээг сайжруулах шаардлагатай байх. Тэр дундаа сум дундын эмнэлэгтэй болох гэсэн санал явуулчихаад байж байна. Үүнийг нэг дор хийчих ажил биш. Шат дараатай авч үзэж ирэх жилийн үндсэн чиглэлд тусгаж, эхлүүлэх шаардлагатай байна.
Х.Дашдэлэг: Байгаль орчин, газрын харилцааны хүрээнд ажлын хэсэг дээр гарсан саналын дагуу нэмж оруулах санал байна. Байгаль цаг уурт зориудаар нөлөөлөх экспедицийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний мөнгө төлөлөчихөөд, 2-рт гамшгийн хохирлыг арилгах, сэргээн засварлахад 100 сая төгрөг төсөвлөчихсөн байдаг. Сумдад 15 сая төгрөг төлөвлө гээд байдаг. Тэгсэн мөртлөө бид нар гамшиг болохоос өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээн дээрээ мөнгө тавихгүй байж, гамшиг болсны дараа бөөн мөнгө төлвлөхөөр ямар үр дүнд хүрэх юм бэ? Энэ жил 6, 7, сард бороо оруулахад экспедицийн үйл ажиллагаа онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тэгэхээр энэ дээр ахиухан мөнгө төлөвлөж өгнө үү.
Т.Санжидмаа: 2015 он Эрүүл мэндийг дэмжих жил болох юм байна. Хархорин сумыг хөдөөгийн нэгдсэн эмнэлгийн статусын хэмжээнд нь байлгах юм бол эрх зүйн очноор нь хангаж өгөөчээ. Хөдөөгийн нэгдсэн эмнэлэг гэсэн мөртлөө үйл ажиллагаа явуулах техник, тоног төхөөрөмж, боловсон хүчин, бодлого төлөвлөлт, дээрээс орж ирж байгаа санхүүжилт зэрэг нь сум дундын эмнэлгүүдээс онцын ялгаагүй байгаа. Энэ дээр эрх зүйн орчноор хангах талаар эрүүл мэндийн газраас яам тамгын газарт бодлого боловсруулж оруулж өгөөч. 2-рт: Манай Хархорины өрхийн эмнэлгүүдэд байргүй гэдэг нөхцлөөр одоо болтол магадлан итгэмжлэлд оруулахгүй байгаа. Магадлан итгэмжлэл нь дуусаад 2 жил болох гэж байна. Магадлан итгэмжлэлгүй эмнэлэгээр үйлчлүүлж байгаа иргэд сэтгэл зүй ямар байх вэ? Энэ эмнэлэг дээр ямар нэгэн эрсдэл гарвал хэн хариуцах вэ? Байр гаргар өгөхгүй байгаа орон нутгийн захиргаа хариуцах юм уу? Энэ асуудлыг хурдан шийдвэрлэж өгөөч. 3-рт Эрүүл мэндийн системийн хамгийн гол ажил бол анхан шатны тусламж үйлчилгээ. ЭМГазар зөв юм руугаа хөрөнгө мөнгөө зориулах гэж байгаа юм билээ. Анхан шатны үйлчилгээ хэдий чинээ сайн байна дараа дараагийн эмнэлэгт үзүүлэх ачаалал багасна. Энэ үүднээс өрхийн эмнэлгийн асуудлыг шийдэж өгөөч.Мөн нэгдсэн эмнэлгийн статусыг шийдвэрлэж өгөөч.
Д.Болормаа: Өрхийн эрүүл мэндийн тусламж үйличлгээг сайжруулахад ямар шинэчлэл хийе гэж төлөвлөж байна вэ? Өрхийн эмнэлэгт одоо байгаа эмч нарын тоо хүн амынхаа тоонд хүрэлцэж байгаа юм уу? Шинэ боловсон хүчин авч ажиллууснаараа ямар чанарын ахиц дэвшил гарах юм бэ? Миний үзэж байгаагаар өрхийн эмнэлэг дээр анхан шатны тусламж үзүүлэх ямар ч нөхцөл байдаггүй. Тухайлбал, Уян сэтгэл өрхийн эмнэлэг дээр эмэгтэйчүүдийн үзлэг хийх оргүй. Иймд саваар хатуураад байна гэсэн хүн бүрээ жирэмсний зөвлөгөө өгөх рүү явуулчихдаг. Тэгэхээр энэ нөхцөл бололцоог нь хангах, орон байрыг нь өргөтгөх, нөгөө талаар эв эрүүл вакцинаа хийлгэх гэж орж ирээд ханиадтай байгаа хүмүүстэйгээ нэг урсгалд байж байгаад хүүхэд нь ханиад хүрээд, вакцины дараах хүндрэл болоод явах тохиолдол ч ажиглагдаж байгаа. Энэ тал дээр эрүүл мэндийн газар ямар арга хэмжээ авъя гэж төлөвлөж байна вэ? Шинэ боловсон хүчнээр хангах нь зүйтэй. Гэхдээ энэ хүмүүс чинь чадавхийн хувьд ямар байдаг юм бэ? Энэ тал дээр бодолтой ажиллах ёстой. Нөгөө талаар орон байрныхаа нөхцөл боломжийг хангах, тэнд ажиллах хүний нөөцийнхөө ажиллах бололцоог хангасан хойно энэ асуудал яригдана шүү. Чанартай шууд холбоотой болоод явчихна байна шүү. 2рт: Бүрд сумын дотуур байрны засвар дууссан үед таарч ажилласан. Тэр засварын ажлын үр дүнд сэтгэл дундуур гарч ирсэн. Биднийг төгсөхөд л тийм дотуур байр байсан. Яг тэр хэвээрээ. Өтгөн ногоон будгаар ханыг нь будчихсан. Ханыг нь огт тэгшилчихээгүй. Шатны аюулгүй үйл ажиллагаа хангаагүй юм хийчихээд 175 сая төгрөгийн засар хийсэн гоё байр гэж хэлэхэд үнэхээр хэцүү байсан. Яахаараа өтгөн ногоон өнгөөр будчихдаг юм. Хүүхэд гүйх юм чинь яагаад гэрэл гэгээтэй аятайхан зураг хөрөг наачихъя гэж боддогүй юм. Засвар үйлчилгээ хийсэн газар боддоггүй юм гэхэд тэрийг ашиглалтад хүлээж авч байгаа газар энэ дээр анхаарал тавьдаггүй юм бол? Мөн хүүхдийн формын асуудал байна. Форм үнэхээр шаардлага хангахгүй байна. 88 мянган төгрөгөөр авсан гэхэд одоо ар нь урагдчихсан явж байна. Сургуультай холбоотой асуудал дээр анхаарч үзээсэй гэж хүсч байна.
Б.Чимэг: Бидний хийж байгаа ажил материаллаг тал руугаа биш, хүмүүстээ оюунд нь хөрөнгө оруулалт хийх, гэгээрүүлэх, эерэг сэтгэлгээг хэвшүүлэх талд нь юм хиймээр байгаа юм. Эрүүл мэндийн салбарт хамгийн тэргүүлэх чиглэл нь урьдчилан сэргийлэх чиглэл байдаг. Үүнийг сайн хөгжүүлж чадвал эрүүл мэндийн салбарт эдийн засгийн үр ашиг, цаашлаад иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн том хөшүүрэг болох ёстой. Урьдилан сэргийлэх үзлэгийг хөдөө орон нутагт иргэдийн дунд өргөн хэмжээнтэй зохион байгуулмаар байгаа юм. Мөн улсын хэмжээнд нийгмийн даатгалаас уламшуулалт үзлэг гэж хийсэн. Энд хамрагдах боломжтой 4000 хүнй нэрийг нийгмийн даатгалаас гаргачихсан байна. Энэ хүмүүсийг олж үзлэгт нь хамруулах ажлыг зохион байгуулах юм бол урьдчилан сэргийлэх ажилд оруулж байгаа үнэтэй том хувь нэмэр гэж үзэж байна. Бид том том бүтээн байгуулалт ярихаас гадна жижиг боловч иргэдийн амьдралд шаардлагатай юмыг яримаар байна. Тухайлбал, эрүүл мэндийн эмч ажиллагсдын ажлыг үнэлэхгүй байх, хүлээлгэдэг, чирэгдүүлдэг гэх сэтгэлгээ нийтийн дунд ихэссэн байна. Нийт массаараа бол ийм биш байдаг. Энд иргэдийн сэтгэлгээг сайжруулах, хүлээцтэй болгох, сэтгэлд нь бага ч гэсэн гэгээ оруулах ажлуудыг хиймээр байна. Эмч, эмнлэгийн ажилчдынхаа нэр хүндийг өргөх, ололт амжилтыг нь мэдээлэх сурталчлах ажлыг хийж баймаар байна. Түүнчлэн байгаль орчноо хамгаалах тал дээр иргэн бүр анхаармаар байна. Баяр ёслолын тэмдэглэлт өдрүүдээр байгаль орчноо бохирдуулдаг асуудал ялангуяа наадмаар их болсон байна. Иймд баяр ёслолыг зохистой тэмдэглэх асуудлуудыг бас үндсэн чиглэлд оруулах нь зүйтэй байх.
Б.Батбаяр: Энэ жилийн үндсэн чиглэлийн хийх ажлын тоо цөөрсөн байна. Санхүүжилтээсээ болоод байна уу. Төгрөг сумын сургуулийн барилга хэцүү барилгууд байдаг. Нэг ч засвар оролгүй 10 гаран жил болж байна. Хүүхдэд ээлтэй дотуур байр гээд хөтөлбөр гараад ирлээ. Гэтэл дотуур байр засварлах мөнгө нь тусгагдаагүй байна. Соёлын төвийн дээврийн засварыг мөн хэдэн жил ярьж байна. Дээврээс болж барилгуудын доторхи нь муудаж байна. Музейн дээврийг засуулмаар байна. Эмнэлэг дээр чийрэгжүүлэлтийн танхимыг өргөтгөх саналыг хэд хэдэн адаа тавьсан байхгүй байна. Цэцэрлэгийн барилга гэж доогуураа сантехниктэй, байнгын ус алдаж байдаг. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа худаг засварын ажлууд чанаргүй хийгддэг. Бид нар хүлээж авахгүй гээд байхад малчинтай нь яриад гарын үсэг зуруулаад авчихсан. Малчин нь авъя гээд байхад та нар авахгүй гэлээ гэдэг. Энэ жил бас нэг худаг барьсан. Шөнө болсон хойно одоо хүлээлгэж өгье, машины гэрэл тусгаад ав гээд шаардаад байдаг. Авахгүй бол дараагийн жил танайд худаг засвар өгөхгүй гэж ярьдаг. Ийм юман дээрээ анхаараарай.
Ц.Батсуурь: Өрхийн эмнэлэг нилээд асуудалтай байгаа. Стандарт нилээд алдагдчихаад байгаа юм. Хэдэн хүн үзэх нормативтай байдаг юм. Тэгээд цөөхөн 2, 3-хан эмчтэй. Өөрсдөө хүн нэмэх бодолгүй байдаг юм уу. Үдээс өмнө хэдэн хүн үзчихээд л 4,5 гээд алга болчихдог. Айл өрхөөр явдаг ажил нь байхгүй болчихсон. Нилээд нрцтой байгаа. Үүнийг өөрчлөхгүй бол болохгүй байгаа. ЭМГазраас стандарт нормативыг бариулж, онцгой анхаарч өгөөсэй.
Ч.Самбуу-Ёндон: Арвайхээр сумын гэр хорооллын цахилгаан хангалтыг нэмэгдүүлэх гэж орсон байна. Арвайхээр сумын иргэдээс хамгийн их ирдэг гомдол нь эрчим хүчний хангалтын асуудал байдаг. Энэ дээр сар бүрийн 18-д бичилт хийдэг. Иргэдийн тэтгэвэр, цалин мөнгө буугаагүй байдаг. Ингээд хоног бүр алданги тооцоод явчихдаг. Өдөрт 1000 төгрөгйн алданги тооцдог. Сарын сүүлчээр үндсэн төлөх мөнгө нь 2 дахин өсөөд явчихдаг. Гэх мэт эрчим хүчний үйлчилгээн дээр хүндрэлтэй асуудлууд байгаа юм. 7 хоног бүр аймгийн шуурхай болдог. Энд эрчмийн дарга нь ирж суудаггүй. Энд юу болоод байгааг сонсдоггүй. Аймгаас тодорхой хөрөнгө мөнгө гаргаад, дэд станцын асуудлыг шийдэж өгөөд яваад байдаг. Гэтэл үүнийхээ үйлчиллгээг сайжруулах талаас нь анхаарч ажил хийгддэггүй. Шүүмжлэхээр төвөөсөө ингээд шийдчихсэн, бид яах ч арга байхгүй, программд орчихсон гэдэг. Тэр программыг хүн хиймэн юм чинь хүний хэрэгцээнд нь тохируулаад өөрчилж болно шүү дээ. Энэ асуудал дээр анхаарах шаардлагатай. Мөн уул уурхайн асуудал байна. Жид бүр уурхай гаргана, гаргахгүй гээд ярьдаг. Тэгээд МХГ-аас шалгалт гардаг. Уурхай эрхлэгчдээс шүүмжилж байгаа юм нь МХГ хаах дүр эсгээд араар нь хардалт дагуулдаг, шан харамж шаарддаг. Төрийн захиргааны төв байгууллагуудад хүртэл тавьдаг. Энэ чигэллээр дүнтэй шиг ажил хийж анхаарахгүй бол болохгүй байх. Алт олборогч компанийн томоохон эздүүд хэнд хэдэн төгрөг өгсөн, хэнээс хэдэн төгрөг авсан бэ гэж хэлдэг. Сүүлийн жилүүдэд сумын засаг дарга нь хүртэл энэ асуудалд холбоотой байна гэж хэвлэлээр хүртэл бичигдэж байна. Энэ ёс суртахууны асуудал хүртэл байна шүү дээ. Энэ талаар нэг зорилт тусгах хэрэгтэй байх.
Н.Золзаяа: Тусгай зөвшөөрлийн сунгалттай холбоотой сумдаас их хүн асуудаг. Мэргэжлийн хяналт дээр зардал байхгүй учир “бид нар өөрсдөө очиж чадахгүй учир та нар зардлаа даагаад, манай байцаагч нарыг аваачаад дүгнэлтээ хийлгэ гэдэг шалтгааны улмаас тусгай зөвшөөрөл нь сунгагдаж чадахгүй хүлээгдээд байгаа асуудал байна. Эдийн засаг хүндэрсэн энэ үед төрийн дарамтыг аль болох багасгах хэрэгтэй байна. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэсэн саналтай байна. Нутгийн бүтээгдэхүүн төслүүдийг үргэлжүүлэн хэрэгжүүлэх гэдгээр үндсэн чиглэлд оруулж өгөөч гэсэн хүсэлт байна. Дараагийн асуудал нь бил нар бизнес эрхлэгчдээ баялаг бүтээгч гэж үргэлж ярьдаг. Эдийн засаг хэдий хямралтай байгаа ч гэсэн татварын орлого биелж байгаа. Үнэхээр ажил олгож байгаа, дээрээс нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж байгаа, орлого бий болгож байгаа гэдгээр нь магтах зүйл их байдаг. Иймд үндсэн чиглэлд ААнэгжүүдийн үйл ажиллагааг алдаршуулах, дэмжих бодлого боловсруулах гэж оруулж өгөөч. Энэ бол зөвхөн урмын л асуудал. Аймагт нэг том самбар байрлуулчихаад шалгарсан ААНэгжийг нэг жилийн турш тэнд суртачилбал, тухайн ААНэгжийн нийгмийн хариулага, нэр төрөө бодох үйл ажиллагаа нь нэмэгдэнэ. Мөн Өндөр гэгээний 380 жилийн ой тохиож байгаа. Үндсэн чиглэлд тэмдэглэн өнгөрүүлэх бодлого гарган хэрэгжүүлэх гэж тусгагдсан. Тэгэхээр Есөнзүйл суманд Өндөр гэгээний дурсгалыг мөнхжүүлэх бүтээн байгуулалтын ажил гэсэн нэрээр оруулж өгөөч гэсэн хүсэлт байна. Соёл спорт холбоотойгоор өндөр зэрэглэлтэй тамирчид, тэдний залгамж халааг бэлтгэх гэж орсон байгаа. Дээр нь улсын аварга шалгаруулах жудо бөхийн 2 тэмцээнийг зохион байгуулах гэж нэр зааж оруулсан байна. Аймаг яг ямар спортыг хөгжүүлэх бодлого барьж байгаа юм бэ? Дэлхийд нэрээ гаргах, олимпийн төрөлд оролцох боломжтой ямар спортууд дээр ямар чиглэл барьж байгаа вэ?
П.Адъяасүрэн: Байгаль орчинтой холбоотой 6-д шаардлагатай газруудад булаг шандын эхийг хаших гэсэн байна. Шаардлагатай газруудыг нь эндээшээ олох юм уу, одоо байж байгаа юм уу? 2-рт одоогоос 25 жилийн өмнө баахан булаг шанд тохижуулсан чинь өнөөхийг нь шинжлэх ухааны үндэслэлгүй хийгээд баахан булаг шандыг устгах ажил болсон шүү дээ. Ийм юм болох вий гэж болгоомжилж байна шүү. Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд өрхийн эмнэлгүүд эрүүл мэндийн газрын шүдний өвчин болж байна. Эрх зүйн орчин нь ажил хийлгэдэггүй. ЭМГ-аас идэвхитэй нөлөөлөх бололцоо байдаггүй. Яагаад гэхээр нөхөрлөлийн дүрмээр явна гэдэг. Зөвхөн мэргэжлийн туслалцаанд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх л байдалтай байдаг. Үүнийг л өөрчлөхгүй юм бол энэ ажил цаашаа явахгүй. Бас өндөр мэргэжилтнүүдийг нутагшуулах асуудлыг энэ төсөлд зааж өгөх ёстой. Тухайбал, Хархоринд мэс заслын өндөр мэргэжилтэн урьж авчираад, жилд ийм хэмжээний урамшуулал өгнө гэчихээд өгөөгүй, нөгөөх нь нутаг буцаад явчихсан. Ийм ийм асуудлууыг анхаармаар байна. 3-рт ашиглалтад орж байгаа, барьж байгуулж байгаа газарт нь байна уу, хүлээж авч байгаа хяналтын хүмүүстээ байна уу. Төгрөг сумын Засаг дарга жилийн төсөв болгон дээр дотуур байр ярьдаг, Уянгын Засаг дарга Баатар одоо ярих байх, нэг ашиглалтад ордоггүй сургууль гэж ярьдаг. Хархоринд нэг барилга дуусчихсан хирнээ улсын комисс нь хүлээж хүлээж авдаггүй, хүүхдүүд нь дотор нь байж байдаг нэг барилга байдаг. Ийм асуудлуудыг яах юм бэ? Эдгээрийг энэ жил шийдэхгүй бол болохгүй шүү. Эдгээр асуудлуудыг тодорхой болгож оруулах шаардлагатай байна.
С.Цэдэнбалжир: Худалдаа үйлчилгээний салбарын зорилт дээр тодорхой зүйл энэ жил тусгагдаагүй учраас ирэх жил худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулах дээр тодорхой зорилтууд оруулмаар байна. Бүтцийн хувьд ч худалдаа үйлчилгээг бодлогын түвшинд хэрэгжүүлэх, зангидах асуудал орхигдож байгаа. Энэ дээр анхаарах шаардлагатай байгаа.
Г.Ганболд: Асуултнуудад хариулъя.
Ч.Сэрчмаа: Ирэх жилийг эрүүл мэндийг дэмжих жил болгож байгаад баяртай байгаа. Ажил аваад хамгийн түрүүнд анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байна. Анхан шатны тусламж үйлчилгээ стандарт удирдамжийнхаа дагуу явбал чирэгдэл хүндрэл бүх асуудал багасах боломжтой байдаг. Яагаад эмнэлгийн тусламж үйлчилгээ анхан шатандаа чирэгдэлтэй байна гэхээр барилга байгууламжаасаа авахуулаад стандарт биш байдаг. Хүний нөөцийн дутагдалтай байдаг. Үүндээ үнэлгээ хийгээд стандарт удирдамжийн дагуу хөгжүүлье, хийж гүйцэтгэе. Багаж, тоног төхөөрөмжөөр хангаад байхад хүмүүс нь ашиглаж чадахгүй байгаа зэргээс муу байгаа. Энэ тал дээр эрүүл мэндийг дэмжих жилийнхээ төлөвлөгөө болосвруулсан. Тодорхой асуудлуудыг оруулсан. Анхан шатаа сайн хөгжүүлэх ёстой, тэгвэл 2 дахь шат бүх юм буурах бодит үзүүлэлт болно. Өрхийн эмнэлэг дээрээ анхан шатны шинжилгээ шаардлагатай байдаг. Өрхийн эмч нар оношоо тавиад, эмээ бичээд явбал ийм асуудал гарахгүй. Нарны дөш эмнэлгийг өргөтгөх, Түшиг дөлгөөн эмнэлэг шатсан учир шинээр барихаар санал оруулсан боловч хасагдсан байна. Эмийн эргэлтийн сангийн хувьд хангалтгүй байгаа. Стандарт удирдамжийн дагуу үнэлгээ хийгээд ажиллуулна. Сум дундын эмнэлэг гэдэг дээр тодорхой хүн ам хамааралтай байдаг. 6000-с дээш хүн амтай, 4 мэргэжилтэнтэй байгаа тохиолдолд сум дундын эмнэлгийн хүчин чадлаар ажиллах боломжтой байдаг. Есөнзүйлд хүний нөөц дутагдалтай учраас даатгалаас санхүүжигдэх боломжгүй байдаг. Нэр өгөөд зогсох биш нэрний дор ямар стандарт байдаг юм тэр ажлуудыг хийж байж ажиллуулах боломжтой. Шинээр сурч ирж байгаа 4,5 хүн байгаа. Тэтгэвэрт гарах ёстой эмч нар нь гарахгүй учраас дахин дахин өргөдөл өгөөд байдаг. Өрхийн ахлах эмч нартай уулзаад ажлаасаа гарах хэрэгтэй, өөрийн хувь нэмрээ оруулсан ур чадвартай хүмүүс байгаа. Лоборанттай болгоод, нэг зөвлөх эмчтэй болгоод, эргэлт тойролт өндөр настан хүүхдээ эргэх, хэвтрийн өвчтөндөө хүрч ажиллахад болохгүй юм байхгүй. Нэгдсэн эмнэлэг нэртэй томдсон малгайтай байдаг. Яамнаас асуусан. Барилга байшин тоног төхөөрөмжөөрөө ажиллаж чадахгүй бол сумын эмнэлэгээрээ ажиллана гэдэг хариу өгсөн. Би үнэлгээ хийж үзчихээд яаманд хандана гэсэн бодолтой байна.
И.Мөнхжаргал: Арвайхээр хотын агаарын бохирдол ойлгомжтой байгаа. Энэ талаар ИТХ-аас 2 ч удаа зуух нийлүүлнэ гэсэн. 2015 онд 600 зуух нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Зуух нийлүүлээд гарч байгаа үр дүн нь ямар байна вэ? Яг туршилтын багажаар хэмжээд агаарын бохирдолт хэрхэн буурсан талаар мэдээлэл авмаар байна. Дараагийн төлөвлөж байгаа ажил нь хэрхэн буурах гэж байгаа болоод энэ зуухыг нийлүүлж байгаа юм бэ? ОНХСангийн мөнгөөр нийлүүлж байгаа зуух дээр нийлүүлж байгаа аж ахйн нэгж нь иргэдээс 60 мянган төгрөг хурааж авч байна гэсэн гомдол ирж байна. Үүнийг тодруулахад Засаг даргын захирамжаар Азийн сангийн дансанд хурааж байгаа гэдэг хариу өгдөг. Энэ мөнгийг хурааж байгаа хүн нь орон нутгаас зохион байгуулж байгаа хүн биш Нэмэхбаяр гэдэг хувь хүний дансанд орж байна. Манай төрийн сангийн Нэмэхбаяр гуай биш шүү. Энд хариулт өгөөчээ.
Д.Тогтохсүрэн: 2015 оны төсөв үндсэн чиглэл хямралын төсөв үндсэн чиглэл гэж ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт үндсэндээ байхгүй. Хөрөнгийнхөө хэмжээнээс болоод төлөвлөсөн ажил жижгэрсэн. Бид ОНХСан, орон нутгийн төсвийн орлогыг дайчлаад хөрөнгө оруулалтыг аль болох нэмэгдүүлье гэж бодож байгаа. Гэхдээ маш хүнд гэдгийг зориуд хэлье гэж бодож байна. Цахим сүлжээнд холбох асуудал дээр тайлбар хэлье. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Монголын цахилгаан холбоо компанитай дээгүүрээ гэрээ байгуулсан. Орон нутаг бас гэрээ байгуулж хэрэгжүүл гэсний дагуу явж байгаа. Тэгэхээр эрх зүйн хувьд Засгийн газрын шийдвэрийг бариад явчихна. Тавилтын хөрөнгө оруулалтын хувьд бусад команиуд хямд үнэ хэлж байгаа. Техникийн хувьд хамаагүй давуу шүү. Зүүнбаян-Улаан сум өөр компаниар хийлгэе гэснийг нь би болиулсан. Үйчилгээний хураамж, сувгийн төлбөрийг 5 жилийн хугацаанд 50 хувь хямдруулж байгаа юм. Эрдэнэзуугийн 50 жилийн ойг оруулъя. Музей өөрийн хөрөнгөөр хийгээд явчихна гэж ойлгож байгаа. Хархориныг монгол улсын нийслэл болгосны ойг тусгах шаардлагагүй. Харин Соёл спорт аялал жуулчлалын сайдад санал уламжилж, тодорхой хүрээнд ялангуяа сурталчлах таниулах чиглэл рүү нь хийх ёстой арга хэмжээ гэж ойлгож байгаа. Эрүүл мэндтэй холбоотой олон асуудал гарлаа. Үүнийг Сум өрхийн эмнэлгийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, өрхийн эмнэлгийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох гээд тусгачихъя. Бусад саналыг жилийн ажлын төлөвлөгөөнд тусгая. Саналаа сайн ирүүлээрэй. Жилийн ажилд бид 3 том асуудал л анхаарал хандуулна. 1-т урдчилан сэргийлэх ажилд анхаарал хандуулна. Манай эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, байр сав сайн болчихсон. Ганцхан хүнд үйлчилдэг үйлчилгээ л дутаж байгаа. Нөгөө талаас иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутаж байгаа. 2-т эрүүл мэндийн салбарын ажилтнуудын чадвхийг сайжруулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэхтэй холбоотой багц асуудлууд бий. 3-т тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудал байгаа. СӨББ-ын зөөлөн эдлэлийн асуудал дээр боловсролын салбар дотроос нь хөрөнгө шийднэ. Үндсэн чиглэлд тусгаж шийдэж чадахгүй. Сумын эмийн эргэлтийн сантай холбоотой асуудлыг томъёоллыг өөрчлөөд оруулчихаж болно. Байгаль цаг уурт нөлөөлөх асуудлын хувьд жил бүр мөнгө өгдөг. Сумных нь мөнгийг өгдөг. Ирэх жил жаахан нэмэгдүүлж өгнө. Үндсэн чиглэлд тусчихсан. Эрүүл мэндийн статусын хувьд Хужирт Гучин-ус сумыг сум дундын эмнэлэг болгохоор үндсэн чиглэлд тусчихсан. Үнэндээ ингэхээр хохирдог. Нөгөө бусад эмнэлгүүд өөр байдаг. Хархорин, Есөнзүйл сумдын эмнэлэг эрүүл мэндийн сайдын багцад байдаг учраас энэ 2 дээр ямар ч хөрөнгө оруулалт байхгүй. Нөгөө эмнэлгүүдийн хувьд шал өөр. Ганцхан сайн тал нь Эмч нарын шатлал л дээшилнэ өөр ямар ч үр дүн байхгүй. Хуучнаараа явах нь дээр шүү гэж хэлмээр байна. Өрхийн эмнэлгийн статустай холбоотой асуудлыг Сэрчмаа эмч онцгой анхаарна биз. Төгрөг сумын хувьд дотуур байр соёлын төв гээд байна. Ирэх жил хөрөнгө муу байгаа. Энд тусгах хэрэггүй. Сайдуудын багцад жаахан юм бий. Сумдын саналыг энэ хүрээнд авч үзнэ гэж бодож байна. Худгийн засварын чанарын хувьд Цэдэнбалжир, Баясгалан дарга 2 онцгой анхаарах хэрэгтэй. Ирэх жил худаг байхгүй. МХГ-ын үйл ажиллагаатай холбоотой асуудал гарсан. Уул уурхайн үйлдвэрлэл ирэх жил ажиллах байх. Архины зөвшөөрлийн хувьд шинээр олголтыг зогсоочихсон. Сунгалтыг МХГ-ын дүгнэлтийг үндэслэж өгч байгаа. Сунгалт дээр объект нь л хэвээрээ бол МХГ-ын дүгнэлтийг боличихож болох байх гэж бодож байгаа. Нутгийн бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэх гэдгийг оруулж болно. ААНэгжийг алдаршуулахыг заавал үндсэн чиглэлд тусгах шаардлагагүй. 380 жилийн ойг Есөнзүйл сумыг онцолж оруулах шаардлагагүй. Спортын хувьд 8 спорт байгаа. Чөлөөт бөх, жудо бөх, гар бөмбөг, хүндийн өргөлт, шатар гэх мэт. Энэ 8 төрлөөр ОУ-ын тэмцээн, гадаад, дотоодод явахад нь жаахан дэмжлэг үзүүлдэг. Үндсэн чиглэлийн хэдэн төгрөгийг спорт, урлаг 2 дуусгадаг. Булаг шандны хувьд хөрөнгө нь тодорхой болох юм. Хаана хийх судалгаа нь хөрөнгөтэйгээ Байгаль орчны газар дээр байгаа. Нэр биччихээр манайх орсонгүй гээд асуудал үүсгэдэг. Хөрөнгө нь бага юм байгаа юм. Тэргүүлэгчдийн хуралдаан дээр задалж ярих юм байгаа юм. Худалдаа үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн гэхүү томъёоллыг нь сүүлд тохирч оруулъя. 600 зуух одоо дутуу байгааг тэр ирвэл 3500 зуухаар хангаж байгаа. Зуухан дээр иргэд ам сайтай байгаа. 1-т түлээ нүүрс багасчихаж байгаа. Тэр утгаар нь багасаж байгаа гэж бодож байгаа. Нөгөө талаас манай агаарын бохирдлын ажлын хэсэг дээр цаг уурынхан дээр байдаг багажаар хэмжилт хийхэд бохирдлын ерөнхий хэмжээ жаахан багасаж байна гэж байгаа. Гэхдээ хамгийн муухай харагдуулж байгаа зүйл том зуухнууд байгаа. Зуухнууд дулаан байгааг далимдуулж хог шатаагаад байгаа. Иймд томоохон аж ахуйн нэгж дээр хяналт тавина. Том зуухнуудын агаарын бохирдол үнэхээр аймаар байгаа. Мөнгөний тухайд цэвэр агаар сантай ярьж байгаад аймгийн Засаг даргын шийдвэр гаргаж байгаад 60.0 төгрөг хурааж авч байгаа. Үүнийг цэвэр агаар санд хийж байгаа. Нэмэхбаяр нь гүйцэтгэгч компанийн хүн гэж ойлгож байна. Тэр хүн хурааж аваад, бүх мөнгөө цуглуулаад бүх зуухаа тушаасны дараа, манайх руу эцсийн санхүүжилт авахын өмнө манай дансанд мөнгөө хийж байгаа юм байгаан. Өмнөх жилийнхтэйгээ 210 сая төгрөг болно. Ирэх жил 10, 11 дүгээр хороолол дутуу байгаа, энд 700, 800 зуух өгье, тэрнийх нь мөнгийг цэвэр агаар сангийн мөнгөөр хийлгэчихье гэсэн хэлбэрээр үндсэн чиглэлд орсон. Өөр хэлбэрээр зарцуулагдаж байгаа юм байхгүй. Шинэ оны төлөвлөгөөтэй холбогдуулаад Хүндэтгэлийн хаалгыг хасах санал байна. Өчигдөр МАН-ын бүлэг дээр эдийн засгийн хямралтай үед ийм зүйл хийхээ болъё хасъя гэж ярьсан. Тийм учраас хасъя. Эрийн гурван наадмын цогцолборыг үргэлжүүлэх ажлыг оруулъя. Хархорин сумын спортын цогцолборыг ашиглалтад оруулах ажлыг оруулъя. Эрдэнэзуун угтах орчныг сайжруулах гэдгийг оруулж амжихгүй. Баянгол омгийн хонийг оруулсан. Сургуулиудыг эмчтэй болгох асуудлыг хүлээж авч байна. Цаг агаарт зориудаар нөлөөлөх заавал оруулах шаардлагаүй. Чадвал бид нар өмнөх оноос нэмэгдүүлж олгох бодолтой байгаа. Дотуур байрны шүршүүрийн асуудлыг үе шаттайгаар дотуур байрны нөхцлийг сайжруулах гэдгээр үндсэн чиглэлд тусгая. Хархорины бохирын шугам холбогдоогүй юм билээ. Үүнийг үндсэн чиглэлд тусгалгүйгээр шийдвэрлэе. Ийм байдлаар тусгаад Үндсэн чиглэлээ батлая гэсэн саналтай байна.
Г.Ганболд: Засаг даргын саналтай холбоотойгоор асуулт, саналтай төлөөлөгч байна уу?
Л.Энхбат: Эрдэнэзуугийн угтах орчин гэдэг дээр ССАЖЯам дээр тендэр нь зарлагдаад зураг төсөв нь хийгдчихсэн юм. Сайдын багцаас хэрэгжих ажлын боломж байгаа юм. Үүнийг үндсэн чиглэлд оруулаад гэрээ хийхдээ асуудлыг дурдаад явбал хэрэгжих боломжтой байгаа юм. Тэрнээс орон нутгийн хөгжлийн сан ч юм уу, орон нутгийн төсвөөс гаргуулах гээгүй.
Д.Тогтохсүрэн: Үндсэн чиглэлд тусгахгүйгээр хөөцөлдье.
Ц.Хишигсүрэн: Хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор дотоодоосоо ордог орлогоос гадна хүн нь гараад гаднаас орлого олж ирдэг маш их мөнгө байдаг. Ясар хариулт ирэхээс шалтгаалаад үндсэн чиглэлд асуудал оруулах гэсэн юм. Гадны аймгуудад болон гадаадад хичнээн хүн ажиллаад хичнээн хэмжээний дотоодын болон гадны валют олж ирдэг юм бэ?
П.Пунсалмаа: Манай аймгаас судалгаагаар 700 орчим хүн Улаанбаатар болон бусад хот, аймагт ажилладаг гэсэн тоо бий. Үнэнийг хэлэхэд бид орлогыг тооцож үзээгүй. Харин гадаадад амьдарч байгаа иргэдээс сардаа 1500.0-1800.0 орчим вонны орлогыг гэр орон руугаа шилжүүлдэг гэсэн баримт байгаа. Солонгост өнгөрсөн жил аймгаас 44 хүн гарсан. Энэ жил 21 хүн шалгалтанд тэнцсэн. Үүнээс эхний ээлжинд 14 хүн гарчихсан байгаа. Нийт тоо манай дээр байхгүй.
Ц.Хишигсүрэн: Монголын Солонгос гэж яригдаад байгаа бүс нутагт Өвөрхангайн хичнээн хүн ажиллаж байна вэ? Судалгаа бий юу?
П.Пунсалмаа: Бид Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтраад урьдчилсан байдлаар тоо авсан байгаа. Үнэндээ Өмнөговь аймгийн нийгмийн даатгалд ч мөнгө төлдөггүй, аймагт ч төлдөггүй учраас тоог нь гаргахад хүндрэлтэй байдаг. Энэ жил Өмнөговь аймагт ажиллаж байгаа өөрийн аймгийн хүмүүсийн тоог авахаар төлөвлөж байсан боловч тэндэх уул уурхайн компаниуд ажилаагүй учраас энэ ажил маань бүтээгүй. Сүүлийн мэдээгээр тэнд ажиллаж байсан 130 орчим иргэн энд эргэж ажилгүй байдлаар манайд бүртгүүлсэн байгаа.
Д.Жаргал: Үүлэнд нөлөөлөх ажилд бага хөрөнгө зардаг. 4 дахин өсгөмөөр байна. Энэ бол үр дүн, ашгаа өгөх асуудал.
Д.Тогтохсүрэн: Шийднэ.
Г.Ганболд: Дотоод журмын дагуу завсарлая. 14.00 цагт эргэж хуралдъя.
Хуралдаан 13 цаг 10 минутад завсарлав.
Хуралдаан 14 цаг 10 миунтад үргэлжлэв.
Г.Ганболд: Хуралдаанаа үргэлжлүүлье.
И.Мөнхжаргал: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын тайлантай холбогдуулан асуулт асууя. 2600 байнгын ажлын байр нь ямар салбарууд дээр байна вэ? ХЭДСангийн хүрээнд орон нутгийг хөгжүүлэх сангаас тодорхой хэмжээний хөрөнгийг бид нар шийдвэрлэж өгсөн. Шийдвэрлэж өгсөн хөрөнгийн хэмжээнд малчдын нийгмийн даатгалын шимтгэлд 55 сая төгрөгийг төлөвлөсөн байна. НДШимтгэл төлөх гэдэг ажил олгогчийн зүгээс хүлээх үүрэг. Нөгөө талаас ажилчны өөрийнх үүрэг. Ажил олгосон байгууллагууд өөрсдөө нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой байтал яагаад ОНХСангийн мөнгийг нийгмийн даатгалын шимтгэлд тушаачихаж байна вэ? Хууль зөрчиж байгаа юм биш үү? Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр нийгмийн даатгалын шимтгэл төлж болох юм уу? Өвөрхангай аймгийн нийгмийн даатгал төлөгчийн тоо нэмэгдэж байгаа. Яг ажлын байр бий болсны дагуу нийгмийн даатгал төлөгчийн тоо хэдэн хүнээр өсч байна вэ? Сайн дурын даатгал хамрахгүйгээр.
Г.Ганболд: Нийгмийн даатгалаас хүн байхгүй байна. Хүн дуудъя. Пунсалмаа дарга асуултад хариулъя.
П.Пунсалмаа: 150.0 орчим хүн гадаадад ажилладаг гэсэн улсын хэмжээний тоо л бидэнд байдаг. улсын хэмжээнд байдаг гэдэг. Тэднээс жилдээ 200 сая орчим долларын орлого Монголд орж ирдэг юм билээ. Бид цаашид анхааръя. Ирэх жилээс эхлээд өөр аймаг, сум, хотод ажиллаж байгаа аймгийнхаа иргэдийн болон гадаадад амьдарч байгаа иргэдийнхээ тоог үндэслэлтэйгээр гаргаж танилцуулъя. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд энэ жил аймгийн хэмжээнд 2604 байнгын, 1230 түр ажлын байрыг бүртгэж авсан. Үүнээс ХАА-н салбарт 981, боловсруулах үйлдвэрт 337, барилгын салбарт 494, худалдааны салбарт 44, зочид буудал, зоогийн газрын чиглэлээр 38 ажлын байр, боловсролын салбарт 161, тээвэр автозамын салбарт 18, бусад үйлчилгээгээр 97 гэсэн тоо гарсан байгаа. Үүнийг байгууллага бүрээр тодруулж өгч болно. Нэр регистрийн дугаараар бүртгэгддэг.
Д.Тогтохсүрэн: Хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд 260 сая төгрөг хуваарилсан. Хөдөлмөрийн хэлтсийн байрыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр засъя гэснээ төвөөс нь тавьсан. Бизнес хөгжүүлэхийн байр учраас танайх орон нутгаасаа засах хөрөнгө өгчих, эргээд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мөнгийг өгье гэсэн. Өөрөөр хэлбэл, бид солио хийчихсэн байгаа. Энэ жилийн төсөв дээр Бизнес хөгжлийн төвийн засвар гээд орчихсон байгаа. Энэ жил компани нь шалгараад хийж чадаагүй, хойшлуулчихсан юм. 30 хувийн урьдчилгааг өгчихсөн юм. Энэ мөнгөний хүрээнд манай ажлын хэсэг дээр ярьж байгаад хамгийн олон ажлын байр бий болгосон малчдын туслах малчдыг нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй байна. Тийм учраас төлөх шаардлага байна гэж Хөдөлмөрийн хэлтсээс санал оруулаад, тэгээд байнгын тогтвортой ажлын байранд нь зориулаад 1 малчны 6 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж тогтмол ажлын байр бий болгож авсан. Энэ бол бид малчидтай гэрээ байгуулж, албан ёсоор олгож өгсөн нилээд бодитой ажлын байрнуудын нэг гэж ойлгож байгаа. Төсвийн мөнгөнөөс өгөөгүй, ХЭДСангийн мөнгөнөөс гарч байгаа. Үлдсэн 110 сая төгрөгөөс 40 сая төгрөг нь хэмнэлтэд ороод ухардагт орчихсон яваа. Үндсэндээ ХЭДСангийн 150 сая ингээд явчихсан гэж ойлгох ёстой. Үлдсэн мөнгөнөөс 40 сая төгрөгийг зарсан. Үлдсэн нь хэмнэлт болоод дараа онд шилжиж байгаа.
И.Мөнхжаргал: Тайлан дээр яалт ч үгүй орон нутгийн хөгжлийн сангаар гэсэн байна. Би хийж байгаа ажлыг үгүйсгэх гээгүй. Процессийн хувьд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөвлөж байгаа нь зөв үү, буруу юу? Уг нь 6 сар ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг төлсний дараа урамшуулал маягаар өгсөн бол зөв харагдах байсан. 2 талаас хүлээх нийгмийн үүргийг бид өмнөөс нь булааж авч хийх нь буруу.
Г.Ганболд: Өөр асуух асуулттай төлөөлөгч байна уу? Байхгүй бол санал хэлье. Нийгмийн даатгалынхан ирэхгүй бол өмнөөс нь төлөөлөгчийн асуултанд хариулах хүн байна уу?
Д.Тогтохсүрэн: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Мөнхжаргал саяны томъёоллыг бичээд НДХэлтсийн даргыг орлож байгаа Мөнхцэцэгт өгөөд хурлын бусад асуудлуудын дундуур тайлбар өгүүлчих.
Т.Бадрахбаяр: Хөдөлмөрийн хэлтсээс хөдөлмөр эрхэлж байгаа ажилтанд зориулсан олон ажлууд явагддаг. Ажил олгогчид чиглэсэн ажил олгогчийн дэмжлэг гээд мөнгө байдаг. Үүний шалгуур үзүүлэлт арай дэндүү чанга, ажил олгогч нар тэр мөнгийг авчих бололцоог олгоогүй шалгуур байдаг. Энэ шалгуурыг уян хатан болгох, эсвэл ажил олгогчид ирж байгаа ажилчдын ур чадварыг нь нэмэгдүүлэх талаас нь харж үзэх хэрэгтэй. Хөдөлмөрийн хэлтсээр зуучлагдаж ирсэн ажилтан чадвар чадамж дутагдалтай байдаг. Ирээд хоёр гурван сар болоод архи уугаад алга болчихдог. Тэгэхээр тэр хүнийг ажлын байран дээр 12 сар ажиллуулж чадахгүй байна. Ингээд ажил олгогчийн мөнгө олддоггүй. Тэгэхээр ажил олгогч ажлын байраа хадгалж чадсан бол ажлын байранд нь дэмжлэг олгодог байх зарчмаар журмаа өөрчилбөл болдоггүй юм уу. Энэ шалгуур үзүүлэлтийг өөрчлөх талаар дээш нь сайн санал уламжилж өгөөч. Хөдөлмөрийн хэлтсээс авч хэрэгжүүлж байгаа хөрөнгө мөнгөтэй холбоотой ажлууд нь компаниуд руу чиглэхээсээ илүү хүн рүү чиглэдэг. Эргээд хүмүүс ээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургадаг. Компанидаа удаан жил ажиллах сонирхол байхгүй, Хөдөлмөрийн хэлтэс дээр жаал байж байгаад нэг сургалтанд хамрагдаж байгаад мөнгө төгрөг авчих санаатай, ажлын байранд орох гэж байгаа гээд хувцас авч өгдөг зэрэг үргүй зардлууд нилээд гаргадаг. Ажил олгогч руу нь бас чиглүүлж явуулбал илүү үр дүнтэй гэж бодож байна.
Н.Золзаяа: Ахуй үйчилгээг тоног төхөөрөмжөөр хангаж байгаа гэж тайланд гарсан. Сум бүр хангагдаж байгаа. Одоохондоо арай очоогүй байгаа байх. Очихын сургаар хүмүүс маань чухам ямар хүмүүс байх вэ, ажлын байр нь хаана вэ гэдэг асуудал яригдаж эхэлж байх шиг байна. Тухайлбал, Есөнзүйл суман дээр манай хуучин бизнес хөгжлийн төвд ажиллаж байсан хүмүүсээ гаргаад оронд нь сая шинээр тоног төхөөрөмж авсан ААНэгжүүд орохоор болж байгаа гэнэ, би гарахаар болж байна, байр нь яах вэ гэдэг асуудлууд яригдаж байгаа. Энэ асуудал бүх суман дээр байгаа болов уу. Үнэхээр тийм бол хуучин оёдол эрхэлдэг хүмүүс дээр нь дахиад туслах ажилтан авахаар байдаг юмуу, тэд нарын тоног төхөөрөмжийг нь сайжруулаад цаашаа явах байдлаар хэрэгжүүлбэл үр дүнтэй юм болов уу гэсэн санал байна.
Г.Ганболд: Өөр санал хэлэх төлөөлөгч байна уу? Байхгүй бол саналаа таслая гэсэн төлөөлөгч үнэмлэхээ өргөнө үү. /Саналыг таслав/ 2014 оны оны аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2015 оны үндсэн чиглэлийн төслийн тогтоолын төслийг Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын бодлого зохицуулалтын хорооны дарга Ё.Довчинсүрэн танилцуулна.
Тогтоолын төслийг уншиж танилцуулав.
Г.Ганболд: Тогтоолын төслөөс асуух асуулт, саналтай төлөөлөгч байна уу? Байхгүй бол тогтоолын төслөө батлая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөнө үү.
Шийдвэрлэсэн нь: Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн 2014 оны оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2015 оны үндсэн чиглэлийг батлах тухай 9/02 дугаар тогтоолыг батлав.
Г.Ганболд: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын дүнгийн тухай тогтоолын төслийг Нийгмийн хөгжил, хүн ам, гэр бүл, хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын хорооны дарга Ж.Пүрэвсүрэн танилцуулна.
Тогтоолын төслийг уншиж танилцуулав.
Г.Ганболд: Тогтоолын төслаас асуух асуулт, саналтай төлөөлөгч байна уу? Байхгүй бол тогтоолын төслөө батлая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөнө үү.
Шийдвэрлэсэн нь: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын дүнгийн тухай 9/03 дугаар тогтоолыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав.
- Аймгийн 2014 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2015 оны төсвийн төслийн тухай аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Нэмэхбаяр танилцуулав. /илтгэлийг хавсаргав/
Г.Ганболд: Аймгийн 2014 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2015 оны төсвийн төслийн талаар аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн бодлого зохицуулалтын хорооноос өгсөн дүгнэлтийг хорооны дарга Н.Золзаяа танилцуулна. /Дүгнэлтийг хавсаргав/
Г.Ганболд: Илтгэл, хорооны дүгнэлттэй холбогдуулан асуулт асууя.
И.Мөнхжаргал: 2015 онд төсвийн суурь зарлагын нэгтгэл дээр урьд оны өр төлөх гээд 841 878.2 сая төгрөг тавигдсан байна. Сүүлийн 2 жил орлого давж биелээд байгаа. Энэ хаана, хэзээ, ямар өр тавьчихав аа? Юуны өр төлөх гэж байгаа юм бэ?
Д.Тогтохсүрэн: 2007 оны өр дээр Улсын Ерөнхий Аудит дүгнэлт гаргасан. 2007 онд улсын нөөцийн төлбөр орон нутагт шилжиж ирсэнтэй холбоотойгоор улсын төсөв, орон нутгийн төсөв хоёрын хооронд балансийн өр үүсчихсэн юм билээ. Энэ өрийг бид нар тоолгүй яваад байсан юм. Өнгөрсөн 2013 онд Улсын Еөрнхий Аудитын газраас Сангийн яаманд хяналт шалгалт хийх явцдаа 2 төсвийн хооронд үүссэн өрүүд байна, үүнийгээ төлүүл гээд акт тавьчихсан. Манайхаас гадна Баянхонгор, Дорноговь, Өмнөговь гээд нилээд хэдэн аймгууд байдаг. Үүнийг манайхаас хүлээн зөвшөөрдөггүй байсан. Бид нар тавиагүй өр. Ингэж явж байгаад манайхаас 70 гаран сая төгрөг суутгаад авчихсан. Ингэхээр нь 4, 5 аймаг нийлээд хөөцөлдсөн. Ингээд хөөцөлдөж явж байгаад энэ жил Сангийн яам Аудитын байгууллагатай ярьсны дагуу энэ өрийг зарлага дээр чинь тавьж өгч байж улсын төсөв рүү буцааж авч байж төлөхгүй бол аудитын төлбөр барагдахгүй гэсэн. Тийм учраас энэ 5 аймаг дээрээ зарлага дээр нь улсын төсөвт төлөх өр гэж тавьж байж энэ мөнгөө Сангийн яам татаж авч өрөө барагдуулна гэж үзэж байгаа юм. Тэрнээс манайхаас улсын төсөвт баахан өр үүсгэчихсэн юм байхгүй.
И.Мөнхжаргал: Энэ тавьсан акт нь Аудитын газарт байна уу? Танилцмаар байна. Дахиад өр гарах юм биш биз дээ? Тавьсан актуудаас чинь биелж байгаа юм байна уу? Аудитын байгууллага төсвийн сахилга батыг сахиулах тал дээр юу хийж байна вэ?
Д.Нэмэхбаяр: 2007 онд батлагдсан төсвөөр манай аймгийн төсөвт газрын нөөц ашигласны нөөцийн төлбөр гэж 954 сая төгрөг оруулна гээд төсвийн орлого дээр нэмээд өгчихсөн юм билээ. Тэгсэн нөгөө мөнгө нь ороогүй юм. Сангийн яамнаас бид нар буруу төлөвлөлт хийжээ, энэ мөнгийг чинь санхүүгийн дэмжлэг дээр чинь нэмээд өгчихье гээд өгсөн. Тэгээд тэр жил өргүй гаргаж өгсөн. Тэгсэн төрийн сан дээр болохоор Өвөрхангайгаас авлагатай гээд биччихсэн яваад байсан юм билээ. Тэрийг мэдэхгүй явсаар байгаад 2013 онд Үндэсний аудитын газраас Сангийн яам дээр хийсэн шалгалтаар Сангийн яамны төрийн сан Өвөрхангай аймгаар төлүүл гээд акт тавьчихсан. Энэ та нарын өөрсдийн чинь алдаа, манайх төлөхгүй гэсэн байдлаар хандсан. Ингээд ярьж байгаад Хөвсгөл, Баянхонгор манай 3 үлдчихсэн байсныг гурвуулангийнх нь зарлага дээр тавиад өгчихсөн. Сангийн яамны төрийн сан дээр тавигдсан акт.
Д.Рэнцэнханд: Үндэсний аудитын газраас аудит хийх явцад гарсан акт гэж сонссон. Би ойлгохдоо төлбөрөөсөө урьдчилгаа зээл маягаар авч байгаад эргэж хаахдаа өрийнхөө үлдэгдлийг хаагаагүй үлдчихсэн өр юм уу гэж ойлгосон. Ноднин 10 сард яригдаж байсан. Өөр бидэнд мэдээлэл байхгүй байна.
И.Мөнхжаргал: Өнгөрсөн оны төсөв дээр танай актуудаар тавигдсан өр төлбөр чинь хир барагдаж байгаа вэ? Мөн ирэх оны төсөв дээр саналаа ирүүлсэн байсан. Энэ саналаа дэлгэрүүлж тайлбарлаж өгөөч.
Д.Рэнцэнханд: Аудитын газар босоо тогтолцоотой болж улсын төсвөөс санхүүжиж явж байгаа. Хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулаад УИХ-ын төсвийн байнгын хорооноос баталсан сэдэв, орон нутгийн ИТХ-аас ирүүлсэн сэдэв, мөн төрийн байгууллагуудад аудит хийх гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явууллаа. Тайлант хугацаанд нийтдээ 34 төрлийн актаар 342.4 сая төгрөгийн, 78 албан шаардлагаар 2 тэрбум 268 сая төгрөгийн хөрөнгийг оруулсан байна. 718 зөвлөмж өгөгдсөн байгаа. Энэ зөвлөмж, акт, албан шаардлагыг хугацаатай өгч байгаа тул хугацаанд нь авах гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар акт 14.7 хувийн, албан шаардлага 65.2 хувийн, зөвлөмж 70.7 хувьтай биелэгдсэн байна. Үлдсэн нь хугацаа болоогүй, хугацаа хэтэрсэн, хариу ирүүлээгүй байна. 11 акт, 13 төрлийн албан шаардлага, 111 зөвлөмж хугацаандаа хариу ирээгүй. Хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулаад Төрийн аудитын тухай хуулийн 28.2-т адитын акт зөвлөмж албан шаардлагын хариуг хугацаанд нь ирүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар холбогдох удирдах албан тушлаатанд нь санал хүргүүлэхээр заагдсан байгаа. Энэ дагуу санал хүргүүлэн ажиллаж байгаа. Ихэнхи хувийг аймгийн Засаг дарга, түүний хэлтсүүдээс акт, албан шаардлагын хариуг ирүүлэхгүй байгаа. Хариуцлага хүлээлгэхээр аймгийн эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүлэхээр ажиллаж байна.
П.Баатар: Манай сумын цэвэр бохирын шугамын ашиглалтад авсан. Цэвэрлэх байгууламжийг нь болиод бохир зөөх, цэвэр ус зөөх 2 машин ирсэн. 2015 оноос зохион байгуулаад ажилд оруулъя гэж бодсон, гэтэл байгууллагуудын цэвэр бохирын зардал суугаагүй байна. Эмнэлэг дээр 2.7 сая төгрөг нь хуучин бохирыг зөөнө гэсэн байдлаар суусан юм билээ. Сургууль дээр 1.5 сая төгрөг байна. Энэ бол хүрэлцээтэй зардал биш байх. СӨББ гэхэд 300 мянган төгрөг байна. Тамгын газар бусад байгууллагууд байхгүй байна. Энэ байгууллагууд яаж төлөх юм бэ?
А.Ишдорж: 2014 оны аймгийн орон нутгийн орлого биелэх үү. Биелэх боломж хир вэ?
Г.Ганболд: Нэмэхбаяр дарга хариулъя. Ганц Уянга гэхгүй бүх сумд асуух байх. Богд, Сант, Баянголынхон гээд цэвэр бохирын шугам хийгдэж байгаа бүх сумд асуух бах. Бүгдэнд нь нэг мөсөн хариулъя.
Д.Нэмэхбаяр: Сант, Баянгол суманд төслөөр цэвэр бохирын шугамын ажил явагдсан. Гэхдээ эдгээр суманд орон нутгийн төсөвт зардал нь тусгагдаагүй. Орон нутгийн орлогын төлөвлөгөө давж биелж байгаа. Гэхдээ улсаас өгөх санхүүгийн дэмжлэг 2 тэрбум төгрөг дутуу байгаа. Тийм учраас нийт зарлагаа бүрэн санхүүжүүлж хүрэхээргүй байгаа. Өртэй гарч байгаа. Санхүүжилтээ бүрэн өгчихвөл боломжтой байгаа.
Д.Тогтохсүрэн: Орон нутгийн төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл энэ оны төгсгөлд хүндэрнэ. Аймгийн төсвийн орлого давж байгаа мэт харагдавч цаана нь хүндрэл байна. 1-т улсын төсвөөс олгох татаасын хэмжээ 3 гаран тэрбум төгрөг авах ёстой. Үүнийг авна гэх итгэл маш муу байгаа. 8 сараас хойш дөнгөж 60 хувийг өгсөн. Тэр нь хойшоо ухарч явсаар байгаад 3 тэрбум гараад явчихсан байгаа. Үүнийг 12 сард авах итгэл муутай байгаа. Засгийн газраас УИХ-д төсвийн тодотгол өргөн барьж байгаа юм билээ. Энэ тодотголд урсгал зардлыг хасахаар орж байгаа юм билээ. 8Ингээд шийдэгдчихвэл маш хүндэрнэ. 2-т сумын төсөв 11, 12 сард хүндрэлд орчихож байгаа. Сумдууд ноосны урамшууллын мөнгөнөөс татвар авна гээд сумын дүнгээрээ 300 гаруй сая төгрөг төлөвлөчихсөн. Сангийн яамны хэлж байгаагаар ноосны урамшууллыг 12 сард тавьж чадахгүй гэж байгаа. Цагаан сараас өмнө тавьж чадах уу үгүй юу гэж ярьж байна. Үүнтэй холбоотойгоор сумдын санхүүжилт хүндэрч байгаа. 3-т сумын орлогын татварууд дутуу яваа. Сумын орон нутгийн татварууд тасарч яваа. Газрын төлбөр, иргэний орлого тодорхойлох боломжгүй иргэдийн татварууд, бизнес эрхлэгчдийн патентын татварууд гээд сумын татварууд тасарч байгаа. Сумын татварын дүн 67 хувьтай байна. Саяын Нэмэхээ даргын хэлдэг нь аймгийн татвар. Аймаг нь болчих гээд байдаг. Сумд тасарчих гээд байгаа. Тийм учраас сумдад хүндрэл ирнэ. Дээр нь Сангийн яам ОНХСангийн 2 тэрбум 991.6 сая төгрөг өгч чадахгүй гээд 8 сард хэлчихсэн. Тэрэн дээр нэмээд он дуустал 1.8 тэрбум төгрөг Сангийн яамнаас авах ёстой юм. Үүнийг өгөх найдвар тун бага байгаа. Тэгэх юм бол ирэх оны ОНХСангийн хөрөнгө өрөнд явна гэсэн үг. Энэ жил сумдууд ОНХСангийн ажлаа сайн хийсэн. Санхүүжилт маш дутмаг явж байгаа. Тийм учраас 2014 оны энэ хүндрэл 2015 онд үргэлжилнэ. Бохир цэврийн тухайд боловсрол, эрүүл мэнд, соёл, орон нутаг 4 бололцоогоо харж байна биз. Уянгынх сая ашиглалтад орсон гэсэн. Суманд нь биш салбар салбар дээр нь бохир цэврийн мөнгийг жаахан жаахан нэмээд өгчихөөр тэрүүгээрээ тойрчих болов уу гэж бодоод байна. Богд, Баянгол, Сант 3-ыг ашиглалтад авсны дараа жичид нь авч үзнэ гэж бодож байгаа.
Г.Ганболд. Өөр асуулт байна уу? Асуултгүй бол асуултаа таслая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөе. /Асуултыг таслав/ Саналдаа оръё.
И.Доржсүрэн: Энэ санал бол МАН-ын бүлгийн санал. Төсвийн төсөл дээр Арвайхээр суманд угтах хаалга барина гээд 300 сая төгрөг тусгасан байгаа. Энэ хаалга барих асуудлыг манай бүлэг дээр татаж байгаа. Үүнтэй холбоотойгоор дээрхи 300 сая төгрөгийн хуваарилалтыг хийхдээ ирэх жилийг эрүүл мэндийн жил болгож байгаа тул төлөвлөгдсөн 252 сая төгрөг дээр нь нэмж, 100.0 сая төгрөгийг тусгах саналыг оруулж байна. 2-т Баянгол сум Онгийн голын 2 талаар байдаг. Гүүр барих шардлагатай байна гэж олон жил яригдсан. Иймд сумын ОНХСангаас энэ гүүр дээр хөрөнгө гарах юм байна билээ. Үүн дээр аймгаас дэмжлэг болгож 100 сая төгрөг нэмэгдүүлэх санал байна. 3-т Гучин-ус сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөл барих шаардлагатай байгаа. Одоо байгаа цэцэрлэг нь 50 хүүхдийн даацтай боловч 120 хүүхэд хүмүүжиж байгаа. Энд 100 сая төгрөгийг нэмж төсөвлөе гэсэн саналыг оруулж байна.
Мөнхбаяр: ОНХСан дээр хаалганы 300 сая төгрөг гарч ирж байна. Үүн дээр ХАА-н салбарт оготно устгал дээр 100 сая төгрөг нэмж тавьж өгөөчээ. Энэ бол 11 сумын эрх ашиг, дээр нь ХАА-н салбарт томоохон хөрөнгө оруулалт болох учраас дэмжиж өгөөч гэсэн саналтай байна.
И.Мөнхжаргал: АН-ын бүлэг хуралдаад Засаг даргад саналууд өгсөн. Үүнээс хүлээж авсан саналуудыг танилцуулж өгөөч.
Д.Тогтохсүрэн: Урсгал төсөв дээр 5 санал тавьсан.
– МШУТөвийг татан буулгаж, 71.3 сая төгрөгөөр бууруулъя. Чиг үүргийн хувьд аймгийн ИТХ-ын дэргэдэх иргэний танхимтай давхардалтай байна гэсэн аудитын дүгнэлт гарсан. Би энэ дээр аудитыг буруу дүгнэлт гаргасан гэж боддог. Энэ МШУТ иргэдэд мэдээлэл, лавлагаа өгдөг, гомдол саналыг хүлээж авч зохицуулж өгдөг, Иргэний танхимыг ажиллуулдаг, Арвайхээрийг хяналтын камерийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй байгууллага. Аймгийн ИТХ-ын дэргэдэх иргэдэд мэдээллээр үйлчлэх төв бол УИХ-ын хууль сурталчлах төв. Ийм 2 байгууллагын чиг үүргийг нэгтгэж 6 хүнийг татан буулгаж, нэг хүн дээр аваачна гэдэг боломжгүй зүйл. Тийм учраас үүнийг бууруулах боломжгүй.
– Санхүүгийн хяналт-дотоод аудитын хувьд 6 орон тоог 12 болгосон байна. 6-аар бууруул гэсэн санал ирсэн. Санхүүгийн хяналт дээр өмч нь ирсэн. Өөрөөр хэлбэл МХГазрын өмчлөлд байсан байшин, граш инженерийн шугам сүлжээ, автомашин санхүүгийн хяналт-аудитын албанд ирсэн. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн чиглэлийн 4 орон тоог байлгахаас өөр арга алга. Харин МХГ-аас өөрийнх нь орлого дээр түрээсийн төлбөр тавьж өгчихсөн байгаа. Харин Санхүүгийн хяналт-дотоод аудитаас 2 орон тоо нэмж авъя гэснийг хасчихсан байгаа.
– Өмчийн хэлтсийн 4 орон тоог 2 болгооч гэсэн санал ирсэн. 2013 онд нэмэгдсэн 1 орон тоо нь өвсний фондын манаач байгаа юм. Энэ хүн 2 чиг үүрэг гүйцэтгэдэг. Дуудлага худалдаагаар ордог машин тэргүүдийг харуулдаг юм. Мөн захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг хадгалж хамгаалдаг. Тэр нь илүү харагдаад байгаа юм. 2014 онд нэмээгүй.
-Арвайхээр сумын багийн орон тоог 12 нийгмийн ажилтнаар нэмэгдүүлсэн байна
2012 онд аймгийн ИТХ дээр яригдаж байгаад төсөв батлагдсан юм. Өнөөдөр 11 хүн байгаа байх. 11 хүнээр бууруулна гэхэд тун хүнд байгаа юм. Аудитын байгууллагаас энэ олон орон тоог бууруул гэсэн. Бид яагаад бууруулахгүй байгаа юм бэ гэхээр судлаад үзэхэд манай төрийн албан хаагчдын 90-95 хувь нь цалингийн зээлтэй. Байдал нь хүнд байгаа. Цаана нь хэд 3 хүний амьдралын асуудал байна. Тийм учраас нэгэнт бий болгоод аваад явчихсан орон тоог хасчихаж чадахгүй байна. Сумын хэмжээнд нийт 35 орон тоо байгаа юм. Өчигдөр Төсвийн хороон дээр энэ асуудлыг нилээд хурц ярьсан. Бид ярьж байгаад энэ онд л нэмэгдээгүй байвал өмнөх онуудад бий болчихсоныг хасахаа болъё гэж ярьж тохирсон.
Худалдан авах ажиллагаан дээр 1 орон тоо нэмэгдээд 12-р яваад байгаа. Үүнийг хасах хэрэгтэй гээд үзчихвэл байгууллагынх нь дотоод асуудалд авч үзээд шийдчихэж болох асуудал гэж бодож байна.
Хөрөнгө оруулалттай холбоотой 4 санал тавьсан.
Төгрөг сумын соёлын төвийн дээврийн засварыг хийж өгөөч гэсэн.Өглөө Батбаяр дарга ярьсан. Бид соёлын хөрөнгө оруулалтын үед авч үзье гэж тэмдэглэж үлдээж байна. Уянга сумын хуучин сургуулийг засч яах гэж байгаа юм бол гэдэг тайлбарыг Баатар даргаас авмаар байна. Үүний урсгал зардлыг цаашдаа хэн хариуцах юм?
П.Баатар: Урд талын сургууль. Сургуулийн хэв шинжийн асуудал дээр л ярьж өгөөч гээд байгаа шүү дээ.
Д.Тогтохсүрэн: Ер нь бид нар ярилцъя. Засварын асуудлыг боловсролын салбарын засварын ажилтай хамтатгаж үзье гэж байгаа. Сумдад нэг муухай дутагдал байна. Эмнэлэг, сургууль хэрэггүй гээд шинээр бариулчихдаг. Тэр хуучин балгасаа миний бодлоор хувийн хэвшилд худалдаад шилжүүлэх ёстой байхгүй юу.Тэгэхгүй нөгөөхөө дахиад санхүүжүүлээд чирээд явдаг. Бат-Өлзий, Гучин-Ус, Баян-Өндөр, Хужирт гээд хуучин юмнуудаа бүгд хажуудаа чирчихсэн, зардал асар их нэмэгдчихсэн. Болох л байсан юм бол хуучнаараа явахгүй асар их хэмжээний төрөөс санхүүжилт хийж байгаа шүү дээ. Уянгын сургууль хүнд л ажил, Ярилцъя л гэж байгаа.
П.Баатар: Албан бус боловсрол байргүй. Байргүй хүн олон л байна.
Д.Тогтохсүрэн: Байргүй биш. 640 хүүхдийн сургууль ашиглалтад орж байгаа. Хойд талых чинь 320 хүүхдийн сургууль. Ингээд танайх 960 хүүхдийн хүчин чадалтай. Танай сумын сургуулийн хүүхэд 1600 байна. Хангалттай. Хойд талын сургууль ашигалалтад ороход хүн бүр нэг өрөөтэй болно. Тэгэхээр тэр хуучин балгасыг ашиглаж илүү зардал гаргах хэрэг байна уу үгүй юу гэж бодоод байна.
3 дахь саналын хувьд Төгрөг сумын Мазар багаас Тарагт сумын Туяа баг хүртэлх цахилгаан дамжуулах шугам барих асуудалд 100 сая төгрөг гэсэн байгаа. Энэ жил боломжгүй. Одоо орон нутгийн хөгжлийн сангаар ямар ч боломж байхгүй. 2015 оны орлогоо харж байж дараа онд авч үзье.
Хархорин сумын Арцатын гэр хорооллын 1100 м замын 1 тэрбум төгрөгийн тухайд би саналаа тодорхой хэлсэн. Оруулж болох юм, гэхдээ одоогийн байгаа энэ маршрут дээр олгохгүй. Ахиж шинэ маршрут тогтоод, тэрэнд нь орон нутгийн хөгжлийн сан дээр байгаа Арвайхээр гэснийг Хархорин гэж бичээд 30 хувийн санхүүжилтийг 2015 онд өгөх хэлбэрээр шийдэж болох юм гээд тогтсон байгаа.
Г.Ганболд: Өөр санал байна уу?
Д.Тогтохсүрэн: Мөнхбаяр даргын саналын хувьд бид оготнотй тэмцэнэ. Бид нарын үүрэг. Гэхдээ 100 сая төгрөг газар булж хаямааргүй байна. Оготнотой тэмцсэн олон жилийн практик Монголд бий. Ер нь хөрөнгө зараад амжилт олдоггүй гэдэг практикийг мал аж ахуйн олон мэргэжилтнүүд хэлж байгаа. Байгалийн юм байгалийнхаа жамаар үрждэг, байгалийнхаа жамаар л устдаг гэж байгаа. Гэхдээ хамгийн оновчтой арга бол малчдын механик арга гэж үздэг юм билээ. Тэрнээс бид нар 100 сая төгрөг будаанд өгөөд үр дүн гарахгүй бол яах вэ? Энэ хямралын үед оновчтой санал биш гэж үзэж байна. Өчигдөр ажлын хороон дээр ярьсан санал.
Л.Энхбат: Аймгийн хүндэтгэлийн хаалга барих 300 сая дээр нэгэнт зураг төсөв нь гарчихсан, эрэмбэлчихсэн байгаа жагсаалтан дээрээ оруулаад Арвайхээр, Хархорины автозамын шинэчлэл гээд дээр шилжүүлж тавья гэсэн саналтай байна.
М.Мөнхбаяр: Аймгийн орлого тодорхой хэмжээгээр давж биелж байгаа. Давсан орлогын зарцуулалт дээр 3 сумын ИТХ-ын даргын унааны асуудлыг бодолцож үзээч. Сант, Бүрд, Өлзийт сумд ноднингоос хойш санал тавьж байгаа.
И.Мөнхжаргал: Арвайхээр сумын ногоон байгууламж, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, гэрлэн дохиог нэмэгдүүлэх гээд 600 сая төгрөг байгаа. Үүнийг дэмжиж байгаа. Гэхдээ байршлын хувьд хаана юу хийх гэж байгааг тодорхой болгомоор байна. Зүгээр л 600 сая төгрөг тавиад хайс хийх гэж байгаа юм уу? Тодорхой болгомоор байна. Хаана юуг хэдэн төгрөгийн төсвөөр хийх гэж байгаа юм?
Д.Тогтохсүрэн: Хайс барихгүй гэдгийг өчигдөр зориуд хэлсэн. Гэрэлтүүлэг Арвайхээрт дутагдаж байгаа. Хот хоорондын зам тас харанхуй байгаа. Бас гэрлэн чимэглэл хийчихмээр байгаа юм. Замын цагдаагаас хэд хэдэн газар гэрлэн дохио байршуулъя гээд зураг төсөв нь ирчихсэн байгаа. Үүнийг 600 саяар нь бичээд зураг төсвийг нь эцэслэсний дараа нь Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулаад шийдвэрлэх нь зүйтэй байх.
И.Мөнхжаргал: Нэг бүрчлэн батлах ёстой. Багцаагаар тавьчихаад дараа нь зориулалтын дагуу зарцуулсан эсэхэд бид нар хяналт тавих боломжгүй шүү дээ.
Д.Тогтохсүрэн: Тэгвэл ногоон байгууламж 100 сая, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл хамгийн их үнэтэй 400, 500-аас наашгүй. Гэрлэн дохиог 50, 100 сая гээд тавьчихаж болно. Гэхдээ салгаж үр дүнгүй болдог, явцын дунд тендэр зарлаад, зураг төсөв эцэслээд ирэхээр мөнгө төгрөг нь хороондоо багтдаггүй. Багцаар нь тавьчихаад асуудлыг томоор нь шийдвэрлэвэл илүү үр дүнтэй байдаг. Бид нарыг 1 номерын зорилго бол гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл.
И.Мөнхжаргал: Асуудлыг дэмжиж байна. Зарчмын хувьд төсөв дээр нь зураг төсөв нь бэлэн болохоор бүлгүүдээс санал аваарай гэмээр байна.
Д.Тогтохсүрэн: Бүлгээс санал авах шаардлагагүй шүү дээ. Би бол бүлгээс санал авахгүй Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ. Эрх нь Тэргүүлэгчдэд байгаа. Тэгэхээр тогтоолын төсөлд 600 саяын задаргааг зураг төсвийн дагуу Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж ир гээд Засаг даргад даалгасугай гээд оруулчих.
И.Мөнхжаргал: Танайхаас санал авахгүй гэх юм. Бид нар саналаа хэлэх эрхтэй. Тэгвэл зураг төсөвгүйгээр эрэмбэд оруулах ёсгүй шүү дээ.
Д.Тогтохсүрэн: Зураг төсөв гарчихсан. Зөвхөн гэрэлтүүлэг, гэрлэн дохио хоёр 1 тэрбум төгрөг гарсан юм. Гэрэлтүүлэг, гэрлэн дохио хоёрыг бүх гудамжаар нь Улаанбаатараас компани авчруулаад гаргуулчихсан. Бид нар дотор нь хасаад 600, 500-аар хэрэгжүүлье л гэж байгаа. Нөхцөл байдлаа харж байгаа.
Г.Ганболд: Энэ асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаас хэд хоногийн өмнө танай бүлгийн ажлын албанд өгчихье. Танайх бүлгээрээ хэлэлцүүлээд чиглэлээ өгөөрэй.
Л.Энхбат: Наадмын талбайн засварын ажлын зардлыг бууруулъя гэдэг саналыг хүлээгээд авчихсан. Тэгэхээр энэ дээр 200 сая төгрөг байгаа.
Д.Тогтохсүрэн: Хүлээж аваагүй. Энхбат битгий давраад байгаарай. Юманд хэмжээ хязгаар байна. Хөрөнгийн хэмжээ байна. Бүх юм Хархориных байх ёстой юм уу? Танай бүх саналыг хүлээж авч байна.
Г.Ганболд: Өчигдөр бид бүлгээрээ ярилцаад зарим нэг асуудлыг шийдсэн. Энэ саналыг хүлээж авах боломжгүй гэсэн шүү дээ. Хаалгаа болъё, наадмын талбайн зардлыг багасгах саналыг хүлээж авах боломжгүй гээд түрүүн таслаад, санал хураагаад тогтоолын төслөө баталчихсан шүү дээ.
И.Мөнхжаргал: Ярьсан юмнаасаа давж юу ч яриагүй шүү дээ. Хэмнэлт дээр өчигдөр хаалганы тухай яригдаагүй учраас энэ хэмнэлтийг зам дээр тавьчихъя гэдэг санал оруулж байгаа шүү дээ. Яригдаагүй юмыг л нэмж ярьж байгаа шүү дээ.
О.Батжаргал: Наадмын талбайн зардлыг миний бодлоор нэммээр байгаа шүү дээ. Хэзээ тэр шинэ Арвайхээр дээр наадмын талбайг зөөж барих юм. Суудлын тоо нэмээд, дараагийн 4 жил хэрэглэчихмээр наадмын талбайтай болчихмоор байна шүү дээ. Захиргаадалтын үед браигдсан, одоо тулгуур мулгуур нь хэцүү л юм байгаа шүү дээ.
А.Ишдорж: Наадмын талбай 1978 онд аж ахуйн аргаар баригдсан. Бүх тулгуур банзнуудад өмхрөлт өгчихсөн. Энэ жил ой болно. Олон хүн цугларна. Цөмрөөд уначих аюултай. Ойн жил суудлын тоо хүрдэггүй. Тийм учраас энэ зардлыг дэмжиж батлаж өгөөч. Энэ мөнгө нь ядмаг хүрнэ.
Д.Жаргал: Өчигдөр хорооны хурал дээр Цагаан хаалганы асуудлыг хасах санал оруулсан. Гарсан энэ 300 сая төгрөгийг үр дүнгүй зарцуулах юм бол цагаан хаалгаа барьсан нь дээр шахуу юм болно шүү. Тал тал тийш нь үр дүнгүй зарцуулснаас хаалгаа барьсан нь аймгийн нүүр царай болох ач холбогдолтой.
И.Доржсүрэн: Үр ашиггүй гэж юугаар тодорхойлж байгаа юм?
Д.Жаргал: Тооцоогүй юм яриад байна шүү дээ. Орон тооны асуудал дээр Баян-Өндөр, Бат-Өлзий, Баянгол, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Сант сумдад үйлчилгээний ажилтан гээд 3 хүн байх юм. Нэмэгдээд байх юм ямар учиртай юм?
С.Цэдэнбалжир: Баянгол сумынх ОНХСангийн нэгдүгээрт төлөвлөгдсөн. 237 сая төгрөгөө бүгдийг гүүр барихад өгөхөөр ярьж байгаа. Сүүлийн хур бороо ихтэй байгаа нөхцөл байдал, мөн Өмнөговь, Сайхан-Овоо чиглэлийн дэд бүтэц бас хаагуур явах нь вэ гэх мэт олон талаас нь харж үзэж дэмжүүлэх шаардлага байгаа. Дэмжиж өгнө үү.
Ё.Самбуу-Ёндон: Гучин ус сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөл улсын төсвийн хөрөнгөөр шийдэгдэх боломжгүй учраас ОНХСангийн хөрөнгөөр шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гучин-Ус сумын цэцэрлэгийн зураг төсөв нь гарчихсан байгаа.
Г.Ганболд: Тодруулга хийе. Төсвийн тухай хуулийн 68.2-т төсвийн төслийг ИТХ-аар хэлэлцэх явцад нэмж тусгах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг тухайн шатны төсвийг өргөн мэдүүлсэн этгээдээс энэ хуулийн 29-р зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаар санал дүгнэлтийг авсны үндсэн дээр тусгана гэсэн байгаа учраас өчигдөр бид нар намын бүлэг дээр ярьж байгаад хаалгыг барих шаардлагагүй 29 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа өөр ямар төслүүд байна гэдгийг засаг даргаас асуусны үндсэн дээр саяны 3 төслийг оруулсан. Тэрнээс олон саналууд байсан. Хуулийн дагуу шаардлага хангасан төслийг оруулсан. Өөр санал байна уу?
М.Мөнхбаяр: Би нэг сумын юм яриагүй. Аймгийн эдийн засгийн 50-иас дээш хувийг ХАА, МАА-н салбар бий болгож байгаа. Оготно бол гамшгийн хэмжээнд хүрчихсэн. Үүнийг зөвхөн аймгийн хөрөнгөөр шийднэ гээгүй. Аймгаас тодорхой хувийг нь гаргаад улсын төсвөөс тодорхой хувийг нь ХААЯамнаас, сумаас ОНХСангаас тодорхой хувийг нь гаргаад, иргэд малчдыг өөрсдийг нь дайчлаад явбал үр дүнтэй, бодитой ажил болох болов уу. Тэрнээс 100 сая төгрөг газар булах гээгүй. Тийм учраас энэ саналыг санал хураалтад оруулж өгөөч гэсэн саналтай байна.
Г.Ганболд: Өөр саналгүй бол саналаа таслая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөе. /Саналыг таслав/ Горимын санал гарсан. Мөнхбаяр төлөөлөгчийн гаргасан санал оготно устгалд 100 сая төгрөгний хөрөнгө зарцуулах шаардлагатай гэсэн саналыг дэмжиж байгаа төлөөлөгчид үнэмлэхээ өргөнө үү?
Шийдвэрлэсэн нь: 12 төлөөлөгч уг саналыг дэмжиж, олонхын саналаар оготно устгалд 100 сая төгрөгний хөрөнгө зарцуулах санал дэмжигдсэнгүй.
Г.Ганболд: 2 дахь гормын санал Энхбат төлөөлөгчийн хэлсэн 300 сая төгрөгийг бүхлээр нь автозамын хөрөнгө оруулалт руу шилжүүлье гэсэн саналыг дэмжиж байгаа төлөөлөгчид үнэмлэхээ өргөнө үү.
Шийдвэрлэсэн нь: 13 төлөөлөгч дэмжиж, автозамын хөрөнгө оруулалт руу шилжүүлэх санал олонхийн саналаар дэмжигдсэнгүй.
Г.Ганболд: Мөнхжаргал төлөөлөгчийн хэлсэн санал Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахын өмнө намын бүлэгт танилцуулах асуудлыг тогтоолдоо тусгаад явъя. 300 сая төгрөгийг буцаан татаж, оронд нь эрүүл мэндийг дэмжих жилийн ажилд 100 сая, Баянгол сумын гүүр барихад 100 сая төгрөг, Гучин-Ус сумын цэцэрлэгийн өргөтгөлд 100 сая төгрөгийг тус тус шилжүүлье гэсэн томъёоллоор санал хураая. Дэмжиж байгаа төлөөлөгчид үнэмлэхээ өргөнө үү.
Шийдвэрлэсэн нь: Саналыг 23 төлөөлөгч дэмжиж, олонхийн саналаар 300 сая төгрөгийг буцаан татаж, уг мөнгийг эрүүл мэндийг дэмжих жилийн ажилд 100 сая, Баянгол сумын гүүр барихад 100 сая төгрөг, Гучин-Ус сумын цэцэрлэгийн өргөтгөлд 100 сая төгрөгийг тус тус шилжүүлэхээр шийдвэрлэв.
Д.Тогтохсүрэн: Тогтоолын төсөл танилцуулахаас өмнө тогтоолын төсөлд нэг өөрчлөлт орсныг танилцуулъя. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар 2015 оны ан агнуурын төлөвлөгөө баталсан. Энэ төлөвлөгөөг өнөө өглөө авсан. Энэ төлөвлөгөөгөөр Нарийнтээл суманд 2 угалз, Баруунбаян-Улаан суманд 1 угалз, Богд суманд 2 угалз, 3 тэх гэсэн шийдвэр гаргасан байна. Энэ бол яг хэрэгждэг шийдвэр. Үүнийг бид нар сая тооцооны үзүүлэлтэд оруулаад, энэ сумдын орлого дээр нэмээд, зарлага дээр татааснаас хасахаар тооцоо хийсэн. Энэ 3 сумын орлого, зарлага өөчлөгдөж байгаа гэсэн үг. Дараа нь багийн 4 орон тоо, санхүүгийн аудитаас хасагдаж байгаа 2 орон тоо хассан. Эдгээрээс хасагдаж байгаа мөнгөнүүд, орлогоос хасагдаж байгаа мөнгөнүүд нийлээд 97 сая төгрөг болж байгаа. Энэ 97 сая төгрөгийг 202 сая төгрөг дээр нэмэгдүүлчихэж байгаа шүү. Өнөөдөр гэгээний 380 жилийн ойн арга хэмжээний зардалд 202 сая төгрөг гэчихсэн байгаа. Аймгийн ойн комисс байгуулагдчихсан байгаа. Бүх зардлаа жагсаагаад Тэргүүлэгчдийн хуралдаан оруулж задалж батлуулах юм. Энэ тоо өөрчлөгдөж байгаа шүү. Ан агнуураас орж ирэх орлого 54.9 сая төгрөг, санхүүгийн ажилтныг хасаад 18.6, Арвайхээрийн багуудыг хасаад 23.4 байна. Эдгээрийг нийлүүлээд 97 болж байгаа юм. 216 болчихсон. Тэрэн дээр 97-г нэмээд 310 хэд болох нь. Энэ мөнгийг мөн ИТХ-ын тогтоол дээр задалж оруулж ирж батлуулахыг Засаг даргад даалгасан заалтаар оруулчих.
И.Мөнхжаргал: Мөнхбаяр төлөөлөгчийн хэлж байгаа санал ач холбогдолтой санал. Орлогчийнхоо оруулж ирсэн саналыг намынхаа бүлгээр унагуулаад байгаа чинь дагавар хүүхдээ ад үзэж байгаа юм шиг харагдаад байна.
Д.Тогтохсүрэн: 100 сая төгрөг тавиад өгчихсөн. Дахиад 100-г тавиулах гээд байгаа байхгүй юу. Боломж байхгүй байна. 100-г тавиагүй бол чи ийм юм ярьж болно. Гамшгаас хамгаалах гээд тавьчихсан байгаа. Оготно чинь гамшиг орох байхгүй юу. Сумд 15, аймаг 100-г тавьчихъя. Тэгээд будаатай газар нь будаа, механик газар нь механик янз бүрийн аргаар хавар 3 сараас эхлээд үзье гээд мөнгө тавьчихсан.
Г.Ганболд: Энүүгээрээ ажлаа эхэлчих. Ажил үнэхээр үр дүнтэй байвал өөр хөрөнгө оруулалтуудаас шийдэж болно шүү дээ. Ажлаа эхлээгүй байж баахан хий юм яриад байх юм. 2015 оны төсвийн төслийг батлах тухай тогтоолын төслийг Төсөв, санхүүгийн бодлого зохицуулалтын хорооны дарга Н.Золзаяа танилцуулна. Тогтоолын төслийг танилцуулав.
Г.Ганболд: Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт, саналтай төлөөлөгч байна уу? Байхгүй бол тогтоолоо батлая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөнө үү.
Шийдвэрлэсэн нь: Аймгийн 2015 оны төсөв батлах тухай 9/04 тогтоолыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав.
Г.Ганболд: Төсвийн тогтоолын төсөлтэй хамт нэг тогтоолын төсөл орж ирж байна. УИХ-аас төсвийн тодотгол хийхтэй холбогдуулаад хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр орон нутгийн төсөв болон тусгай зориулалтын шилжүүлэгт тодорхой хэмжээний тодотгол шаардлага гарч магадгүй гэж үзээд тодотгол хийх тохиолдолд Тэргүүлэгчдэд ИТХ-ын хуралдаанд дараа танилцуулах нөхцөлтэйгээр зөвшөөрөл олгох тогтоолын төсөл байгаа юм. /Эрх шилжүүлэх тухай тогтоолын төслийг уншиж танилцуулав/ Тогтоолын төслөөс асуух асуулт, санал байна уу?
И.Мөнхжаргал: Төсөвт тодотгол хийх асуудал ИТХ-ын бүрэн эрхийн асуудал байгаа. Энэ дээр эрх шилжүүлэх тухай асуудал байхгүй. Хэрэв үүнийг батлах гэж байгаа бол Ардчилсан намын бүлэг завсарлага авна. Үүнийг Ардчилсан намын бүлэг дэмжих боломжгүй.
Д.Тогтохсүрэн: Тэгвэл нэг юм тохирмоор байна. 20 гээд төрийн сан хаана. УИХ хэрэв 10-нд хэлэлцвэл маш олон зохицуулалт хийх шаардлага гарч байгаа юм. Нэг хэсэг газар төсөв тасарна, нэг хэсэг газар илүүднэ. ИТХ хуралдаан болохоос 15 хоногийн цаана зарладаг. 10-нд тодотгол хэлэлцлээ, хурал зарлаад 15 хоногийн дараа буюу 25-нд хуралдах гээд байгаа юм. Энэ үед төрийн сан хаачихсан байна. Тэгвэл 15 хоногийн дараа гэдгийг тоохгүй зарлана гэдэг юм уу, эрх зүйн юм гаргаж өгөхгүй бол үүнийг харсаар байгаад хамаг юмаа хаалгачих гээд байгаа юм. УИХ хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна. Сумдад ч гэсэн эрх зүйн үндэслэгээ хэрэгтэй байгаа юм. Эсвэл хуралдаанаа нээлттэй орхих юмуу. Ямар ч байсан эрх зүйн юм гаргаж өгөх ёстой шүү.
Т.Бадрахбаяр: Үүсэн нөхцөл байдалтай холбоотойгоор хурал 3 хоногийн дотор зарлах эрхийг Хурлын даргад өгчихөж болно шүү дээ.
Г.Ганболд: 15-с доошгүй хоногийн өмнө л зарлах ёстой болохоор хууль зөрчинө шүү дээ.
Т.Төмөрчөдөр: Хууль зүйн хувьд энэ хуралдааныг нээлттэй орхих л зам байна. Нээлттэй орхивол хуралдаан үргэлжилнэ.
Д.Тогтохсүрэн: Эсвэл хэлэлцэх асуудал дотроо өөрчлөлт оруулаад 2014 оны төсвийн тодотголын тухай асуудлыг оруулж батлаад, хуралдаанаа нээлттэй орхиё. Тэгвэл хэдийд ч дуудаж болно.
Г.Ганболд: Өөр санал байна уу?
И.Доржсүрэн: Нээлттэй орхих нь зөв байх.
Г.Ганболд: Эрх шилжүүлэх заалт дээр төсвийн асуудал байхгүй байна. Тэгэхээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулъя. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд 2014 оны төсвийн тодотголын тухай асуудлыг нэмж оруулаад батлая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөе.
Шийдвэрлэсэн нь: Аймгийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд 2014 оны төсвийн тодотголын тухай асуудлыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар нэмж оруулж батлав.
- 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны газар зохион байгуулаллтын төлөвлөгөөний төслийн тухай аймгийн ГХБХБГазрын дарга Ц.Цэрэнням танилцуулав. /илтгэлийг хавсаргав/
Г.Ганболд: Дотоод журмын дагуу завсарлая.
Хуралдаан 16 цаг 36 миунтад завсарлав
Хуралдаан 16 цаг 50 миунтад үргэлжлэв.
Г.Ганболд: 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны газар зохион бйагуулалтын төлөвлөгөөний төсөлд аймгийн ИТХ-ын Хөдөө Аж ахуй, байгаль орчны бодлого зохицуулалтын хорооны дүгэнлтийг хорооны дарга Х.Дашдэлэг танилцуулна. /дүгнэлтийг хавсаргав/
Г.Ганболд: Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт, саналтай төлөөлөгч байна уу?
И.Доржсүрэн: Тэргүүлэгчдийн хурал дээр асууснаа давтаж асууя. Газрын төлөвлөлтийн асуудал нь хугацааны асуудал. Газрын төлөвлөлтийн асуудал удааширдагтай холботойгоор үнэтэй газруудыг дуудлага худалдаагаар авах болдог байдлууд байна. Сумын газар зохион байгууллатын төлөвлөгөөнд тусна. Дараа нь аймгийнхад тусна. Нэг газрыг хөөцөлдөж байгаа хүн эхлээд хагас жил сумын хурлыг, дараа нь аймгийн хурлыг хүлээнэ. Үүнийг яаж хурдан шуурхай шийдэж өгч байх ёстой юм бэ? Хууль ийм шүү дээ гэдэг хатуу байр суурь хэрэггүй шүү дээ.
Ц.Цэрэнням: Төлөвлөгөөг урд оны 5 сараас эхлээд боловсруулаад, 12 сарын эхээр баталж байна. Газрын хуулиар тогтоосон зүйл. Иймд бизнесүүдийн газрыг бүрэн тусгахгүй нь ойлгомжтой. Жилд 3 ч удаа өөрчлөлт оруулаад явж байгаа. Цаашдаа бизнес эрхлэгчид болон аль ч байгуулллага саналуудаа урьдчилж жилийн өмнөөс өгч баймаар байна.
И.Доржсүрэн: Хариуг хурдан өгч баймаар байна. Төлөвлөгөөнд ороогүй газрыг төлөвлөгөөнд оруулчихөөд нөхөж оруулдаг. Нэг жилийн өмнө саналаа өгөх ёстой гээд сууж байна. Буруу шүү дээ. Ямар гарц байна гэдгээр яримаар байна.
Ц.Цэрэнням: Хурал тухайн тухайн үед нь хэлэлцээд байя гэвэл бололцоотой л зүйл.
Б.Чимэг: Эрдэнэтолгой, 0.2 га газар сүм хийд барих гэж байна. Амины орон сууцыг харахаар нэг л хувийн орон сууцны газар л харагдаад байна. Гэтэл одоо хүмүүс төслөө өгөөд, сонгон шалагруулчихаад одоо нөхөж авах гэж байгаа юмуу? Эсвэл ийм боломж байна гээд оруулж байгаа юмуу? Тэр хийд нь ямар сүм хийд барих гэж байгаа юм бол?
Ц.Цэрэнням: Шинэ Арвайхээрийн төвд 6 орон сууцны хотхон, 1 хувийн хаусны газар төлөвлөсөн. Энэ нь өнгөрсөн 2014 оны төлөвлөгөөнд туссан газар. Бид инженерийн шугам сүлжээ татаж дууссаны дараа, мөн холбооны суваг сувагчлалын асуудлыг шийдсэний дараагаар шийдэх үүднээс 2014 онд газар олголтын ажил хийгдээгүй, иймд 2015 онд дахиж төлөвлөсөн. Амины орон сууцны хувьд 5400 м газар байгаа. 10 айлын хаусыг төлөвлөж оруулсан байгаа. Орон сууцны хотхоны хувьд хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу 1 хотхонд 4-6 орон сууц байхаар туссан. Дайрганы голын хойд талын цэцэрлэг нь зуны цэцэрлэг. Арвайхээр сумын Хурлаар батлагдаад ирсэн саналыг шууд оруулж ирсэн байгаа.
Л.Энхбат: Арвайхээр дээр Ватиканы сүм гээд ядуу хүүхдүүдийг усанд оруулдаг гээд газар байдаг. Тэр ватиканы сүмийн хүмүүс энэ зориулалтаар Хархоринд үйл ажиллагаа явуулъя гээд аймгийн удирдлагаар дамжуулан хүсэлт тавьсан. Бид нар ярьж байгаад сүм гэдэг нэрээр нь оруулсан.
Ж.Самданжигмэд: 2015 оны төлөвлөгөөн дээр Баян-Өндөр, Бүрд, Богд,Уянга сумдын газрууд ороогүй байна? Яагаад ороогүй юм бэ?
Ц.Цэрэнням: Дэвсгэр газрын зориулалтаар олгох газаргүй учраас зарим сумдууд байхгүй байгаа. Сумдын санал ирээгүй учраас байхгүй байгаа шүү. ХАА-н газар дээр ч мөн адилхан байгаа.
П.Баатар: Ерөнхий төлөвлөгөө хийгдэх гэж байгаа юм чинь төв суурин газарт газар төлөвлөж болохгүй гэж мэргэжлийн хүмүүст нь зөвлөгөө өгсөн байсан шүү дээ. Тэгээд оруулаагүй шүү дээ.
Ц.Цэрэнням: Ерөнхий төлөвлөгөө хийж байж түүнийхээ үндсэн дээр газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдах ёстой. Тэрийг хүлээгээд эзэмшил газрын асуудлыг шийдэхгүй байж болохгүй гэдэг үүднээс сумдын саналыг үндэслээд яваад байгаа. Уянга сум хэсэгчилсэн төлөвлөгөө заавал хийлгэж байж явахгүй бол хот байгуулалтын асуудал ерөнхий төлөвлөгөөгүй сумдад хүндрэлтэй үүсэхэд бэлэн байгаа.
А.Ишдорж: Танилцуулга дээр Капитал банкны газар нэмж оруулна гэсэн үү? Үүнийг тодруулмаар байна. Жилээс жилд бэлчээрийн талбай хомсдож байна, бэлчээрийн талхлалт ихсэж байна, хортон шавьж ихсэж байна гэдэг. Малын тоо ихсээд байдаг, нөгөө талдаа бэлчээр нь хомсдоод байдаг гэж ярьдаг. Хархоринд 842.7 га газар үр тарианы зориулалтаар гэж орсон байна. Аймаг бодлогооор үр тариагаа нэмэгдүүлэх, өөрийн дотоодын хэрэгцээний гурилаа нэмэгдүүлэх гэж байгааг олйгож байгаа. Өмнө нь хувь хүмүүс, ААНэгжүүдэд хичнээн га газар эзэмшдэг юм? Түүний эргэлт, ашиглалт нь ямар байдаг юм бэ? Хэрэв өмнө олгогдсон газрын эргэлт, ашиглалт нь муу байдаг бол түүнийг сайжруулах шаардлагатай байх. Хархорин суманд мал өсч байгаа. Үүнтэйгээ хир нийцэж байдаг юм бол? Таримал мод, үр тарилах гээд 13, 14 га-аар 2 газар төлөвлөчихсөн байна. Энэ хаана олгогдох газар юм? Жил бүр Хархорины газар жимсны, үр тарины зориулалтаар гэх мэт том том га-аар орж ирдэг.
Ц.Цэрэнням: Капитал баарны урд талын газрыг Тэргүүлэгчдийн хурлаар болон ажлын хэсгийн хуралдаанаас нэмж орж ирсэн саналын үндсэн дээр оруулсан. Хархорины хувьд эзэмшилгүй 2-с дээш жил болсон 800 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож дахин атаршсан газрын эргэлтэнд оруулах үүднээс 842.7 га газрыг эргэж эзэмшилтэй болгохоор тусгасан байгаа. Мөн Бат-Өлзий сумын Боргидойн эзэмшилгүй газрыг эзэмшилтэй болгохоор 20 га газрыг тусгасан. Мод бут, жимс жимсгэнэ тариалах газруудыг аль болох дэмжих үүднээс сумдын хурлаар орж төлөвлөгөөнд туссан асуудлыг тэр чигт оруулж хэлэлцүүлж байна.
Т.Санжидмаа: Ватиканы сүмийн хувьд манай Хархорин тэртээ тэргүй халуун устай болж байгаа. Эртний нийслэл Эрдэнэ зуу бол шашны том төв. Заавал тэгж гадаадын сүмийн 200 га газар Ватиканы сүм гэдэг юм байрлуулаад тэр дотор чинь ямар арга хэмжээ авах вэ? Санал болгосон бол ямар учиртай юм бол? Би ойлгохгүй байна. Үүнийг тайлбарлаж өгөөч. Зүгээр нэг хүүхэд хооллохын төлөө, усанд оруулахын төлөө ийм сүм байгаад бид эцэст нь ямар ч хор холбогдолд оруулж болно шүү дээ. Яаж мэдэхийн тэнд хүний наймаа явагдах юм уу? Хар тамхи явах юмуу, гадаадын хөрөнгө яаж орж ирэх юм бид нар мэдэхгүй шүү дээ. 2-рт сумын төвийн нийтийн эзэмшлийн талбай, газар эзэмшилтэй ААНэгж байгууллагын газар 12 га газар байгаа. Үнэхээр манай сумын төв бол цөлжилт явагдаад мод бут тарих, зүлэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Хаана хаана ямар газар мод тарих гээд байгаа юм бэ? Кадастрийн зурэг дээр тайлбарлаад өгөөч? Иргэд асуугаад байдаг учраас асууж бйагаа юм. Очоод иргэддээ тайлбарлая. Манай Хархорин сум газар зохион байгуулалтынхаа төлөвлөгөөг хэдээс хэдэн оны хооронд хийчихсэн явж байгаа вэ? Ноднин миний оруулсан саналаар ашиглалтгүй байгаа газар тариалангийн талбайг тоолж өгөөч, ашиглалтгүй байгаа талбайгаа эргэлтэд оруулж өгөөч, тэгэхгүй бол шарилж нь ихсээд хүмүүс нь харшилтай болоод байна, ялангуяа бага насны хүүхдүүд аюулд учраад байна гэсэн. Энэ 842 га-г чинь ноднингийн тооллоор ашиглалтгүй байсан газрыг дахиж ашиглуулах гэж байна гэж ойлгож болох уу?
Ц.Цэрэнням: 842 га газар эзэмшилтэй байж байгаад 2-с дээш жил үйл ажиллагаа явуулаагүй учир сумын Засаг дарга ашиглаагүй байгаад эргээд ашигаллтад оруулж байгаа. Сүмийн хувьд Энхбат дарга хуулийн дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгоод эргэж хуваарилалтад оруулж байгаа газар. Ватиканы сүмийн хувьд сумын хурлын тогтоол ирсэн учраас оруулсан байгаа. Энэ нь гэр хороололд инженерийн шугам сүлжээний бүсээс гадна байгаа тул хуулийн зөрчил байхгүй юм байна гэдэг үүднээс төлөвлөгөөнд оруулчихсан байгаа. Энэ талаар Энхбат дарга нэмэлт тайлбар өгөх байх.
Л.Энхбат: 12 га чинь нийтийн эзэмшлийн талбай биш. Тариалалтын талбай байхгүй юу. Нийтийн эзэмшлийн талбай гэдгээр газар төлөвлөлтөд оруулж байгаа. Бидэнд хотын ерөнхий төлөвлөгөө байгаа. Сүмийн хувьд ядарсан хүмүүст тусалдаг байгууллага байхад буруудаад байх юм байхгүй гээд хурлаараа бас ярилцсан юм. Гэр хорооллын ядарсан хүмүүст усан оруулж, хувцас өгдөг буяны байгууллага байгаа юм. Хуулийн хүрээнд явагдаж байгаа болохоор өгч байгаа болохоос биш хар тамхи зар гэж өгөөгүй шүү дээ. Зөвшөөрөгдсөн хэмжээнд газар олгох хууль эрх зүйн акт нь байгаа болохоор өгч байгаа.
Г.Ганболд: Уг нь сүм хийд байгуулагдах юм бол эхлээд аймгийн ИТХ-аас зөвшөөрөл авах ёстой. Хурал энэ бодлогыг тодорхойлох ёсто юм шиг байгаа юм. Христийн гээд олон сүм хийд аймгаас зөвшөөрөл авах гээд өгөхгүй л байгаа л даа. Ер нь энэ жижиг улсад олон төрлийн шашны урсгал орж ирэх нь зөв үү, буруу юу гэдгийг бодох ёстой юм шииг байгаа юм. Эхлээд газар өгчихөөд араас нь баахан зөвшөөрөл гээд бид нар өгөхгүй бол яах вэ? Эхлээд зөвшөөрлийнхөө асуудлаа авчихаад дараа нь газраа ярьвал дарааллын хувьд зөв байх.
Л.Энхбат: Төлөвлөчихсөн л байгаа. Үнэхээр аймгаас зөвшөөрөл авдаг бол тэр журмаар нь явна. Үүнийг сүм гэж оруулаагүй юм. Хүсэлт дээрээ баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд тусална, хүүхдүүдийг хувцаслаж, хооллоно гэсэн буяны байгууллага юм билээ. Зөвшөөрөл авах ёстой бол авч байж л олгоё.
Г.Ганболд: Тэгвэл ерөнхийд нь төлөвлөчихөөд, олгохдоо ямар ч байсан зөвшөөрлөө авсны дараа олгох боломжтой болгоё.
П.Адъяасүрэн: Газах өмчлөл хэдэн хувьтай байгаа юм бэ? Бид нар төлөвлөгөө хэтийн асуудал ярьж байгаа шүү дээ. Одоо хэдэн өргөдөл шийдвэрлэсэн юм л ярьж байна. Арвайхээр дээр гэхэд газар өмчлөл хэдэн хувьтай байгаа юм, хаа одоо хаа хаана олгох боломжтой байгаа юм гэдгээ ярьмаар байна. Одоо газар өмчлөл дуусах гэж байна. Цэрэнням дарга газар олголт удаан байна гээд байхад зүгээр л хуулиа биелүүлж байна гэж байна. Төрийн баталсан хуулийг чинь алийг нь биеүүлээд, алинаас нь татгалзаад байгаа юм. Иргэдийн өргөдөл гомдол, асуудлыг шийдвэрлэхэд төв суурин газар 14 хоног, хот хооронд сарын дотор шийдвэрлэнэ гэсэн хууль нь хамаагүй болох гээд байгаа юм уу?Зөвхөн газрын тухай хууль хүчинтэй бусад нь хамаагүй гэх гээд байна уу, энэ дээр хариулт өгөөч.
Ц.Цэрэнням: Газар өмчлөлийн хувьд Бат-Өлзий, Арвайхээр сумдад хүндрэлтэй байгаа. Ноднин аймгийн ИТХ-аар сумын төвийн хилийн цэсийг тэлэх асуудлыг яриад яаманд хүргүүлсэн. Энэ асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. Арвайхээрт хилийнхээ цэс дотроо бүрэн өмчлүүлэхээр төлөвлөчихсөн. /зурагт үзүүлэв/ Бид шийдвэр гараагүй байхад Тарагт сумын бэлчээрийн газар газар өмчлүүлэх боломжгүй. Өргөдлийн хувьд журмын дагуу иргэдийг гэр бүлийн хэрэгцээний болон хувьчлалын зориулалтаар ашиглах газрыг өргөдлийн дарааллын дагуу шийдвэрлэдэг. Өргөдлөө дэсэлж дугаарлаж авчихаад, газар дээр нь хэмжиж өгч байгаа. Ирсэн өргөдөл бүрийг бололцоотой, бололцоогүй гэж шийдвэрлэх болохоос заавал газар өгч байж шийдвэрлэсэн байна гэж үзэх үндэсгүй. Бид ирсэн өргөдөлд сарын хугацаанд нь хариуг өгч байгаа.
П.Адъяасүрэн: Хэдэн хувь нь газраа өмчилж авсан юм? Хүссэн бүхэнд газар өгөхгүй гэж байна. Тэгвэл ямар нөхцөлтэй хүнд газар өгөхгүй юм? Жишээ нь миний бие 1996 онд хашааны газар өгөөч гэж өргөдөл өгсөн, одоо хүртэл шийдээгүй л байна.
Ц.Цэрэнням: Аймгийн хэмжээнд газар өмчлөл 35 хувьтай байгаа. Хууль 2018 оны 5 сарын 8-нд дуусна. Иргэдийн өөрсдийн хүсэлтээр өмчлөлийн асуудал шийдэгддэг учраас хувь ахиж өгөхгүй байгаа. Өмчлүүлэхээр төлөвлөөгүй газар инженерийн шугам сүлжээний бүсэд газар өмчлөхийг хүссэн өргөдөл их ирдэг. Энэ нь төлөвлөгөөнд ороогүй, хоёрдугаарт өмчлүүлэх газрын хилийн цэст багтахгүй гэдэг үүднээс хариу өгдөггүй. Энэ дээр манай газрыг асуудал шийдэхгүй байна гэж ярьдаг. Адъяасүрэн гуайн хувьд хаана, хэдийд, хэнд өргөдөл өгсөн талаар надад мэдээлэ алга. Арвайхээрт өгсөн бол тэндээсээ очиж хариугаа авах ёстой байх.
Т.Бадрахбаяр: Эрчимжсэн мал аж ахуй эрхлэлх бүсийн төлөвлөлт гэдэг дээр Тарагтын уртын 4-р баг Арвайхээр сумын цагааны хаалганы хойно 5 га газар фермерийн аж ахуй гэсэн байна. Арвйахээрийн хилийн цэсийг нэмэгдүүлэхээр УИХ-д саналаа явуулчихсан байгаа. Энэ саналыг ирээгүй байхад Арвайхээрт орох газар чинь энэ том фермерийн аж ахуй ороод ирэхээр чинь төлөвлөлт чинь алдагдах юм биш биз дээ? Энэ 5 га газрыг хилийн цэсийн асуудал шийдэгдсэний дараа шийдвэрлэж болдоггүй юмуу?
Х.Дашдэлэг: Цагаан хаалганы хойд тал дээр морины зүчээ, фермерийн аж ахуй гээд 2010 оноос хойш барьчихсан газрууд байгаа юм. Тэгээд бид энэ газрыг нь тэр хүмүүст нь өгдгөөр нь өгөөд, төлбөрийг нь зохих журмаар нь газрын төлбөрт оруулахгүй бол газрын төлбөр ч өгдөггүй, гэрчилгээ ч авдаггүй ингээд байгаад байдаг. Хуучин олгочихсон захирамжийг нь хүчингүй болгочихсон. Үүнтэй ижил Морины шүтээний урд тал дээр 30 га газар ингээд олгочихсон. Бас үйл ажиллагаагаа явуулаад байгаад байдаг. Энэ газруудыг төлөвлөгөөндөө оруулаад газрын төлбөрийг нь зохих журмаар нь оруул гэж Газрын албанаас шаардсан учраас бид төлөвлөлтөд оруулсан. Тэрнээс шинээр олгож байгаа юм байхгүй.
Т.Бадрахбаяр: Одоо авчихсан байгаа газрууд гэсэн үг үү?
Х.Дашдэлэг: Тийм.
Т.Бадрахбаяр: Энэ нь дуудлага худалдаагаар орох юм уу? Төсөл сонгон шалгаруулалтаар явах юм уу?
Х.Дашдэлэг: Гурав дөрвөн жиийн өмнө барьчихсан, үйл ажиллагаа нь явчихсан, өөрсдөө гүний худаг гаргаад, хашаагаа барьчихсан газар байгаа.
Г.Ганболд: Өгөх байсан юм бол өмнөх захирамжийг хүчингүй болгодог нь яаж байгаа юм?
Х.Дашдэлэг: Өмнөх захирамж нь төлөвлөгөөндөө ороогүй гэсэн үндэслэлээр цуцалсан юм. Талбайн хэмжээ нь том байсан. Тэрийг нь багасгаад 1 га болгосон.
И.Мөнхжаргал: Шинэ Арвайхээр дээрхи газар бүгд төсөл сонгон шалгаруулалтаар юм байна. Олгогдсон газар байна уу? Араас нь хөөж явж байгаа. Хаус хорооллын газар хаана байгааг зураг дээр үзүүлээч. Түрүүчийн хурал дээр газрын төлөвлөгөө хэлэлцэж байхад Арвайхээр дээр грашийн газар өгч байсан. Үүнийг тохижилтын ажил хийгдэхээр төсөлд нь суулгаж өгөөд төсөл сонгон шалгаруулалтаар хийлгэе гэсэн санал гаргасан. Энэ ажил хийгдсэн үү?
Ц.Цэрэнням: 2015 оны төлөвлөгөөгүй. 2014 онд 2р сургуулийн урд 20д граш баригдсан байсан. Эзэмшлийн асуудлыг шийдсэн байгаа.
И.Мөнхжаргал: тохижилтийн ажлыг хийхээр санал оруулаарай гэсэн. Тохижилтийн ажил хийгдсэн үү?
Ц.Цэрэнням: Шинэ төвд төлөвлөсөн болон олгосон газруудыг өнгөөр ялгаж харуулсан байгаа. /зурагт үзүүлэв/ Өнгөрсөн жил 2-р сургуулийн урд тал дээр 20-иод граш баригдсан байсан. Үүнийг хагас жилийн хуралдаанээр хэлэлцүүлж эзэмшлийн асуудлыг шийдсэн. Тохижилт хийгдээгүй. Үүгээр зам явдаг учраас тохижилт хийгдэх боломжгүй.
И.Мөнхжаргал: Бид хотын нөхцөлд өнгө үзэмжийг нь сайжруулъя гээд газар өгөхдөө хурал дээр ярьж тохироод төслөөр өгөхөөр шийдвэрлэсэн. Одоо үгүй ч юм шиг царйлаад сууж болохгүй шүү дээ.
Ц.Цэрэнням: Энэ 23 граш нь бусад баригдсан грашийг бодвол нэг өнгөөр хийгдсэн, гайгүй хийгдсэн грашууд байх гэж ойлгож байгаа.
П.Баатар: Энэ жил манай суманд айл болгоны хашааг хэмжиж кадастрийн зурганд оруулж хэмжилт хийсэн. Энэ ажил нь ардаа том хүндрэл дагуулсан ажил болсон. Айлууд хашаагаа гудмаараа өргөтгөөд барьчихсан, дээш, доош нь татчихсан, хуучин олгосон юм бүгд өөрчлөгдчихсөн. Энэ талаар иргэдийн Хуралд асуудал тавьсан. Багасгах гэхээр олон хүний эрх ашиг хөндөгдөх гээд байдаг. Тэгэхээр илүүг нь хүүхдэд нялзаагаад ч юм уу ямар нэгэн байдлаар захирамж гаргах асуудал яригдаж байгаа. Энэ нь хууль зүйн хувьд болох уу?
Ц.Цэрэнням: 2003 оноос эхлээд төлөвлөсөн газруудын кадастрийн зураглал хийгдсэн. Энэ төслийн хүрээнд 2008 онд дахиж кадастрийн зураг хийгдсэнээс одоо нилээд зөрөө гарч байгаа. Иймд бид төв суурин газрын эзэмшил газрын цахим мэдээллийн сан бүрдүүлэх үүднээс хот байгуулалтын төлөвлөгөө болон бусад зам харгуй хаагаагүй бололцоотой газруудын газрын хэмжээг өөрчилж болохоор Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас захирамжийн төсөл, тоот, тушаал ирсэн. Үүнийг сумдад хүргүүлсэн. Энэ дагуу гэр бүлийн хэрэгцээний газрыг бага зэрэг өөрчлөлт хийгээд явахад зөрчилдөх юм байхгүй.
М.Мөнхбаяр: Баян-Өндөр, Богд сумд газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө ирүүлээгүй байна. Энэ 2-ыг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ гэж ойлгох уу? Энэ сумдын газрын даамалд хариуцлага тооцож явахгүй бол хугацаа заачихсан асуудлыг хоцроогоод бйагаа нь харицлага тооцохоос өөр аргагүй байна. Сумдын газрын даамлуудад 9 сард багтаан газар зохион байгуулалтынхөө төлөвлөгөөг хийж 10 сард багтаан ирүүлэх шаардлага тавьж ажиллахгүй бол ямар ч зохион байгуулалтгүй, ганц өдөр хуралдаад л оруулж ирж байгаа нв учир дутагдалтай байна. Бүрдний Их боригдойн атаршсан талбайд 2000 га газар тариалангийн зориулалтаар олгохоор төлөвлсөн байна. Энэ багийн хурал дээр дандаа унадаг асуудал. Энд нилээд олон малчдын өвөлжөө хаваржаа байгаа учраас энэ хүмүүсийн эрх ашиг хөндөгдөх нь. Энэ асуудал сумын ИТХ-ын тогтоолоор батлагдаж ирсэн үү?
Ц.Цэрэнням: 2 сумын төлөвлөгөөний төсөл өнөө өглөө ирсэн. Төлөвлөгөөнд нэмэлтээр тусчихсан байгаа. Богдод сумын төв дээр төдийлэн газар тусаагүй. Учир нь инженерийн шугам сүлжээ баригдаж, ашиглалтад ортол газар шийдэхгүй, зөвхөн өмчлөлийн газар тусгасан байгаа. Төлөвлөгөөг том хурал хуралдахгүй бол Тэргүүлэгчдийн хуралдаанаараа ч гэсэн батлуулаад нааш нь явуул гэдэг шаардлага тавьж байгаа. Дээрхи 2 сум төлөвлөгөөгөө хийчихсэн байдаг, гэтэл хурал нь хуралдахгүй явуулж чадахгүй байсаар өдий хүрсэн. Цаашдаа 2-р улирлаас эхлээд 3-р улирал дуусталх хугацаанд газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулаад ирүүлэх бололцоотой. Их боргидой дээр 2, 3 жил дараалан хүсэлт ирж байгаа юм. ХААҮЯамнаас төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Суманд нь санал тавиад сумын санал нь өглөө ирсэн учраас яаж ирснийг мэдэхгүй байна. Бид саналын дагуу тусгачихаад байж байгаа. Эндээс хэлэлцээд шийдвэрлэх асуудал байгаа. Цэдэнбалжир дарга нэмж тайлбарлах байх.
М.Мөнхбаяр: Сумын Хурлын тогтоолыг харахгүй бол эндээс батлаад явуулах нь буруу.
Г.Ганболд: Санал нь ирсэн юм бол юу гэж ирсэн юм? Олоотох.
Ц.Батсуурь: Алслагдсан хороололд гэр цэцэрлэг баръя гэсэн иргэний өргөдлийг аймаг руу явуулсан. Заавал аймгийн ИТХ-ын төлөвлөгөөнд орж явах уу? Сумаараа шийдвэрлэгдэж явах уу? Усын чанартай автозамын дагуу ААН байгуулага хувь хүмүүс газар авч байшин, барилга барьдаг. Энд усны шуудуу нь 2 талаар нь гарц гарчихаар хаагдчихдаг. Тийм учраас зам эвдэрдэг. Тунасан ус н замын далангаа дэвтээдэг асуудал гараад байдаг. Энэ тал дээр манайхаас зөвшөөрөл авч өгөдөггүй юм билээ. Үүнийг зөвшөөрөл аваад хаагуур нь усны хоолой явах гэх мэтээр усны асуудлыг хамт шийдээд явмаар байна. Үүнийг цаашид яаж шийдэх боломжтой вэ?
Ц.Цэрэнням: 7-р багийн баруун хойд тал дээр цэцэрлэг барихаар санал ирсэн. Инженерийн ямар ч шугам сүлжээ байхгүй газар байна. Цэцэрэг өндөр шаардлагатай учраас энд газар төлөвлөх нь боломжгүй юм гэдгийг ЗД-ын зөвлөлийн хурлаар хасагдсан, Тэргүүлэгчдээр бас дэмжигдээгүй. Замны дагуу гарц дээр үерийн шуудуу хаадаг гэдэг асуудлыг газар олгохдоо газар эзмшигч нартай, замын цагдаа болон хлбогдох байгууллагуудтай шйидвэрлэж байх ёстой асуудал юм байна гэж ойлголоо.
И.Доржсүрэн: Оны эцсийн аймаг сумын хурал хойно өмнөө болоод явдаг. Аймаг сумын хурлаар газрын асуудал хэлэлцэгддэг төсвийн асуудал ч хэлэлцэгдэг. Төсөв эхлээд аймаг хурал хуралдаж шаардлагатай, газар эхлээд сумын хурлаар хэлэлцэгдэх шаардлагатай байдаг. Газрын асуудал сумын хурлаар бараг хэлэлцэгдэхтэй үгүйтэй л орж ирж байгаа. Өнөөдөр 2 сум хоцорч ирүүлсэн гэж байна. Бусад нь сумын ИТХ хуралдаагүй л байхгүй юу? Энэ байдал чинь түрүүний бас нэг хүнд процедурын нэг болоод байна. Иймэрхүү юмнуудаа бид нар яаж засаж залруулж явах ёстой юм бэ? Энэ чигээрээ хичнээн жил явах юм бэ? Үүнийгээ болъё л гээд байгаа юм. Ямар нэг гарц олж шийдвэрлэж хэрэгтэй.
Ц.Цэрэням: 6 сарын хурлаар хэлэлцэх асуудалд оруулаад хэлэлцүүлээд ирсэн. Энэ дээр төлөвлөлт бодитой болж чадахгүй, дахиад л нэмэлт өөрчлөлт оруулах асуудал гарах вий гэдэг үүднээс жилийн эцэст хэлэлцүүлээд байгаа юм.
П.Баатар: Манайд замын хойд талд уурын зуухаа томруулах ажил байгаа юм. Сургуулийн хойно чацарганы талбайн хойд талд 700 мкв газарт халаалтын зуух барих асуудлыг төсөл сонгон шалгаруулалтаар гэдэг асуудлыг дэмжиж өгөөч.
П.Адъяасүрэн: Бид аль хэдийн эзэмшигч өмчлөгч нь тодорхой болчихсон газруудыг ёсчилж байна. Ямар юмны нь төлөвлөгөө байх вэ дээ. Төлөвлөгөө гэдэг чинь Арвайхээрт тийм тийм газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших боломжтой, тийм тийм газрыг өмчлөх боломжтой гээд, өнөөх дээр нь төсөл уралдуулах төсөл уралдуулж, хувьчлах ёстой нь хувьчилж байж нийтэд хүртээмжтэй, хүнд тустай ажил болох ёстой. Одоо төлөвлөгөө гэж хэлэлцэж байгаа нь ч, тэрийг оруулж байгаа нь зүгээр нэг албан тушаалтны ч юм уу, нэг мэргэжилтний буруу биш байх. Уг явж байгаа процедур нь буруу. Өнөөдөр аль хэдийн шийдчихсэн юмыг хойноос нь хөөж ёсчилж байгаа энэ арга барил буруу юм шиг байгаа юм. Цаашдаа бодлогоо ингэж гаргаж тавих нь хэрэгтэй юм шиг санагдаж байна. Ингэхгүй л бол сайн талаар нь хэлбэл авхаалжтай нь, саар талаар нь ярьвал зальтай нь алгын чинээ газар олдог, төвийг сахисан нь зүгээр сууж байдаг байдал нь төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох бодлоготойгоо нийцэхгүй байна. Үүнийг цаашдаа анхаармаар байна.
Б.Чимэг: Шинэ суурьшлын бүсэд амины сууцны газар олгосныг нь харахаар газар жалганы аман дээр, жижиг газар байна. Үүнийг анх эхлээд ярилцаж байхдаа хотын өнгө үзэмж нэмсэн, хүмүүсийн амьдар орчныг сайжруулсан байхаар байна гэж байсан. Нийтээр нь ижил хэмжээний орон сууц барьснаас, газрыг нь хэсэгчлээд нэг айлд олгох талбайг нь арай томсгоод дуудлага худалдаагаар өгвөл яасан юм бэ?
Ц.Батсуурь: Цэцэрлэгийн хүүхдийн асуудал дээр иргэн 20, 30 хүүхэд авчихъя гэхээр газрыг нь олгочихгүй, зөвшөөрхгүй байна. Одоо хууль нь гарна. Стандартын дагуу л барина шүү дээ. Дэд бүтэц ойрхон боломжтой газар.
Д.Тогтохсүрэн: Усны эх булагт ойрхон гэж байсан.
А.Ишдорж: Хорооллын хажуугаар гардаг хамар байдаг. Тэр хамар дээр л юм шиг харагдаад байгаа юм. Тэгээд хад чулуун дотор, айл хашааныхаа газрг ухах гээд чаддаггүй шүү дээ. Тэр хамар дээр байхаар зохимжгүй, сонин харагдаад байгаа юм. Бид нар хашаа руугаа наагаад болохгүй байсан юм байхдаа гэж ярьж л байсан.
Д.Тогтохсүрэн: Цэцэрлэгийн газрыг ярьж байгаад болохгүй бол оруулчихгүй юу даа. Адъяасүрэн гуайд хариулт өгөхөд энэ жилийн оруулж ирсэн төсөл дээр хойноос нь хөөж орж ирж байгаа юм нэг ч асуудал байхгүй шүү. Орон сууцны газар гэхэд бид нар дандаа төсөл сонгон шалгаруулалт хийнэ. Би зориуд өнгөрсөн жилийн 6 багц газрыг инженерийн шугам сүлжээ дуустал оруулахгүй гээд ерөөсөө зарлаагүй. Нөхөж байгаа юм нэг ч байхгүй шүү.
Ж.Самданчигмэд: ГЗБТ дээр Арвайхээр Тарагт суманд цэвэр усны байгууламж ашиглалтад руулсантай холбогдуулаад хамгаалалтын бүс тогтоох шаардлагатай байгаа. Хамгаалалтын бүсэд айл буучихсан. Энэ төлөвлөгдөөгүй байна. Худгийн эх үүсвэрүүд дээр чинь айлууд буух гээд газар хөөцөлдөөд явж байна. Баян-Өндөр, Богд гээд төлөвлөгөө нь ирээгүй гэж байна. Тэнд байгаа ажлаа хийж байгаа хүн нь ажлаа хийгээгүй, шал худлаа юм явуулчихсан байна шүү дээ. Энэ асуудал нь Зөвлөлийн хурлаар ч орж ирдэггүй, Тэргүүлэгчдийн хурлаар ч орж ирдэггүй. Газрын албаныхан энэ байдлаа янзалж, жаахан журмаар нь явуулмаар байна шүү дээ. Мөн Капитал баарны газар олгоно гэсэн байна. Энэ зөвлөлийн хурлаар орж ирээгүй асуудал орж ирээд байх юм. Мөн 6 дугаар сарын хурлаар Хужирт суманд рашаан сувилал явуулах газрыг хүчингүй болгосон. Гэтэл энэ газрыг дахиж дуудлага худалдаагаар зараад, тэр барилга нь баригдаад явагдаад байна. Хурлын шийдвэр хэрэгжихгүй ингээд яваад байна. Энэ дээр хатуу арга хэмжээ авах шаардлагатай.
О.Батжаргал: Усны хамгаалалтын бүсийн тухай ярьж байна. Тарагт сумтай холбоотой. Гүүрний сахиул хийдэг хүн маань барьсан 4 гүний худгийн хатуу бүсэд нь хогоо хаяад, малаа бэлчээгээд явж байгаа. Үүнийг шийдмээр байна. Хойтон усны аюулгүй байдлын төлөвлөгөө яригдаад олон улсын байгууллагын төлөөлөгч ирнэ.
И.Мөнхжаргал: Төсөл сонгон шалгаруулалтаар газар олгож байна. Энэ төсөл сонгон шалгаруулалт дээрээ бодлоготой хандахгүй бол дурын мэдээлэлтэй хүн нь газар авчихаад яг бүтээн байгуулалтын ажил хийх гэж байгаа барилгын компанид газраа зарах ч юм уу ченж маягийн юм үүсдэг. Сонгон шалгаруулах бодлоготоо яаралтайт тусгаж өгмөөр байна. Мөн хаус амины орон сууцны хувь Чимэг төлөөлөгчийн саналыг дэмжиж байна. Дуудлага худалдаагаар байх нь зохимжтой. Энэ дээр санал хурааж дэмжиж өгөөч. Грашийн газар дээр би араас нь нэхэл дагал болоод байгаадаа биш, хурлын төлөөлөгч санал оруулаад, хурлаас чиглэлэ өгөөд байхад хариуцаж байгаа дарга нь тийм шаардлагагүй гэж байна. Тухайн үед шийдвэр гаргахад зөвшөөрчихөөд, хагас жилийн дараа тоглоом хийгээд байгаа ч юм шиг. Тогтоолд үүнийг хэрэгжүүлэхийг даалгамаар байна.
Болормаа: Хархорины сүмийг энэ удаагийнхаас бүр хасвал яасан юм бэ. Цаад зорилго, үйл ажиллагааных нь зорилго нь тодорхойгүй юм чинь гадаадын сүм хийдийг тийш нь оруулах шаардлага байна уу гэдэг дээр бодож үзмээр байна. Үүнийг болъё гэсэн саналтай байна.
Г.Ганболд: Өөр саналгүй бол саналаа таслая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөн үү. Саналыг таслав.
Г.Ганболд: Тодорхой хэдэн санал гарлаа. Батсуурь төлөөлөгчийн хэлсэн цэцэрлэгийн саналыг хүлээж авъя гэж байна. Хамгаалалтын бүсийг тогтоолдоо оруулаад, шинээр инженерийн шугам сүлжээ орж байгаа Арвайхээр, Тарагт, Богд, Баянгол, Сант, Хархорин сумдын Засаг дарга нарт Хурлаараа хэлэлцэж хамгаалатын бүс тогтоох үүрэг өгье. Уянгын уурын зуухны газрын асуудал яригдаж байна.
Д.Тогтохсүрэн: Компаниас нь хүсэлт тавьсан юм уу?
П.Баатар: ын саналыг оруулахыг дэмжиж байгаа төлөөлөгчид үнэмлэхээ өргөе.
Г.Ганболд: Хүсэлт тавьсан. Ярилцаад тохирчихсон юм.
Б.Батмөнх: Анх сургууль дээр зуух барихдаа зуухаа сургуульд нь наагаад барьчихсан. Жижиг зуухтай байхдаа дуу чимээ гарахгүй байсан. Одоо төвлөрсөн халаалттай болчингуут их дуу гараад сурагчдад нөлөөлөөд байгаа юм. Сургуулиас нь зуухаа зөөж бариач гэсэн хүсэлт тавьсан юм.
Г.Ганболд: Энэ асуудлыг дэмжъя. Хужиртын газар дээр Цэрэнням даргаас тодруулга авъя.
Ц.Цэрэнням: Хужиртын амралтын газрын хүчингүй болсон захирамж суманд ч ирээгүй, манайд ч ирээгүй шүү дээ. Тодорхой тийм заалт байхгүй. Сая зөвлөлийн хурал дээр л энэ асуудал ярьсан болохоос тогтоол ирсэн юм байхгүй. Хужирт өөрийнхөө төлөлөгөөний дагуу л дуудлага худалдаагаа явуулсан байх.
Г.Ганболд: Тодруулж үзье. Хуралдааны протоколыг харж байгаад Самданжигмэд төлөөлөгчид эргээд мэдээлье. Хаусын газрыг дуудлага худалдаагаар өгөх асуудал байна.
Д.Тогтохсүрэн: Дуудлага худалдаагаар гэхээр шаардлага тавьж болдоггүй. Харин хязгаартай дуудлага худалдаа ч гэдэг юм уу, болзолтой дуудлага худалдаа ч гэдэг юмуу, ийм л байшин барина шүү гэдгийг хэлж өгөх болно. Манайд жижиг адилхан хаусууд барьчихаад байхад авдаггүй. Бусад аймагт аваад байдаг. Үнэ нь өндөрддөг юм шиг байгаа юм. Дуудлагад хязгаар тавьж, зориулалт зааж болдоггүй юм.
И.Мөнхжаргал: Шинэ Арвайхээр рүү хүмүүс газар сонирхож байна. Хэдэн цаасны эргэлт нь аймагт хэрэгтэй юм уу л гэж хараад байгаа юм. Үгүй байлаа ч төслөөр авсан хүмүүс цаашаагаа энэ газрыг дамална. Дуудлага худалдаагаар тухайн газрын үнэмлэмжийг тогтоогоод өгчихдөг. Дуудлага худалдаагаар хаусны газар 30 сая хүрэхэд хажуу зэргэлдээ байгаа айлуудын газар жишиг үнэ тогтоод явчих боломжтой. Хаусны хувьд л ярьж байна. Нийтийн орон сууцны хувьд төслөөр байсан нь зөв.
А.Ишдорж: Архитекторын шаардлага тавиад, нилээд шаардлага тавихгүй бол хамаа замбараагүй янз бүрийн хачин юм яриад унана шүү. Ямар юмны хаус хороолол болох юм, энэ Од, Өнөр хороололууд шиг л юм болно шүү дээ.
Г.Ганболд: Санал хураая. Хаус хорооллын 10 газар байгаа. 10 газар тус бүрт нь дуудлага худалдаагаар худалдъя гэснийг дэмжиж байгаа төлөөлөгчид үнэмлэхээ өргөе.
Шийдвэрлэсэн нь: 18 төлөөөлөгч дэмжиж төлөөлөгчдийн олонхийн саналаар дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
Г.Ганболд: Сүм хийдийн газар дээр яах вэ?
Д.Тогтохсүрэн: Сүм хийдийн газрыг хасъя.
Г.Ганболд: Мөнхбаяр төлөөлөгчийн санал дээр Цэдэнбалжир дарга тайлбарлая.
Л.Энхбат: Манай 900 га газартай залгаа газар байгаа юм. Тэгээд Их боригтойнхыг шийдчихвэл манайхыг 900 га-г өгнө. Уг нь ингээд явмаар байгаа байхгүй юу.
М.Мөнхбаяр: Энэ чинь багийн Иргэдийн Нийтийн хурал дээрээ унаад, сумын хурлаараа дэмжигдээгүй асуудал шүү дээ.
Ц.Цэрэнням: Тариалангийн атаршсан газрын санд явдаг газар. Үүнийг эргэлтэд оруулах үүднээс оруулаад байгаа.
Д.Тогтохсүрэн: Уг нь эдийн засгийн эргэлт нь зөв юм байгаа юм.
М.Мөнхбаяр: Сумын санал ирээгүй байхад эндээс хүчээр оруулж болж байгаа юм уу? Энэ саналыг хэн оруулсан юм бэ?
Ц.Цэрэнням: Хөдөө аж ахуйн газраас оруулсан. Ноднингоос хойш хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх гээд санал ирж байгаа. Аймгийн атаршсан талбайг эзэнтэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын үүднээс ирсэн саналыг оруулсан.
Д.Тогтохсүрэн: ХАА-н газар хөрөнгө оруулалт хийчихсэн газар учраас эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа юм. Мөрийн хөтөлбөр дээр ч, Үндсэн чиглэл дээр ч байгаа, өнгөрсөн оны төлөвлөгөөн дээр ч байсан. Тэрийгээ биелүүлэх гээд л газраа тавиад байгаа юм.
М.Мөнхбаяр: Малчдын эрх ашиг , тэр хүмүүсийн өвөлжөө хөаваржааны асуудал байгаа учраас яриад байна. 2000 га газар шүү дээ.
Д.Тогтохсүрэн: 2000 га газар тариалангийн хувьд бага газар шүү дээ. Нэг, хоёр айлын эра ашиг орчихоод байна л даа.
М.Мөнхбаяр: 10-аад айл байгаа. 2 тусдаа газар байгаа.
Цэдэнбалжир: Хархорины залгаа газраас 1000-г аваад 2000 болгоё гэж байгаа болохоос бүгдийг авъя гээгүй шүү дээ. Аймгийн хөгжлийн бодлогын баримт бичиг ч байна. Өмнө нь байж байгаад хүн байхгүй хасагдсан юм билээ шүү дээ. Одоо хүн ашиглая гээд байдаг, Хархорин болохоор өгье гээд байдаг. Гаргасныг нь л авъя гэж байгаа, бүгдийг нь авах гэж байгаа юм биш шүү дээ.
М.Мөнхбаяр: Сум, баг нь зөвшөөрөөгүй байхад эндээс хүчээр шийдэх нь хуулинд нийцэж байна уу? Сумаас санал ирээгүй учир хасах саналтай байна.
Д.Тогтохсүрэн: 1000 болгож болохгүй юу. Тэрийг эдийн засгийн эргэлтэд оруулмаар байгаа юм. Хэдэн сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн. Хархорин бол ашиглуулъя гэж байгаа.
Ц.Цэрэнням: 7 км урттай, 3 км өргөнтэй л газар.
М.Мөнхбаяр: Сумаас санал ирээгүй учраас би 100 хувь хасуулах саналтай байна. Сум нь 100 хувь зөвшөөрөөгүй шүү дээ.
Д.Тогтохсүрэн: Хэрэв сум ингэж үздэг бол хөрөнгө оруулалт хийлгэмээргүй байна. Баахан хөрөнгө оруулалт хийчихээд, дараа нь сум үгүй гээд байвал хэцүү шүү дээ. Цаашид ийм асуудлыг яаж шийдэж баймаар юм. Эсвэл хөрөнгө оруулалтынх нь өмнө нь шийдэж баймаар юм уу.
Ж.Самданжигмэд: Сум бүрэн ойлгуулаад, энд газар тариалан хөгжүүлье, цаашдаа сум, орон нутгийн хөгжилд хэрэгтэй шүү дээ. Үүнийг аймгийн бодлогоор зохицуулаад, цааш нь аваад явах хэрэгтэй. Санал хураалтаар шийдэх хэрэгтэй.
М.Мөнхбаяр: Иргэдэд ойлгуулах ажлаа эхэлж хийчихээд, дараа нь шийдвэрээ гаргах ёстой.
Ж.Самданжигмэд: Хуучин тариалангийн талбай байсан. Хамгийн их ургац өгдөг байсан газар. Тэрэнд нь зориулаад тэр үед нь системийг нь хийж байсан. Сая дахиад хөрөнгө оруулалт хийгээд услалтын систем хийсэн. Үүнийг чинь тэр зориулалтаар нь ашиглахаас өөр аргагүй шүү дээ. Төрийн бодлогыг дэмжээд тэнд байгаа хэдэн айлыг орон нутаг зохицуулах хэрэгтэй шүү дээ. Үр тариа чинь дэлхий нийтийн стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн шүү дээ.
С.Цэдэнбалжир: Үр тарины бодлогоо томоо харж, тэнд байгаа 20 айлын эрх ашиг биш аймгийн хүнсний хангамж гэдэг талаас нь бодолцоорой.
Г.Ганболд: 2000 га-г нь 1000 га болгоод санал хураачихъя.
М.Мөнхбаяр: Сумаас дэмжиж санал ирүүлээгүй байхад энд хүчээр оруулж болж байгаа юм уу?
А.Ишдорж: Боргидойд ийм том хөрөнгө оруулалт хийхийн тулд зөвшөөрөл авахын тулд тухайн удирдлагатай ярьсан байна. Тухайн үед 2012 онд та өөрөө байж зөвшөөрч, хийлгэх нь зүйтэй гэж улсын мөнгө үрэн таран хийлгэж энд оруулчихаад өнөөдөр энд өөр юм яриад байгаа юм биш биз дээ.
М.Мөнхбаяр: Тэр 30 га чинь өөр газар. Энэ чинь иргэдийн бэлчээрийн 2000 га газар.
И.Доржсүрэн: Хөдөө аж ахуйн газраас Бүрд сумын ИТХ-д бичиг хүргэж, яг өөрсдөө тайлбар хийсэн юм байна уу?
С.Цэдэнбалжир: Манай газраас багийн хурал дээр очиж танилцуулсан. Тэнд 10 айл байгаа, тэднээс асуух шаардлагатай байх гэсэн юм ярьсан. Газрын албанд ийм байх юмаа, сонирхож байгаа компанийн сонирхож байгаа хүмүүсийг уулзуулах уу гэхээр энэ бол аймгийн газар тариалангийн зориулалттай атаршсан газар учир эндээс оруулах боломжтой, дээр нь эдийн засгийн ач холбогдолтой гэсэн учраас оруулж ирсэн.
Ц.Цэрэнням: 2006 онд батлагдсан аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэж жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах үндэслэл болдог. Энд аймгийн хэмжээнд дахиж шинээр газар хагалахгүйгээр, атаршсан 20 хэдэн мянган газрыг 2020 он гэхэд эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөгөөнд тусгагдсан. Энд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүх газар тариалантай холбогдолтой усжуулалтын ажил, атаршсан газруудыг нөхөн сэргээх ажлууд Хархорин, Хужирт, Бүрдний үржил шим сайтай газруудад зориулж байгаа.
Д.Жаргал: Ойлголтын зөрүү байна. Усжуулалтын систем хийгдсэн, хийгдээгүй гэсэн 2 талаас яригдаад байна. Энэ газрыг сонирхсон компани байгаа юм уу, эсвэл аймаг эргэлтэд оруулъя гээд байгаа юм уу
М.Мөнхбаяр: Аймгийн Хурал шийдвэр гаргалаа. Тэндээс сумын хурал шүүхэдвэл хэн хариуцах юм бэ? Хэдэн га-р авах гээд байгаа юм?
Г.Ганболд: 1000 га-р санал хураая.
Т.Бадрахбаяр: Үнэхээр тэнд ААНэгж оруулаад эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа бол хоёрын хооронд тэр 1000 га газар руу чинь тэр ААнэгж орох юм уу?
Л.Энхбат: Хархорины тариалангийн бүст 900 га газар нь байгаа юм. Ноднингоос хойш компани 2000 га дээр хөрөнгө оруулъя гээд яваад байгаа юм. Төслөө хийчихсэн. Тэгэхээр одоо 1000-ыг өгөөд манайхтай 2000 болчихмоор л байгаа юм.
Ц.Хишигсүрэн: Энэ асуудалд маш их цаг зарлаа. Үнэхээр аймгийн стратеги, ирээдүйн том бодлого байгаа бол дэмжихээс өөр арга байхгүй. Том юм дээр хийх гэж байгаа юмны 50 хувийг өгчихөөр дараа нь хариуцлага тооцож болохгүй шүү дээ. Манайх гэрээ хэлэлцээрээ сайн хийгээд л, иргэдэд зөв тайлбараа өгөх хэрэгтэй. Аймгийн орон нутгийн том бодлого ИТХ шийдлээ гээд аятайхан тайлбар өгөх хэрэгтэй.
Г.Ганболд: Хархорин сумаас 900 га, Бүрд сумаас 1000 га, нийт 1900 га-р дэмжиж байна гэдэг саналаар санал хураая.
Шийдвэрлэсэн нь: 1 төлөөлөгч татгалзаж, олонхийн саналаар 1900 га-г газар тариалангийн зориулалтаар газар зохион байгулалтын төлөвлөгөөнд тусгахаар шийдвэрлэв.
Г.Ганболд: Сүмийн газрыг хассан. Капитал баарны зогсоол гэсэн санал байна. Үүнийг тайлбарлах уу?
Д.Тогтохсүрэн: Ажлын хороон дээр гарсан санал. /Зураг дээр үзүүлэв/ Өгвөл замын стандарт нь болж байгаа юу? Өгч болно л гэвэл Хорооноос орж ирсэн саналд хүндэтгэлтэй хандаад байгаа юм. Ажлын хороон дээр хэлэлцэгдээд орж ирсэн асуудал.
Ц.Цэрэнням: Замын шугам сүлжээний хамгалалтын бүсэд орохгүй байгаа. 700 мкв газар байна.
Г.Ганболд: Санал хураая. Капитал баарны урд талд зогсоолын зориулалтайгаар өгье гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөе.
Шийдвэрлэсэн нь: Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дээрхи газрыг олгохоор шийдвэрлэв.
Г.Ганболд: 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай тогтоолын төслийг Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны бодлого зохицуулалтын хорооны дарга Х.Дашдэлэг танилцуулна.
Г.Ганболд: Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт, саналтай төлөөлөгч байна уу?
И.Доржсүрэн: Түрүүний процедурыг өөрчлөх саналаа оруулмаар байна.
Ж.Самданжигмэд: Энэ дээр нэг заалт оруулъя гэж Засаг даргын зөвлөлийн хурал дээр тохирсон. Тэр заалтаа оруулмаар байна. Шинэ төвд орон сууц барих.
Д.Тогтохсүрэн: Хурал нилээд ярьж байж шийдэх нэг асуудал байгаа юм. Шинэ төвд маш их хөрөнгө оруулалт хийгээд баахан инженерийн шугам сүлжээ барьсан. Гэтэл сүүлийн үед харагдаж байгаа хандлага нь шинэ төв рүү орон сууц барихаас илүүтэй А зэрэглэлийн бүсэд хувь хүмүүсийн байр, газрыг худалдаж авах хэлбэр яваад байгаа юм. Үүнийг хаах уу, яах вэ гэдэг асуудал байгаа юм. Хаана гэвэл одоо тогтоолд зааж өгөх ёстой. Зориулалтын газартай ганц нэг юм бий. Ихэнхи нь зориулалтын биш байгаа. Амины орон сууц юм уу, үйлчилгээний зориулалттай газар гэж байгаад одоо орон сууц болгочихъё гээд яваад байгаа. Эсвэл өнгө дизайн, хот байгуулалтын төлөвлөгөөндөө тааруулаад явж болно, эсвэл огт болъё гэвэл хаачихмаар байна.
Г.Ганболд: Зориулалтаа өөрчлөхгүй байхыг Засаг даргад даалгах заалт тогтоолд оруулъя. Өөр зориулалтаар олгогдсон газрыг нийтийн орон сууц болгож өөрчлөхийг хориглохыг Засаг даргад даалгасан заалтыг тогтоолд оруулъя. Доржсүрэн даргын хэлсэн саналыг яаж оруулах вэ?
Д.Тогтохсүрэн: Сумын ИТХ 10 дугаар сарын 01-ний дотор сумын ИТХ-раа дараа оныхоо газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж 11 сарын 01-ний дотор аймагт ирүүлсэн байх заалтыг сумдын Хурлын дарга нарт чиглэл өгөх байдлаар оруулъя.
Г.Ганболд: Өөр асуулт, саналтай төлөөлөгч байхгүй бол тогтоолоо батлая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөнө үү.
Шийдвэрлэсэн нь: 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай тогтоолын 9/05 дугаар тогтоолыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав.
Г.Ганболд: Нийгмийн даатгалын хүмүүс орж ирсэн байна. Мөнхжаргал төлөөлөгчийн асуултанд хариулт авъя.
С.Дуламжаргал: Хурлын дэгийг зөрчиж байгаадаа хүлцэл өчиж байна. 2014 оны 3 дугаар улирлыг 2013 онтой харьцуулбал 2013 онд 758 ААНБ-ын 9.8 мянган даатгуулагч нийгмийн даатгалд даатгуулсан байхад 2014 онд 879 ААНБ-ын 12.5 мянган даатгуулагч нийгмийн даатгалд даатгуулж 2.6 мянган даатгуулагчаар даатгуулагчийн тоо өссөн байна. Энэ нь Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх жилийн ажилтай шууд холбоотой.
И.Мөнхжаргал: Сайн дурын даатгал хамаарч байгаа юу?
С.Дуламжаргал: Сайн дурын даатгуулагч нь тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй болон малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулдаг учраас энэ заавал даатгалд тусгагдаагүй. Тусдаа гэсэн үг.
И.Мөнхжаргал: Бүр задлаад салбараар нь нэрлэж өгөх боломж байна уу?
С.Дуламжаргал: Задаргааг авчраагүй байна. Салбараараа энэ тоо гардаг. Бэлэн байгаа.
И.Мөнхжаргал: Гол асууж байгаа юм нь хөдөө аж ахуйн салбарт 1000 ажлын байр бий болсон гэж байна. Энэ даатгуулагч нар нь 1000-аараа орж ирж чадаж байна уу, эсвэл танайхтай зөрж байгаа бол жилийн ажлын байр 2.6-саа дээшээ ч явж болох боломж байгаа юм. Жил болгон хурал дээр үүнийг хэлчихэж байвал зүгээр байна.
- Хэлэлцсэн нь: 2015 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлах тухай аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал танилцуулав. /илтгэлийг хавсаргав/
Г.Ганболд: Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт, саналтай төлөөлөгч байна уу?
Ж.Пүрэвсүрэн: 2014 оныг ЭМЯамнаас хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд БОЭТөвөөс ямар ажил хийсэн бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ?
Д.Болормаа: Бүрд, Есөнзүйл, Өлзийт суманд ажиллаж байхдаа иргэдийн Хурлаас гаргасан шийдвэрийг хэрхэн хэрэгжиж байгааг харахад ЭМТөвүүд хариуцдаг газрынхаа буюу ЭМСайдын тушаалыг л хэрэгжүүлж ажиллаж байсан. Тэгэхээр Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд бусад байгууллагуудад үүрэгжүүлж өгсөн ажлуудыг харахгүй байна? Тийм юм байна уу?
И.Доржсүрэн: БОЭТөвийн статус нь аймаг дундын ойлголттой байгаа. Нэгдсэн эмнэлгийн статустай явж байгаа аймгууд байгаа. Бусад хөрш зэргэлдээ аймгуудаас ирж байгаа эмчлүүлэгсдийн тоо байна уу? Энэ статустай байснаараа нэгдсэн эмнэлгээсээ ямар давуу тал байна вэ? Аймгийн БОЭТөвийн статусыг нэгдсэн эмнэлгийн статустай болгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэвэл яасан юм бэ? Малгай нь томдсон харагдаж байгаа. Үүнийг ямар байдлаар авч явах ёстой вэ? 2рт: Өрхийн эмнэлгийн статус бас адилхан. Өрхийн эмнэлэг төсвөөс санхүүждэг, тэгсэн мөртлөө ББНөхөрлийн байдлаар ажилладаг. Дөрөв тавхан ажилтантай. Төсвийнхөө 70-80 хувийг зөвхөн удирдлага нь авдаг. Энэ өрхийн эмнэлгийн статусын талаар ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
Ч.Самбуу-Ёндон: Боловсролын салбарт 13 эмч байгаа. Эмч нарыг ЭМГ-аас эмчийн багаж хэрэгсэл холбогдох хэрэглэгдэхүүнээр хангах боломж бий юу? Сургуулийн болоод цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 60 орчим хувь нь шүдний өвчлөлтэй байгаа. Эдгээр хүүхдүүдийн шүдний өвчлөлийг буурууулахад ямар хэмжээний хөрөнгө зарцуулах вэ? Боловсролын салбарын 29 сургууль, 34 цэцэрлэгт 2300 ажилтан албан хаагч ажиллаж байгаа. Эдгээр ажилчдыг эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамруулах, эмчлэх боломж байна уу? Өрхийн эмнэлгүүдийн орчин нөхцлийг сайжруулах, тоног төхөрөөмж, техник хэрэгслээр хангах талаар анхаарах асуудал зөндөө яригдсан. Түшиг дөлгөөн өрхийн эмнэлэг 8,4 гэсэн хоёр багт 6030 хүн амд анхан шатны тусламж, үйлчилгээ хүргэдэг. Үндсэндээ хөдөөгийн 2 жижиг сумын хэмжээний хүн амд үйлчилгээ үзүүлдэг. Аймгийн ЗДҮАХөтөлбөрт энэ өрхийн эмнэлэгийн талаар барилгыг өргөтгөх зэрэг нилээд арга хэмжээ авахаар тусгагдсан боловч энэ талаар тодорхой арга хэмжээ авч, үр дүнд хүрсэн зүйлгүй байгаа. Энэ Түшиг дөлгөөн эмнэлгийн талаар ямар бодлого барьж, ямар үр дүнд хүрэх боломжтой вэ?
Б.Сэрчмаа: Эх хүүхдийн эрүүл мэндийн жил болгосонтой холбогдуулан нилээд ажил хийсний үр дүнд эхийн эндэгдэл, хүүхдийн эндэгдэл нилээд буурсан байгаа. Эхийн эндэгдлийг бууруулахдаа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, эх хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэх хийх ажлыг зохион байгуулсан. 14 эрүүл мэндийн төвд зохион байгуулаад, одоо хангайн бүсийн 3 эрүүл мэндийн төвийн томилолтын асуудлыг гэр бүл сайн сайхны нийгэмлэгээр шийдүүлээд, явахад бэлэн болсон байгаа. Эх хүүхдийн талаар эхчүүдийг давхар хянаж байгаа. Сумын ЭМТ дээр хянаад, БОЭТ дээр бас хянаад, давхар ЭМГ давхар хянаснаар хүндрэл, нас баралт, ноцтой хүндрэлүүд багассан. Мөн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, өсвөр үеийнхэн дээр анхаарал хандуулж байна. МСҮТ дээр шинээр ирсэн оюутнууд дээр үзлэг хийхэд 5 хүүхэд жирэмсэн байсныг илрүүлж, 2-ыг нь аюулгүй үр хөндсөн. Түрүү жил МСҮТөвийн хүүхэд хяналтанд ороогүй байж байгаад нас барсан тохиолдол байгаа. Зөвхөн жирэмслэлтийг илрүүлэх биш, бэлгийн замын заг, хүйтэн, тэмбүү гэх мэт өвчнүүд 17-г илрүүлж эрүүлжүүлсэн нь ажлын амжилтад нөлөөлсөн гэж үзэж байна. Цаашдаа өсвөр үеийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр голлон анхаарч ажиллана. БОЭТөвийн статусын хувьд бүхэл бүтэн бүсийн оношлогоо эмчилгээний стандарт гэж байдаг. Энэ нь нэгдсэн эмнэлгийн статусаас эмч, тоног төхөөрөмж, хийж байгаа шинжилгээ, үзлэг, тусламж үзүүлэх чиглэлээрээ нилээд нэмэгдэлтэй байдаг. БОЭТөв болсноороо 100 гаран төрлийн шинжилгээ хийдэг бол Нэгдсэн эмнэлэг 70 шинжилгээ хийдэг. Гэвч бид төсөвтөө захирагдаад нэгдсэн эмнэлгийн төсвөөр ажиллаж байгаа. Нэр л зүүсэн болохоос статусынхаа хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа гэж хэлэхэд болно. Өрхийн энэлэгийг ЭМГазраас мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана гэсэн байдаг. Гэтэл өрхийн эмнэлгийнхэн хувийн хэвшлийн компани гээд өөрсдийгөө бодчихсон байдаг. Бид өрхийн эмнэлэгтэй гурвалсан гэрээ хийж ажил үйлчилгээ явуулдаг. Аймгийн Засаг дарга, ЭМГ-ын дарга, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга хооронд гурвалсан гэрээ байгуулаад, түүн дээрээ харицлага тооцож ажиллах ёстой. Үүнийг цаашдаа гүйцэтгэлээр нь цалинжуулаад, чадавхижуулах, тоног төхөөрөмжөөр хангах тал дээр анхаарч ажиллавал гайгүй байх гэж бодож байгаа. Өрхийн эмнэлэг нөхөрлөлийн хэлбэрээр ажилладаг нь ерөөсөө буруу. ЭМГазраа харъяалахгүй, зөвхөн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлагаар хангах гэчихсэн болохоор ажлаас чөлөөлөх, хариуцлага тооцох асуудал бидэнд байдаггүйгээрээ учир дутагдалтай байгаа.
Д.Тогтохсүрэн: Нэрний хувьд 2 санал гарсан. Эрүүл мэндийг дэмжих жил, ажлын хорооноос үйлчилгээг сайжруулах гэж. Үйлчилгээ нь эрүүл мэндийн салбар дотроо нэг л салбар нь. Тийм учраас бид арай өргөн утгаар нь эрүүл мэндийн дэмжих жил гэдгээр байх нь зүйтэй гэж бодоод байгаа юм. Үйлчилгээ гэвэл хамаг хөрөнгө аягүй бол БОЭТ рүү явчих гээд байгаа юм. Нөгөө талаар эрүүл мэндийг дэмжих жилийн ажил зөвхөн Эрүүл мэндийн газрын ажил биш, бүх газар хамрана. Мөн бид Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлыг хамгийн гол нь урьдчилан сэргийлэхэд зарцуулъя гэж бодож байгаа. Хүүхдийн шүдний өвчлөлөөс бусад суурь өвчин гарч байна. Тийм ч учраас аймгийнхаа бүх шүдний эмч нартай гэрээ байгуулаад, бүх сургуулийг гэрээгээр бүх хүүхдэд нь үзлэг, эмчилгээ хийгээд нэг цэгцэлнэ. Энэ чиглэлээр хөрөнгө зарна.
Т.Санжидмаа: Хүний эрүүл мэндийг хамгаална дэмжинэ гэдэг ганцхан эмнэлгийн ажил биш. Үйлчилгээг дэмжинэ гэвэл ганцхан эмнэлгийн ажил болно. Эрүүл мэндийг дэмжинэ гэвэл цогц бодлого болно. Тэгэхээр энэ эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд ЭМГазраас хийсэн ойрын болон хэтийн ямар төлөвлөгөө байдаг вэ? ЭМГ-с өвчилсөн хойно нь эмчлэх биш, өмнө нь урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ямар зүйлийг баримталж ажиллаж байгаа вэ? Ойрын болон хэтийн хэдэн жилийн төлөвлөгөө байна вэ? Өмнө нь энэ төлөвлөгөө хэрэгжиж байсан уу? Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох талаар ЭМГ ямар ажил хийдэг вэ? Хархорины нэгдсэн эмнэлэг гэж хэзээний л явж байгаа. Энэ олон жил яагаад бодлого төлөвлөлтөөр нь зохицуулж өгөөгүй мөртлөө одоо энэ эмнэлгийг сумын эмнэлэг болгоно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Одоо тэнд 30-аад эмч ажиллаж байна. Сумын эмнэлэг болгохоор орон тоо хасагдана. Энэ хүнд зах зээлийн үед ажилгүй болсон эмч нараа яах гэж байгаа юм? Нэгдсэн эмнэлэг гэдэг статусаар нь явуулахын тулд, хамгаалахын тулд Сэрчмаа эмч ямар ажил зохиох гэж байна вэ? Үүнийгээ хамгаалаач. Түүнээс аймгийн буюу, дүүргийн эмнэлэгийн статусаар л эмнэлгийг шалгаад байдаг, тэгсэн мөртлөө хөрөнгө оруулалт нь нийслэлийн ЭМТөвийн хэмжээнд явж чадахгүй байгаа. Мөн өндөр мэргэжлийн боловсон хүчнийг авчирсан нөхцөлд суурьшуулах, цаашдаа удаан, тогтвортой байлгах, ард иргэдэд өгөөжтэй байлгахын тулд ЭМГ-с ямар арга хэмжээ авъя гэж бодож байна вэ? ЭМГ хүний нөөцийн төлөвлөгөөтэй байдаг байх. Тиймээс ЭМГ-с энэ том эмнэлгүүдийнхээ хүний нөөцийг ямар ямар нарийн мэргэжлийн эмчээр ойрын хугцааанд хангах төлөвлөгөөтэй байдаг юм бэ? Өмнө нь ийм төлөвлөгөө байсан юм уу?
О.Батжаргал: ЭМГ дунд болон хэтийн ямар төлөвлөгөө байна вэ? ЭМГ-т хэдэн хөтөлбөр хэрэгжиж байна вэ? Зонхилох өвчний тухай энэ мэдээлэл дээр бага орлоо. Энэ талаар мэдээлэл авмаар байна. Хамгийн тулгамдаж байгаа өвчин бол бэлгийн замын халдварт өвчин байдаг. Өвөрхангай аймаг тэргүүлж байгаа шүү. Хичнээн төрлийн өвчин байна вэ?
Г.Ганболд: Өөр асуултгүй бол асуултаа таслая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөе./ Асуултыг таслав/ Товчхон хариулъя.
Б.Сэрчмаа: Манайх хүний нөөцийн 2013-2016 онд хөгжүүлэх төлөвлөгөөтэй. Энд БОЭТөвд ямар хүмүүсээ мэргэжил дээшлүүлэх вэ, сумандаа ямар хүмүүсээ дээшлүүлэх вэ, өрхдөө ямар хүмүүсийг дээшлүүлэх вэ гэдгийг төлөвлөчихсөн байгаа. Түрүүчээсээ чадавхижуулах, олгох, дээшлүүлэх сургалтанд явуулж байгаа. Жилийн хувьд зарим хүмүүс тусламж үйлчилгээг сайжруулах жил болгооч гэж байгаа. Бидний хийх ёстой ажил бол нийгмйин эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй хүмүүс байдаг. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт сурталчилгаа, ард иргэддээ хүрсэн ажлыг хийхийн тулд эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж байгаа гэж бодож байгаа. Бид жилийн хүрээнд хэдэн зорилтын хүрээнд төлөвлөгөө боловсруулаад, хянуулах шатандаа явж байгаа. Ард иргэддээ тулж ажиллана гэдэг нь өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх ажлуудаа л сайн хийх юм.
Г.Ганболд: Санал хэлье.
Ч.Самбуу-Ёндон: Зорилтот жилийн ажлыг манай багш, эцэг эхчүүд, хүүхдүүд дэмжиж ажллана. Эмч нарынхаа урам зоригийг сэргээх, эмч нартаа итгэл өгөх, тэдний идэвхи санаачлагыг өрнүүлэх чиглээр ажиллах нь зүйтэй байх. Ялангяа эмэгтэйчүүдийн эмч нар эрсдэл үүсэнтэй холбоотой байж магадгүй нилээд халширсан хандлага байгаа гэдгийг зориуд хэлье. 2-рт шүдний өвчлөлийг бууруулах, оношлох, урьдчилан сэргийлэх, чиглэлээр хөрөнгө зарж ажиллах байх. Хөрөнгийг эрүүл мэндийн салбар нь өөрөө зарах нь зүйтэй юм уу? Энэ талаар эргэж ярилцаж шийдвэр гаргах нь зүйтэй байх. Мөн хөрөнгө мөнгө гэхээсээ илүү хөрөнгө мөнгө шаардахгүй хийх олон ажлууд байгаа. Тухайлбал нийтийн биеийн тамирын чиглэлээр төрийн албан хаагчдаасаа эхлүүлээд томоохон удирдамж гаргаж, далайцтай ажил өрнүүлж байж эерэг үр дүн гарах байх.
П.Чимэг: Ажлыг дэмжиж байна. Бидний хийх гэж байгаа ажил, илтгэлд тавигдсан ажил маань зорилгодоо нийцэж асуудлууд нь эрэмбэлэгдмээр байна. Эмнэлгийн тусламж тал руугаа хазайж яриад байна. Хамгийн гол ярих юм бол урьдчилан сэргийлэх чиглэл байна. Тиймээс энэ тайлан дээр эхлээд энэ жил ийм ийм ололттой байгаа боловч, ийм ийм дутагдалтай байна гээд гаргаад ирсэн. Үүнтэйгээ уялдуулаад урьдчилан сэргийлэх ажлаасаа эхлээд эрэмбэлж оруулж өгмөөр байна. Эрүүл мэндийн байгууллагуудтай холбоотой олон сэтгэл эмзэглүүлсэн асуудлууд хууль эрх зүйн хүрээнд байдаг. Тухайлбал, БОЭТөвийн статусыг өөрчлөх тухай асуудал яригдаж байна. Хэрэв энэ статусаас бид ухрах юм бол өвчний ангиллаар эрүүл мэндийн даатгалаас авдаг санхүүжилт буурна. Яг оношлогоо гэдэг тал руу нь илүү анхаармаар байна. Дараа нь өрхийн эмнэлэг бол яах аргагүй хувийн хэвшлийн ААНэгж. Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэж байгаа хувийн ААНэгж. Эмч нарын болохгүй байгаа асуудал үнэхээр болохгүй байгаа бол сонгон шалгаруулалт хийгээд дараагийн багийг оруулах хэрэгтэй. Дотор нь орж тэрийг нь хална солино гэж ажилд нь хутгалдаж болохгүй.
Т.Санжидмаа: Миний асуусан асуултууд бүгд л эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд иргэд, болон эрүүл мэндийн байгууллагуудын хамтраад хийхэд ийм ийм юм нь байна уу, үүнийгээ яаж хийх гэж байгаа вэ гэсэн юм. Харамсалтай нь хагасыг нь хариулсангүй. Хамгийн гол нь ЭМД жил гэдэг нэр томъёогоор нь орох нь зөв. Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд эмнэлгүүдээ жинхэнэ стандартаар нь ажиллуулахгүй бол ямар дэмжих жил болох вэ дээ. Тэгэхээр Хархорин сумын нэгдсэн эмнэлгийг стандартаар нь болгохын төлөө ажиллаж өгөөч. Цааш нь дамжуулж өгөөч. Яг хөрсөн дээр буусан хөдөөгийн нэгдсэн эмнэлгийн стандарт гэсэн саналаа Сэрчмаа эмч ЭМЯаманд оруулж, нэгдүгээр улиралдаа багтаан нэгдсэн эмнэлгийн статусаар болгож өгөөч гэсэн хүсэлт байна. 3-рт мэргэшсэн боловсон хүчнийг яаж тогтоох талаар ЭМГ-с ямар журмаар, ямар ажил зохиож байгаа юм бэ гэдэг дээр хариулт өгсөнгүй. Эцсийн эцэст бид нар өндөр мэргэжилтэй боловсон хүчинтэй байж байж чанартай үйлчилгээ явуулна шүү. Иймд журам байдаг бол түүнийгээ нийтэд ил тод болгоод, мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах талаар бодолцоорой.
Н.Золзаяа: Дэмжиж байна. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах тал дээр анхаарах нь зүйтэй. Энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудаар ухуулга сурталчилгаа хийх ажлуудыг оруулах нь зүйтэй байх. Иймд хэвлэл мэдээлийн байгуулагууд дээр зардал тавьж өгөх, эсвэл хэвлэл мэдээлийн байгууллагууд хариуцлага ухамсарлаж, энэ ажилд цаг гаргаж оролцох гэсэн байдлаар оруулах зүйтэй. Мөн хувийн эмнэлгүүдийн санаачлагыг дэмжих, тэднийг чадавхижуулах, дэмжих гэсэн ажлуудыг тусгах нь зүйтэй байх.
Ж.Пүрэвсүрэн: ЭМЯамнаас эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилд болгон зарласан. Энэ хүрээнд аймаг орон нутагт хийсэн ажлууд байгаа. Нэрний хувьд аль ч талаас нь томъёолсон нэг талаас эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, нөгөө талд нь иргэн л байгаа. Иргэдэд ойлгогдох байдал нь эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний чанар муу байгаагаас асуудал үүсээд байна. Талуудын оролцоо бол байна. Боловсрол гэхэд бүх сургуулиудыг эмчтэй болгоно гээд үндсэн чиглэлд тусгасан. Тэгтэл энэ бол боловсролын салбарт харъялагдаж яваа гээд сургуулийн эмч нарыг мэргэжил арга зүйгээр хангахгүй байхгүй. Боловсролын байгууллагаас хангаад явъя гээд эрүүл мэндийн байгууллагатайгаа холбогдоод явна. Тэгэхээр бусад байгууллага орхигдоод ганцхан эрүүл мэндийн байгууллагынх гэж ойлгогдохгүй байгаа юм. Тийм учраас эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах гэж томъёолох саналтай байна.
Д.Наваан: Баяртай байна. Эрүүл мэнд гэдэг асуудал бүх нийтийн л ажил. Тэгэхээр төлөвлөгөө боловсруулахдаа эмнэлгийн байгууллага юу хийх юм, аж ахуйн нэгжүүд юу хийх юм, ТББ нь юу хийх юм, хамтарч юу хийх юм гэдгийг сайн төлөвлөх байх. ЭМД жил гэдэг томъёоллоор нь оруулах нь зүйтэй. Өнөөдөр осол гэмтэл маш их байна. Энэ нь голдуу архидалт, согтуурал, хужаа мотоцикльтой холбоотой маш их гарч байна. Эдгээрээс яаж урьдчилан сэргийлэх юм гэдгийг төлөвлөгөөндөө оруулах нь зүйтэй байх. Нөгөө талаар хөдөлгөөний хомсдол, жингийн илүүдэл, таргалалт, үүнээс болоод чихрийн шижин бий болж байна. Иймд хөдөлгөөнийг яаж бий болгох вэ, спортыг хөгжүүлэх үү, нийтийн уралдаан зарлах уу?, Мөн зохисгүй хооллолт, стресс, даралт ихсэх өвчнүүд нөлөөтэй байна. Энэ бүгдийг тусгасан хамтын бүтээл болгох, хамгийн гол нь аливаа ажлыг яаж хийснийг яаж, хэн дүгнэх юм гэдгийг тооцох асуудлыг төлөввлөгөөндөө оруулах байх гэж бодож байна.
Ч.Батсуурь: ЭМД жил болгож байгаа нь зөв байх. Эрүүл мэндийн үйлчилгээ гэж багасгаад хэрэггүй гэж үзэж байна. Дээр нь гарааны түвшин, ямар ямар салбар, ямар ямар байгууллагууд хамтарч ажиллах юм гэдгийг төлөвлөгөөндөө сайн тусгахгүй бол дараа нь дүгнээд үзэхэд өнөөдрийн түвшингээ сайн тодорхойлохгүй бол юу хийгээд ямар түвшинд хүрэх гээд байгаа юм гэдгээ нарийн гаргавал хийсэн хүндээ ч, дүгнэж байгаа бидэнд ч амар болно шүү.
Г.Ганболд: Өөр саналгүй бол саналаа таслая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөе.
Г.Ганболд: Пүрэвсүрэн дарга эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах жил болгоё гэсэн санал гаргасан. Би энэ саналыг дэмжиж байна. Нэг жилийн дотор үр дүнг үзэх гэж байгаа бол жижиг объект руу дайрч байж үр дүнг үзнэ. Тэгэхгүй эрүүл мэндийн боловсрол, нийтийн биеийн тамир гээд хальвал ерөөсөө үр дүн харагдахгүй. Тийм учраас иргэдийн бухимдал хаана, юу байна тэр цэг рүү бүх хүчээрээ дайрч байж үр дүнд хүрнэ гэж бодож байна. Пүрэвсүрэн дарга горимын санал оруулж ирсэн учраас “Эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгоё гэсэн томъёоллоор санал хураалгая. Энэ томъёоллоор дэмжиж байгаа төлөөлөгчид үнэмлэхээ өргөе.
Шийдвэрлэсэн нь: Дээрхи томъёоллоор 33 төлөөлөгчөөс 11 төлөөлөгч дэмжиж, олонхийн саналаар дэмжигдсэнгүй.
Г.Ганболд: Олонхиор Эрүүл мэндийг дэмжих жил болгоё гэж шийдвэрлэж байна. Тогтоолын төслийг уншиж танилцуулъя. /Тогтоолын төслийг хуралдаан даргалагчаас уншиж танилцуулав/.
Г.Ганболд: Тогтоолын төслөөс асуулт, саналтай төлөөлөгч байна уу? Байхгүй бол тогтоолын төслөө батлая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөе.
Шийдвэрлэсэн нь: Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар 2014 оныг Эүүл мэндийг дэмжих жил болгон зарлах тухай 9/06 дугаар тогтоолыг батлав.
Г.Ганболд: Хуралдааны дотоод журмын дагуу завсарлая. 30 минутын дараа эргээд хуралдъя.
Хуралдаан 19 цаг 34 минутад завсарлав.
Хуралдаан 20 цаг 10 минутад үргэлжлэв.
- Аймгийн эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичиг батлах тухай аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболд танилцуулав. /Илтгэлийг хавсаргав/
Г.Ганболд: Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт, саналтай төлөөлөгч байна уу?
И.Доржсүрэн: Аймгийн 5 тэргүүлэх чиглэлийг гаргахдаа цаана нь нэрлэгдээгүй өөр чиглэл байгаа юу? Бид нар ЖДҮ хөгжүүлнэ гэж их ярьдаг. ЖДҮ хэрэггүй гэсэн үг үү? Юу гэж ойлгох вэ? Орон нутгийн бизнесүүдийг дэмжих бодлого нь ямар байх вэ? Гаднаас хөрөнгөлөг хүмүүс ирээд одоо бидний төсөөлж байгаа томоохон бизнесийг авах гээд ирвэл хэдэн жилийн дараа Өвөрхангайчууд ажилчид болох төсөөлөл байна. Энэ дээр ямар бодлого барих ёстой вэ? Уул уурхай нь эрэмбэлэх юм бол эхэн дээр нь байх юм биш үү? Үүнээс гарсан хөрөнгөө бусад салбар руугаа оруулах чиглэлээр явдаг. Оюу толгой, 5 толгойтой тэнцэх хэмжээний орд манай нутаг дэвсгэр дээр байх магадлал байна уу? Бие биеэ дэмжсэн бизнесүүд буюу каластрийн зарчимаар хөгжих хэд хэдэн чиглэлийг нэрлэх хэрэгтэй. Энэ дээр нэрлэх чиглэл байна уу?
Ц.Ганболд: Миний гаргаж тавьж байгаа 5 салбар бол судалгааны багийн макро эдийн засагч нарын аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн эдийн засгийн бүтэцэд 2000 оноос хойшхи бүх тоон үзүүлэлтээр судлагаа хийж байгаад эдгээр салбаруудад боломж байна гэж гаргаж ирсэн. Бусад салбарыг судалж үзсэн. ЖДҮ өөрөө энэ 5 салбарт тавууланд нь ороод явна. Давхар тусгагдсан байгаа. Энэ 5 салбарыг манай хувийн хэвшлийнхэн л хөрөнгө оруулж хөгжүүлнэ. Хөрөнгө оруулалт хийхээр орж ирсэн гадны хөрөнгө оруулагчдыг хязгаарлах үндэс байхгүй. Харин баяртайгаар угтаж авах ёстой. Орон нутгийн бизнесүүдийг адил дэмжиж явна. Уул уурхайн салбарыг хөгжүүлэх томоохон орд нөөц саяны хэлсэн нөөцүүд л байна. Оюу толгой, 5 толгой шиг стартегийн ач холбогдолтой орд байхгүй. Уул уурхайн салбар эдийн засгийн тэргүүлэх салбар байх уу гэж байна. Монгол улс уул уурхайгаа түшиглээд бусад салбаруудаа хөгжүүлнэ гэж байгаа. Энэ нь учир дутагдалтай юм шиг байгаа юм. Уул уурхайн бүтээгдэхүүн маань дэлхийн зах зээл дээр жаахан үнэ нь буурангуут улс хямраад эхэлдэг. Тэгэхээр зөвхөн нэг салбарыг биш, манай эдийн засгийн салбар юун дээр үндэслэсэн байна тэр салбараа хөгжүүлэх, улмаар олон бүтэцэт салбартай байх нь эдийн засгийн хөгжилтөнд нэмэртэй гэж үзсэн. Энэ 5 салбарыг эрэмбэлсэн гэж болно.Кластрийг хөгжүүлэх чиглэлээр Хархоринд чацарганыг энэ хэлбэрээр хөгжүүлэх зорилт тавигдсан. Мөн аялал жуучлалыг энэ хэлбэрээр хөгжүүлэх зорилтууд тусгагдсан.
Б.Чимэг: Хөгжлийн бодлогын баримт бичиг нь эдийн засгийн судалгаа тооцоон дээр үндэслэсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, алсыг харсан, олон талаа хамруулсан сайн баримт бичиг болсон байна гэж үзэж байна. Дунд хугацаанд тэргүүлэх чиглэл нь ХАА-н чиглэл гэсэн. Энд төмсний бүтээгдэхүүнийг 130 хувьд хүргэж өсгөнө гэжээ. Үүнийг тайлбарлаж өгөөч. Дундаас урт хугацааны явцад тэргүүлэх чиглэлүүд нь өөрчлөгдөх юм шиг байна. Энэ өөрчлөгдсөн чиглэлтэйгээ холбогдоод бодлогууд нь өөрчлөгдөөд тэрийгээ тусгаад явах нь зүйтэй юм шиг санагдлаа. Тухайлбал, дундаас урт хугацаанд аялал жуулчлалын салбар тэргүүлэх чиглэл болох юм байна гэж ойлгож байна. Иймд хугацаатайгаа уялдаад тэргүүлэх чиглэлээ өөрчлөөд, тэрэнтэйгээ бодлогын баримт бичгийг шинэчлээд явж байх нь зүйтэй байх.
Д.Жаргал: Боловсруулсан баримт бичигт үнэлэлт дүгнэлт өгөх арай эрт байна. Боловсруулахад сумдуудаас хөгжлийн бодлогын материалыг авч хавсаргажээ. 6 сумын хөгжлийн хөтөлбөр тусгагдаагүй байна. Энэ 6 сумыг оруулахад энэ баримт бичиг өөрчлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна. Уул уурхай дээр үндэслэж бусад салбар нь хөгжиж явах учиртай тул тэргүүлэх 5 чиглэлийг эрэмбэлсэн байдал нь учир дутагдал байна уу гэсэн бодол байна. ХАА-н салбар үхрийн махыг Орост гаргах давуу талтай гэсэн байна. Манай аймаг хамгийн цөөхөн үхэртэй, харин тэрний оронд хонь, ямааны махыг хятад руу экспортлоно гэвэл илүү үр дүнтэй болох байх. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд Өмнөговь, Арвайхээрийг холбосон маршрутыг зохион байгуулах хэрэгтэй. Өмнөговийн жуулчид маш их ирдэг. Иймд говь руу гарсан жуулчны төв баазыг бий болгох хэрэгтэй. Мянганы замтай холбогдох босоо тэнхлэгийн зам Богдоор дайраад Шивээ хүрэнгийн боомтоор явах үндсэн чиглэлтэй байгаа. 480 км гээд байх юм, 430 км байгаа юм. Энэ дээр бодолцох ёстой. Арвайхээр, Хархорин, Богд, Сант, Баянголыг төвлөрсөн орон сууцанд хангана гэсэн байна, бусад сумд ч гэсэн хангагдаж орж байх шаардлагатай. Урд хөршөөс гадаадын аялал жуулчлалыг татна, зам тавих асуудал шийдэгдэнэ гэж байна. Хятадын болон Өвөрмонголын аль нэг хошуутай байнгын харилцаа холбоотой ажиллаж байх шаардлагатай болов уу. Бодлогын баримт бичигтэй холбогдуулаад аймаг, сумдын түүх дурсгалын газруудыг онцгой бүсэд авна гэж байна. Шаазан толгой манай сумын нутаг, гэтэл Баруунбаян-Улаан сумынх гэчихсэн байх юм. Өөш бас Богдынх, гэтэл Гучингийх гээд тавьчихсан байх юм. Аялал жуулчлал хөгжүүлнэ гэдэг дээр 2011 онд 3100 мянган жуулчин хүлээж авахаар төлөвлөж байна гэсэн мөртлөө 2024 онд 1 сая жуулчин хүлээж авах бэлтгэлийг хангана гээд байх юм.
Ц.Ганболд: Дээд талын тоо нь Монгол улс хүлээж авах тоо.
Д.Жаргал: Тийм үг үсэг алга.
П.Адъяасүрэн: Өндөр сэтгэгдэл төрж байна. Үүнийг хэн хийх юм бэ? Хүн хийнэ шүү дээ. Энэ хүний нь хөгжил ерөөсөө байхгүй байх юм. Үүнийг авч явах гол хүч нь хүний хөгжил байхгүй юу. Монголд хийж бүтээх насан дээрээ байгаа 500 мянган хүн цус сорогчийн амьдралтай байна гэсэн. Олон улсын байгууллагын судалгаа байдаг. Тэрнээс 180 мянган оюутан, 30 мянган лам, 60 мянган ТББ-ын ажилтан, 10 мянган хоригдол байна. Тэгхээр хийх бүтээх насны 15-45 насны хүмүүсийн тоонд чинь дээрхи хүмүүс хэдэн хувийг нь эзэлж байгаа юм. Хэд нь хөдөлмөр хийж байгаа юм. 5, 10 жилийн дараа яаж өөрчлөгдөх юм? Энэ бүхнийг чинь хийх мэргэжилтэй боловсон хүчин яаж бий болгох юм? Урьд өмнө судлагдсан зарим уламжлалт юм харагдахгүй байх юм. Тухайлбал, Шингэрүүлсэн түлш гаргахад хамгийн хэрэгтэй нүүрс Баянтээгийн уурхайд байдаг. Гэтэл тэр нь тусгагдахгүй. орхисон цахилгаан станцын тухай л энд орж ирж байна. Богдын нутаг чинь тэр чигээрээ өнгөт чулууны нутаг. Хятад руу зөөгөөд дуусна гэж бодоод энд тусгахгүй байгаа юм уу? Эдгээрт анхаарвал болохгүй юу гэдэгт хариулт хүсч байна.
Ц.Ганболд: Чимэг төлөөлөгчийн асуултын хувьд 30 хувь нь өөр аймаг руу гаргана гэсэн үг. Адъяасүрэн төлөөлөгчийн санал болох хүний хөгжлийн асуудал баримт бичгийн хэлэлцүүлгийн шатанд нилээд яригдсан. Хүний хөгжил гээд ороод ирэхээр нилээд том хүрээний асуудал болоод нийгмийн салбар тэр чигээрээ орж ирээд, тунхагийн шинжтэй болоод явчихдаг учир дутагдалтай байгаа учир ойрын хугацаанд эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй болоод авъя гэдэг үүднээс хийсэн. Гэхдээ огт орхигдоогүй, ганц нэг зорилт тусгагдсан. Нарийн мэргэжлийн боловсон хүчнийг их дээд сургуультай хамтраад хэрэгжүүлэх гэх мэт орсон. Ганц өгүүлбэр байгаа учраас чамлалтай санагдаж магадгүй. Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө дунд, урт хугацааны гээд гарна. Энэ дээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх асуудлыг тусгаад явж болох байх.
И.Мөнхжаргал: Тэргүүлэх чиглэлээ тодорхойлохдоо зах зээлийнхээ сигментийг хийж үзэв үү?. Ялангуяа уул уурхай, аялал жуулчлал 2 хоорондоо харш байдаг. Хангайн чиглэлээр Хужирт, Уянга, Бат-Өлзийд уул уурхай орд байх юм бол уул уурхайгаа тэргүүлэх чиглэл болгох юм уу, аялал жуучлалаа тэргүүлэх чиглэл болгож авч явах юм уу? Тэргүүлэх чиглэл нь бүсчилсэн хэлбэрээр арай өөр өөр байхгүй бол болохгүй байх. Бүсчилсэн хэлбэрээр сигмент хийж үзэв үү?
Ц.Ганболд: Уул уурхайн салбарууд гээд сая нэрлэсэн ордууд дээр манай аялал жуучлалын бүс дагуу байхгүй байгаа. Боломжтой нь Хужирт, Бат-Өлзий гээд байгаа. Гэхдээ орчны үед, дунд хугацаанд хойш тавиад аялал жуулчлал түлхүү хөгжих боломжтой байгаа учир аялал жуулчлалаа хойд нутгуудаа түшиглэж хөгжүүлье. Урт хугацаанд Арвайхээр рүү татаж, урд говийн сумдынхаа түүх дурсгалын газруудыг маршрутад хамруулъя гэсэн зорилго тавьсан. Сигментийн асуудлыг бодолцсон. Нарийн төгс биш нь хаашаа байдаг юм. Энэ дээр хариулт өгөх хэцүү байна.
Д.Тогтохсүрэн: Жаргал төлөөлөгчийн асуултад хариулъя. Манай ашигласан материалд орсон энэ 14 сум Мэрси Кор олон улсын байгууллагатай хамтраад хөгжлийн бодлогын баримт бичгээ баталсан юм гэсэн. Энэ баримт бичгүүдийг материалдаа авч ашиглаж зарим зүйлийг оруулсан. Бусад сумд нь ийм урт хугацааны бодлогын баримт бичиг батлаагүй байсан учир оруулах боломж байгаагүй. Хонь, ямааны аж ахуйг Хятад руу гэдгийг санал гэж үзээд хүлээж авч байна. Тэргүүлэх 5 чиглэлийг дараалалд оруулах хэрэггүй болов уу гэж бодож байна. Тэргүүлэх 5 гээд явах хэрэгтэй. Сумдын инженерийн шугам сүлжээнд холбох ажил ойрын хугацаанд Богд, Баянгол, Сант гээд явж байгаа. Урт хугацааных дээр бүх сум гэж орж явж байгаа. Үзэсгэлэнт газруудын нэрийг сумдаас нь маш сайн асууж оруулаарай.
И.Мөнхжаргал: Төгрөг суманд нефтийн том бассейн олдсон гэсэн. Энэ хир бодитой мэдээлэл вэ?
Д.Тогтохсүрэн: Том бассейн олдсон юм одоогоор бидэнд мэдээлсэн юм байхгүй. Нефтийн хайгуул хийх групп манай аймагт 3 жил ажиллаж байна. Анх 8 сум байсан. Тэр нь явсаар байгаад Төгрөг сум хамгийн магадлалтай нь болсон. Төгрөг суманд хийсэн нарийвчилсан хайгуулын дүн одоогоор эцэслэж гараагүй байгаа.
Г.Ганболд: Ерөнхий хайгуулаар тогтоцын хувьд хамгийн өндөр магадлалтай нь Төгрөг суманд том байссейн байна гэсэн.
Д.Тогтохсүрэн: Ноднин намар нарийвчилсан хайгуул хийсэн. Тэрнийхээ дүнг хэлээгүй.
Г.Ганболд: Өөр асуултгүй бол санал хэлье.
С.Цэдэнбалжир: ХАА-н салбарт тавигдсан зорилтуудын хувьд бид нар 2024 он хүртлэх байдлаар хүрэх түвшингийн үзүүлэлтийг хийж өгсөн. 2020 оноор дүгнэснийг 2018 он дотор тоо нь хэвээр нь тавьчихжээ.2014 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлаар үр тарианы хангалт 55, төмсний хангалт 71, хүнсний ногоо 31 хувь гэсэн байдлаар гарсан. Энэ зорилтыг бууруулах санал оруулж байна. Жилд 2,3 хувиар л өсч байгаа үзүүлэлт. Тэгэхээр энэ гүйцэтгэлд хүрэх бусад санхүү, техник хангамж зэрэг олон хүчин зүйлийн хувьд боломжгүй учраас 2018 он гэхэд үр тарианы хангалтыг 65 хувь, төмс 100, хүнсний ногоо 60, жимсийг 5 болгож хувийг бууруулж томъёолох саналтай байна. Мөн энэ хэрэгжилттэй холбоотой аймгийн хэмжээний 15950 га атаршсан талбайг эргэлтэд оруулах гэж байгаа. 2018 он хүртэл орох уу үгүй юу?. Тариалалтын салбарын зорилтууд хэрэгжих боломж бий. Газар тариалангийн үйлдвэртэй хослуулах тал дээр Хархорин дээр хэрэгжүүлэх боломж бий. Бусад газар хослох боломж байхгүй. 4.1.4 дээр бүх сумдад махны чиглэлийн 2024 он хүртлэх зорилт дээрээ дэлхийн экспортын боомт руу чиглэсэн дэд бүтэц байгуулах замаар гэдгийг хасаад махны экспортыг нэмэгдүүлэх гэдэг байдлаар оруулах саналтай байна. Замын асуудал тусдаа орсон учир. Арвайхээр суманд технологийн үйлдвэр байгуулж, эцсийн бүтээгдэхүүнийг Улаанбаатар, бусад аймагт гэснийг бусад зах зээлд гаргах гэдгээр нь оруулах санал байна. Замын хувьд 2024 он хүртлэх зорилт дээр Арайхээр-Гучин-Шивээ хүрэн гэж байгаа. Арвайхээр-Баянгол-Даланзадгадын чиглэлийн замын ажлыг судлах байдлаар оруулчихад болохгүй зүйл байхгүй.
Ц.Мөнхцоож: Аялал жуулчлалын маршрут Сайхан-овоогоос Хархорин хүртэл ордог. Энэ шугам манай аймагт боломжит газрууд байгаа. Богд, Төгрөг, Гучин, Баруунбаян-Улаан сумдад үзэсгэлэнт газрууд байна. Бид яагаад энэ сул мөнгөнүүдийг алдаад байгаа юм. Эргээд манай музей дээр ирээд үз. Бид нутгаа зүгээр жуулчдын зам болгоод, газраа талхлаад өнгөрч байна шүү дээ. Өнөөдөр бид аймгийнхаа ирээдүйн төлөө л юм ярих ёстой. Ирээдүйнхээ төлөө л дугарах ёстой. Онгийн голын цаад талаар явдаг замыг Богдоор, Гучингаар, Баруунбаян-Улаанаар, Уянгаар явуулах маршрутыг гаргамаар байна.
Ц.Хишигсүрэн: Бодлогын баримт бичиг нилээд цаг зарсан, чадлынхаа хирээр босгоод ирсэн баримт бичгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрөх ёстой. Хамгийн гол амин сүнс бол агаараар ажиллах хүчин гаргадаг байсан ажлын байргүй хүнд үеийг бодвол Монголд томоохон төсөл хөтөлбөрүүд эргэлтэд ороод, 2 том толгой удахгүй эргэлтэд орно. Энэ бол Монголын Солонгос гээд Монголчууд зөн билгээрээ нэрлэчихсэн газар. Өөрөөр хэлбэл, Өвөрхангайчууд тэнд ажиллаж, тэндээс маш их мөнгө нутагтаа авч ирж байна гэдэг нь тодорхой болсон. Одоо зах дээр амьд дэд бүтцийн урсгал бий болчихсон байна. Бараг өдөр өнжихгүй Стана микро будааг тэндээс машин оччихсон зөөж байна. Бодит амьдарлын биенесийн урсгал зам өөрийн эрхгүй тогтчихоод байгаа юм. Хятадын зах зээл манай улс орны 92, 93 хувийг импортоор хангаж байна гэж байна. Замын-Үүд, Улаанбаатар, Өвөрхангай Арвайхээр гээд 1130-аад км зам ороод ирчихсэн. Үүнийг бид ашиглаж байна. Одоо Манжуурын чиглэл буюу Дорнот, Хэнтийн чиглэлийн зам орчихсон. 2 дахь урсгал нь одоо Цогт-цэций суманд ирчихсэн хатуу хучилттай засмал зам 230 км тавигдчихсан. Цогт-Овоо сум руу бид эндээс 300-хан км замыг эндээс тавихад Өмнөговь аймгийн эрх ашигтай шууд холбогдоно. Төвийн бүсийн аялал жуулчлалын бүс Өмнөговь тэр чигээрээ ороод ирнэ. Нөгөө улсын том бодлоготой чинь холбогдоод аялал жуулчлалын том асуудал шийдэгдэнэ. Цогт-Овоогоос, Цогт-Цэций сум хүртэл 86-хан км бий. Энэ бол улс орны чанартай том зам учраас энэ тавигдчихна. Одоо Даланзадгад хот руу Цогт-Овоогсум руу 100 км бий. Ингээд үзэхээр жинэхэнэ төвийн бүсийн босоо шугам энд бэлэн бусдын эрх ашиг сонирхолтой хамтраад бий болгочихно. Шивээ хүрэн, Богд, Гучин-Ус, Гурван тэсийг холбосон ашиг сонирхлын замыг хэрэв Баянхонгорынхонтой биш ганцаараа явна гэвэл Баянтээгээрээ дамжуулаад юм уу тэр хөндий дотор Богд сумын цаад тал дээр уулзуулаатий, тэрнээс цаашхийг хамтраад тавъя ч гэдэг юм уу, энэ 3 аймгийн ашиг сонирхол дээр ажиллах хэрэгтэй. Энэ 2 замын аль нь түргэн явж болохоор байна. Дэмжлэгтэй байгааг нь маш хурдан ТЭЗҮ-г нь хийлгээд эхнийхийг нь ч гэсэн явуулж байх хэрэгтэй байна гэж ойлгож байгаа. Энэ бол амьдралын гол зам болж байгаа. Бидний ирээдүйн хөгжлийн хамгийн том юм болно. ХАА-г тэргүүлэх салбар гэдгийг үгүйсгэх арга байхгүй. ХАА-н орлого дээрээ худалдаа үйлчилгээ нь эргэлтээ авч байгаа. 3 том зам бидэнд бэлэн байна. Замын-Үүдийн замыг ашиглаж байна. Дараагийнх нь Гашуун сухайт, Арвайхээрийн чиглэл, дараагийнх нь Арвайхээр Шивээ хүрэнгийн чиглэлийг барьж ажиллах нь зүйтэй гэдгийг энэ бичиг баримтандаа оруулж батлах хэрэгтэй.
Д.Тогтохсүрэн: Зөв зам л даа. Арвайхээр, Баянгол, Сайхановоо, Мандаловоо Даланзадгад гэж оруулъя.
Ц.Хишигсүрэн: Баянхонгорыг Баянлигийн цаал талаар хамтдаа гээд эхэлж ТЭЗҮ-гээ хийлгэчих хэрэгтэй.
Г.Ганболд: Шивээ хүрэн рүү явах нь улсын чанартай болчихсон учраас магадлал өндөр л дөө. Улсын чанартай зам руу Жинстын замыг оруулах л юм байна.
Ц.Ганболд: Эсвэл Арвайхээр-Даланзадгад гэж томъёолж оруулаад, улсын чиглэл хаашаа явах нь вэ гэдгээс шалтгаалаад өөрчлөхөөр оруулах уу?
Ц.Хишигсүрэн: Засгийн газрын хөтөлбөрт эхлээд аймгийн төвүүдийг Улаанбаатартай, дараа нь аймгийн төвүүдээ хооронд нь холбоно гэж байгаа. Тэгэхээр хамгийн дөт зам Цогт-овоод хүртэл 300 км яваад л засмал замд орчихож байгаа юм. Энд Өмнөговийнхний ашиг сонирхол их байгаа. Аялал жуулчлалын төвийн бүс, тэгээд Шивээ хүрэн бол улсын зам ялгаагүй хийгдчихнэ шүү дээ.
Д.Тогтохсүрэн: Мандал-Овоогоос Цогт-овоо орно гэж ойлгох уу?
Ц.Хишигсүрэн: Сайхан-Овоогоос 170 км яваад Цогт-Овоо, Цогт-Овоогоос баруун тийшээ 100 км яваад Даланзадгад, цаашаа 86 км яваад л Цогтцэций, Цогтцэцийгээс цааш Гашуун сухайт хүртэл бэлэн зам байж байгаа.
Д.Тогтохсүрэн: Энэ маршрутыг бид нар хүлээж авч байгаа. Харин яаж хүлээж авах вэ гэдэг л байгаа юм. Томъёолол л байгаа юм.
И.Доржсүрэн: Босоо тэнхлэгийн замыг Баянхонгортой өрсөлдөх асуудал гарч ирж байна. Хархориноос хойшоо Архангай яваад Хөвсгөл далай хүртэл бараг засмал тавигдчихсан байгаа шүү дээ. Тэгэхээр Хужиртаас урагш Өлзийт хүртэл 40 км замыг эхний ээлжинд шийдчихвэл Хөвсгөл далай Арвайхээр хоёрыг холбочихно. Тэгвэл Баянхонгороос өрсөөд бололцоо байх уу гэдэг санал байна. 2-рт энэ 5 чиглэл дотроо дахиж нарийвчлаад, сигментчлээд судалгааг бас үргэжлүүлэх шаардлагатай байна. Ганц энэ баримт бичгийг батлаад судалгаагаа зогсоочихмооргүй байна.
П.Баатар: 2002 оны үед Ягаан толгойгоос авахуулаад Мааньт руу том эрдэнэсийн судал байдаг гэсэн. Тэр хааччихсан юм бол? Мөн тэр үед хөндлөн төмөр замын асуудал яригдаж байсан. Тэр бас хаашаа болчихсон юм мэдэхгүй байна. Эдгээр дээр эхлэлийн санаа байна уу? Аялал жуулчлал дээр баруун сумдын аялал жуулчлалын асуудал яригдаж байна. Тэнд Хубилай хааны цогцолбор байна, цаана нь Түрэгийн үеийн хааны цогцолбор байна. Эдгээрийг түшиглээд Хаадын цогцолборын асуудлыг ирээдүйдээ төлөвлөвөл яасан юм. Энэ бол буруугүй санаа байх л гэж бодож байна. Мөн Найман нуур руу дайраад явдаг маршрут дээр Уянга суманд байгуулагдсан Сайн ноён ханы гэр музейг түшиглээд хүн үзчихмээр юм бий болгочихмоор юм гэж бодож байгаа юм. Бас Өлтийн хөндий энэ чигээрээ байхгүй, нэг өдөр юм нь дуусна. Тэгэхээр тэнд нөхөн сэргээлтийг ёстой бодлоготойгоор, зөвхөн нөхөн сэргээгээд орхих биш, байгалийн макет маягийн юм хийвэл зүгээр юм уу гэж бодож байна.
П.Адъяасүрэн: Хөдөлмөр зарж, их л юм багтааж. Энэ дээр бага гэхгүй юмыг анзаараасай гэж бодож байна. Жишээ нь, эрдэмтдийн нээлт бүтээлийг нутагшуулах ажил их чухал. Өвөрхангайн нэг эрдэмтэн Америкт нээлт хийгээд бүртгүүлэх гэж байна. Ийм ийм юмыг нутагшуулах талаар оруулж өгвөл зүгээр юм гэсэн санал байна.
И.Мөнхжаргал: Бодлогын баримт бичиг бол ирээдүй рүүгээ л харсан байдаг. Тэгэхээр 5 чиглэлээр сигмент хийж аялал жуучлалын бүс нутаг дээр уул уурхайг тэргүүлэх чиглэл болгож авч үзэхгүй гэж тусгаж өгөхгүй бол, хүн амаараа ярьж байгаад л хэдэн цаастай болохыг боддог. Тэгээд аялал жуулчлалын бүс нутгийнхаа ам болгоныг ухаад эхэлнэ. Үүнийг л тусгаж өгмөөр байна. Бодлогын баримт бичигтэй санал нэг байна.
Д.Болормаа: Би эдийн засагтай холбоотой нарийн ширийн юм мэдэхгүй юм. Гэхдээ надад нэг болгоомжлол байгаа юм. Мундаг 2 толгойтой, баян цатгалан болчихсон гээд онгирч онгирчоод одоо юу ч үгүй хоосон хэвээрээ байна. Тэгэхээр 3.1-3.5 хүртэл эрэмбэлчихсэн байгаа гэж ойлгож байгаа зүйлээ хэвээр нь хадгалаад явбал яасан юм бэ? Үхэж байгаа хүн, ухаж байгаа уурхай 2 адилхан гэдэг. Тийм учраас уул уурхайгаа, газар нутгаа хэвээр нь аваад үлдэх юм бол бид цаашдаа үр хүүхэддээ мал чинь үхээд, хүн чинь үхэж байхын цагт энэ үлдэх байх гэж бодоод байна. Нөгөө талаар бид нар томчуул шигээ, төр барьж байгаа улсууд шигээ уул уурхайдаа хандах юм бол Өвөрхангайдаа ч дэм болсон ч юмгүй, юу ч байхгүй байдал үүсчих вий дээ гэж айж байна. Иймд сэргээгдэх эдийн засгийг бариад явбал ашигтай байх боломжгүй юу гэсэн санал хэлэх гэсэн юм.
Д.Жаргал: 2 туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэдэг. Эхнийхийгээ л барьж явбал яасан юм. Аялал жуулчлал Цогт-цэцийн уурхайгаас ирэхгүй. Өмнөговийн Гурвансайхан, Хонгорын голоос ирнэ. Тэгэхээр аялал жуулчлалын зам чинь хүссэн хүсээгүй баруун талаасаа ирэх учраас анхныхаараа явах саналтай байна.
Г.Ганболд: Саналаа таслая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөе. Саналаа таслав.
Г.Ганболд: Олон санал гарлаа. Адъяасүрэн төлөөлөгчийн хэлсэн Банятээгийн уурхайн нүүрсийг түшиглэсэн шингэрүүлсэн түлш баримт бичигт орчихсон байгаа юм байна. Хятад руу хонь, ямааны мах гаргах гэдэг орсон. Богдын өнгөт чулууны нөөцийг тогтоох судлах, ашиглах гэдэг томъёоллоор оруулъя. Цэдэнбалжир төлөөлөгчийн тавьсан саналын хувьд ХАА-н салбарын хувь жаахан өндөр байх хэрэгтэй. Мөнхцоож төлөөлөгчийн хэлсэн маршрут бол үндсэндээ засмал замаа дагаад Арвайхээрийг заавал дамжина гэж ойлгоорой. Хуучнаараа шороон замаар явахгүй нь байна шүү. Мөнхжаргал төлөөлөгчийн хэлсэн саналыг яаж оруулах вэ?
Ц.Ганболд: Мөнхжаргал төлөөлөгчийн болон Болормаа төлөөлөгчийн саналуудтай санал нэг байна. Энэ бол 10 жилийн хугацаанд баримтлах чиглэл шүү дээ. Энэ баримт бичгийн дагуу олон асуудал шийдэгдэх маргаантай асуудлууд зөндөө гарч ирнэ. Сая хэдэн нөөц газруудад хайгуул хийлгэнэ гээд тусгачихлаа. Магадгүй ирэх жилээс компаниуд санал өгөөд хайгуул хийх гээд ороод ирнэ. Бид эргээд сумдын иргэдийн хуралаас зөвшөөрөл авч байж тусгай хэрэгцээнээс чөлөөлнө, үүний дараа ашиглалт явагдана. Ийм учраас иймэрхүү асуудлуудыг энэ баримт бичгээр зохицуулалт хийчихмээр байна.
Д.Тогтохсүрэн: Мөнхжаргал төлөөлөгчийн санааны хувьд зөв санаа. Амьдрал дээр их хэцүү. Уянгыг уул уурхайгүйгээр төсөөлөхийн аргагүй, бас аялал жуулчлалгүйгээр төсөөлөхийн аргагүй. Манай хамгийн үзэсгэлэнтэй газар Найман нуур байна. Тэгэхээр энэ хоёрыг хосолж болохгүй гэхээр хэцүү. Яаж аятайхан зохицуулах вэ? Баатарын хэлдэгээр Өлтөө дуусгачихаад тэрийгээ үзмэр болгочихоод аялал жуулчлалаа хөгжүүлээд явчихмаар байдаг. Геологичид алтыг ашиглая гэж байгаа бол байгалийн хамгийн сайхныг дагаж байгаа гэдэг. Нүүрс болон нефть бол говийн бүсийн чиглэл рүү байгаа гэдэг. Уянгын юмаа дуусгаад хаая гэж яриад байгаа. Тусдаа байна гээд хаачихаар амьдрал дээр хэрэгжихгүй болов уу гэж бодож байна.
И.Мөнхжаргал: Яг ижил түвшинд тэргүүлэх чиглэлд авч үзэж болохгүй л гэж үзсэн юм.
И.Доржсүрэн: Тусгай хамгаалалтай газар нутгийн хууль харьцангуй тогтвортой юм чинь тэр заалт байх юм болов уу, үгүй юу гэдгийг ажлын хэсэг эргэж харах ёстой юм шиг байгаа шүү.
Г.Ганболд: Жаргал төлөөлөгчийн хэлсэн санал дээр энэ 2 зам хоёулаа байх нь зөв. Аль нь ойрын хугацааны стратеги уу, аль нь дунд хугацааных уу гэдгийг эрэмбэлэх л асуудал байна уу?
Д.Тогтохсүрэн: Баримт бичиг дээр Гучин-ус, Шивээ хүрэн, 2 дахь нь Гучин-ус Даланзадгад, өөрөөр хэлбэл, баруун чиглэл нь тээврийн зам, урд чиглэл нь аялал жуулчлалын зам гэчихсэн юм. Хишигсүрэн төлөөлөгчийн санал бол баруун чиглэлийн 2 дахь замыг болиод, баруун чиглэлийн нэг замыг нь Баянгол руу чиглэлтэй гаргаж өгөх юм бол аль ч талаа бодсон ашигтай юм байна гэж байгаа. Тэгэхээр Хишигсүрэн төлөөлөгчийн санал, Жаргал төлөөлөгчийн санал дээр тус тус санал хураалгах ёстой. Бүх хүн Гучин-Ус, Шивээ хүрэнгийн замыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 2 дахь замыг шийдэх ёстой.
Төлөөлөгч Ц.Хишигсүрэн, Жаргал нар газрын зурагт өөрсдийн саналыг тайлбарлав.
Г.Ганболд: Хишигсүрэн төлөөлөгчийн оруулсан саналаар Арвайхээр, Баянгол, Сайхан-овоо, Цогт-Овоо чиглэлийн маршрутаар явах зөв гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөе. Дийлэнхи олонхи нь байна. Хишигсүрэн төлөөлөгчийн санал дэмжигдлээ. Төлөөлөгчдийн хэлсэн саналыг тусгаад тогтоолын төслийг уншиж танилцуулъя. /тогтоолын төслийг уншиж танилцуулав/
Г.Ганболд: Тогтоолын төслөөс асуух асуулт, саналтай төлөөлөгч байна уу? Байхгүй бол тогтоолын төслөө батлая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөе.
Шийдвэрлэсэн нь: Аймгийн эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичиг батлах тухай тогтоолыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав.
- Хэлэлцсэн нь: Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд танилцуулав.
Г.Ганболд: Аймгийн ИТХ-ын хуралдааны дэгийн 7.6-д заасны дагуу жил бүр Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж байгаа. Энэ жил МАН-аас 7, АН-аас 4 тэргүүлэгч ажиллахаар байгаа. Үүний дагуу намын бүлгүүдээс ирсэн саналд үндэслэж боловсруулсан тогтоолын төслийг уншиж танилцуулъя. /тогтоолын төслийг уншиж танилцуулав/
Г.Ганболд: Тогтоолын төслөөс асуух асуулт, санал байна уу?
И.Мөнхжаргал: МАН-ын бүлгийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгааг хэлье. Золзаяа төлөөлөгч ИТХ-ын даргын зөвлөх. ИТХ-аас цалинждаг хүн Тэргүүлэгч байх нь хир зохимжтой юм бол? Төлөөлөгч төлөөлөгчдөө зөвлөх төлөөлөгч, дээр нь Тэргүүлэгч болоод шийдвэр гаргах түвшинд яваад байх нь хир зохимжтой зүйл юм бэ? Та бүгд ямар байр суурьтай байгаа юм бэ? Хуралд зарчим гэж байх ёстой.
Г.Ганболд: Хуулиар хориглосон зүйл байхгүй. Манай намын бүлэг дотооддоо ардчиллын зарчмаар санал хураалтаар шийдсэн асуудал. Тийм учраас бид бүлгийнхээ гишүүдийн саналыг хүндэтгэж энэ асуудлыг оруулсан. Манай намын бүлгээс гаргасан шийдвэрийг хүндэлнэ байх гэж бодож байна. Өөр асуулт, санал байна уу? Асуулт, санал байхгүй бол тогтоолын төслөө батлая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөнө үү.
Шийдвэрлэсэн нь: Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав.
- Хэлэлцсэн нь: Аймгийн ИТХ, Тэргүүлэгчидийн 2014 оны тайлангийн тухай аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд танилцуулав. /Тайланг хавсаргав/
Г.Ганболд. Асуулт асууя.
Ж.Самданжигмэд: Хужирт сумын газрыг ИТХ-ын тогтоолоор хүчингүй болгочихсон. Тэрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Г.Ганболд: Ойлголоо. Бид тогтоолыг эцэслэж яг хараагүй. Хуралдаан дээр яригдаж батлагдсан гэдгийг би мэдэж байна. Тэрийг танд эргэж мэдээлнээ.
Ж.Самданжигмэд: Тогтоол дээр тэр үг үсэг хаягдчихсан байж магадгүй юм шиг байна билээ шүү. Тэгэхээр яах вэ?
Г.Ганболд: Тогтоолын хавсралтад байх ёстой. Бид хурлын тэмдэглэлийг үзье. Эргэж хариу өгье.
О.Батжаргал: Хужирт суманд хэрэглэж байгаа рашаан усны ашиглалтыг ААНэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, мөн сувилалын нөөцийг тогтоож стандарт шаардлагыг хангах рашааны шугамд тоолуур тавих зэрэг чиглэлийг холбогдох удирдлагуудад нь үүрэг өгсөн байна. Энэ хүмүүс буцааж яаж биелэлтээ тавих вэ? Энэ тухай юм алга.
Г.Ганболд: Тэргүүлэгчдээс Хужирт суманд үйл ажиллагаа явуулж байгаа рашаан сувилалын үйл ажиллагаа эрхэлж байгаа ААНэгжүүдэд хяналт шалгалт хийх, дүгнэлт гаргах ажлын хэсэг гарч ажилласан. Энэ ажлын хэсэг нилээд өргөн бүрэлдэхүүнтэй, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан шалгалт хийсэн. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагуудын усны тоолуурыг баталгаажууулж авсан. Мөн нэгдсэн бохирын асуудлаа шийдэх асуудлаар үүрэг чиглэл өгсөн. Мөн зөвшөөрөлгүй газар дээр сувилалын үйл ажиллагаа явуулахаар барьж байсан ААНэгжийн үйл ажиллагааг зогсоож байсан. Цаашдаа Хужирт рашаан сувилал дээр олон ААНэгж байгуулагдаж байгаатай холбогдуулаад цаашдаа үнэ тарифын асуудлыг эргэж харах шаардлагатай юм байна, Хужиртын рашааны шаврын нөөц, үнэлгээг аймаг тогтоож, ямар ААнэгжид өгөх вэ гэдгийг шийдэх шаардлага байгаа. Ямар ч байсан Тэргүүлэгчдээс шийдвэр гаргаж, рашаан сувилалын үнэ тарифыг нэмэгдүүлж өгсөн. Ингэснээр аймгийн орлогод орж байгаа мөнгө бага зэрэг нэмэгдэж байгаа. Мөн аймгийн Засаг даргад үүрэг өгсөн. Энд рашаан, шаврын нөөцийг зайлшгүй тогтож, шинээр сувилалын чиглээл үйл ажиллагаа явуулах гэж байгаа ААнэгжтэй гэрээ хийхдээ эхнээсээ тодорхой хэмжээгээр тохирч, орон нутагт нь яаж хэрэгжүүлж явах ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Рашаан сувилалын чиглэлээр тодорхой ажлууд хийх ёстой юм билээ.
Т.Санжидмаа: Ноднин рашаан шаврыг нөөцийг тодорхойлсны дараа шинээр олгох тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдэж байя гэснийг санаж байна. Сая Ананд сувилалд дахиад тусгай зөвшөөрөл авъя гэх юм. Энэ жаахан шаврын нөөц чинь энэ олон хэрүүл хийсэн рашаан сувилалуудад ингэж хуваагаад байх нь эмчилгээний үр дүн ямар байх юм?. Яагаад тусгай зөвшөөрөл өгсөн юм бол?
Д.Тогтохсүрэн: Би архины зөвшөөрөл л өгсөн. Ресторантай юм билээ.
О.Батжаргал: Рашаан усныхаа нөөцөө тогтоогоод аймгийнхаа тусгай хэрэгцээнд авчихвал яасан юм бэ? Газар дор байгаа юмыг өгөхгүй шүү дээ. Газар дээр байгаа байшингаа менежментээр хувьчлаад явчихна.
Д.Тогтохсүрэн: Рашаан сувилалын асуудал дээр Хурал чухал шийдвэр гаргасан байгаа. Том рашаан сувилал энэ жил манайд 100 сая төгрөгийн рашааны төлбөр төлөх ёстой. Тэгсэн Монгол ус гэдэг компани танай усны хууль гэж дампуурчихсан хууль байна. Яасан гэхээр ямар хэмжээтэй авах вэ гэдгийг Орхон гол сав газрын захиргаа гэж Архангайгаас шийдээд байгаа юм. Бид татвараа авах гээд ярьсан чинь Монгол ус компани 100 сая төгрөгөөс 31 сая төгрөгийг нь хөнгөлж өгнө гээд авч чадахаа байсан. Бид хөнгөлөлт хамаагүй 100 сая төгрөгийг өгөхгүй бол 1 сарын 1-нээс баяртай гээд бид нар хаана гээд байна. Үүнийг Батжаргал төлөөлөгчийн хэлдгээр тусгай хэрэгцээнд авахгүй л бол одоо хэрүүл болно. Бид эхлээд тусгай хэрэгцээнд авч байгаад болохгүй бол усныхаа мөнгөнөөс мөнгө гаргаж байгаад үнэлгээ тогточихъё гэж бодоод байгаа юм. Нөгөө том компани чинь байшин худалдаж авснаа рашаан шаврыг нь авчихсан гэж ойлгоод байгаа юм.
Г.Ганболд: Хурлаасаа дахиад Засаг даргад үүрэг өгч болно. Зөвхөн рашаан сувилалтай холбогдуулаад авах арга хэмжээний саналын талаар үүрэг өгч болно.
Д.Тогтохсүрэн: Санал хэлье. Манай ИТХ,Тэргүүлэгчид засаг даргаас оруулсан аливаа асуудалд хүндэтгэлтэй хандаж, тэр дотроо манай 2 нам эвсэж, зарим асуудлууд дээр зөвшилцөж, бие биенийгээ ойлгож, асуудалд олон талаас нь хандаж, тэр дотроо асуудлын зөв гарцыг, шударга гарцыг, өрсөлдөөнтэй гарцыг олохын төлөө хамтарч ажиллаж байгаа гэж бодож байгаа. Тийм учраас 2013, 2014 онуудад хамтарч ажиллаж, урагшаа харж явах ёстой юм байна гэдгийн үлгэр болж байгаа гэдгийг зориуд хэлмээр байна. Үүнийгч манай том улс төрийн нөхцөл нилээн сайн ойлгож авч байна. Өрсөлдөөнөөс, тэмцлээс ард иргэд, нутаг усныхан хохирдог. Тийм учраас манай 2 нам хамтарч, Тэргүүлэгчид хоорондоо зөв хамтарч сайн ажиллаж байгаа. Улс төрийн утгаар нь сайн ажиллаж байна гэдгийг хэлмээр байгаа юм.
М.Мөнхбаяр: ИТХ-ын төлөөлөгч нарыг гадаад томилолтоор явуулсан гэж байна. Түрүү жил сумдын ИТХ-ын дарга нарыг явуулнагээд Засаг дарга нар явсан. Энэ жил Хурлын дарга нар бас ийм бодолтой байгаа шүү. Үүнийг анхаарах ёстой.
Г.Ганболд: Мартсан байна Уучлаарай. Оруулна .
М.Мөнхбаяр: Мөн Хурлын дарга нарын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэхээр энэ жил хичнээн сумын Хурлын даргыг унаажуулсан бэ? Одоо тулгамдаж байгаа хичнээн сум байна вэ? Сант, Бүрд, Өлзийт сумдын дарга нарын унааны асуудал юу болж байна вэ, та дамжуулж өгөөч гэсэн санал тавиад байгаа юм. Энэ яаж шийдэгдэх вэ?
Г.Ганболд: Энэ жил Хужирт, ББУ сумдын унааны асуудал шийдэгдсэн. Хайрхандулаан сумын Хурлын даргын унааны засварын асуудлыг шийдсэн. Одоо хамгийн түрүүнд Бүрд, Өлзийт, Сант сум 3-лаа албан бичгээ 2 жил дараалан ирүүлж байгаа. Аль болох шийдэх талаас нь ажиллах болно.
М.Мөнхбаяр: Хурлын дарга нар Засаг дарга нарыг бодвол ачаалал багатай байдаг. Нэг их үнэтэй, том, шатахуун их хэрэглэдэг унаа авснаас бага оврын шатахуун бага хэрэглэдэг унаагаар шийдээд өгвөл төсвийн хүрэлцээ бага байгаа үед зүгээр болов уу гэсэн саналтай байна.
Ц.Хишигсүрэн: Намайг тэргүүлэгч байх үед аймгийн ИТХ-аас батлагдаж байгаа том том хөтөлбөрүүдийг хурлаас ажлын хэсэг зориуд гаргаад сумдад хэрэгжүүлэх газар нь шалгалт үзлэгээ хиймээр юм билээ. Яах гэж цаас гаргасан юм. Тэр гаргах гэж бид нар чинь их цаг зарсан шүү дээ. Хөтөлбөрүүд ажил болчихвол аймгийн хөгжил дэвшилд чухал үүрэгтэй. Төрийнхөө бодлогыг битгий алдаач. Төрд битгий комиссын бараа чихчихээрэй. Шалгаруулалтыг өндөр түвшинд байлгаарай. Төрийнхөө сайн боловсон хүчнээр бид нар хангагдсан байхад улс төрийн нам солигдож л байна биз, тэд бодллогыг хэрэгжүүлж байна. Тэр л хүмүүс хийнэ. Хөтөлбөрүүдийнхээ амин сүнсийг хадгалж, хэрэгжүүлж ажиллаж байгаа төрийн албан хаагч нарын шалгуурыг өндөрсгөж, хамтарч ажилламаар юм билээ. Хурлын дарга хэрэгжүүлж ажиллах байх гэж бодож байна.
Х.Дашдэлэг: Рашаан усны төлбөрийн талаар ярьж байх шиг байна. Манай хурлаас 2015 онд түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоохгүй бол 2009 оноос хойш хуучин тарифаараа яваад байдаг. 2015 онд орлогын төлөвлөгөө нэмэгдсэн. Төлбөрийн хэмжээг л нэмэхгүй бол ирэх жил орлогын төлөвлөгөө хүрэхгүй болчихсон.
Г.Ганболд: Үнэ тарифыг энэ жил тогтоосон. Рашаан усан дээр ч дахиж нэмж тогтоосон.
И.Мөнхжаргал: Ажлын албанаас хүсэлт байна. Хурлын хэлэлцэх асуудлын материалыг тодорхой хугацаатай өгөхгүй бол танин мэдэхүйн юманд цаг их зарж байна. Ажлын албаны даргаас хүсэхэд Тэргүүлэгчдийн хурал дээр хэлэлцэх асуудлыг бид нар файлаар авдаг. Цаад асуудал оруулж байгаа газраас стандарт ариалаар материалаа авч байхгүй танихгүй, унших боломжгүй болдог. Энэ бол хүндрэлтэй асуудал биш. Энэ боломжийг хангаж өгөөчээ гэж хүсч байна.
Г.Ганболд: Боломжтой асуудал байна.
Б.Батмөнх: Суманд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлууд Хурлаас ажлын хэсэг гарч үзэж байгаа. 2015 онд дахиад ажлын хэсэг явж үзэх үү? ОНХСангаар сумдад хийгдэж байгаа ажлууд үнэхээр чанаргүй байна. Дизайны хувьд орчин цагийн шаардлагыг хангахгүй юмнууд хийгдээд байна. Аймгийн зүгээс арга зүйн зөвлөгөө өгөхгүй бол шал дэмий юманд хөрөнгө мөнгө зарж байна. Иймд энэ ажлын хэсгийг сайн ажиллуулмаар юм билээ. Манай хурлын даргын машины асуудал ярих гээд байна. Тодотголоор завсарын мөнгө өгөх боломж байна уу?
Г.Ганболд: Хурлаас сумдад 3 ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсгийнхний дүгнэлтээр сумдад орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын чанар муу байна гэдгийг иргэдтэй уулзаж байхад их хэлсэн байгаа юм. Иргэд ямар хэмжээний мөнгөөр ямаршуу юм хийж байна вэ гэдгийг мэдэж байдаг юм байна л даа. Тухайлбал, 30 сая төгрөгөөр хийгдэж байгаа барилгад үсрээд 10 сая төгрөг орсон гэж бүгд л хэлдэг юм байна. Үнэхээр яг хэдэн сая гарч вэ гэдгийг дүгнэж гаргахад зовлонтой байдаг юм байна. Энэ 3 ажлын хэсгийнхний санал дүгнэлтийг үндэслээд аймгийн Засаг даргад нилээд хэдэн асуудлаар тодорхой үүрэг чиглэл өгсөн. Энэ чиглэлээр засаг дарга тодорхой ажлууд хийх байх. Хурлаас орон нутаг сумдын хийж байгаа ажлуудад иргэдийн хяналт тавих чиглэлээр журам батлуулж сумдад хүргүүлсэн. Зарим сумд энэ чиглэлээр маш сайн ажиллаж байгаа. Сумын идэвхитэй хүмүүсээр хяналт тавиулах нь үр дүнтэй юм билээ. Энэ чиглэлийн хяналтыг түлхүү ажиллуулна. Сумдад ажил хийгдэнэ. Баян-Өндөрийн унааны засварын 3 сая гаран төгрөгийн асуудлыг тодотгол хэлэлцэх үеэр хөрөнгийн бололцоо байвал Мөнхбаяр даргын тавьсан саналын хамт шийдвэрлэх талаас нь анхаарч үзнэ.
О.Лхагвасүрэн: Хурлаас гаргаж байгаа шалгалтын ажлын хэсэгт аль болох мэргэжлийн хүмүүсийг оролцуулах нь зөв байх. Эмнэлгийн чиглэлийн бүтээн байгуулалтын асуудал дээр инженерийн хүн очоод хэрэггүй байх. Төлөөлөгч нараасаа аль болох мэргэжлийн хүмүүсийг нь оролцуулаарай. Бүтээн байгуулалтын ажлууд дээр хяналт чухал. Богд, Сант, Баянголын ажлууд хяналт нь яаж тавигддаг юм бол. Энд өдөр тутмын хяналт гэдэг маш чухал шүү. Ялангуяа инженерийн шугам сүлжээний асуудал дээр байнгын хяналтыг тавьж байхгүй бол гүйцэтгэгч компани аль болохоор мөнгө хэмнэсэн, хямд төсөр аргаар хийх гэсэн сонирхол их байдаг. Тийм учраас болгоомжтой ажиллах хэрэгтэй.
П.Адъяасүрэн: Тайлантай танилцлаа. Хурлын үйл ажиллагаа нь эрхийн норм бүтээх, түүний биелэлтийг хянаж шалгах гэсэн 2 чиглэлтэй л байгаа. Байгууллага энэ хугацаанд хичнээн эрхийн норм бүтээсэн юм. Тэрийг нь хэн бүртгэж, хянаж шалгаж байгаа юм. Энэ юм нь харагдахгүй байна. Өнөөдөр Самданжигмэд төлөөлөгчийн асуудал байна. Энэ нь бүртгэл хяналтгүйтэй холбоотой. Бүртгэл хяналтанд оруулж эзэнтэй болгох асуудалд анхаарвал яасан юм бэ?
Д.Жаргал: 2 намын бүлэг хуучнаа бодвол зөвшилцөөд хурлын үйл ажиллагааг хөнгөн шуурхай болгох арга хэмжээнүүдийг авсан. Нэмж хэлэхэд дараагийн хурал дээр олонхийн бүлгээс хүсэлт байна. Дээрээ 2 нам эвсэж хамтран ажиллахаар зориг шулуудлаа. Бид ч аймгаа хамтарч хөгжүүлэх санаа, оноогоо дэвшүүлж, уралдуулж байгаа. Ингээд танай намын бүлэг хатуу бодлогоо барилгүй үнэхээр зөв санаа дэвшүүлж байвал дэмжихийг бодоорой гэж хүсч байна.
Г.Ганболд: Өөр саналгүй бол саналаа таслая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөе.
Саналыг таслав.
Г.Ганболд: Тогтоолын төсөл тараагдсан. Тогтоолын төслөөс асуулт, саналтай төлөөлөгч байна уу. Байхгүй бол тогтоолоо батлая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөе.
Шийдвэрлэсэн нь: Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн 2014 оны тайлангийн тухай тогтоолыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав.
Г.Ганболд: 9 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. 2014 оны төсөвт тодотгол хийх тухай асуудал хуралдааныг нээлттэй орхиж байгаа учраас хааж үг хэлэх боломжгүй юм байна. Тодорхойгүй хугацаагаар 9 дүгээр хуралдаан завсарлаж байна.
10 цаг 41 минутад завсарлав.
Хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 40 минутад үргэлжлэв.
Г.Ганболд: Хуралдаанаа үргэлжлүүлье. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Төсөвт тодотгол хийх тухай аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Нэмэхбаяр танилцуулна. /Илтгэлийг хавсаргав/
Г.Ганболд: Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууя.
Л.Энхбат: Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг хорин хэдэн хувиар 2015 оныхоо төсвөөс хасаад шилжүүлчихсэн байгаа гэсэн. Тэгэхээр 2015 оны төсвийг дахиж тодотгох уу? 2-рт аймгийн Хурлын даргад манай Хурлын даргын машин гэж ноднингоос хойш 2, 3 удаа бичиг илгээж хүсэлт тавьж байгаа. Хурлын даргын машин бүр ашиглалтгүй болоод Өмчийн хэлтэс рүү шилжүүлчихсэн байгаа. Үүнийг бодолцох арга байна уу?
Д.Тогтохсүрэн: 3 зүйл тодотгоё. Орон нутгийн урсгал төсвөөс Сангийн яам 15 сая төгрөгийн хасалт хийсэн байна. Тийм учраас бид сумаас огт хасалт хийгээгүй. 15 саяыг аймаг дээрээ аваад явчихъя гэж байгаа. Өөрөөр хэлбэл сумдад татаасуудыг 100 хувь өгчихөж байгаа гэсэн үг. ОНХСан бид 22.67 хувь буюу 2 тэрбум 992 сая төгрөгийг суутгана гэж 8 сараас хойш тооцсон. ОНХСан бүрддэг 3 орлого гайгүй бүрдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор манай аймгаас 900 орчим сая төгрөгийг хасна гэсэн тоо ирчихээд байгаа. Үүгээр нь хасалт хийчихсэн байгаа. Гэхдээ санхүүжилт өгөх үү, үгүй юу гэдэг дээр санаа зовж байгаа юм бий. Одоо хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ОНХСанд аймаг улсаас 3.4 тэрбум төгрөгийн авлагатай байгаа. Үүнийг улсаас өгвөл үлдсэн мөнгийг онд нь багтааж өгнө. 3-рт: Боловсрол, эрүүл мэндийн буюу тусгай зориулалтын шилжүүлэг дээр хүндрэлтэй юм байгаа. Нийт манай аймгийн тусгай шилжүүлгээс 317 сая төгрөг хасчихсан байгаа. 17 сая нь эрүүл мэндийн салбар дээр, 300 сая нь боловсролын салбар дээр байгаа. Тэгэхээр боловсролын салбар их хүндрэлтэй байгаа юм. Энэ талаар Боловсролын яам, Сангийн яаманд асуулга тавиад байгаа. Дотор нь гүйлгэдэг эрх мэдэл нь Боловсролын сайдад байгаа учир тоо багасч ирж магадгүй гэж горьдож байгаа. Иймд тоо наашаа цаашаа өөрчлөгдөж магадгүй гэж бодож байх хэрэгтэй.
Г.Ганболд: Бүх сумдаас санал ирсэн. 9-р хуралдааны дараа бүх сумдаас хурлын дарга нарын автомашины элэгдэл хорогдол гээд нарийн судалгааг авсан. Үүний дагуу эрэмбэлээд энд тавигдсан байгаа 5 сумаас Нарийнтээл, Сант, Өлзийт, Хайрхандулаан сумд огт машингүй байна. Бүрд суманд хөдөлж байгаа Пажеро байна, Хархорин суманд хуучин Засаг дарга нь унаж байсан 80 байдаг юм байна. Иймд бид ярилцаж байгаад огт машингүй сумдуудыг оруулсан. Хурал дээр машины санал тавихад Хархорин сум байгаагүй.
Н.Золзаяа: Есөнзүйл сумын цэцэрлэгийн цахилгааны мантаж хийх засвар гэсэн хүсэлт ирсэн байсан. Үүнийг боловсрол дээр орсон гэж ойлгосон. Энэ нь яасан юм бол? Энэ цэцэрлэг нь дотроо 2 буландаа түр холболт хийгээд асаасан. Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газраас цахилгааны хувьд ашиглаж болохгүй гэсэн шийдвэр 2012 оноос хойш гарчихаад аюултай байдалтай яваад байгаа юм билээ. Төсөв нь 4424700 юм байна.
Д.Тогтохсүрэн: Боловсрол дээр ямар ч асуудал дээр шийдвэрлэх боломжгүй. Түрүүн хэлсэн. 300 сая төгрөгийн өр одоогийн байдлаар үүсээд байна. Орон нутгийн хөрөнгө оруулалтын хувьд энд бичигдсэн тэрбум 38 сая төгрөгөөс илүү мөнгө орох ямар ч боломж байхгүй. Бид 430 орчим сая төгрөгийг он дуустал орно гэж үзэж тэрбум 38 саяыг тавьсан байгаа шүү. Иймд нэмэлт юм шийдэх боломжгүй.
Б.Батмөнх: Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил дээр Баянгол, Сант сумын цэвэрлэх байгууламжтай холбоотой зардал 175 сая төгрөг гэсэн байна. Мөн Хархорин сумын цагдаагийн хэлтсийн гадна тохижилт дээр 13 сая төгрөгийн зардал байна. Бусад сумд ч гэсэн адилхан цагдаагийн кабон байртай. Барьцаад байж магадгүй үндэслэл үүсч магадгүй. Хархориныг онцгойлон яагаад авч үзэв?
Д.Тогтохсүрэн: Баянгол, Сант хоёрын хувьд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банкнаас 7-8 сая төгрөгийн хөрөнгө гаргаад инженерийн шугам сүлжээ хийгээд дуусах шатандаа явж байгаа. Энэ гурван байгууллагатай аймгийн Засаг даргын байгуулсан гэрээгээр орон нутгаас 150 сая төгрөг өгөх юм. Тийм учраас 2 сумтайгаа ярилцаж байгаад сум хөгжлийн сангаар шийдээд цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулж байгаа юм. Энэ бол НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банкын өмнө аймгийн хүлээсэн үүрэг учраас үүнийг шийдвэрлэхээс өөр аргагүй. Хархорин суманд ГХУСАЗЗөвлөлөөс бүсийн зөвлөгөөн зохион байгуулсан юм. Энэ үеэр гадна дотны олон хүн ирсэн гээд Зохицуулах зөвлөлөөс Хархорины цагдаагийн хэлтсийн гаднах тохижилтыг хийлгэчихсэн юм. Аймгийн нэр нүүр, олон аймгийн хүмүүс цугларна, цагдаагийн хэлтэс дээр үзүүлэх сургалт хийгдэх учраас шийдвэрлэсэн юм.
Мөнхцоож: Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжигдэх зүйл дээр Соёл, спорт аялал жуулчлалын газар дээр баталж болох уу?
Ж.Мягмар: Тусгай зориулалтын шилжүүлэг дээр Сангийн яам тооцохдоо БСГазрын 1 орон тоо нь Боловсролын газар, 1 нь БОГазар дээр гэсэн байдлаар тооцсон байгаа. Тогтоолын төсөл дээр БОГазрыг хуучин байгаа орон тоогоор нь тооцсон. БСГазрыг Сангийн яамнаас ирүүлсэн тодотголоор нь оруулсан байгаа. Ганц хүний сүүлийн сарын цалин л юм байна билээ. Байгууллага хоорондын тооцоогоор цалингийн тооцоог хийгээд өр авлагагүй, ямар ч асуудалгүй он гарна.
Т.Бадрахбаяр: Тооцоолж байснаар ОНХСанг 20 хувиар буурч магадгүй гээд сумд маань тендерт ажлуудаа заримыг нь огт зарлаагүй, гэрээ байгуулаагүй ажлууд байгаа байх гэж ойлгож байна. Энэ ажлууд яаж шийдэгдэх юм бол? Он дамначихаар асуудал үүсээд мөнгийг нь татагдах асуудал яригддаг. Энэ яаж зохицуулагдаж юм бол? Төсвийн давсан орлогоор санхүүжигдэх ажлуудад тендэр зарлах ажлууд байгаа. Эдгээр юу болж байгаа бол? Ондоо багтаж тендерээ зарлаж явах уу? Дараа он руугаа шилжих юм уу?
Д.Тогтохсүрэн: Сумдад хийгдээгүй ажил нилээд байгаа. Иймд хөрөнгөө сумандаа улс татахгүй сандаа байршуулж авч үлд гэж байгаа. Гэхдээ анхааруулж хэлэх ёстой нэг юм бий. 2015 оны төсвийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж байгаа. Энэ төсөв дээр ОНХСан дахиад 30 хувь хасахаар хийж байгаа. Бид нарын баталсан 8.8-ыг дахиад 30 хувь хасахаар өргөн барьж байгаа юм билээ. Тийм учраас хийгээгүй хөрөнгөө цааш нь хийж байгаад ирэх жил 30 хувь татагдана гэж бодож тооцоорой. Аймагт тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Үүний 400 орчим сая төгрөгт эндээс сумдад эрх шилжүүлээд өгчихнө гэж бодож байгаа. 600 орчим сая төгрөгийг тогтоолын төслийн орон нутгийн өмчийн дансанд төвлөрүүлэх гээд 7, 8, 9 дэх заалтад байгаа. Худалдан авалтын ажлыг хуулийн дагуу зохион байгуулна. Авч үлдэж дараа жил хийнэ.
И.Доржсүрэн: Хөрөнгө оруулалтын сан гэж ямар зориулалттай сан бэ?
Д.Тогтохсүрэн: Аймагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын данс гэж мөнгө нь орж гардаг данс байгаа. Тэрийг хэлж байгаа юм.
Б.Батмөнх: Баянгол, Сантад хийгдсэн энэ ажил нь Монгол улсын өр дээр нэмэгдэж байгаа юу?
Д.Тогтохсүрэн: НҮБ-ын ажил нь буцалтгүй. Азийн хөгжлийн банкных нь 2 Засгийн газрын хоорондын зээлийн гэрээгээр хийгдэж байгаа.
Г.Ганболд: Өөр асуулт байхгүй бол асуултаа таслая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөнө үү. Асуултыг таслав. Санал хэлье.
Н.Золзаяа: Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх тусгай арга хэмжээ гээд байгаа Өлзийт сумын төвийн цахилгааны шугамын трансформаторын шинэчлэлийг ОНХСан руу шилжүүлээд, үүнээс гарсан мөнгөнөөс Есөнзүйлийн цэцэрлэгийн монтажийн их засварыг шийдэж өгөөч гэсэн саналтай байна.
Б.Батмөнх: Аймгийн хэмжээнд олон улсын болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлууд олон хийгдэж байгаа. Энэ нь орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажилтай уялдаа холбоогүй байдаг. Орон нутгийн барьж байгаа баримт бичиг, бодлогоос улсын төсвийн хөрөнгө оруулалт хийж байгаа бодлого тэс өөр байдаг. Үүний нэг бодит жишээ бол Баянгол, Сант, Богд, Уянга гээд олон сумдад гарч байна. Ямар нэг зээлийн хөрөнгөөр орж ирж байгаа хөрөнгө бол үндсэндээ монгол хүний нуруун дээр ирж байгаа өр. Баянгол,Сантад цэвэрлэх байгууламж баригдаад байгууллагууд холбогдоно. Үүний урсгал зардлыг сум дийлэхээ больдог. Иймэрхүү юмыг болж өгвөл орон нутаг авмааргүй байгаа юм. 2рт: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлууд дээр нэг компани ирээд дулааны шугам хийнэ гээд баахан газар онгиччихдог. Тэгээд сэргэж ядаж байхад нь цэвэр усны шугам хийнэ гээд дахиад баахан газар онгоччихдог. Дахиад бохирын шугам хийнэ гээд дахиад баахан газар онгичдог. Сант сум гэхэд хүн гишгэхийн аргагүй онгичсон юм болж байна. Нэгдсэн бодлого байхгүй. Уг нь үүнийг бүгдийг нь уялдуулаад цэвэр ус, дулаан хоёрыг нь хамт явуулаад, бохирыг нь нэг шийдээд нэгдсэн арга хэмжээнд оруулахгүй болохоор сумын төв үнэхээр хэцүү болж байна. Цаашдаа энэ бодлогыг уялдуулмаар байна.
М.Мөнхбаяр: Сумдын Хурлын даргын машин дээр манай намын бүлгээс уг нь Сант, Бүрд, Өлзийт, Хархорин гээд эртүүдийн хурал дээр ярьсан. Би 3 сумын асуудлыг оруулаад, Энхбат дарга Хархорины асуудлыг оруулсан. Үүн дээр Хархорин орох боломжгүй юу?
Ч.Самбуу-Ёндон: Есөнзүйлийн цэцэрлэгийн монтажийн асуудал хүнд байгаа. Золзаяа төлөөлөгчийн саналыг дэмжиж байна.
И.Доржсүрэн: Үлдэж байгаа хөрөнгөө оны сүүлээр татуулчихгүй байх асуудал яриад байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын болон орон нутгийн өмчийн сан гээд 2 сан яриад байна. Ганцхан орон нутгийн өмчийн сан байвал статусын хувьд юу юугүй татчихгүй байх. Хөрөнгө оруулалтын сан гэдгийг авчихвал яасан юм гэсэн саналтай байна.
Х.Дашдэлэг: 2014 оны ОНХСангийн хөрөнгө оруулалтыг 2 удаа тодотгоод хасчихсан байсан. Үүн дээр боломжийн ороод ирж гэж бодож байна. 90 жилийн ойтой сумд энэ 2 тодотголоос өмнө бүх ажлаа амжуулчихсан чинь энэ жилийн хуваарилагдсан төсөв дараа он руугаа 30, 40 сая төгрөгийн өр дамнаад байсан юм. Тэгэхээр энэ өр нилээд хаагдахаар болчихсон юм шиг байна. Тэгэхээр ОНХСангийн энэ хөрөнгийг ОНТөсвийн хөрөнгө оруулалт дээр шилжүүлэх боломж байхгүй байх. Гүйцэтгэл гүйцэтгэлээр нь сумдадаа тавьбал яадаг юм бол. ОНТХО дээр аймгийн төвийн захын хойд хэсгийн бохир усны шугамын шинэчлэл гээд 41 сая төгрөг байна. Зах чинь хувь хүмүүсийн эзэмшил өмчлөлд байгаа юм биш үү. Тэгэхээр тэр хувь хүмүүс өөрсдөө шинэчилбэл яасан юм бэ?
Г.Ганболд: Өөр саналгүй бол саналаа таслая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөе. Саналыг таслав.
Д.Тогтохсүрэн: Есөнзүйлийн цэцэрлэгийг өөр хэлбэрээр шийдвэл яасан юм. Өлзийт сум дээр шинэ трансформатр 2 талаасаа хөрөнгийг гаргая гээд тохирчихсон юм. Батмөнхийн санал бодлогын шинжтэй цаашдаа анхаарах сайхан санал байна. Хархорины автомашины шинэчлэлийг би өнөөдөр л анх удаа л сонсож байна. АН-ын бүлгээс Мөнхбаяр төлөөлөгч 3 сумын санал хэлсэн. Тэр 3-ыг шийдсэн. Хайрхандулааныг машин байхгүйг бүх хүмүүс мэдэж байгаа. Одоо хөрөнгийн хэмжээ хэцүү байна. Доржсүрэн даргын саналаар ганц өмчийн сан гэж болно. Хоёр төсвийг хооронд нь гүйлгэж болохгүй. ОНХСангийн хөрөнгийг өөр зүйлд зарцуулахыг хориглоно. Тийм учраас очоод мөнгө чинь илүү гарвал авч үлдээд ирэх оныхоо ОНХС дээр тодотгоод зарцуулах ёстой. Ноосны мөнгөний урамшууллыг Засгийн газар 2014 онд өгч чадахгүй, 2015 онд өгнө гэж байгаа. Үүнтэй холбогдуулаад өртэй гарах гээд байгаа сум байвал аймгийн ОНӨСангаас зээл авч болно шүү гэдгийг хэлье. Гэхдээ зээлийг аймгийн тогтоосон татварынхаа хэмжээгээр л өгнө. Төсвийн хуулиар нээлттэй ганц юм энэ байгаа юм. Энэ жил өртэй гарч болохгүй шүү. Ирэх жил хүндэрнэ. Өртэй гараад хэдэн ААНэгжүүдийг дампууруулчих гээд байдаг шүү. Бохир усны хувьд нийтийн эзэмшлийн талбай дээгүүр явж байгаа бохир усны шугамын шинэчлэлийн ажил байгаа юм. Энэ жил үүнийг бид Онги-Ус компаниар гүйцэтгүүлсэн. Тэгэхгүй бол өвөлжихгүй бохир нь ил гарчихсан юм. Тийм учраас намар бид ярьж байгаад Онги ус компанийг өөрийнх нь шууд зардлаар хийлгэчихсэн юм. Ер нь тэрбум 38 гэдэг тоо байгаа боловч 450 орчим сая төгрөгийг орно гээд тооцчихсон байгаа шүү. Хэрэв энэ орохгүй бол санхүүжилтээ дотор нь эрэмбэлнэ. Есөнзүйлийн цэцэрлэг дээр санал хураагаад хэрэггүй. Өөр эх үүсвэрээс гаргая, болохгүй бол 2015 онд авч үзье. Хэрэв тэрбум 38-аас илүү гарсан тохиолдолд Хархорины автомашины асуудлыг авч үзье гэж тохиръё. Тэгэх юм бол Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулаад шийдвэрлүүлье.
Г.Ганболд: Асуудлууд үндсэндээ шийдэгдлээ. Тогтоолын төслийг уншиж танилцуулъя. /Уншиж танилцуулав/ Тогтоолын төслөөс асуух асуулт, санал байна уу?
Д.Болормаа: Төсвийн хэмнэлт болон давсан орлого багцаа ямар байх вэ? Хархорины машины үнэ хэд байх юм бэ?
Д.Тогтохсүрэн: Хархорин сумын машины өртөг 25 сая. Түүнээс илүү гарсан нь бүгд БОЭТ рүү явна. БОЭТ нийт төсөвт өртөг нь 220 сая юм байгаа юм. Үүнээс илүү давна гэсэн ойлголт хэзээ ч байхгүй. 220-р давах юм бол 670 сая төгрөгийн орлого нэмж олно гэсэн үг. Нөгөө талаар хэмнэгдлийг хатуу зарна.
Д.Болормаа: Хэрэв төсөв маань хэмнэгдэхгүй бол 25-ыг машинд зарах нь надад асуудал. Тэгэхээр болчихвол яасан юм.
Г.Ганболд: Сая санал хураагаад тохирчихсон шүү дээ. Одоо тогтоолын төслийн үг үсгэн дээр л санал хэлнэ шүү дээ.
И.Доржсүрэн: БОЭТ-ийн 220 гэсэн тоог дарчихвал яасан юм бэ?
Д.Тогтохсүрэн: Дарна.
Т.Бадрахбаяр: Орон нутгийн өмчийн дансанд байршуулна гэж байна. Түрүү жил аудит асуудал үүссэн. Үүнтэй ижил болчих юм биш биз.
Д.Тогтохсүрэн: Боловсрол, эрүүл мэнд дээр асуудал үүссэн юм. Орон нутгийн өмчийн данс бол орон нутгийн өмчийн нэг хэсэг.
Г.Ганболд: Өөр асуулт саналгүй бол тогтоолын төслөө батлая гэсэн төлөөлөгчид үнэмлэхээ өргөнө үү.
Шийдвэрлэсэн нь: Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Төсөвт тодотгол хийх тухай тогтоолыг батлав.
Г.Ганболд: Сая төслийн тодотголоор Арвайхээрийн шинэ хаалга барина гэж баталсан. Үүн дээр зураг гаргасан байгаа. Төлөөлөгчдөөсөө засч өөрчлөх юм юу байна гэж санал авах гэж байгаа юм.
Д.Тогтохсүрэн: Энэ жил өндөр гэгээний ой болно, аймаг орны нүүр царай болох учир аймаг юм хийх ёстой. Энэ удаа 5 төгрөг давлаа. Саналаа буцааж оруулж ирж байна. Батлагдвал та нарынхаа санал авъя гэсэн юм. Ногоон өнгийн боржин чулуу байна. Хамгийн доод талд нь мэлхий, 4 хүчтэн байна, Өвөрхангай аймаг учраас Өндөр гэгээний өөрийнх нь школ болсон хээ хуар оруулсан, тэгээд морь, аймгийн сүлд, өндөр гэгээний алтан соёмбо оруулсан 13 м урттай байхаар зураг гарсан байна. Санал авсаны дараа эскизийг өөрчлөөд дараа нь тендер зарлах юм?
Ц.Мөнхцоож: Хаана байрах вэ?
Д.Тогтохсүрэн: Онгийн голоос гараад Цэргийн овооноос хойш 2 км дотор барина гэсэн бодолтой байна. Өвөрхангай гэсэн хаалга байна.
О.Батжрагал: Өндөр гэгээний ойд зориулж байгаа бол нэг асуудал байх. Өндөр гэгээний билэгдлээс оруулбал яасан юм. Соёмбоос өөр юм харагдахгүй байна. Заавал морьд байх шаардлага байгаа юм уу?
Д.Тогтохсүрэн: Нэг их бурхан шашны юм оруулаад хэрэггүй байх. Өндөр гэгээний ойд зориулж хийх байгаа юм биш. Өвөрхангайн билэгдэл хаалгаа л хийж байгаа юм. Морьгүй хийе гэхээр монгол хүний хийморь ч юм, мориор нэрлэгдсэн ганц хот нь ч юм, тэгэхээр морьтой байвал яасан юм.
Л.Энхбат: 2 талдаа Өвөрхангай гэж байх уу? Гарахдаа бас ямар байх вэ гэдгийг бодмоор байгаа юм.
Ц.Хишигсүрэн: Хэдэн жилийн хугацаанд өнгө, янз бүрийн юм нь өөрчлөгдөхгүй байх вэ. Хуурч оочих юм байхгүй биз дээ. Чулуу чинь ховхроод ойчдог шүү дээ.
Д.Тогтосүрэн: Баталгаа л шаардана. 3 жилийн . Аль болох гайгүй хийлгэх чиглэл л бодож байгаа. Зураг их гоё харагдаж байгаа. Чулуугаар хийхээр бас ямар харагдах нь уу гэж айж л байна.
Т.Бадрахбаяр: Хаалганаас гадна орчны тохижилт хийгдэх үү?
Д.Тогтохсүрэн: Хийгдэнэ.
О.Батжаргал: Хээ гуа их хэрэггүй байх. Төвхөндүүхэн, алсдаа засвар бага орохоор баймаар байна. Энэ дэндүү чамин байна.
И.Доржсүрэн: Морь адууны дэл сүүл, хамар, нүд ам гээд чулуугаар хийхээр мэдээж өнгө оруулна. Өнгө оруулахаар яаж өнгө оруулах юм бол? Соёмбо аймгийн сүлд 2 байна. Энэ 2-ын аль нь том байх ёстой вэ? Нөгөө загвар шигээ орчин үеийн шийдэлтэй байвал яасан юм бэ? гэсэн саналтай байна.
П.Адъяасүрэн: Аймгийн сүлд, соёмбо 2 давхардаж байгаа юм шиг харагдаж байна. Луу хээг авах саналтай байна. Хятадын билэг тэмдэг шүү дээ.
Д.Тогтохсүрэн: Соёмботойгоор л хийе.
Ц.Хишигсүрэн: Харахаар манжийн хааны ногоон угалзтай гутал шиг л байна. Хэт ийм нүсэр байдлаар биш, хүн хүндэтгэхээр байх хэрэгтэй. Бид нар Занабазар гуайгаа л хүндэтгэж явах ёстой хүмүүс. Үүнийгээ л зөв оруулах ёстой.
Ц.Мөнхцоож: Бид нар мэргэжлийн үүднээс юу ч хэлж чадахгүй шүү дээ. Үүнийг мэргэжлийн тухайд мэргэжлийн хүмүүсээс санал авах хэрэгтэй.
С.Цэдэнбалжир: Төлөөлөгчдийн саналаас гадна Тэргүүлэгчдээр ч юм уу сайн ярих хэрэгтэй байх.
И.Доржсүрэн: Баганын доод талын арслангийн элэг хэсэг нь харагдахааргүй байвал яасан юм бэ?
Д.Тогтохсүрэн: Ганц мэлхийтэй л байвал яасан юм бэ.
Ц.Хишигсүрэн: Төсвөөсөө хөрөнгө гаргаад уралдаан зарлавал яасан юм? Урчууд гоё юм хийгээд ирнэ дээ.
Г.Ганболд: Богино хугацаанд хэдэн уран бүтээлчдэд санал хүргүүлээд саяын төлөөлөгчдөөс гарсан саналуудыг хэлээд хийлгэе. Тэгээд Зөвлөлийн хурал, Тэргүүлэгчдийн хүрээнд ярилцъя.
Хуралдаан 6.45-д өндөрлөв.
Тэмдэглэл хөтөлсөн: ИТХ-ын ажилтан Б.Туяацэцэг
Хянасан: ИТХ-ын дарга Г.Ганболд
