Аймгийн ИТХ-ын ээлжит Х хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10:50 цагт эхлэв. Хурлыг Т.Болдбаатар- аймгийн ИТХ-ын дарга удирдав.
Хуралд ирвэл зохих 41 төлөөлөгчөөс ирсэн 31 төлөөлөгч байв. Хурал ирцтэй 73,1 хувьтай байв.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч З.Бадрал, Д.Батдаваа нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг таслав.
Хуралдаан даргалагч хуралдааныг нээж үг хэлэв.
Хуралдаан даргалагч хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулав.
Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөтэй холбоотой төлөөлөгчдөөс асуух асуулт гаргахыг мэдэгдэв.
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн МАН-ын хорооны дарга: Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд байгаа 1-р асуудал аймгийн ИТХ-ын 2014-2016 оны Стратеги төлөвлөөгний явц үр дүн, цаашдын зорилт, 2-р асуудал-аймгийн Засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт явц, үр дүн, цаашдын зорилт гэсэн 2 асуудлыг аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын ажлын тайлан гэж ойлгож болох уу?
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: ИТХ-ын дарга тайлангаа тавина гэсэн хуулийн зааот байхгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ажлаа жилд 1-ээс доошгүй удаа тайлагнана гэж заасан. Тийм учраас ганцхан ИТХ-ын даргын тайлан биш Тэргүүлэгчид, ажлын албаны тайлан гэж ойлгоно.
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Тайлангаа тавьж байгаа гэж ойлгож болох юм байна. Тэгвэл аймгийн ИТХ-ын 2014-2016 оны Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, аймгийн Засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан гэдэг нэрээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах саналтай байна.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “хуралдаанд асуудал оруулах бол хуралдаан болохоос 1-ээс доошгүй хоногийн өмнө холбогдох тооцоо судалгаа, материалыг төлөөлөгчдөд хүргүүлэх” гэж заасан. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар баталсан учраас батлагдсан төлөвлөгөөний дагуу явах нь зөв байх.
Ямар нэгэн зорилгоор аймгийн ИТХ-ын даргын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар Л.Ганболд төлөөлөгч ярьж байна. Хурлын хуралдааныг хуулийн дагуу байгуулж байгаа. Түүнээс биш аливаа нэг намын дарга хурлын үйл ажиллагааг тасалдуулах, хэлэлцэх асуудлыг өөрчлөх гэж байгаа нь бүдүүлэг явдал.
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Төлөөлөгчийнхөө бүрэн эрхийн хүрээнд саналаа хэлж байгаа учраас санал хураалт явуулах ёстой гэж бодож байна.. Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга 2 жил бүр ажлаа тайлагнах үүрэгтэй. Тийм учраас та тайлангаа тавих ёстой. Тэргүүлэгчдээр хэлэлцсэн асуудлаас өөр асуудал оруулахгүй гэсэн зүйл байхгүй.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар баталсан. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах саналтай бол 1 өдрийн өмнө саналаа хүргүүлэх ёстой. Баталсан төлөвлөөгөний дагуу явах ёстой. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах томъёоллоор санал хураалт явуулъя.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөг батлахыг дэмжсэн 17 төлөөлөгч, татгалзсан 14 төлөөлөгч байсан тул 54,8 хувийн саналаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлагдав.
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Та яаж тоолоод байгаа юм бэ? Тооллогын комисс байгуулъя. МАН-ын бүлэг завсарлага авъя.
Т.Болдбаатар: Хуралдааны дотоод журмаа батлаагүй байхад завсарлага авна гэсэн ойлголт байхгүй.
Хуралдаан даргалагч: Хуралдааны дотоод журмаа танилцуулав.\материалыг хавсаргав.\ Дотоод журамтай холбоотой төлөөлөгчдөөс асуух асуулт гаргахыг мэдэгдэв.
Төлөөлөгчдөөс асуух асуулт гараагүй тул асуултыг тасалж санал дүгнэлт гаргахыг мэдэгдэв. Төлөөлөгчдөөс санал, дүгнэлт гараагүй тул санал, дүгнэлтийг тасалж дотоод журам батлах санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 31 төлөөлөгчөөс олонх дэмжсэн тул дотоод журам батлагдав.
(Үргэлжлэлийг дор дарж үзнэ үү)
А.Эрдэнэбаатар-аймгийн Засаг дарга: Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний эхний 2 асуудал бол тайлан тавьж байна гэж ойлгож байна. Ямар ч албан тушаалтан тайлангаа тавих, дүгнүүлэх ёстой. Тайлан гэж оруулахад болохгүй юм байхгүй.
Хурлын даргаа цаашдаа хэлэлцэж байгаа асуудлаар зөрчил үүсгэхгүйн тулд хуралдааны дэгээрээ явах хэрэгтэй байна. Төлөөлөгчдөөс санал гарвал гарсан санал дээр санал явуулъя. Дэгээ баримтлъя. Ингэж санал хураалт явуулж, ингэж тоолж болохгүй. Тооллогын комисс байгуулъя. Л.Ганболд төлөөлөгч та 2-ын хооронд ямар нэгэн асуудал байгаа бол хуралдаан эхлэхээс өмнө ярилц.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Аймгийн ИТХ-ын 2014-2016 оны Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар аймгийн ИТХ-ын ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч тайлбар хэлэх хэрэгтэй байна.
С.Цогтоо-аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч: аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар аймгийн ИТХ-ын 2014-2016 онд хэрэгжүүлэх Стратеги төлөвлөгөөг баталсан. Өмнө нь үндсэн чиглэл гэж баталж байсан. Баталсан Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт үр дүнг хэлэлцэх ёстой. Стратеги төлөвлөгөөний дотоод бүтэц дээр хурал, Тэргүүлэгчид, хороод, төлөөлөгчид, ажлын алба нь юу хийсэн гэдгийг тусгасан учраас энэ бүх асуудал дээр үнэлэлт, дүгнэлт өгөх байх. Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилтын тухай, Стратеги төлөвлөгөөний тайлан аль аль нь тайлан тавьж байгаа ойлголт. Тийм учраас энэ асуудлыг аль ч нэрээр нь хэлэлцээд үнэлэлт дүгнэлт өгөөд тогтоолоо батлаад явахад болохгүй юм байхгүй.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д Тэргүүлэгчид ажлаа жилд 1-ээс доошгүй удаа тайлагнана гэж заасан. ИТХ-ын дарга ажлаа тайлагнана гэсэн хуулийн заалт байхгүй. Тийм учраас стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн гэдэг бол Тэргүүлэгчид, ажлын албаны ажлын тайлан шүү.
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: ИТХ-ын даргын тайлан гэж ойлголоо. Тооллогын комисс байгуулаад тооллогоо явуулъя. ИТХ-ын дарга, Засаг даргын хийсэн ажлын тайлан тавьж байгаа учраас МАН-ын бүлэг энэ 2 асуудал дээр дүгнэлт гаргана.
ХЭЛЭЛЦСЭН нь:
Нэг. Аймгийн ИТХ-ын 2014-2016 оны Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилт
Танилцуулгыг Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга танилцуулав. \материалыг хавсаргав.\
Хуралдаан даргалагч хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуух асуулт гаргахыг мэдэгдэв.
СОНССОН нь:
Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой төлөөлөгчид болон урилгаар оролцож байгаа хүмүүсээс асуух асуулт гаргаагүй тул асуултыг тасалж санал, дүгнэлт гаргахыг мэдэгдэв.
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Хуралдаан эхлэхээсээ авахуулаад хууль, дэгээ зөрчөөд байна. Тооллогын комисс байхгүй байна. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах санал хураалт явуулахад 12 төлөөлөгч гар өргөсөн байхад 17 төлөөлөгч гар өргөсөн гэж тоолж байна.
Өнөөдрийн хурал бол чухал хурал шүү. Ирэх 2015 оны үндсэн чиглэл, аймгийн 2015 оны төсвөө батална. Өнөөдөр хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрлэж дуусна гэдэгт итгэлтэй байгаа. ИТХ-ын үйл ажиллагаа, Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг хангалтгүй гэж үзэж байна. Таны хурал удирдаж байгаа, хуралдааны процесс буруу байна. Мөн аймгийн ИТХ-ын дарга ИТХ-ын төлөөлөгчдийнхөө эрх ашгийг хамгаалах талаар ямар ч санаачлага байхгүй, хангалтгүй ажиллаж байна гэж үзэж байна. Мөн хурлын үйл ажиллагааг иргэдэд мэдээллэх, сурталчлах тал дээр муу ажиллаж байна гэж дүгнэж байна. Өнөөдөр аймгийн ИТХ хуралддаг. Хуралдахдаа өмнөх хурлынхаа шийдвэрийг хүчингүй болгодог, дараагийн хурал нь хуралдахаараа дахиад шийдвэрээ хүчингүй болгож байна. Тийм учраас ИТХ-ын шийдвэр хүчинтэй байх эсэх асуудал эргэлзээтэй болж байна. Энэ бол таны хариуцлагагүй байдал. Тийм учраас аймгийн ИТХ-ын Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг хангалтгүй гэж дүгнэж байна.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Аймгийн ИТХ-ын үйл ажиллагааг ганц төлөөлөгчийн саналаар дүгнэхгүй. Бүх төлөөлөгч, сонгогчдийн саналаар дүгнэнэ. Өмнө нь аймгийн ИТХ аймгийн ЗДТГ-ын дагуул нь байсан. Миний бие ИТХ-ын дарга болсноор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд ИТХ-ын үйл ажиллагааг нээлттэй, бие даасан байдалд оруулсан. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод нээлттэй явуулж, иргэдийн санал хүсэлтийг байнга авч, иргэнийн нийгмийн байгууллагатай байнга хамтарч ажиллаж байгаа. ИТХ-ын үйл ажиллагааг урд нь ямар байсан, одоо ямар болсон бэ гэдгийг иргэд сонгогчид, төрийн болон иргэний нийгмийн байгууллагынхан бүгд хэлэх байх.
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Хууль зөрчсөн асуудал олон байгаа. Энэ талаар төлөөлөгчид саналаа хэлэх байх. Аймгийн ИТХ-ын Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар манай намын бүлэг дүгнэлт гаргана.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Хуульд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ажлаа тайлагнана гэсэн байгаа. Аймгийн ИТХ-ын даргын тайлан гэж байхгүй. Хэрвээ Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэж байгаа бол Тэргүүлэгчид хангалтгүй ажилласан байна гэсэн үг. Тэгэхээр Тэргүүлэгчид хамтын шийдвэр гаргаж ажилладаг учраас Тэргүүлэгчид бүгд хариуцлага хүлээх ёстой. Засаг захиргаа, нутаг дэсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд ИТХ-ын даргын бүрэн эрхийн баталгаа, эрх, үүргийг тодорхой зааж өгсөн. Аймгийн ИТХ-ын даргыг чөлөөлөх хэдхэн үндэслэл байдаг.
Б.Намуунцэцэг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: 1-рт: аймгийн ИТХ-ын Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнд 100 % сэтгэл ханамжтай байж чадахгүй байна. Би өмнөх ээлжит бус IX хуралдаан дээр хэлж байсан. Сонгогдсон төлөөлөгчдийн эрх ашгийг яаж хамгаалах гэж байгаа юм. Захиргааны хэргийн шүүгчийн захирамжийг юу гэж үзэж байгаа юм бэ? Мөн аймгийн ИТХ-ын хороодын үйл ажиллагаа хангалтгүй байна. Хороодоор асуудал хэлэлцэгдэхгүй байна. Энэ ажлыг та байгуулах ёстой. Өөрийгөө өмөөрч тэргүүлэгчид рүү буруу хүлээлгэх гээд байж болохгүй байх.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Аймгийн ИТХ-ын хороодыг ажиллуулах тал дээр их анхаарч үйл ажиллагааг зохион байгуулах, хуралдуулах тал дээр ИТХ-ын ажлын албаны Машбат бүх төлөөлөгчидтэй байнга холбоотой ажилладаг. Сая аймгийн Засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, үр дүнг зорилт тус бүрээр нь хэлэлцүүлж 3 хороо хуралдаж дүгнэлтээ гаргасан. 2 хороог хуралдуулахаар товлон зарласан боловч ирц хүрээгүй.
Би бүх ажлыг сайн хийсэн гэж үзээгүй. Хамгийн гол нь Тэргүүлэгчид, хороод, төлөөлөгчид, ажлын албаны хийсэн ажлынхаа тайланг тоо баримт, тооцоо судалгаатай та бүхэнд танилцуулж байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд төлөөлөгчид асуудал оруулах, санал хэлэх нь нээлттэй байгаа. Аймгийн ИТХ 2014 онд хийх жилийн ажлын төлөвлөгөөгөө 2013 оны 12 дугаар сард аймгийн ЗДТГ-аар дамжуулан авч 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн 85 дугаар тогтоолоор баталсан. Баталсан төлөвлөгөөнийхөө дагуу үйл ажиллагаагаа явуулаад цаг хугацаанд төлөвлөгөөнд тусгагдсан асуудлаа хэлэлцэн шийдвэрлээд ажиллаж байгаа. Зарим нэг хугацаа хоцорсон асуудлууд гардаг боловч тухайн жилдээ хэлэлцэж, шийдвэрлэж байна.
А.Эрдэнэбаатар-аймгийн Засаг дарга: Тодорхой хүмүүсийн харьцааны улмаас ёс зүйгүй хандлага олон удаа гарч байна. Миний бие аймгийн Засаг дарга, төрийн төлөөллийн хувьд хүний өмнөөс та бүхнээс уучлал гуйж байна. Өнөөдөр НӨУЁБ гэсэн дээд байгууллагыг ийм нөхцөлтэй ингэж авч явах эрх бид нарт байхгүй.
Юу болж байгааг ойлгохгүй байна. Улс төрийн бодлогын асуудлыг намын бүлэг дотроо ярьж байгаа. Түүнийг би мэдэхгүй гэж худлаа ярьж та бүхнийг доромжилж болохгүй. Би мэдэж байгаа. Бодлогын асуудлыг бодлогоор нь ярих ёстой. Өнөөдөр хуралдаан дэгээрээ явах ёстой. Миний бодол буруудах вий гэж бодож сая нэг телевизийн бичлэгийг авч өрөөндөө үзлээ. Таны 18 гэж тоолсон санал бичлэгээр 13 байна. Хурлаа дэгийнхээ дагуу явуул, тооллогын комисс байгуул, тоол, шударга бай.
Энэ асуудлыг газар дээр нь шийдэх ёстой. 2 намын бүлгээс ажлын хэсэг гарч хуралдааны эхний процесс хууль, дэгийн дагуу явсан эсэх дээр хэлэлцэж шийдэх хэрэгтэй. Бид нар ард түмний төлөөлөл гэж сонгогдчихоод, ганц 2 хүний өмнө буруутан болж дээрэлхүүлчихээд, манай аймгийн бүх удирдах албан хаагчид байхад ёс зүйгүй авир гаргачихаад байхад нь бид нар гэм хийсэн юм шиг дуугүй сууж байдаг нь буруу. Хурлаас байгуулсан байгууллага сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл сонсох, хэлэлцүүлэх, санал гаргах, асуудал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд заасан. Л.Ганболд төлөөлөгч ийм асуулт асуух нь ч буруу. Болдбаатар дарга ингэж хариулж байгаа нь ч буруу. Соногдсон албан тушаалтны тайлан хэлэлцэх ёстой. Тэгэхээр бид нар тайланг нь сонсож байна гэж ойлгож байна. Өнөөдөр би хуралдаанд тайлангаа тавьж байгаа. Хурал цаашдаа нэг хүний гарт дэг бусаар явах юм бол надад хүртэл эрсдэл үүсэх нөхцөлд хүрэх юм шиг байна. Хуралдаан хууль, дэгийн дагуу явах эрх зүйн баталгаа өгсөн тохиолдолд аймгийн 2015 оны төсвийн төсөл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгээ танилцуулна. Энэ баталгааг 2 намын бүлэг, хурлын дарга өгөх ёстой. Тэр цагт миний бие хуралдаанд асуудлаа оруулна.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Эрдэнэбаатар дарга бол гүйцэтгэх засаглалын тэргүүн учраас тайлангаа тавих нь зөв. Хурлын дарга тайлан тавина гэсэн ойлголт байхгүй. Тэргүүлэгчдийн тайланг хэлэлцэнэ гэж ойлгох хэрэгтэй.
Д.Пүрэвдорж-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Хуралдаан эхлэхэд би хэн бэ гэж асуулаа. Би иргэдийн дийлэнх олонхийн санал авч төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч. Би хошин шогийн тоглолтод оролцож хүмүүсийг инээлгэх гэж ирээгүй. Хууль ёсны хүчинтэй хурал хиймээр байна.
М.Очирхуяг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч: Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах санал хураалт явуулсан. Би хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлъя гэж гар өргөсөн. Яагаад тэгэж өргөсөн бэ гэвэл төрийн ажил тасралтгүй явахын тулд дээрх асуудлаа батлах ёстой. Энэ асуудлууд бол цаг хугацаатай асуудлууд шүү. Аймаг эдгээр асуудлуудыг баталж байж сум сумандаа хуваарилж баталж ажилладаг. Төрийн ажлыг хийж байгаа учраас энэ чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэж гар өргөсөн. Бид нар бас улс төрийн албан тушаалтангууд. Гэхдээ хурлын дарга зөв тоолох, хариуцлагатай байх, тооллогын комисстой байх, дэгээрээ явах ёстой.
Л.Цэрэнжав-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Төлөөлөгчдөөс гаргасан саналтай санал нэг байна. Анхдугаар хуралдааны дэгээ баримталж ажиллах ёстой. 31 төлөөлөгч хуралдаанд оролцож байгаа. Үүнээс 13 төлөөлөгч хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлъя гэж гар өргөөд, татгалзсан 18 төлөөлөгч байхад яагаад олонх гар өргөсөн гэж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталж байгаа юм бэ? Энэ бол төлөөлөгчдийн эрх ашигт нийцэхгүй байна. Хууль, дэг зөрчиж болохгүй. Хурлын дарга тайлан тавих ёстой. Хурлын даргын дархлаа ихэссэн учраас тайлан тавих ёсгүй гэж яриад байх юм. Хурлаас сонгогдсон болон томилогдсон албан тушаалтан, байгууллагын тайланг сонсох гэж хуульд байгаа. Ёс зүйтэй, дэглэмтэй, зарчимтай баймаар байна. Анхдугаар хуралдааны түүхийг ярьвал их л юм байгаа байх. Хурлын дарга Ардчилсан намын бүлэгтэй гэрээ хийсэн байх. Би хурлын дарга болъё. Засаг даргыг танай намаас томилуулъя гэж гэрээ хийсэн байх. Гэтэл гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. Ёс зүйтэй хүн байсан бол гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй гээд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ тавих байсан байх. Та бол залуу хүн учраас танд цаг хугацаа байна. Ёс зүйтэй хандаж хууль, дэгийнхээ дагуу хуралдмаар байна. Хуралдаан хийж байгаа гэж жүжиг тоглох хэрэггүй. Цаашид намууд төлөвших ёстой. Хуралдаанаа хуулийн дагуу явуулахыг хүсч байна.
Б.Мянганбаяр-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: 1-рт: аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд ИТХ-ын даргын тайланг сонсоогүй гэж ойлгож байна. Урилгаар оролцож байгаа 23 сумын ИТХ-ын дарга нар надаас илүү ойлгож байгаа байх. Тэргүүлэгчдийн тайланг сонслоо. Аймгийн ИТХ-ын Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангалттай сайн гэж дүгнэж байна. Хэзээ манай аймгийн ИТХ ингэж тайлан тавьж байлаа. Үүнийг манай төлөөлөгчид зөв ойлгохыг хүсч байна.
2-рт: Манай аймагт улс төржилт хэтэрч байна. Аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч бол аймгийнхаа нийт иргэдийн сайн сайхны төлөө л ажиллаж байгаа шүү дээ. Албан тушаал, ширээ, сандал булаацалдсан хэрүүл байнга болж байна. Үүнийгээ хэзээ болих юм бэ? Үнэхээр улс төржих гэж байгаа бол удахгүй тэр сонгууль, улс төржих цаг нь боллоо шүү дээ. Тэр үед нь улс төржих хэрэгтэй байх. Ирц буруу гэж байгаа бол төсвөө батлахаа болъё, хурал таръя. Тийм хууль байгаа шүү дээ. Хуулинд 12 дугаар сарын 05-ны дотор төсвөө батлахгүй бол хурал өөрөө тардаг. Хурал таръя. Би хамгийн түрүүнд дэмжиж байна. Дахиад сумандаа нэр дэвшье. Би сонгогдоно гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна.
П.Отгон-Очир- аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Бид анхдугаар хуралдаанаар дэгээ баталсан. Дэгд хэлэлцэх асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар оруулна. Баталсан дэгээ баримтлъя. Та бүхэн Болдбаатар даргатай хариуцлага тооцъё гэж байгаа бол шударга хэлчих хэрэгтэй. Та нарын санаа бол аймгийн ИТХ-ын даргын тайлан гэж үзээд тайланд нь “Хангалтгүй” гэсэн үнэлгээ өгч огцруулах төлөвлөгөөтэй байгаа юм шиг байна. Түүнийгээ шууд хэлчих хэрэгтэй. Тэгэх гэж байгаа бол манай намын бүлэгтэй ярилцаж болно шүү дээ. Гэхдээ манай намын бүлэг бол хүлээн зөвшөөрөхгүй.
Зарим нэг төлөөлөгчид гэнэт сэрж байгаа юм шиг юм ярьж байна. Тэгэж болохгүй. Аймаг орон нутгийн тулгамдсан асуудлаар шийдвэр гаргах, санал бодлоо тусгуулах бүрэн эрх нь байгаа. Хурлын хуралдаан 2012 оноос хойш амьд болж байгаа гэж иргэд хэлдэг. Зөвхөн нэг өнцгөөс харж болохгүй.
М.Ганболд- аймгийн ИТХ-ын төлөөлөгч АН-ын бүлгийн дарга: Хуралдааны үйл ажиллагааг буруу явуулъя гэсэн нэг намын бүлгийн явуулгаар ийм байдалд хүрч байна. Дэгийн дагуу хэлэлцэх асуудлаа Тэргүүлэгчдээр батлаад баталсан асуудлаа хуралдаанаар хэлэлцээд явмаар байна. Хэлэлцэх асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж баталсан учраас баталсан асуудлаа хэлэлцмээр байна.
Ч.Ганбаатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Хуралдааныг яаралтай хэлэлцээд шийдвэрлэх нь зөв. Хурлын дарга яах гэж байгаа нь мэдэгдэхгүй байдалд хүрээд байна. Хуралдаанаа дэгийн дагуу удирдаад асуудлуудаа хурдан хэлэлцмээр байна.
Г.Энхболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: аймгийн ИТХ-ын хороодын гишүүд, төлөөлөгчид идэвхитэй баймаар байна. 4 удаа хорооны хурлыг зарласан. 1 удаа ирц бүрдэж хуралдсан. МАН эдийн засгийн хүндрэлийг улс төрийн хүндрэл болгоод улс төржүүлээд байж болохгүй. Яаралтай хэлэлцэх асуудлууд байна. Үүнийгээ хэлэлцмээр байна. Хурлын дарга болон Л.Ганболд төлөөлөгч 2-ын хороонд асуудал байгаа бол дараа дараагийн хурлаар хэлэлцэж болно шүү дээ. Өнөөдөр ийм асуудал ярьж хуралдааныг үйлмүүлээд байж болохгүй. Эдгээр асуудлаа шийдэж чадахгүй бол тарж болно шүү дээ. Хурлаа үргэлжлүүлье.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: ИТХ-ын төлөөлөгч гэдэг бол намын нэрээр нэр дэвшдэг боловч иргэдийн сонголтоор сонгогддог учраас иргэдийнхээ эрх ашиг, сонголтыг хамгаалах ёстой. Ганцхан улс төрийн чиг хандлагыг хэрэгжүүлээд байж болохгүй. Аймгийн эрх ашгийг бодож хурлын хуралдаанаа хэлэлцэх хэрэгтэй.
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Хөвсгөл аймгийн удирдлагууд сууж байна. Бид нар ичгэвтэр байдалтай байна. Аймгийн хамгийн чухал төсөв хөрөнгө оруулалтыг батлахгүй гэсэн төлөөлөгч нэг ч байхгүй гэж бодож байна. Би өмнө нь хэлсэн. Өнөөдөр энэ асуудлуудаа хэлэлцэж шийдвэрлэнэ. Та хурлын даргын хувьд хуралдааныг хууль, дэгийнхээ дагуу удирдах үүрэгтэй. Төлөөлөгч нар бие бие рүүгээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Адилхан эрх үүргээ хэрэгжүүлэх гэж яваа шүү дээ. Аймгийн Засаг дарга тайлангаа тавих ёстой. Засаг дарга байхгүй учраас хуралдаан хүчинтэй эсэх асуудлаар, аймгийн ИТХ-ын 2014-2016 оны Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаар манай намын бүлэг дүгнэлт гаргаж өгнө. Завсрлага авах саналтай байна.
12:25 минутад МАН-ын бүлэг 1 цагийн завсарлага авав.
Хуралдаан 14:00 цагт үргэлжлэв.
Хуралдаан даргалагч: Сая МАН-ын бүлгийнхэн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлаагүй, тооллого буруу явагдсан гэсэн асуудлыг яриад байгаа. Мөн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг өөрчлөх, ИТХ-ын даргын тайлан гэж оруулах гэсэн. Нэгэнт хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Тэргүлэгчдийн хурлаар баталсан учраас хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг өөрчлөх боломжгүй. Тийм учраас хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах санал хураалт явуулъя.
М.Очирхуяг: Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнөөс хугацаатай, зайлшгүй өнөөдөр батлах шаардлагатай асуудлуудаа эхлээд хэлэлцье. Аймгийн ИТХ-ын 2014-2016 оны Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, Аймгийн Засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтлбөрийн биелэлт, үр дүн гэсэн 2 тайланг хойшлуулъя. ИТХ-ын дарга, Засаг дарга 2 ойлголцоод дэгээ баримтлаад хуралдъя.
Хуралдаан даргалагч: Цаашид хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой тооллогын комисс байгуулъя. Аймгийн ИТХ-ын ажлын албанаас Р.Машбат, нягтлан Эрдэнэцогт нарыг тооллогын комиссоор ажиллуулъя.
М.Очирхуяг: Аймгийн ЗДТГ-аас 2 төлөөлөл оролцуулъя. Цэцэгмаа, Идэрмөнх 2-ыг оруулах саналтай байна.
Т.Болдбаатар: Цэцэгмаа, Идэрмөнх 2 байна уу. Аймгийн ЗДТГ-аас хуралдааны үйл ажиллагаанд огт оролцохгүй байгаа. Аймгийн ИТХ-ын хуралдааныг зохион байгуулахыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ хамтарч зохион байгуулах ёстой шүү дээ.
Хуралдаан даргалагч: Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг урд хойно нь оруулж болно. Харин өөрчлөлт оруулах боломжгүй. Тийм учраас хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг эхний 2 тайланг хойшлуулж дараа нь хэлэлцэх дарааллыг нь өөрчлөх томъёоллоор хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах санал хураалт явуулъя.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 39 төлөөлөгчөөс 29 төлөөлөгч дэмжиж, 10 төлөөлөгч татгалзсан тул хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлав.
Хуралдаан даргалагч: Уржигдар буюу 2014 оны 12 дугаар сарын 2-ны орой аймгийн Захиргааны хэргийн 18 дугаар шүүхээс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Түмэн-Өлзийгийн нэхэмжлэлтэй, аймгийн ИТХ, аймгийн Сонгуулийн хороо хариуцагчаар татагдаж, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус IX хуралдааны 01, 02 дугаар тогтоолыг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гарч дахин санал хураалтаар сонгогдсон 4 төлөөлөгч хурлын хуралдаанд оролцох боломжгүй болсон. Үүнд Д.Эрдэнэбаатар, Б.Эрдэнэбаатар, М.Тогтохдэмбэрэл, С.Эрдэнэтуяа нар байгаа. Ээлжит бус IX хуралдаанаар төлөөлөгчийн бүрэн эрхээс чөлөөлсөн Б.Намуунцэцэг, Д.Алтанхуяг, Л.Түмэд-Өлзий, Б.Должинсорогдог нарын төлөөлөгчийн бүрэн эрх нь сэргэж хурлын хуралдаанд оролцож байна.
Шүүх энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж гэм бурууг нь тогтоох учраас бид нар урьдчилж хэлэх боломжгүй.
М.Очирхуяг-аймгийн ИТХ-н төлөөлөгч, Засаг даргын орлогч: Шүүгчийн захирамжид аймгийн ИТХ-ын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлын 01, 02 дугаар тогтоолыг хүчингүй гэсэн байна. Тэргүүлэгчид 10 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж 01, 02 дугаар тогтоол гаргаагүй шүү дээ. Энэ их маргаантай шүү.
Б.Билэгт-Отгон-аймгийн ИТХ-ын ажлын албаны Нутгийн удирдлага, хуулийн хэлтсийн дарга: 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаан болсон. Энэ хуралдааны шийдвэртэй холбоотой захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Захирамж дээр Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол гэсэн байсан. Энэ нь тухайн шүүхийн шүүгчийн туслахын бичиг баримт боловсруулахдаа алдаа гаргасан байх. Хурлын даргын нэр дээр шүүхийн зарлан дуудах хуудас ирсэн байгаа. Тайлбар дээрээ аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж 01, 02 дугаар тогтоолыг баталсан болохоос Тэргүүлэгчид хуралдаж ийм тогтоол гаргаагүй гэсэн тайлбарыг бичиж өгч болно.
М.Очирхуяг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч: Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга 2 уулзаад ойлголцох хэрэгтэй байх. Тооллогын комиссоо байгуулаад хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөө баталчихсан. Одоо 2 дарга уулзаад зөвшилцөөд хуралдаанаа үргэлжлүүлэх нь зөв байх.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Засаг дарга хуралдаанд асуудлаа оруулах үүрэгтэй. Би ИТХ-ын дарга байж Засаг дарга руу гүйж байдаг нь боломж, ёс зүйн хувьд ямар байдаг юм бэ? Хуралдаанаа үргэлжлүүлээд 3 дугаар асуудал буюу аймгийн 2014 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2015 оны үндсэн чиглэлийн тухай асуудлаа хэлэлцэх нь зөв байх.
М.Очирхуяг-аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын орлогч: Би Засаг даргын орлогч хүн. Засаг даргыг асуулга тавиад байхгүй үед нь асуудлаа оруулах нь буруу. Та 2 уулзаж, ойлголцоод хурлыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлээд өгнө үү.
С.Цогтоо-аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч: Аймгийн Засаг дарга бол төлөөлөгч гэдэг байр суурьнаас биш аймгийн Засаг дарга гэдэг байр сууринаас асуудалд хандах ёстой. Сая Эрдэнэбаатар даргын гарч явж байгаа нь буруу. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд хурал, Засаг даргын нэгдмэл байдлыг хангах гэсэн заалт байгаа. Үүнийг яаж хангах юм бэ гэвэл ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга 2-ын үйл ажиллагаанаас хамаарах ёстой. Гэтэл ЗДТГ-ын дарга хуралдаанд байхгүй байна. Зөвхөн хуралд асуудал оруулах гэдгээр хандаад байгаа. Одоо Эрдэнэбаатар дарга орж ирээд тайлангаа тавиад асуудлаа оруулах нь зөв. Хурлын дарга Засаг даргынхаа өрөөнд ороод гуйгаад зогсож байх нь ёс зүйд нийцэхгүй.
Л.Цэрэнжав-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Төр засгийг ингэж будлиулж болохгүй. Засаг захиргаа, нутаг дэсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутагт төр засгийн төлөөллөөр аймгийн Засаг даргыг томилдог. Хурлын дарга бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын удирдлага. Гэхдээ би нэгдүгээр хүн, чи хоёрдугаар хүн гэж болохгүй. Засаг дарга ирэх ёстой гэж ярьж болохгүй. Хуулийн дагуу төр, засгийн төлөөлөл нь нэгдүгээрт байх ёстой. Хурлын нарийн бичгийн даргын ярьж байгаа нь буруу. Хурлын нарийн бичгийн дарга гэдэг бол төрийн захиргааны байгууллагын ажилтан шүү. Хурлын дарга, Засаг даргын эв нэгдлийг хангаж, мэргэжил арга зүйгээр хангах ёстой шүү. Хурлын дарга, Засаг дарга 2 ойлголцоод хурлаа үргэлжлүүлээчээ гэсэн саналтай байна.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Дэгийнхээ дагуу хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөө баталсан. Тооллогын комиссоо байгуулсан. Одоо аймгийн 2014 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2015 оны үндсэн чиглэлийн төслийн тухай асуудлаа аймгийн Засаг даргын орлогч танилцуулъя. Танилцуулж байх хооронд аймаг орон нутгийнхаа эрх ашгийн үүднээс Засаг даргын өрөөнд очиж уулзъя. Очирхуяг дарга илтгэлээ тавьж бай. Би Засаг даргатай очиж уулзаад 1, 2 дугаар асуудлыг хамгийн сүүлд нь оруулъя гэж хэлье.
Г.Энхболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Хуралдааныг ингэж санаатай ч юм шиг гацааж болохгүй. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөө байрлалыг сольж хэлэлцэхээр баталсан. Одоо хуралдаанаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Төсөв мөнгө хэлэлцэж байгаа үед эрэмбэ дараалал яриад байж болохгүй. Тэр эрэмбэ дарааллаа тусдаа ярилцах хэрэгтэй. Засаг дарга өөрөө энэ асуудлуудаа хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэгтэй шүү дээ. Бид нар Засаг даргыг тайлангаа тавь, төсвөө хэлэлцүүл гэж гуйх ёсгүй гэж бодож байна.
М.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Бид нар аймгийн төсөв, төлөвлөгөө хэлэлцэх гэж цугласан. Засаг дарга хурлаа, төлөөлөгчдөө хүндэлж асуудлаа өөрөө оруулах ёстой. ИТХ-ын даргыг өрөөндөө дуудаад байх нь буруу. Одоо 23 сумын ИТХ-ын дарга Засаг дарга нар хуралд урилгаар оролцож байна. Аймгийн ИТХ үлгэр дууриалал байх ёстой.
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Миний ойлгосноор аймгийн Засаг дарга хуралдааныг яагаад орхиж гарсан бэ гэвэл хуралдаан хүчинтэй болох эсэх нь эргэлзээтэй болсон. Хуралдаан хүчингүй гэсэн асуудал үүсвэл бид нарын батлах гэж байгаа төсөв хөрөнгө хүчингүй болно гэсэн үндэслэлээр хуралдааныг орхиж гарсан байх гэж бодож байна. Аймаг орон нутгийн асуудлыг хэлэлцэх гэж байгаа болохоос биш хурлын дарга нь 1-рт байна, Засаг дарга нь 2 дугаарт байна гэж яриагүй. Тийм учраас та Засаг даргатай очиж уулзаад хуралдаанаа хэвийн явуулах боломж нөхцлийг нь бүрдүүллэх хэрэгтэй байна. Таныг байхгүй хойгуур таны суудлыг булааж авах хулгайч зан гаргах хүн байхгүй. Хурлын даргын суудалд суух гэж байгаа бол хуулийн дагуу сууна.
О.Баатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Аймгийнхаа нэн чухал, төсөв төлөвлөгөө хэлэлцэх хуралдаан болж байна. Намын эрх ашгаа бодох шаардлагагүй, хаана хаанаа ойлголцоё. Хурлаа цааш нь үргэлжлүүлье. Аймгийн Засаг дарга Эрдэнэбаатар анх Засаг дарга болохдоо манай намын бүлэгт их олон амлалт өгч байж Засаг дарга болсон. Одоо Засаг дарга илтгэл, тайлангаа тавихгүй гэж гарч яваад байх шаардлагагүй. Мөн аймгийн ИТХ-ын дарга ч гэсэн бид нарт тодорхой хэмжээнд амлалт өгч, зөвшилцөж байж л хурлын дарга болсон.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Очирхуяг дарга үндсэн чиглэлээ танилцуулахгүй юм уу? Хуралдааны ирц бүрдэхгүй байгаа бол Засаг даргыг уриад, гуйгаад явж болж байна.
Ч.Ганбаатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Хэлэлцэх асуудлаа эхлэе. Хурлын дарга Засаг даргыг гуйгаад өрөө рүү нь гүйгээд байх шаардлага байхгүй. Засаг дарга тайлангаа тавих, төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвөө батлуулах үүрэгтэй. Бид нар гуйгаад төсөв батлах гээд байх ч шаардлага байхгүй.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Цогтоо даргаа та Засаг даргатай уулзаад ир. Тооллогын комисс томилогдлоо, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталлаа. Тийм учраас та хуралдаанд асуудлаа оруулна уу гээд албан ёсоор уриад ирээч.
М.Очирхуяг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч: Хурлын даргаа та өрөөндөө Засаг даргатай уулзаад ойлголцоод ороод ирээч.
Хуралдаан даргалагч: 10 минутын завсарлага авав.
А.Эрдэнэбаатар-аймгийн Засаг дарга: Дэгийн дагуу, хуулийн дагуу аймгийн төсөв хөрөнгийг хэлэлцэх боломж олгож өгнө үү гэж асуудлыг тавьсан. Үүнийг хүлээн авсан гэж ойлголоо. Хурлын хуралдаан албан ёсны дэг журамтай, сахилгатай үргэлжлэнэ гэж ойлгосон. Нэг хүний тооллого төсөв хөрөнгийн бодлого, хөгжлийн асуудалд хүндрэл учруулах эрсдэл үүссэн учраас хуралдааныг орхиж гарсан юм шүү.
Хуралдаан даргалагч: 1 дүгээр асуудалтай холбоотой санал, дүгнэлтээ хэлээд, тогтоолын төслөө батлахад удахгүй шүү дээ. Заавал энэ асуудлыг хойшлуулаад улс төржүүлэх гээд байх шаардлага байхгүй. 1 дүгээр асуудалтай холбоотой санал, дүгнэлт гаргахыг мэдэгдэв.
М.Очирхуяг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч: Хурлын даргаа та ингэж болохгүй шүү дээ. Бид нар аймгийн ИТХ-ын 2014-2016 оны Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, аймгийн Засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан 2-ыг дараа нь хэлэлцье гэж баталсан.
Төлөөлөгчид болон урилгаар оролцож байгаа хүмүүсээс хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой санал дүгнэлт гараагүй тул санал дүгнэлтээ таслав.
Хуралдаан даргалагч: Тогтоолын төслийг танилцуулав. Тогтоолын төсөлтэй холбоотой асуух асуулт гаргахыг мэдэгдэв.
Хуралдаан оролцож байгаа төлөөлөгчид болон урилгаар оролцож байгаа хүмүүсээс асуух асуулт гаргаагүй тул асуултыг тасалж санал дүгнэлт гаргахыг мэдэгдэв. Тогтоолын төсөлтэй холбоотой санал, дүгнэлт гараагүй тул санал дүгнэлтийг тасалж тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав.
М.Очирхуяг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч: Хурлын даргаа сая хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дарааллыг өөрчлөөд баталсан шүү дээ
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Зарчмын хувьд ялгаа байхгүй шүү дээ. Эрдэнэбаатар даргыг орж ирээгүй учраас Эрдэнэбаатар даргын оруулах асуудлыг хойшлуулсан.
Л.Цэрэнжав-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Хуралдааны эхний процесс хууль, дэгийн дагуу явагдаагүй, буруу тооллого явагдсан, хэлэлцэх асуудлаа батлаагүй байсан. Сая эхний 2 асуудлаа хойшлуулж дарааллыг нь өөрчилж баталчихаад ингэж болохгүй шүү дээ.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Би хурал удирдаж байгаа хүний хувьд эхэлсэн асуудлаа эхнээс нь шийдвэрлээд, зохион байгуулж явахгүй бол болохгүй байна.
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Хурлын даргаа сая хурлаа дэгийнхээ дагуу явуулаад хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөө дарааллыг нь өөрчилж батлаад, тооллогын комиссоо байгуулсан. Одоо баталсан төлөвлөгөөнийхөө дагуу дэгээ баримтлаад хуралдаанаа явуулъя. Та хуралдаанаа хууль, дэгийнхээ дагуу удирдаад явуул, явуулж чадахгүй бол хурлын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд чөлөөлөгдөх хэрэгтэй.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Нэг хүний шахалт, шаардлагаар хүсэлтээ өгөөд чөлөөлөгддөг албан тушаал биш. Нийт төлөөлөгчдийн 50-аас дээш хувийн саналаар сонгодог албан тушаал. Хэн дуртай нь авч өгөөд байдаг албан тушаал биш. Хэрвээ тийм бол иргэд, сонгогчдын итгэл үнэмшлийг яах юм бэ?
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Дэгээрээ явъя. Та хэрвээ тогтоолоо батлуулъя гэвэл батлахгүй. Яагаад гэвэл хууль, дэгээ зөрчсөн.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Заа тэгвэл нийтлэг эрх ашгаа бодохоос. Уг нь эхлээд аймгийн ИТХ, Засаг даргын илтгэл, тайлангаа сонсоод дараа нь ирэх жилийнхээ ажлуудлыг батлах ёстой. Заавал ингэж эсрэгээр нь явуулах гээд байгаа нь ямар учиртай юм бэ?
ХЭЛЭЛЦСЭН нь:
Гурав. Аймгийн нийгэм эдийн засгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2015 оны үндсэн чиглэлийн төслийн тухай
Танилцуулгыг М.Очирхуяг-аймгийн Засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч танилцуулав. \материалыг хавсаргав.\
СОНССОН нь:
Хуралдаан даргалагч хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуух асуулт гаргахыг мэдэгдэв.
Ч.Ням-Очир-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Өнгөрсөн намар аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг гаргасан. Энэ судалгаанд аль салбар нь муу, аль салбар нь сайн байсан юм бэ? Өрсөлдөх чадварын судалгаагаар улсын хэмжээнд манай аймаг ямар түвшинд байна вэ? Өрсөлдөх чадварын судалгаагаар муу үзүүлэлттэй байгаа салбараас ямар ямар ажлуудыг хөгжүүлэхээр үндсэн чиглэлдээ тусгасан уу?
М.Очирхуяг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч: Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг онцлох давуу тал, сул тал гэдэг байдлаар гаргасан.
Манай аймгийн хувьд зах зээлийн багтаамж сайтай гэдгээрээ давуу тал болж байгаа. Сул тал нь хүний хөгжлийн индекс доогуур байсан. Хүний хөгжлийн индекс доогуур байгаа шалтгааныг олон жил ярьж байгаа. Дундаж наслалт болон нярайн эндэгдэл ихтэй байгаа. Боловсролын хөгжлөөр харьцангуй хөгжих нөөц боломж сайтай гэж үзэж байгаа. Сүүлийн үед зөвхөн хүний хөгжлийн индексээр дүгнэх биш орон нутгийн хөгжлийн индекс, сумын хөгжлийн индексийг гаргаж байгаа. Үүгээр манай аймаг хөгжих нөөц боломж сайтай. Дулааны станцтай болсон, хатуу хучилттай авто замаар холбогдсон, олон улсын нисэх буудал, олон улсын хилийн гарцтай болж байгаа гэдгээрээ орон нутгийн хөгжлийн индекс сайжирч байгаа. Харин хүний хөгжлийн индекс, эрүүл мэндийн салбар төдийлэн дээшлэхгүй байгаа. Гэхдээ Цэрэнжав даргын 2008-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулахад манай аймаг хүний хөгжлийн индексээр хамгийн сүүлд буюу 0,630 пункц гэсэн тоотой байсан. Цэрэнжав даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн гол малгай зорилт нь хүний хөгжлийн индексээр Монгол улсын дундаж буюу 0,720-д хүрнэ гэсэн зорилт тавьж байсан. Энэ жил хүний хөгжлийн индексийн дүнгийн нэгтгэлээр манай аймаг 0,720 болж дундаж хэмжээнд очсон дүнтэй байгаа.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга. Тэр чуулганд би оролцсон. Манай аймаг 21 аймгаас 18 дугаарт байгаа. Аж үйлдвэрийн салбар нь бас хойш нь татсан. Сул талаа засаж ажиллах талаар үндсэн чиглэлээ чиглүүлж ажиллах нь зөв байх.
Б. Мянганбаяр-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: 1-рт: Үндсэн чиглэлийн биелэлтийн 11.7-д заасан 11 сумыг шилэн кабелд холбоно гэсэн байна. Үүнд Их-Уул сум байгаа. Манай суманд энэ ажил хийгдээгүй. Аймгийн Засаг даргын албан тоотыг авсан. Энэ тоотоор 9 суманд Засаг дарга эрхийг нь шилжүүлсэн. Энэ жил манай суманд хийгдэх үү?
2-рт: Аймгийн Засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Их-Уул сумыг эрчим хүчний дэд станцтай болгох асуудлыг тусгасан байгаа. Үүнийг 2015 оны үндсэн чиглэлд тусгах боломж байна уу?
Х.Ган-Очир-аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга: Үндсэн чиглэлийн биелэлтийг 11 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцож гаргасан. Энэ 7 хоногт Тосонцэнгэл, Их-Уул сумыг шилэн кабелд холбуулахаар “Мэдээлэл холбоо сүлжээ” компанийг ажиллуулж байгаа. Их-Уул сумыг шилэн кабелд холбуулахгүй гэсэн асуудлыг сумын Засаг дарга нь тавьсан гэж “Мэдээлэл холбоо сүлжээ” компаниас гомдол ирсэн. Хэрвээ танай сум шилэн кабелд холбуулна гэвэл тухайн компаниар холбуулахад бэлэн байна.
Үндсэн чиглэлд эрчим хүчний дэд станцыг холбох асуудлыг суманд тусгаагүй байгаа. Энэ жил аймгийн эрчим хүчний мастер төлөвлөгөөг нарийвчлан боловсруулна. Энэ мастер төлөвлөгөөнд аль сумыг эхний ээлжинд дэд станцтай болгох, хаана шугам өргөтгөх асуудал нь тодорхой болох учраас хойшлуулсан.
Мөн энэ жил төсөв хөрөнгийн асуудал дээр хүндрэлтэй байгаа учраас биелэгдэхгүй заалтуудыг үндсэн чиглэлд тусгахыг бодоогүй.
С.Батсуурь-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: 2015 оны үндсэн чиглэлд олон улс, тив дэлхийн аваргын тэмцээнд оролцох тамирчдыг дэмжих журам боловсруулах гэж тусгасан байна. Үүнд улсын аврага шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг дэмжих гэж оруулж өгч болох уу?
Мөн үндсэн чиглэлд Эгийн голын сав газрын загас агнуурыг зохион байгуулж, ашиглах талаар тусгасан байна. Эгийн гол бол Үүрийн голоос эх авдаг. Үүрийн голд маш их хэмжээний загас байдаг. Үүнийг яаж ашиглах гэж байгаа юм бэ? Эгийн гол, Үүрийн голын загас агнуурыг зохион байгуулах гэж оруулмаар байна.
Сумдад биеийн тамирын арга зүйч байхгүй. Энэ жил урлаг спортын наадам зохион байгуулах гэж байна. Үүнийг дэмждэг дарга нар байхгүй болсон. Үүнийг яах вэ? Биеийн тамирын спортын тухай хуулинд орон тооны болон орон тооны бус арга зүйчтэй байна гэж заасан. Үүнийг яаж зохион байгуулах вэ?
Г.Сувд- аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга: Олон улс, тив дэлхийн аваргын тэмцээнд оролцогчдыг дэмжих журам боловсруулах гэж үндсэн чиглэлд тусгасан. Өмнө нь Аймгийн Засаг даргын захирамжаар Улсын чанартай болон олон улс, тив дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг урамшуулах тухай журам байдаг. Энэ журмаар жилд дунджаар 30 гаруй сая орон нутгийн төсөвт тусгаж зарцуулдаг. 2014 оны төсөв дээр 35 сая төгрөг тусгасан. Энэ жилийн гүйцэтгэлээр 31 сая төгрөгийг улсын чанартай болон олон улс, тив дэлхин аваргын тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг урамшуулахаар аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн.
Биеийн тамирын арга зүйчийн талаар мэргэжлийн байгууллага нь тодорхой тайлбар өгөх байх. Сумдын төсөв дээр биеийн тамирын арга зүйч гэсэн орон тоо байхгүй. Тийм учраас орон тооны бус арга зүйч байх ёстой гэж үзэж байгаа бол сумдын биеийн тамирын багш нарт ажил үүргийн хуваариар нь нэмээд урамшуулал олгоод явах нь зөв байх.
Г.Төмөрбаатар- аймгийн ЗДТГ-ын дарга: Улсын болон олон улс, тив дэлхийн аваргын тэмцээнд оролцогчдыг явахад нь дэмжих биш яваад гаргасан амжилтыг харгалзаж дэмжлэг үзүүлж, урамшуулах журамтай.
С.Баярсайхан- аймгийн ССАЖГ-ын дарга: Улсын аврага шалгаруулах тэмцээнд аймгаас нэг баг оролцоход нь ивээн тэтгэгчид тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Улаанбаатар хотод очоод байх байр, хоолонд нь дэмжлэг үзүүлж чадахгүй байгаа. 2 талын замын зардлыг нь олгодог.
Биеийн тамир, спортын тухай хуулинд сумдад орон тооны бус биеийн тамирын арга зүйч байна гэж заасан. Зарим сумдад орон тооны арга зүйч байгаа. Цагаан-Үүр суманд байхгүй байгаа. Зарим сумын биеийн тамирын багш нар орон тооны бус арга зүйч хийгээд тодорхой хэмжээний урамшуулал авч байгаа.
Г.Энхболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: 2014 оны үндсэн чиглэлийн биелэлтийн 11.28-д гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар тусгасан байна. Биелэлт нь 10 %-тай байна. Хэдийгээр эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа боловч эрх зүйн талаас нь эрчимжүүлэх талаар 2015 оны үндсэн чиглэлд тусгах хэрэгтэй. Мөрөн сумын 1,2,3 дугаар багт гэр хорооллын дахин төлөвлөлтийг яаралтай шийдэх хэрэгтэй байгаа. Хамгийн анхны гэр хороолол учраас маш хэцүү байдалтай байдаг. Энэ жилийн үндсэн чиглэлийн малгай зорилтыг Залуучуудын жил болгож байгаад талархаж байна. Залуу гэр бүлийг орон сууцжуулах, Засгийн газрын хөнгөлттэй зээлд хамрагдах, залуучуудын боловсролыг хөгжүүлэх, нийгэмшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг дэмжих, нийгмийн оролцоог нь идэвхжүүлэх талаар тусгасан ажил байна уу?
Шинэчлэлийн Засгийн газар Хөдөлмөрийн яамыг байгуулсан. Хөдөлмөр эрхлэлтийн талаар залуучууд руу хандсан ямар бодлого явуулах гэж байна вэ?
Р.Жаргалсайхан-аймгийн Байгаль орчны газрын дарга- 2013 онд Эгийн голын сав газарт загас агнуурын бүсийг тогтоосон. Нөөцийг тогтоох асуудлыг судлаж байна. Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаанд Үүрийн гол энэ сав газарт харьяалагддаг учраас Үүрийн гол үүнд хамаарч байгаа.
М.Очирхуяг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч: Энхболд төлөөлөгч саналууд тавьж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар: Мөрөн суманд 11800 орчим өрхтэй. Үүнээс 800 гаруй нь орон сууцанд амьдардаг. Үлдсэн 10 гаруй мянган өрх нь гэр хороололд амьдардаг. Үүнээс орон сууцанд орох хүсэлтэй 2000 орчим өрх байдаг. Үлдсэн 8000 гаруй өрх нь бид нарын амьдарч байгаа орчин нөхцлийг сайжруулаад, инженерийн шугам сүлжээгээр хангаад өгөөч гэдэг. Энэ тал руу анхаарч байгаа. Эхний ээлжинд 6 дугаар багийн 800 гаруй өрхийг хамруулахаар төлөвлөж одоо 230-аад өрхийг холбож бэлэн болсон. Тухайн айл өөрсдөө дотор холболтоо хийх үлдсэн. Хуучин 1,2 дугаар багт хүндрэл байгаа. Үүнийг анхаарч ажиллана. Орон сууц гэхээсээ илүү эдэлбэр газартай хаус хороолол байвал иргэд их сонирхож байгаа.
Зүүн Мөрөн, Шинэ Мөрөн хороололд орон сууцанд орох хүсэлтэй өрхүүдээс санал авч байгаа. Залуу гэр бүлүүд шууд 3, 4 өрөө байр авах боломж нь муу байдаг. Ихэнх нь 1, 2 өрөө байр бариач гэсэн саналыг ирүүлж байгаа.
Залуучуудын жилд зориулаад дунд тойргийн гэж нэрлэж байгаа 9,8 км замд Хөгжлийн банкнаас эхний ээлжийн санхүүжилт тавигдсан. Үүн дээр явган зам, авто зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, гэрлэн дохиотой байхаар ажлын даалгавар хйиж байгаа.
Хөдөлмөр эрхлэлтийн талаар Хөдөлмөрийн хэлтэс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээгээ сайн биелүүлж ажиллаж байгаа. Энэ жил 2500-аад иргэдийг ажлын байранд зуучлах ёстой байсан бол 110-аад хувиар давуулан биелүүлсэн. Ирэх жил ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана. Энхболд төлөөлөгчийн саналыг үндсэн чиглэлт тусгана.
Б.Мянганбаяр-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Х.Ган-Очир даргаасаа дахин асууя. Сумандаа ирсэн хөрөнгө оруулалтыг хийлгэхгүй гэж буцаадаг дарга байхгүй. Аймгийн Засаг даргын эрх шилжүүлсэн 9 сум, үндсэн чиглэл дээр байгаа 11 сум 2 ижил сумд юм уу эсвэл тусдаа 9 сум 11 сум юм уу?суманд эрх шилжүүлчих юм бол хийлгэнэ. Өнөөдрийн байдлаар Тосонцэнгэл, Их-Уул сум 2 үлдсэн. Би жаахан хардаад байна. 11 сумаас манай 2 сумыг тасалж авч хоцроод байгаа юм биш биз дээ.
А.Эрдэнэбаатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Энэ жил 4 сум шилэн кабелд холбогдохгүй үлдэж байгаа. Үүнд Ренчинлхүмбэ, Цагааннуур, Ханх, Цэцэрлэг гэсэн алслагдсан 4 сум байгаа. Энэ 4 суманд шилэн кабель тавигдаагүй учраас үлдэж байгаа. Бусад бүх сумд холбогдоно гэж мөнгийг хуваарилсан. Монгол Улсын Ерөнхий сайд цахим хурал хийхдээ аймаг бүр 100 сая төгрөг гарга, “Мэдээлэл холбоо сүлжээ” компаниар гүйцэтгүүл гэж үүрэг өгсөн. Худалдан авах ажиллагаанд тендэр зохион байгуулаад “Мэдээлэл холбоо сүлжээ” компани давуу эрхтэйгээр шалгарсан. Орон нутагт нь мөнгийг нь шилжүүлээд энэ компани гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар муу байна, шаардлага хангахгүй байна гэсэн гомдол ирээгүй. Ямар нэгэн зорилго агуулж Тосонцэнгэл, Их-Уул сумдын асуудлыг үлдээсэн зүйл байхгүй. Энэ ажил бол Ерөнхий сайдын чиглэл, бодлогын хүрээнд хямд зардлаар хийгдэж байгаа ажил учраас үүнийг хийлгэх хэрэгтэй. Үгүй бол хоосон хоцорно шүү. Өөр компаниар хийлгэнэ гэсэн асуудал байхгүй. Тухайн компанитай аймгаас гэрээ байгуулсан. Хэрвээ тэр компаниар хийлгэхгүй бол мөнгийг нь татаж авна.
Г.Батбаатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Мөрөн сум зүүн тийшээ хөгжиж байна. 10 дугаар багт эрчим хүчний асуудал нь шийдэгдээгүй айл өрхүүд олон байна. Мөн сургууль, цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй байна. Үүнийг 2015 оны үндсэн чиглэлд тусгаж өгөөрэй.
Ц.Буяннэмэх-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: 2015 оны үндсэн чиглэлд өрхийн эрүүл мэндийн төвийн асуудал огт тусгагдаагүй байна. Бид нар Мөрөн сумын 40 ,000 гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг. Хүний хөгжлийн индексээс хойш нь татдаг асуудал бол эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал байгаа шүү. Цаашид өрхийн эрүүл мэндийн төв оршин тогтноход хүндрэлтэй байна. Барилга байшингийн засвар үлчилгээ, эмч боловсон хүчний сургаж, дадлагажуулах асуудал хоцорч байна. Үндсэн чиглэлд энэ талаар тусгаж өгөхийг хүсч байна. Аймгийн ЭМГ ч гэсэн энэ тал дээр анхаарч бай. Хувийн хэвшлийн байгууллага гэж битгий хандаачээ. Өрхийн эрүүл мэндийн төв дадлагажигч эмч нарын дадлагын байр болоод байна.
Б.Намуунцэцэг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 2015 онд манай суманд Засаг даргын албан ажлын машин тавигдсан байсан. Энэ жилийн үндсэн чиглэлд тусгаагүй байна. Миний хувьд заавал тансаг жийп авах шаардлага байхгүй. Пургон авто машин авах хүсэлтэй байна. Үүнийг үндсэн чиглэлдээ тусгаж өгнө үү.
Бүрэнтогтох сумын иргэдийн ихэнх нь Мөрөн суманд байдаг. Эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол иргэдээс их тавиад байгаа. Хувийн эмнэлэг улсын эмнэлэг 2-т давхар ажилладаг эмч нарын асуудлыг зохицуулж өгөөчээ. Улсын эмнэлэг дээр нь очиж үзүүлэхээр загнаж, зандраад үзэж өгөхгүй, үдээс хойш хувийн эмнэлэг дээр нь очихоор баярлаж, хөөрөөд сайхан зантай болчих юм. Энэ тал дээр анхаарч өгөөч гэсэн саналтай байна. Үүнийг үндсэн чиглэлд тусгаж болохгүй юм уу?
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиох гэж байна. Үүнийг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын тогтоол байдаг. Үүн дээр аймгийн Засаг дарга ямар бодлоготой байдаг юм бэ?
Л.Дамдинсүрэн-аймгийн ЭМГ-ын дарга: Мэргэжлийн хувийн эмнэлэг ажиллуулах эрх зүйн үндэс нь бүрдсэн. Бид нар иргэдийн саналыг үндэслээд, тооцоо, судалгаа хийгээд, иргэний нийгмийн байгууллагаар хэлэлцүүлээд аймгийн ЭМГ, аймгийн ЗДТГ-ын НХХ-тэй хамтраад санал боловсруулж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд аймгин хэмжээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн үйлчлгээ үзүүлдэг эмч нарын асуудлыг зохицуулах шийдвэрийг баталсан боловч шүүхийн шийдвэрээр бүхэлд нь хүчингүй болгосон.
Мөрөн сумын өрхийн эрүүл мэндийн төвийн асуудал бол Мөрөн сумын ИТХ шийдэх ёстой. Өрхийн эрүүл мэндийн төвийн тогтолцоо бол хувийн хэвшлийн тогтолцоотой, төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг байгууллага. Аймгийн ЭМГ өрхийн эрүүл мэндийн төвтэй хамгийн их хамтарч ажиллаж, удирдан зохион байгуулж байгаа. 2015 оны төсөвт хамгийн их нэмэгдэж ирсэн төсөвтэй газар бол өрхийн эрүүл мэндийн төв байгаа.
Хуралдаан даргалагч: Төлөөлөгчдөөс хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуух асуулт гаргаагүй тул асуултыг таслав.
А.Эрдэнэбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газрын тогтоол байдаг. Тогтоолд бүх шатны Засаг дарга нар зохион байгуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран оролцох чиг үүрэгтэй. Чиг үүргийнхээ дагуу Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд хамтран оролцоно. Ардчилсан холбооноос 40 орчим сая төгрөгийн дэмжлэг хүссэн санал ирсэн. Төсвийн мөнгөнөөс төрийн бус байгууллагыг санхүүжүүлж ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар тогтоолд заагдаагүй. Тийм учраас дэмжлэг үзүүлэх боломжгүй.
Хөвсгөлдалай-Тариалан сумын Засаг дарга: 1-рт Тариалан суманд 2013, 2014 оны үндсэн чиглэлд холбооны нэг цэгийн үйлчилгээ, тоног төхөөрөмжийн хамт шийдвэрлэнэ гэж тусгасан. Гэтэл энэ огт хэрэгжээгүй. Үүнийг 2015 оны үндсэн чиглэлд тусгаж өгнө үү.
2-рт: Манай аймгийн гурилын хэрэгцээний дотоод үйлдвэрлэлийн хэдэн хувийг Тариалан сум хангадаг вэ?
3-рт: Манай сумын Ар тархи багт Эрчим хүчний сайдын багцаас 104 сая төгрөг гаргаж шугам барьж ашиглалтанд орсон. Одоо хүчдэл нь холбогдоогүй байгаа. Үүнийг яах юм бэ?
4-рт: Тариалан, Их-Уул, Эрдэнэбулган сумд Булган аймгийн харьяалалтай шугамнаас эрчим хүчний эх үүсвэрээ хангадаг. Энэ 3 сумын шугамын асуудлыг манай аймаг шилжүүлж авч болдоггүй юм уу? Манай 3 сумын шугам шаардлага хангахгүй болсон. Энэ асуудлаа Булган аймагт тавихаар эрчим хүч ашигласны төлбөрөө авахаа бодохоос биш засвар үйлчилгээ хийдэггүй. Манай 3 сум оргил ачааллын үед эрчим хүчний төлбөр гэж сард 30 сая төгрөг өгч байгаа.
Х.Ган-Очир-аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга: Үндсэн чиглэлд Тариалан сумын холбооны нэг цэгийн үйлчигээ, тоног төхөөрөмжийн хамт шийдвэрлэнэ гэсэн асуудал хэрэгжихгүй байгаа заалтуудын нэг. Энэ талаар “Мэдээлэл холбоо сүлжээ” компанийг шаардаж ажиллуулах талаар анхаарч байгаа. Тариалан сум бол манай аймгийн гурилын хэрэгцээний ихэнх хувийг хангаж байгаа. Ирэх жил аймгийн Эрчим хүчний мастер төлөвлөгөөг боловсруулна. Эрчим хүчний мастер төлөвлөгөөг батлагдахаар энэ асуудлуудыг шийднэ.
М.Пүрэвсүрэн-аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Хөвсгөл Эрчим Хүч”ХХК-ийн захирал: Тариалан сумын Ар тархи багт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шугам татсан. Цагаан сараас өмнө холбож өгөөч гэсэн албан тоот хүргүүлсэн.
Тосонцэнгэл сумаас 35 к\Вт-ын шугам явж байгаа . Энэ шугамыг орон нутагтаа авна гэсэн бичгийг яам, тамгын газар, Эрдэнэтийн сүлжээ компанийн ТУЗ-д бичиг өгсөн. Энэ асуудлыг шийдэж өгнө гэсэн. Одоо болохоор иргэдээсээ саналаа аваад манай Төлөөлөн удирдах зөвлөлд өгөөч гэсэн саналыг тавиад байгаа.
Дамдин-Ханх сумын Засаг дарга: Аялал жуулчлалын хэтийн төлөвлөгөө байхгүй байна. Энэ асуудлыг үндсэн чиглэлд оруулмаар байна.
Цаа бугыг хамгаалалтад авах талаар үндсэн чиглэлд тусгаж болох уу?
Манай сумын Засаг даргын албан ажлын машины асуудлыг үндсэн чиглэлд тусгаж болох уу?
Хилээр орж ирж байгаа гадаадын иргэд ихэвчлэн загас барих сонирхолтой байдаг. Тийм учраас загас агнуур дээр хязгаарын асуудлыг зохицуулж өгөх шаардлагатай байна.
А.Эрдэнэбаатар-аймгийн Засаг дарга: Аялал жуулчлалын талаар аялал жуулчлал эрхлэгчдийн зөвлөгөөнийг 5 дугаар сард зохион байгуулсан. Энэ зөвлөгөөнөөс 2015 хийх бодлогыг нь гаргаад хийх ажлыг нь төлөвлөж байгаа. Аялал жуулчлалын Мөнгөн цагирагийг түшиглэж аялал жуулчлалын чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажил хийгдэж байгаа.
Сумын Засаг даргын албан ажлын машин дээр 2015 онд бүсээ чангална.
Загасны асуудал дээр Жаргалсайхан дарга тайлбар өгнө.
Спорт загасчлалын асуудлыг Мөсний баярын дараа зохион байгуулна.
Р.Жаргалсайхан-аймгийн БОГ-ын дарга: Хөвсгөл нуур тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байгаа. БОНХЯамнаас Хөвсгөл нуур дээр загас агнах бүс нутгийг тогтоох ёстой. Одоо судалгааны ажил хийгдэж байгаа. 2015 онд бүс нутаг нь тогтоогдохоор БОНХЯамнаас хязгаар тогтоогдоно. Бусад сумдад сайдын тушаал гараад хязгаарын тоо хэмжээ бага багаар нэмэгдэнэ.
М.Очирхуяг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч: Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болох цаа бугын цус ойртолтыг багасгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байгаа. Туркийн хамтын ажиллагааны нийгэмлэг Тика гэдэг байгууллагын дэмжлэгтэйгээр Тува улсаас 20 цаа буга авч ирж байгаа. Цагааннуур Ханхийн нутгаар зэрлэг цаа буга байгаа мэдээлэл байдаг. Үүнийг судлах, эрлийзжүүлэх талаар анхаарч ажиллана.
Чулуунбаатар-Арбулаг сумын ИТХ-ын дарга: Аймгийн Засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Арбулаг сумын Уртбулаг багийг жишиг баг болгох талаар мэдээлэл авья. Үндсэн чиглэлд тусгагдсан уу?
А.Эрдэнэбаатар-аймгийн Засаг дарга: Энэ жил хэрэгжүүлэх боломжгүй. Нэгэнт үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан учраас бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай хамтран хэрэгжүүлнэ.
Хуралдаан даргалагч: Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт дуусч байгаа учраас редакцын комисс байгуулж төлөөлөгч, урилгаар оролцож байгаа хүмүүсээс гарсан санал, дүгнэлтийг тэмдэглэж үндсэн чиглэлдээ тусгах нь зөв байх. Комиссын ахлагчаар М.Очирхуяг, гишүүдэд М.Пүрэвсүрэн, М.Ганболд, О.Баатар, Г.Сувд нарын бүрэлдэхүүнтэй редакцийн комисс байгуулах саналтай байна.
Редакцийн комиссыг батлах санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 %-ийн саналаар редакцийн комиссыг батлав.
Хуралдаан даргалагч: Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлийн төсөлтэй холбоотой санал, дүгнэлт гаргахыг мэдэгдэв.
Ч.Ням-Очир: 2015 оны үндсэн чиглэлд 3 асуудлыг тусгуулах саналтай байна. Үүнд: 1-рт: Дэд бүтэц, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогод 23 заалт бүхий ажил төлөвлөсөн юм байна. Үүнд 24 дэх заалтад Мөрөн хотын орчны бохирдлын түвшинд мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулах,
2-рт: Эдийн засаг, санхүүгийн бодлогод- Хувийн хэвшлийн хөгжлийн түвшингийн судалгаа, зах зээлийн багтаамжийн судалгаа, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийн судалгаа хийх,
3-рт: Манай аймгийн төрийн байгууллага, ААН-үүд аймаг орон нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан авах нэрсийн жагсаалтыг батлах
Ч.Ганбаатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Хурлын даргад анхааруулах 2 санал байна. Төлөөлөгчдөөс үндсэн чиглэлд оруулах саналыг нь санал хураалт явуулаад баталгаажуулах хэрэгтэй байна. Өнгөрсөн жил үндсэн чиглэлд тусгаад хэрэгжихгүй болохоор 2015 оны үндсэн чиглэлээс хасагдсан ажлууд байна. 2014 онд хэрэгжээгүй ч гэсэн 2015 оны үндсэн чиглэлдээ үргэлжлүүлээд тусгах хэрэгтэй. Жишээ: 2014 онд Мөрөн суманд Дулааны станц ашиглалтанд орох гэж байгаатай холбогдуулан нийтийн орон сууцыг хэрэглээний халуун устай болгох гэсэн саналыг үндсэн чиглэлд тусгасан байсан. Энэ нь биелээгүй. Үүнийг үндсэн чиглэлд оруулах саналтай байна. Мөн 2014 оны үндсэн чиглэлд Алаг-Эрдэнэ сумын хүн эмнэлэгт их засварын ажлыг хийх, Тойлогт хүрэх авто замыг хатуу хучилттай болгох гэж орсон байсан. Энэ жилийн үндсэн чиглэлээс хасагдсан байна. Дээрх 3 ажлыг 2015 оны үндсэн чиглэлд үргэлжлүүлэн тусгах саналтай байна.
Алаг-Эрдэнэ сумын хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэх, сумдыг нэгдсэн халаалтад холбох асуудлыг тусгах. Сумдын ойн мэргэжлийн байгууллагыг бэхжүүлэх, сургах талаар тусгах, аймаг, сумын төвд цэцэрлэгийн хүүхдүүдийг зөөх автобус, микротой ээлж дараатай болгох талаар тусгах саналтай байна.
Б.Эрдэнэнаран-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Үндсэн чиглэлийг боловсруулахдаа сумдаа жигд оролцуулах, хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Яагаад гэвэл Эрдэнэбулган суманд нэр заагдаж тусгагдаж байгаа ажил байхгүй байна. Өнгөрсөн жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэж байхад манай сумын хүүхэд залуучууд маш их баяртай байсан. Яагаад гэвэл Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Эрдэнэбулган сумын сургуульд спорт заал барих, Эрдэнэбулган суманд спорт заал барих гэж 2 спорт заал баригдахаар тусгагдсан байсан. Гэтэл энэ 2 заалны зураг төсөв нь шийдэгдээгүй байгаа. 2015 оны үндсэн чиглэлд 1 спорт заал барих гэж тусгаж өгнө үү.
О.Баатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Өнгөрсөн намар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр манай аймагт хуралдана гэж тов зарлагдсан. Гэтэл манай аймгийн Засаг дарга Засгийн газрыг хүлээж авах төсөв мөнгө хүрэхгүй учраас хүлээж авах боломжгүй гээд хуралдааныг зохион байгуулаагүй гэсэн. Хэрвээ Засгийн газрын хуралдаан манай аймагт хуралдсан бол үндсэн чиглэд тусгагдсан олон асуудлыг шийдвэрлэж өгөх байсан. Үүн дээр Засаг дарга тайлбар өгөх байх.
Хатгал тосгон хүртэл хатуу хучилттай авто замтай болсон. Одоо Хатгал тосгоноос Ханх сум руу авто зам тавих хэрэгтэй. Үүнийг үндсэн чиглэлд тусгах
Мөн ИТХ-ын төлөөлөгч, хороодоос гаргасан санал, дүгнэлтийг ажил хэрэг болгох тал дээр анхаарах. Аймгийн ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хороогоор хэд хэдэн санал, дүгнэлт гарсан. Гэтэл ач холбогдол болгож, авч хэлэлцэхгүй юм.
Мөсний баярыг жил бүр зохион байгуулах хэрэгтэй.
Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулж аймгийн үндсэн чиглэлээ боловсруулж байвал үндсэн чиглэл биелэгдэх магадлал ихтэй шүү.
А.Эрдэнбаатар-аймгийн Засаг дарга: Засгийн газрын хуралдаан манай аймгийн Их-Уул суманд болно гэж ЗГХЭГ-аас хөтөлбөр ирсэн. Хөтөлбөрийн дагуу хуралдааны бэлтгэл ажлыг хангасан. Гэтэл Ерөнхий сайд өөрөө над руу залгаад “Заа Эрдэнэбаатар даргаа Засгийн газар огцрохоосоо өмнө бүрэн бүрэлдэхүүнээрээ Хөвсгөл аймагт аялах гэж байна гэж хэвлэл мэдээллийнхэн, цахим ертөнцийнхөн жиргээд байна. Тийм учраас хуралдааныг Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хуралдахаар боллоо” гэж хэлсэн. Миний хувьд Засгийн газрын хуралдааныг аймагтаа хийхэд төсөв санхүүгийн хувьд хүндрэлтэй байна, зохион байгуулахгүй гэж хэлэх эрх байхгүй
Мөсний баярыг зохион байгуулах тал дээр Баатар төлөөлөгчтэй санал нэг байна. Цаашид жил бүр зохион байгуулах тал дээр анхаарч ажиллана. Зохион байгуулахдаа аялал жуулчлалын холбоо зохион байгуулж байхаар болж байгаа.
Засгийн газрын 100,00 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 1000 айлын орон сууц барихаар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаад хэрэгжүүлж байгаа.
М.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Өрхийн эмнэлгийн асуудал их хүндрэлтэй байгаад байна. Мөрөн сумаас сонгогдсон нэг баг болж энэ асуудлыг үндсэн чиглэлд тусгуулах санал дээр саналаа хэлэх байх.
С.Батсуурь-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Манай сумын сургуулийн хүүхдийн дотуур байрны асуудлыг би хуралдаан болгон дээр хэлдэг. Өнгөрсөн жил аймгийн Засаг дарга Боловсролын газрын дарга 2 хорь гаруй сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн. Тэр мөнгөөр бага зэргийн засвар хийгээд энэ хичээлийн жилээ өнгөрөөж байна. Цаашид энэ байр ашиглах боломжгүй болсон тул их засвар хийх талаар үндсэн чиглэлд тусгуулах саналтай байна.
Г.Батбаатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: 10 дугаар багийн эрчим хүч, сургууль, цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй байна. Үүнийг шийдвэрлэх талаар үндсэн чиглэлд тусгаж өгнө үү.
Ц.Зоригт-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Эгийн голын загас агнуурын бүс нутгийг тогтоох гэж үндсэн чиглэлд тусгасан байна. Үүнийг хамгаалах тал дээр, үржүүлэх тал дээр хамт тусгах хэрэгтэй. Загасчдын клуб, нөхөрлөл маш ихээр ирдэг. Иргэдэд энэ бүс нутгийг хариуцуулж өгөх , загасчдын клуб, нөхөрлөл, иргэд хамтын ажиллагааг сайжруулах талаар үндсэн чиглэлд тусгах
1 дүгээр хороонд цэвэр усны шугам тавигдсан. Хэзээ ашиглалтанд орох вэ?
ИТХ-ын төлөөлөгч нартаа уриалга хэлмээр байна. Манай аймгийн ИТХ 5 хороотой. Хорооныхоо хуралд төлөөлөгч нар идэвхитэй оролцмоор байна. Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаа хороодоороо урьдчилан хэлэлцэж судалж байвал илүү үр дүнтэй байх.
Ц.Буяннэмэх-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Өрхийн эмнэлэгээ цэвэр, бохир усны шугаманд холбох асуудалд анхаарч өгөөч ээ. Үүнийг үндсэн чиглэлд тусгаж өгнө үү.
Г.Энхболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: 2,3 дугаар багийн гэр хорооллыг цэвэр бохир усанд холбох гэж үндсэн чиглэлд тусгах. Мөн аялал жуулчлалтай холбоотой “Сарлаг үхрийн наадам” зохион байгуулах талаар үндсэн чиглэлд тусгах.
Дэлгэрмөрөн голыг бохирдлоос хамгаалах талаар үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ын үйл ажиллагааг дэмжих. Өнгөрсөн зун хэдэн ТББ-ууд нэгдэж “Дэлгэрмөрөн голоо бохирдлоос хамгаалъя” аян зохион байгуулж тодорхой хэмжээний зардлыг өөрөөсөө санхүүжүүлсэн. Энэ зардлыг санхүүжүүлэх тал дээр анхаарч өгнө үү.
Д.Өнөрболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Манай аймгийн хэмжээнд хэдэн сум нэгдсэн халаалтанд ороогүй байгаа юм бэ? Үүнийг дэс дараатайгаар нэгдсэн халаалтад холбох асуудлыг үндсэн чиглэлд тусгах. Гэхдээ ээлж дараатай шийдвэрлэхдээ аль нь түрүүлж хийх талаар жагсаалт гаргах хэрэгтэй.
Д.Цэцэгээ-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: 2015 онд Залуучуудын жил болгосонтой холбогдуулан залуу эмэгтэйчүүдийн уулзалтыг төрийн бус байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтраад зохион байгуулах саналтай байна. Гэхдээ үүнийг зохион байгуулахдаа “Хөвсгөл хөгжил форум-ыг зохион байгуулахдаа хамт зохион байгуулах саналтай байна.
Мөрөн сумын орон сууцнуудыг хэрэглээний халуун усанд холбох асуудлыг үндсэн чиглэд тусгамаар байна.
Мөн Зоригт төлөөлөгчийн саналтай санал нэг байна. Төлөөлөгчид хороодынхоо хуралд идэвхитэй оролцмоор байна. Улиралдаа нэг удаа хороодын хурлыг хуралдуулж баймаар байна. Хороодын хурлаас гарсан шийдвэрийг хэлэлцдэг, хариу өдөг баймаар байна.
Д.Батбаяр-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Олон голын бэлчэр гэдэг газар Төмөрбулаг суманд байдаг. Үүнийг Мөнгөн цагираг аялал жуулчлал маршрутад оруулах саналтай байна.
Г.Батцогт- аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Ой модыг гамнах зорилгоор гадагш мод гаргахаа больмоор байна. Баянзүрх сумын төсвийн байгууллагуудыг нэгдсэн халаалтад холбох талаар үндсэн чиглэлд тусгах саналтай байна.
Ж.Ганзоригт-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Эрчим хүчний асуудал тулгамдсан асуудлын нэг болж байна. Хэрэглээ нэмэгдэж байна. Эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх, өргөтгөл, шинэчлэлийг шийдэж өгөх нь чухал байна. Үүнийг үндсэн чиглэлд тусгах саналтай байна
Б.Намуунцэцэг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Бүрэнтогтох сумын Туяа баг дээр 10х10 метрийн хэмжээтэй соёл спортын цогцолборыг иргэдийн хандивын хөрөнгөөр барьсан. Одоо халаалтын асуудлыг шийдвэрлэх талаар үндсэн чиглэлд тусгах саналтай байна. Үүн дээр аймгаас дэмжлэг үзүүлвэл “Жишиг баг” болох бүрэн боломжтой болж байгаа.
Хуралдаан даргалагч хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой төлөөлөгчид болон урилгаар оролцож байгаа хүмүүсээс нэмэлт санал дүгнэлт гаргахыг мэдэгдэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой нэмэлт санал, дүгнэлт гараагүй тул санал дүгнэлтийг таслав.
М.Очирхуяг- Редакцийн комиссын ахлагч: Олон үнэтэй саналууд гарч байна. Зохион байгуулалтай холбоотой саналуудыг үндсэн чиглэлдээ тусгаад явж болно. Үүнийг хэрэгжүүлэх боломж гарах байх гэж бодож байна. Харин хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг үндсэн чиглэлд тусгах боломжгүй. Хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих ажлууд бол тусгай хуультай. Хуулийнхаа дагуу явах хэрэгтэй.ХХХХх Сумдын олон асуудал байна. Үүнийг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлэх талаар судлах хэрэгтэй байна. 2015 оны үндсэн чиглэлээ орон нутагт орох хөрөнгө оруулалттайгаа уялдуулж боловсруулсан учраас нэмж хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг үндсэн чиглэлд тусгах боломжгүй.
Редакцийн комисс тогтоолын төсөлд редакц хийхээр дахиж хуралдах нь зөв байх. Тогтоолын төсөлд бүх шаты Засаг дарга нарт залуучуудад чиглэсэн ажил хийхийг үүрэг болгосон заалт оруулж өгье.
А.Эрдэнэбаатар-аймгийн Засаг дарга: Ганбаатар төлөөлөгчийн ярьсан эмнэлэгийн асуудал дээр Эрүүл мэндийн яамны сайдын багцаас шийдвэрлэхээр санал ирүүлсэн.
Энхболд төлөөлөгч Сарлаг үхрийн наадам зохион байгуулах талаар төслөө ирүүлээрэй. Хамтарч ажиллъя.
Хуралдаан даргалагч тогтоолын төслийг танилцуулав. Тогтоолын төсөлтэй холбоотой асуух асуулт, санал, дүгнэлт гаргахыг мэдэгдэв. Тогтоолын төсөлтэй холбоотой асуух асуулт, санал, дүгнэлт гараагүй тул тогтоолын төслийг санал, дүгнэлтээс тусгах боломжтой санал, дүгнэлтийг тусгаж, тогтоолын төсөлд редакц хийсэн байдлаар батлах томъёоллоор санал, хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 %-ийн саналаар тогтоолын төслийг батлав.
Гурав. Аймгийн 2014 оны төсвийн өнөөгийн байдал, 2015 оны төсвийн төслийн тухай
Танилцуулгыг А.Эрдэнэбаатар-аймгийн Засаг дарга бөгөөд, аймгийн Төсвийн Ерөнхийлөн захирагч танилцуулав. \материалыг хавсаргав.\
Дөрөв. Аймгийн 2015 оны төсвийн төсөлд өгөх Аудитын санал, дүгнэлтийн тухай
Танилцуулгыг Г.Оюунгэрэл-аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор танилцуулав. \материалыг хавсаргав.\
М.Очирхуяг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч: Хуралдааны дотоод журамд хуралдааныг 18:00 цагт өндөрлөх гэж баталсан. Одоо 18:00 цаг болсон учраас хуралдааны цагаа сунгаж батлах хэрэгтэй.
Хуралдаан даргалагч хуралдааныг 21:00 цаг хүртэл хуралдахаар санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжив.
Хуралдаан 18:00 цагт 10 минут завсарлав.
Хуралдаан 18:10 минутад үргэлжлэв.
Аймгийн 2015 оны төсвийн төсөлд аймгийн ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дүгнэлтийн тухай
Танилцуулгыг О.Баатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга танилцуулав. \дүгнэлтийг хавсаргав.\
Аймгийн 2015 оны төсвийн төсөлд аймгийн Иргэний нийгмийн байгууллагын санал, дүгнэлтийн тухай
Танилцуулгыг Г.Цээпил-аймгийн Иргэнийн нийгмийн байгууллагын тэргүүн танилцуулав.\дүгнэлтийг хавсаргав.\
Хуралдаан даргалагч хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуух асуулт гаргахыг мэдэгдэв.
Баасанхүү-Сүүн тахилт ТББ-ын тэргүүн: аймгийн ГХУСАЗС-ийн зардал гэж 13 сая төгрөг төсөвлөгдсөн гэж ойлгож байгаа. Энэ 13 сая төгрөг цагдаагийн байгууллагын дэргэдэх Иргэний зөвлөлийн зардал хамт байгаа юу эсвэл зөвхөн ГХУСАЗСЗ-ийн зардал юм уу? Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил дээр бага мөнгө тавигддаг. Сүүлийн жилүүдэд иргэний нийгмийн байгууллагууд чадавхижиж байгаа. Цаашид иргэний нийгмийн байгууллагыг дэмжих талаар ямар бодлого барьж байна вэ?
Х.Ган-Очир-аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга: Аймгийн Аудитын газраас аймгийн 2015 оны төсвийн төсөлд өгөх санал, дүгнэлтийг сонслоо. Дүгнэлттэй холбоотой хэд хэдэн асуудал дээр тайлбар хийе.
Улсын хэмжээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг аймаг орон нутагтаа 3 дахь жилдээ төлөвлөн ажиллаж байна. 2013 онд манай аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг эрэмбэлэхээр иргэдээр хэлэлцүүлэхэд нийт иргэдийн 43 %-ийг хамруулж улсын хэмжээнд 3 дугаар байранд орж байсан.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтыг гаргахдаа иргэдээр хэлэлцүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа.
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн төлөвлөлт, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн төлөвлөлтийн ялгаа гэвэл бодлого чиглэлээ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд болон урт хугацааны хөтөлбөртэй уялдуулж боловсруулдаг. Энэ жилийн хувьд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаар иргэд, төрийн бус байгууллага, агентлагаасаа санал аваад 20 гаруй ажлыг жагсааж иргэдээсээ санал авч эрэмбэлсэн. Санал авахдаа 5 дугаар сард аймгийн ЗДТГ-ын даргын удирдамжийн дагуу аймгийн ЗДТГ-ын 5 хэлтсийн дарга бүх сумдад ажилласан. Иргэдээр хэлэлцүүлсэн, санал авсан байдлаар интернетэд тавьсан.
Сая аудитын газрын дүгнэлт дээр аймгийн баяр наадмын талбайн ажлыг иргэдээр хэлэлцүүлээгүй гэж байсан. Интернетэд санал авсан байдал нь харагдаж байна. Нийт 62,695 тандалт бүртгэгдсэн байна. Саналыг авахдаа видео бичлэг хийж ажилласан.
Иймд Аудитын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Зураг төсөв байхгүй гэж дүгнэлтэд тусгагдсан байсан. Аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн мэргэжилтэн Э.Аззаяа аудитын газрын шинжээч А.Ууганбаярт зураг төсвийг жагсаалтаар хүргүүлсэн.
Г.Сувд-аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга: Аудитын байгууллагын дүгнэлт, аймгийн ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дүгнэлттэй холбогдуулж тайлбар хэлье.
Жил бүр аймгийн орон нутгийн төсөв батлах, төсвийн тодотгол батлахад аудитын дүгнэлтийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа.
Аудитын дүгнэлтэд төсөвт байгууллагын өөрийн орлогыг нэмэгдүүлэх гэсэн зөвлөмж ирүүлсэн. Төсвийн шинэ хуулийн дагуу ашиггүй үйл ажиллага явуулж байгаа туслах аж ахуйн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэр гарсан. Мөн төсвийн туслах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэж байгаа байгууллагууд төсвийн ерөнхийлөн захирагчаасаа зөвшөөрөл авч байж туслах аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг болсон. Төрийн байгууллагын байрыг түрээслэх асуудлыг зохицуулахтай холбоотой орлогыг тэр бүр нэмэгдүүлэх боломжгүй. Ойн орлогын төсөвт 40 сая төгрөгийг төлөвлөөгүй гэж танилцуулсан. Ойн ангийн орлогыг төлөвлөөд өгчихөөр байгууллагын орлогын төлөвлөгөө нь биелэхгүй байх эрсдэл гардаг.
Аудитын газраас ноос, арьсны урамшуулал 204,2 сая төгрөгийг нэмэгдүүлж батлах зөв гэсэн зөвлөмжийг өгсөн. Зөвлөмжийн дагуу 2015 төсөвт 258 сая төгрөгийг төсөвт тусгасан. Ус, усан орчин ашиглаж байгаа 67 тээврийн хэрэгсэлд ус ашигласны төлбөрийг ногдуулан авч байгаа.
Хог хаягдлын хураамжийг нэмэгдүүлэх, авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах тухай зөвлөмж ирүүлсэн. Өнөөдөр улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал хүнд байгаа учраас энэ төлбөрийг нэмэгдүүлэх, авах боломжгүй гэж ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн. Тийм учраас энэ орлогыг тооцож оруулаагүй. Урсгал зардалтай холбоотой сумдын сургуулийн хоолны зардлыг 300 гаруй сая төгрөгөөр бууруулах гэсэн зөвлөмжийг ирүүлсэн. Сумдын сургуулийн хоолны зардал дээр зөрчил гарвал арга хэмжээ авч ажилладаг. Гэхдээ хоолны зардлыг бууруулах боломжгүй байгаа. Яагаад гэвэл Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолоор хүүхдийн хоолны зардлыг баталсан учраас баталсан зардлын дагуу хоолны зардлыг баталж байгаа. Гэхдээ хүүхдийн ирцийг 6 %-иар өөрчлөлт орно гэж үзээд 94 %-иар тооцож төсөвт нь суулгаж байгаа. Мөн цэцэрлэгийн хүүхдийн хоолыг Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолын дагуу тооцож байгаа.
Урсгал зардал бууруулах: Аймгийн ЗДТГ-ын зардал бол үндсэн дүнгээр нь бодож үзвэл 2014 онд 636 сая төгрөг байсан. Энэ жил 427 сая төгрөгөөр батлагдаж байгаа. Батлагдсан гүйцэтгэл дотор хүн амын тооллогын 168 сая төгрөгийг Сангийн яамнаас аймгийн ЗДТГ-ын зардалд дээр нэмсэн. Тийм учраас аймгийн ЗДТГ-ын зардал өсөлттэй юм шиг харагдаж байгаа. Аймгийн ЗДТГ-ын зардал 36 %-иар буурсан. Үүн дотроо шатахууны зардал 57 %, томилолт 26 %, гадаад томилолт 70 %, төлбөр хураамж 100 %, мэдээлэл сурталчилгаа 40 %, урсгал засвар 20 %, эд хогшил худалдан авах зардал 50 %, хичээл үйлдвэрлэлийн зардал 32 %, нормын хувцас, зөөлөн эдлэлийн зардал 100 % буурсан.
Сангийн яамнаас батлаагүй зардал нэмж баталж байна гэж аудитын дүгнэлтэд гарч байна. Үүнд бага үнэтэй түргэн элэгдлийн зардал батлагдаагүй. Тэр зардлыг төсөв дотор зохицуулалт хийж оруулж өгсөн. Яагаад гэвэл Сангийн яамнаас баталж ирсэн төсөв дээр байхгүй. Нормын хувцас, зөөлөн эдлэлийн зардал 100 % хасагдсантай холбогдуулан цэвэрлэгээнд ажиллаж байгаа ажилчдын цэвэрлэгээний материалын зардал байхгүй учраас бусад зардлыг нь танаж энэ зардал дээр нэмж өгсөн. Бүх байгууллагуудад урсгал төсөв буурсан.
Аймгийн ИТХ-ын зардал хамгийн өндөр дүнгээр буурсан. Зөвхөн цалингийн зардал гэхэд өнгөрсөн 2014 оны цалингийн зардал 10,1 сая төгрөгөөр буурсан. Цалингийн зардал 2012 оны түвшинд хянагдаж ирсэн. 2012 онд 9 орон тоотой байсан. Одоогийн байдлаар 13 орон тоотой ажиллаж байгаа. Засгийн газраас 2012 оны орон тоогоор баталсан учраас аймгаас төсвийг нэмж баталж болохгүй байгаа.
Ч.Ганбаатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Сумдын ЗДТГ-т санхүүгийн алба байгуулагдах гэж байгаа. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг 3 нягтлан бодогчтой. Энэ 3 нягтлан бодогчийн орон тоог хасах уу?
Сумдын Засаг даргын орлогч нарын цалингийн сан байна уу?
Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагууд дотор Алаг-Эрдэнэ сумын соёлын төвийн халаалтын зардал 17 сая төгрөг гэж танилцуулга дээр байна. Гэтэл манай сумын Засаг даргын баримт дээр 12 сая төгрөг гэж байна. Энэ 2 зардлын аль нь зөв юм бэ?
Г.Сувд-аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга: Засгийн газрын 323 дугаар тогтоолоор сумдад 4 орон тоотой санхүүгийн алба байгуулагдаж байгаа.
4 нягтлан бодогчтой байгаа сумдаас 1 нягтлан бодогч хасагдах, 3 нягтлан бодогчтой сум бол нягтлан бодогч нь хасагдахгүй.
Төлөөлөгч та бүхэнд тараасан материал бол салбарын байгууллагууд төсвөө хуваарилаад эцсийн байдлаар гаргасан тоо байгаа.
Сумдын Засаг даргын орлогчын цалингийн сан байгаа. Гэхдээ сумдын ЗДТГ-аас 1 орон тоог хасна гэж байгаа боловч ямар орон тоо хасагдах шийдвэр нь ирээгүй байгаа. Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэгдэнэ.
Баярсайхан-аймгийн ССАЖГ-ын дарга: Сумдын соёлын төвүүдийн төсөв 4 газар тогтмол зардал нь ирээгүй байсан. Үүнд Алаг-Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Чандмань-Өндөр сумд байгаа. Яамнаас Арбулаг сум соёлын төвийн халаалтын системээ оруулаагүй байгаа. Хүрэхгүй байгаа төсвийг бусад сумдад шилжүүлж болно гэсэн шийдвэр ирсэн. Арбулаг сумын халаалтын зардлыг нөгөө 3 суманд нэмж тусгасан. Тэгэхээр халаалтын зардал 17 сая төгрөгөөрөө хуваарилагдана.
Б.Эрдэнэнаран-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: 2015 оны орлогын төлөвлөгөөний төсөл, 2014 оны орлогын төлөвлөгөөний гүйцэтгэл дээр тодоруулга авмаар байна. Эрдэнэбулган сумын орлогын төлөвлөгөө ойгоос мод бэлтгэх орлогын төлөвгөө 10 %-иар тасарсан гэсэн асуудал яригдаж байна. Шалтгаан нь гэвэл лимитээр хуваарилагдсан модны 10 % нь гадагш тээвэрлэхээр байгаа. Үлдсэн 90 %-ийг сумандаа борлуулах болж байгаа. Гэтэл манай суманд түлшний модоо худалдах зах зээлийн багтаамж байхгүй учраас гадагш тээвэрлэх модны хэмжээг нэмэгдүүлж өгнө үү.
М.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Шинэ-Идэр сумын 2 дугаар багийг эрчим хүчний нэгдсэн системд холбоход ОНХСХ-өөр шийдвэрлэж болох юм уу? Хууль, журамтай нийцэж байгаа юу?
Жил бүр төсөв хэлэлцэхэд Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгийн барилгын асуудал яригдах юм. Хүүхдийн цэцэрлэг барих нь зөв. Гэхдээ жил бүрийн төсвөөс мөнгө тавигдаж байна. Хэзээ дуусах юм бэ? Өнгөрсөн жил төсөв батлахад 805 сая төгрөгний төсөвт өртөгтэй гэж байсан. Гэтэл энэ жил 1,2 тэр бум төгрөгний төсөвт өртөгтэй гэж байна. Энэ ямар учиртай юм бэ?
Х.Ган-Очир-аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга: Сангийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 43 дугаар тушаалаар батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн заавар” байдаг. Энэ зааварт аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын эрх хэмжээг тодорхой тусгасан. Энэ зааврын дагуу ОНХСХ-ийн төлөвлөлтөө хийдэг. Шинэ-Идэр сумын 2 дугаар багийг эрчим хүчний нэгдсэн системд холбох ажил энэ заавартай нийцэж байгаа.
Хатгал тосгоны 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга бол 2011 онд эхэлсэн. Хэрвээ бид нарт хангалттай төсөв байсан бол 2011 онд дуусах байсныг үгүйсгэхгүй. 2011 онд Төсвийн шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн. Үүний дагуу орон нутгаасаа ямар нэгэн байдлаар 50 сая төгрөгийг шийдвэрлээд суурийн ажлыг эхлүүлчихвэл дараа жилд Сангийн яам, Боловсролын яамандаа хандаж үлдсэн санхүүжилтийг нэмж тавиулдаг боломж байсан. Энэ жишээгээр хэд хэдэн барилгыг барьж байсан. Гэвч 2013 оноос төсвийн шинэ хууль батлагдсан. Энэ хуулинд ОНХСХ-өөр эхэлсэн ажлыг ОНХСХ-өөр барьж дуусгана гэж заасан учраас энэ барилгыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх боломжгүй болсон. Цэцэрлэгийн барилгын зураг төсөв 2013 онд магадлалд орж 1,2 тэр бум төгрөгний төсөвт өртөгтэй гэж гарсан. Өнөөдрийн байдлаар 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын төсөвт өртөг дундаж нь 1,2 тэр бум төгрөгтэй байгаа. Нэгэнт энэ ажлыг эхлүүлээд 60, 70 %-ийг нь гүйцэтгэсэн учраас үлдээх шаардлагагүй байх гэж бодож байна.
Ж.Ганболд-аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга: Хатгал тосгоны 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын санхүүжилт 2011 од 50 сая төгрөг, 2012 онд 100 сая төгрөг, 2013 онд 300 сая, 2014 онд 200 сая төгрөг нийт 650 сая төгрөг батлагдаж ажлаа гүйцэтгэсэн. Мэргэжлийн хяналтын газраас Хатгал тосгоны цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан. Энэ цэцэрлэгийн барилгын дутуу санхүүжилтыг баталж өгөхийг хүсч байна.
Аудитын дүгнэлтээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг байгуулах асуудал 100 хувь хийгдсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Аймаг бүрт хөгжлийн төв байгуулна” гэж тусгагдсан. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 30 %-ийн биелэлттэй байгаа. Үндсэн чиглэлд тусгагдсан “аймгийн нийгэм халамж үйлчилгээний хэлтсийн харьяа ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амралт, эмчилгээ сувилгааны төвийг байгуулна гэж тусгагдсан. Энэ ажил 100 %-ийн биелэлттэй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автобусны техникийн тодорхойлолтыг өөрсдийнхөө хэмжээнд боловсруулж өгсөн. Энэ төсөв батлагдсаны дараа үнэлгээни хороо байгуулагдаж тендрийн бичиг баримт, техникийн тодорхойлолт нь тодорхой болох байх.
Б.Мөнхсайхан-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Зөөврийн усан хангамжийг санхүүжүүлж байсан төсөв 47 хувиар хасагдаж 278 сая төгрөг болсон байна. Үүнийг яах вэ? Мөрөн сумын төвд 50 ширхэг худаг, усан сан ажиллаж байна.
Г.Сувд-аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга: Сүүлийн 2 жилийн хугацаанд “Ус-Чандмань” ОНӨҮГ-т Сангийн яамнаас усны үнийн зөрүү гэж 526-536 сая төгрөгийг өгдөг. Энэ жил 278,8 сая төгрөг өгсөн. Энэ хянагдсан процессыг Мөнхсайхан дарга өөрөө мэдэж байгаа. Алтангэрэл УСНААК-ийн дарга байхдаа зөөврийн усыг 11 төгрөгний өртөгтэй гэж гаргаж өгч байсан. 1 летр зөөврийн усны өртөг 11 төгрөг, иргэдэд борлуулж байгаа 1 летр усны үнэ 1 төгрөг 2-ын зөрүү 10 төгрөгийг Сангийн яамнаас өгч байсан. Сангийн яамнаас Хөвсгөл аймаг усны үнийн зөрүүг хамгийн өндөр авч байна. Үүнийг хянаж үзэх шаардлагатай гэсэн. Мөнхсайхан даргаас 1 летр усны зөөврийн өртөг 11 төгрөг байна гэсэн шийдвэрээ ирүүлнэ үү гэхэд 5 төгрөг 40 мөнгөний өртөгтэй гэсэн шийдвэрийг явуулсан. Ингээд 5 төгрөг 40 мөнгө, 1 төгрөг 2-ын зөрүүг тооцсон.
Р.Жаргалсайхан-аймгийн БОГ-ын дарга: Мөрөн сумын иргэдийн модны хэрэгцээг хангах зорилгоор ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргаж сумдаас мод нийлүүлдэг. Мөрөн сумыг тойрсон сумдын модны нөөц багасч байгаа учраас ойн нөөцтэй байгаа сумдаас мод бэлтгэхээр төлөвлөж Эрдэнэбулган сумаас тодорхой хэмжээний мод бэлтгэхээр төлөвлөж байгаа. Эрдэнэбулган сумын орлого тасалдаж байгаа шалтгаанд дүгнэлт хийж гадагш гаргах модонд тодорхой хэмжээний лимит тогтоож нэмж олгож байгаа. 2015 онд сайдын тушаал батлагдахаар Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, Улаанбаатар хотод мод модон бүтээгдэхүүн нийлүүлнэ. Иймээс Эрдэнэбулган сумаас мод нийлүүлж орлого төвлөрүүлнэ.
П.Ариунсан-Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга: Төсөв яагаад ингэж их буурч ирсэн юм бэ? Хувьсах зардал гэхэд 50-аас дээш хувь, бараа үйлчилгээний зардал 70-90 хувь буурсан байна. Ийм төсвөөр төрийн үйлчилгээг явуулна гэж бодож байна уу?
Г.Сувд-аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга: УИХ-аас баталсан төсвөөс урсгал зардал дээр нэг ч тоо нэмж, хасаагүй байгаа. УИХ-аас төсвийг ямар зарчимаар баталсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ төсвийн хэмжээнд үйл ажиллагаа явуул гэсэн үүрэг, чиглэл өгсөн.
Хуралдаан даргалагч төлөөлөгчид болон урилгаар оролцож байгаа хүмүүсээс хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой нэмж асуух асуулт гаргахыг мэдэгдэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой нэмэлт асуух асуулт гараагүй тул асуултыг таслав.
Хуралдаан даргалагч төлөөлөгчид болон урилгаар оролцож байгаа хүмүүсээс хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой санал, дүгнэлт гаргахыг мэдэгдэв.
М.Очирхуяг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч: Засгийн газар Төрийн өмчийн тухай шинэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байгаа. Энэ хуулийн төсөлд орон нутгийн өмч гэснийг хасч зөвхөн төрийн өмч байх гэж өөрчилж байгаа. Тэгэхээр манай орон нутгийн өмчит ХХК, үйлдвэрийн газрууд бүгд төрийн өмч болно. Тогтоолын төсөл дээр орон нутгийн өмч байгаа дээр нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийг нэгтгэж бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож хэмнэлт гаргахыг Тэргүүлэгчдэд даалгасан заалт оруулвал яасан юм бэ? Тэгэхгүй бол удахгүй шинэ хууль батлагдвал орон нутгийн өмчит ААН-үүдийг дансан дахь үлдэгдэл, бусад хөрөнгөтэй нь төрийн өмчид шилжвэл манай аймагт хохиролтой болно.
Б.Эрдэнэнаран-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Манай Эрдэнэбулган сумаас Мөрөн сум руу зорчих ганц Чичингийн зам байдаг. Энэ замаар тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон. Иймд аймгийн ОНХСХ-өөс 40 сая төгрөг шийдвэрлэж өгнө үү. Тэгвэл сумынхаа ОНХСХ-өөс 80 сая төгрөгийг нэмж 120 сая төгрөгөөр энэ замаа засъя. Үүн дээр хурлын дарга санал хураалт явуулж өгнө үү.
О.Баатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: 2015 онд аймгийн ОНХСХ-өөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт 3,5 тэрбум төгрөгний асуудлыг ярьж байна. Төлөөлөгч нар энэ дээр сайн анхаараарай. Өнгөрсөн жил хийгдсэн ажлын дутуу санхүүжилт 1,3 тэрбум төгрөгийг өгөх нь зөв. Шилжих хөрөнгө оруулалтын зардал 1,3 тэрбум төгрөгийг сайн ярилцах хэрэгтэй. Аудитын дүгнэлт ч гэсэн энэ хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг нилээд ярьсан. Аудитын дүгнэлтийг бид үгүйсгэж болохгүй. ОНХСХ-ийг төлөвлөх, хуваарилахдаа хамгийн чухал асуудал бол иргэдээрээ хэлэлцүүлж, иргэдээсээ асууж эрэмбэлэх ёстой. Улс орны төсөв хүнд байгаа ийм үед Шинэ-идэр сумын 2 дугаар багийг эрчим хүчний нэгдсэн системд холбох ажлыг манай аймгийн нийт иргэдийн дийлэнх олонх нь дэмжсэн гэдэг эргэлзээтэй байна. Мөн Хатгал тосгоны 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын дуусгалт гэж 400 гаруй сая төгрөг төсөвлөсөн байна. Энэ цэцэрлэгийн барилгын ажлыг өнгөрсөн жилийн төсөв батлах хуралдаанаар 805 сая төгрөгний төсөвт өртөгтэй гэж төсвийг нь баталж өгсөн. Гэтэл энэ жил 1,2 тэр бум төгрөгний төсөвт өртөгтэй гэж байна. Энэ 2 ажлыг судалж мэргэжлийн байгуулагын дүгнэлт гаргуулах, хойшлуулах саналтай байна. Хэрвээ төсөвт өртөг нь бодьтой байх юм бол ирэх жилийн ОНХСХ-өөр шийдвэрлэж болно шүү дээ. Энэ 2 ажлын санхүүжилтээр шаардлагатай ажлыг санхүүжүүлэх саналтай байна. Санал хураалт явуулж өгнө үү.
Ч.Ганбаатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: ОНХСХ-өөр хийх ажлуудыг иргэдээр хэлэлцүүлсэн үгүйг бид нар яаж мэдэх юм бэ? Цаашдаа тайлбартай оруулж ирмээр байна. Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгийг яаралтай дуусгах хэрэгтэй байна.
Г.Оюунгэрэл-аймгийн Аудитын газрын дарга: Төрийн аудитын байгууллага нотлох баримтанд тулгуурлаж, хууль эрх зүйн хүрээнд дүгнэлтээ гаргадаг. Жил бүрийн төсөв батлах хуралдаан дээр Ган-Очир дарга мэдээд байдаг юм уу? эсвэл мэдэн будлиад байдаг юм уу? төлөөлөгчдөд буруу мэдээлэл өгөөд байх юм. Би Хөвсгөл аймгийн хөгжилд саад учруулах гээд байгаа юм биш шүү. Би ажлаа мэддэг хүн. Нотлох баримтанд тулгуурлаж, хууль эрх зүйн хүрээнд дүгнэлтээ гаргаж байна. Хатгал тосгоны 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг анх зураг төсвийг нь батлаагүй, техник эдийн засгийн үндэслэлгүй байхад нь 50 сая төгрөг батлаад эхлүүлсэн. Өнгөрсөн жил 805 сая төгрөгний төсөвт өртөгтэй ажил гэж хуралдаанаар төсвийг нь баталж байсан. Гэтэл өнөөдөр 1,2 тэр бум төгрөгний төсөвт өртөгтэй болсон байна. Энэ барилгын зургийг ИТХ-ын төлөөлөгч Ганзоригт хийсэн. Гүйцэтгэгч нь Мон трейвэл ХХК-ийн Эрдэнэ-Уул байгаа. Экспертийг нь ямар хүн баталсныг би мэдэж байна. Өнөөдөр ажлаа дуусдаггүй хүн нь хожоод, өдөр шөнөгүй ажиллаад дуусгаж байгаа нь хохирч болохгүй шүү дээ. Мөрөн сумын суурьшлын бүст цахилгааны асуудлыг шийдвэрлэх 200 сая төгрөг байгаа. Өнөөдөр Гансүх дарга 784 сая төгрөгний төсөвт өртөгтэй байна. Зургийг нь хийсэн, экспертээр батлуулж амжаагүй байгаа гэсэн. Нийт төсөвт өртөг 784 сая төгрөгийг тавихгүй яагаад 200 сая төгрөг тавиад байгаа юм бэ? Үүнд л дутагдал байгаа. Нийт төсөвт өртгийг нь тавьдаггүй, хэзээ дуусахыг тавьдаггүй. Тэгээд төсвийн тодотголоор нэмж батлуулаад байдаг. Төсвийн тодотголоор ганцхан тохиолдолд батлуулах ёстой. Энэ бол үнийн индекс нь 2 дахин нэмэгдсэн тохиолдолд төсвийн тодотголоор батална. ИТХ-ын хуралдаанаар зардал нэг бүрээр нь тайлбартай, эхлэх, дуусах хугацаатай нь хэлэлцүүлж батлуулах ёстой. Тэгэж батлаагүйгээс олон зөрчил дутагдал үүсч байгаа. Би Цагаан-Уул сумын иргэн. Цагаан-Уул сумын Засаг даргаар ажиллаж байсан. Цагаан-Уул сумын хүн эмнэлэгийн их засвар 100 сая төгрөгийг эргэж хараач гэсэн асуудлыг тавьж байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгөөр 350 гаруй сая төгрөгнийн төсөвт өртөгтэй зураг төсөв баталж, экспертээр батлуулчихаад улсын төсвөөр 130 гаруй сая төгрөгийг санхүүжүүлж, үлдэгдлийг аймгийн ОНХСХ-өөр шийдвэрлэнэ гэж байгаа. Хэрвээ ОНХСХ-өөр хийх гэж байгаа бол зураг төсвөө тусад нь хийх ёстой. Зураг төсөвгүй, нийт зардлаар батлахгүй болохоор зөрчил дутагдал, хөрөнгө мөнгө завших асуудал гараад байгаа. Үүнийг та бүхэн анхааралдаа аваарай. Зардал хэмнэх тал дээр ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч албан ажлын машин унах эрхтэй. Гэхдээ 100 км-т 16 летрээс илүүгүй шатахуун зарцуулдаг машин унах ёстой гэсэн тогтоолтой. Мөн төв дотор, амралтын өдрүүдээр албан ажлын машин хувьдаа унахаа болиоч гэж хэлж байгаа. Томилолтын зардлыг багасгаачээ. Өнгөрсөн жил аймгийн ЗДТГ-ынхан өвөлжилтийн бэлтгэл ажил шалгаж яваа нэртэй 2 том жийп машин унасан хэлтсийн дарга нар Цагаан-Уул суманд явсан. Тэгэж ажил шалгаж явахдаа дайлуулж, цайлуулаад явдаг төрийн албан хаагчид болих хэрэгтэй. Би бүх суманд ажилласан. Бүх сумын Засаг дарга нарт та нар ингэж үддэг, угтдаг зангаа боль гэж хэлсэн.
Г.Төмөрбаатар-аймгийн ЗДТГ-ын дарга: Аймгийн ЗДТГ-ын төсөв 10-100 %-иар хасагдсан. Сангийн яамнаас хасаж баталсан төсвийг энэ хэвээр нь баталж өгөөч гэж та бүхнээс хүсэж байна. Аймгийн ЗДТГ бол аймаг орон нутгийг хөгжүүлэхэд үүрэг гүйцэтгэгчдийн нэг гэж ойлгодог. Аймгийн ЗДТГ-ын төсөв дээр төлөвлөөгүй зардлууд маш ихээр гардаг. Жишээ нь: Та бүхэнд тараасан хуралдааны материал гэхэд л 3 сая орчим төгрөгний зардал гардаг. Тэгээд би ИТХ-ын ажлын албаны ажилтан Машбатад “Шинжлэх ухаан техникийн эрин үе байна. 2, 3 ширхэгийг цаасан хэлбэрээр өгөөд үлдсэнийг нь цахим хэлбэрээр файлаар өгье” гэхэд тэгэх боломжгүй та төлөөлөгчдийн тоогоор хэвлэж өг гэдэг.
Мөн Ерөнхий сайд 30,40 хүн дагуулаад ирэхэд үйлчилдэг. Энэ бүтэн сайн өдөр хатуу хучилттай авто замын нээлт хийх гэж УИХ-ын гишүүд, ЗГХЭХГ-ын дэд дарга, яамнаас олон хүн ирэх гэж байна. Би хооллож ундлаад явуулна гэж бодож байгаа. Энэ мэтийн асуудлууд байнга байдаг учраас сангийн яамнаас хянасан төсвийг баталж өгнө үү.
Урсгал зардлыг бууруулах, шатахуун бага зарцуулдаг машин хэрэглэ гэж аудитын газраас зөвлөмж ирсэн учраас шатахуун бага зарцуулдаг 2 машины төсвийг аймгийн ЗДТГ-ын төсөв дээр нэмж баталж өгнө үү.
С.Цогтоо-аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч: Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд ИТХ-ын 2014-2016 оны Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт үр дүнг танилцуулахад Тэргүүлэгчдээс одоо ИТХ-ын ажлын албатай холбоотой санал, хүсэлт байна уу гэхэд “надад ганцхан хүсэлт байна” гэж хэлсэн. Аймгийн ИТХ-ын төсөв 54,9 хувиар хасагдсан. 2012 онд манай ажлын алба 7 орон тоотой байсан. Энэ жил 13 орон тоотой ажиллаж байгаа. Ирэх 2015 онд энэ орон тоогоор нь баталж өгөхийг та бүхнээс гуйж байна.
Ч.Ням-Очир-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Хуучин хүүхдийн цэцэрлэг мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гараад хаагдсан байгаа. Одоо Хатгал тосгон хүүхдийн цэцэрлэггүй байгаа. Тийм учраас Хатгал тосгоны 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын дутуу санхүүжилтийг дэмжиж өгнө үү.
Ж.Ганзориг-Төмөрбулаг сумын Засаг дарга: манай аймгийн ямаан сүргийн ноолуурын гарц, чанар сайн байдаг. Ноолуурын цаана ямааны асуудал байдаг учраас эрчим омгийн ямааг үүлдэр болгох тал дээр анхаарч төсөв тусгаж өгнө үү.
Н.Болд-Эрдэнэ-Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны дарга: Байгаль хамгаалах сангийн хөрөнгийг зарцуулах журам байдаг. Энэ журмын дагуу нэгдүгээр гарын үсгийг хэн зурдаг юм бэ?
Г.Сувд-аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга: Байгаль хамгаалах сангийн хөрөнгийг зарцуулахад тэр зурна гэж хуульчилаагүй. Аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн байгаль орчны газрын дарга, нягтлан бодогч нар зурж байгаа. Суманд сумын ЗДТГ-ын дарга, нягтлан бодогч нар зурдаг.
Түмэнбаяр-Цагаан-Уул сумын Засаг дарга: НҮБХС-ийн зорилтод бус 12 сумын сургууль цэцэрлэгийн байрыг цэвэр бохирт холбох гэж үндсэн чиглэлд тусгагдсан. Хашилт дотор 11 сумын нэр байна. Үлдсэн 1 сумын нэр нь Цагаан-Уул сум байгаа шүү. Үүнийг оруулж өгөөрэй.
Аудитын дүгнэлтэд хасах саналтай Цагаан-Уул сумын сум дундын эмэлэгийн их засварын ажил байгаа. Улсын төсвийн хөрөнгөөр 300 сая гаруй төгрөгөөр хийхээр зураг төсөв нь хийгдсэн. Энэ жил ОНХСХ-өөр хийхэд дахиж зураг төсөв хийлгэнэ гэвэл 10 гаруй сая төгрөг зарцуулах учраас хуучин зураг төсвөөр хийхээр баталж өгнө үү.
Орон нутгийн төсвийн төлөвлөгөө дээр ан амьтан барих зөвшөөрлийн хураамж гэж 3,840,000 төгрөг төлөвлөсөн байна. Манай суманд ан амьтан барих нөөц, боломж байхгүй. Үүнийг эргэж хараач гэсэн саналтай байна.
Х.Ган-Очир- аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга: Цагаан-Уул сумын хүн эмнэлэгийн барилгын их засварын ажлын зураг төсөв хийгдсэн. Тэр зураг төсвөөрөө хийнэ.
Б.Болд-аймгийн ХААА-ы дарга: Байгууллагынхаа орон тооны асуудлаар хүсэлт тавих гэсэн юм. 2015 оны ХАА-ы талаар нилээд шинэчлэл хийе гэсэн зорилтыг дэвшүүлж байгаа. Аймгийн ХААА жилд 1 тэрбум гаруй төгрөгний хэмнэлт гаргаж байгаа. Аймгийн Засаг даргын захирамжаар 6 орон тоо батлагдсан. Энэ батлагдсан 6 орон тоог хэвээр нь баталж өгөөч ээ гэсэн саналтай байна. Сангийн яамнаас баталсан цалингийн сангаар 4 орон тоотой байгаа. Төлөөлөгч та бүхэнд тараасан материал дээр 4 орон тоо байгаа. Цалингийн асуудлыг дотооддоо зохицуулах бүрэн боломжтой.
В.Баяраа-аймгийн Татварын хэлтсийн дарга: Татварын орлогыг нэмээд байна. Татвар төлөгчдийн эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Энэ нэмсэн байдлаар баталвал төсөв тасрах эрсдэл үүсэхвий. Манайд орж байгаа бүх орлого тодорхой хэмжээгээр тасарч байна.
Бизнес эрхэлж байгаа хүмүүстээ уриалга хэлмээр байна. Татварын орлого, нягтлан бодох бүртгэлээ үнэн зөв гаргах шаардлагатай байна.
Мөнхөө-Тосонцэнгэл сумын Засаг дарга: Тосонцэнгэл сумын өрхийн эрүүл мэндийн төвийн цэвэр бохир усны асуудал хүнд байна. Сумын ОНХСХ-өөр хийх гэхээр хүрэхгүй байна. Аймгийн Засаг даргад энэ тухайгаа танилцуулсан. Зураг төсөв хийлгэх 22 сая төгрөгийг баталж өгөхийг төлөөлөгч та бүхнээс хүсч байна.
Доржпүрэв-Баянзүрх сумын ИТХ-ын дарга: Төлөөлөгчид болон урилгаар оролцож байгаа хүмүүсээс гарсан саналуудыг санал хураалт явуулж шийдвэрлэмээр байна. Бүх сумд нэгдсэн халаалтад холбогдмоор байна.
Баянзүрх сумын спортын асуудлыг шийдээд өгөөч төсөвт өртөг нь 130 сая төгрөг дээр санал хураагаад өгөөч. Зураг төсөв нь хийгдсэн байгаа.
Батжаргал-Түнэл сумын Засаг дарга: Түнэл сумын эрүүл мэндийн төв хүнд байдалтай байгаа. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарч хаасан. Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлд тусгагдсангүй. Аймгийн Засаг дарга нөөц хөрөнгөөсөө 4 сая төгрөг өгч 2 гэр авсан. Эрүүл мэндийн төв дээр анхаарлаа хандуулж өгнө үү. Хувийн хэвшлийн байгууллага эмнэлэг бариад өгчихвөл концессын гэрээ байгуулаад санхүүжилтийг нь шийдвэрлүүлье.
П.Ариунсан-Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга: Чичингийн замаар явах боломжгүй болсон. Аймгийн Засаг даргад талархал илэрхийлье. Өнгөрсөн жил Засаг даргын нөөц хөрөнгөнөөс өгсөн 10 сая төгрөгөөр үерийн ус зайлуулах хоолойнуудыг хийгээд зам дагуу 22 км шуудуугаа татсан байгаа. Одоо хучилтыг нь хийхэд бэлэн байна. Зураг төсөв хийгдэж байгаа. Үүнийг та бүхэн дэмжиж өгнө үү. Бүх зардлыг аймгаас шийдвэрлүүлье гэж байгаа юм биш шүү. Хагасыг нь сумын ОНХСХ-өөр шийдвэрлэнэ.
Эрдэнэбулган сум руу хуваарилагддаг модны хэмжээ жил бүр өсч байна.
Сумаас гадагш гаргах эрхийг нь зөвхөн 10 хувь өгч байгаа нь орлогоо бүрдүүлж чадахгүй байдалд хүрч байна. Үлдсэн 90 хувийг сумандаа борлуулна гэхээр авахгүй шүү дээ. Аймгийн Байгаль орчны газраас зохиомол хомсдол үүсгэж байна. Ингэж зохиомол хомсдол үүсгэхээр модны үнэ нэмэгдэж байгаа. Үүн дээр хяналт тавьмаар байна.
Сумын ИТХ-ын төсөв хасагдаж байгаад харамсаж байна.
Суманд зохицуулж болдог нэг орлого байсан. Энэ бол газрын дуудлага худалдааны мөнгө байсан. Төсвийн тухай хуулийн 23.1-ийг үндэслээд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор суманд зохион байгуулагдсан газрын дуудлага худалдааны мөнгийг аймагт төвлөрүүлж авдаг болсон. Ингэж сумын орлогыг аймагт төвлөрүүлдгийг эсэргүүцэж байна.
М.Очирхуяг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч: Горимын санал байна. Манай сумдын дарга нар хуулиа унш. Төсвийн тухай хуулинд ОНХСХ-ийн 40 хувийг аймагт, 60 хувийг сумдад хуваарилж байгаа. Тэр 60 хувийн хөрөнгөөр сумандаа багийн иргэдээрээ хэлэлцүүлээд эрэмбэлээд зарцуулна. Аймагт үлдсэн 40 хувийг урт болон дунд хугацааны хөтөлбөрт тусгагдсан бодлогын ажлуудыг иргэдээр хэлэлцүүлж эрэмбэлүүлж хийнэ. Түүнээс биш аймагт эрэмбэлэгдээгүй сумандаа эрэмбэлсэн ажлуудыг аймгийн ОНХСХ-өөр хийхийг дэмжиж өг гэж болохгүй. Мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд, санхүүгийн боломжийнхоо хүрээнд ярилцаж шийдвэрлэх ёстой.
Эрдэнэбаяр-Галт сумын Засаг дарга: Замын сангийн хөрөнгөөр Галт сумын Морин байдсын даваа бол аймгийн авто замын мастер төлөвлөгөөнд орсон байдаг. Энэ давааг засварлахад 50 орчим сая төгрөгний зураг төсөвтэй байгаа. Үүнийг дэмжиж өгнө үү.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох ногдол ашгийг аймгийн орлого тал дээр 50 сая төгрөг тавиад зарлага тал дээр нь аймгийн ИТХ-ын цалингийн сан дээр тавих саналтай байна.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид та бүхэн ажлын аппартынхаа стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломж нөхцлийг нь бүрдүүлээд цалингийн санг нь батлах хэрэгтэй. Үүн дээр санал хураалт явуулъя.
Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагааг сайжруулах талаар аймгийн ИТХ нилээд анхаарч ажиллаж байгаа. Өнгөрсөн жил анх удаа аймагт ногдол ашиг 100 сая төгрөг төлсөн. Хөвсгөл Дулаан компанийн ТУЗ-өөс 50 сая төгрөгийг ногдол ашиг болгон төвлөрүүлэх боломжтой гэсэн.
Орон нутгийн өмчит компанийн орлогоос 50 сая төгрөг орлого тал дээр авч зарлага тал дээр аймгийн ИТХ-ын цалингийн сан дээр тавих гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс 18 төлөөлөгч дэмжиж 13 төлөөлөгч татгалзсан тул олонхийн саналаар дэмжигдсэнгүй.
Шинэ-Идэр сумын 2 дугаар багийг эрчим хүчний нэгдсэн системд холбох-211 сая төгрөг
Хуралдаан даргалагч: Энэ асуудлыг анх орон нутгийн давсан орлогоос санхүүжүүлээд дараа нь ОНХСХ-өөр дуусгах гэж байгаа нь болохгүй. Энэ асуудал дээр санал өгсөн сум байна уу? Шинэ-Идэр сумын 2 дугаар баг руу явж байгаа эрчим хүч 23 км байсныг 26 км болгоод өөрийнхөө хувийн жуулчны бааз руу явуулсан.
Л.Цэрэнжав-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Би энэ эрчим хүчээс өөрийнхөө амралтын газарт татахгүй. Энэ ажил бол аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажил. Ганцхан миний асуудал биш.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Должинсорогдог төлөөлөгчөө Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн төв дээр хэдэн айл байдаг юм бэ?
Должинсорогдог-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Одоо нэг ч айл байхгүй.
Шинэ-Идэр сумын 2 дугаар багийг цахилгаан эрчим хүчний нэгдсэн системд холбох-211 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь
Хуралдаанд оролцсон 31 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч дэмжиж 13 төлөөлөгч татгалзаж олонхийн саналаар дэмжиж шийдвэрлэв.
Хатгал тосгоны 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын дуусгалт-488 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 25 төлөөлөгчийн саналаар дэмжиж шийдвэрлэв.
Мөрөн сумын 5, 6 багийн хоородох хатуу хучилттай авто замын ажлын дуусгалт 83,362,500 төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаан оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 23 төлөөлөгчийн саналаар дэмжиж шийдвэрлэв.
Мөрөн сумын 7, 13 дугаар багийн авто замыг 2 дугаар гудамжны урдуур хатуу хучилттай авто замын холболт-267 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 22 төлөөлөгчийн саналаар дэмжиж шийдвэрлэв.
Цагаан-Уул хүн эмнэлэгийн их засварын ажил-100 сая төгрөгийг эмнэлгийн засварын ажил-100 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 18 төлөөлөгчийн саналаар дэмжиж шийдвэрлэв.
Хөлбөмбөгийн талбайн гэрэлтүүлэгээс бусад бусад ус зайлуулах хоолой, гүйлтийн замын дуусгалтын ажил-188 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 24 төлөөлөгчийн саналаар дэмжиж шийдвэрлэв.
Мөрөн сумын өндөр хүчин чадалтай хяналтын камерын дуусгалтын ажил-31 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 35 төлөөлөгчийн саналаар дэмжиж шийдвэрлэв.
Хуралдааныг 23 цаг хүртэл сунгав.
Шинээр эхлэх хөрөнгө оруулалт:
Мөрөн сумын шинэ суурьшлын бүсийн цахилгаан эрчим хүчний хангамжийг бий болгох \Хөх толгой\-Төсөвт өртөг нь 600 сая төгрөг, 2015 онд санхүүжих дүн-200 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 18 төлөөлөгчийн саналаар дэмжиж шийдвэрлэв.
Аймгийн баяр наадмын талбайн шинэчлэл өргөтгөл-нийт төсөвт өртөг 1,460,000,000 төгрөгнөөс 2015 онд санхүүжигдэх дүн-200,000,000 төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 21 төлөөлөгчийн саналаар дэмжиж шийдвэрлэв.
Орон нутгийн брэнд бүтээгдэхүүн борлуулах сүлжээ цэгүүд бий болгох- 100 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 24 төлөөлөгчийн саналаар дэмжиж шийдвэрлэв.
Нийтийн орон сууцны байрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайн тохижил, гэрэлтүүлэг-100 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 24 төлөөлөгчийн саналаар дэмжиж шийдвэрлэв.
М.Ганболд-аймгийн ИТХ-төлөөлөгч: Иргэдийн саналыг авч гарч ирсэн төлөөлөгчид бодох хэрэгтэй шүү. Түнэл сум хүн эмнэлэггүй байхад хэдэн байрны гадаа цемент цутгахад 200 сая төгрөг баталж байгаа нь буруу шүү.
М.Очирхуяг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч: Түнэл сумын улсын төсвийн хөрөнгөөр барина.
М.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Эмнэлгийг баригдтал хэвтэн эмчлүүлэгчдийн байрны засварын ажлыг хийх зардал батлах хэрэгтэй шүү дээ. Нэгдсэн эмнэлгийн гадаа 2 жилийн өмнө талбай цутгасан боловч эргээд хуулаад авчихсан. Ингэж төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж болохгүй. Хэвлэл мэдээллийнхэн харж байгаа байх. Бүх асуудлыг хайрцаглаад оруулдаг
НҮБХС-ийн зорилтот бус 12 сумын сургууль, цэцэрлэгийн байрыг цэвэр хүйтэн усанд холбох, дотуур “00” бий болгох асуудлыг ээлж дараатай шийдвэрлэх \Хатгал тосгон\-61 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 25 төлөөлөгчийн саналаар дэмжиж шийдвэрлэв.
Аймгийн баяр наадмын зардал-10 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 35 төлөөлөгчийн саналаар дэмжиж шийдвэрлэв.
Хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд үйлчлэх автобустай болох-60 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 20 төлөөлөгчийн саналаар дэмжиж шийдвэрлэв.
М.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Зун хүүхдийн автобус авсан. Одоо сургуулийн хүүхэд зөөж байгаа. Тэр автобусны жолоочийн цалинг өгөөгүй байгаа. МАН-ынхны хийж, баталж байгаа асуудлууд бол гэрэлтүүлэг, автобус, зам талбай барих гэсэн ажлууд байна. Энэ бол цаагуураа нэг бизнес шүү дээ. Ард иргэд рүүгээ хандсан хэрэгтэй ажлуудыг дэмжихгүй байна. Манай намынхны дэмжих ажил нэг ч байхгүй байна. Бүх асуудлыг хайрцаглаад, багцлаад оруулж ирж байгаа нь буруу.
Т.Болдбаатар: Төлөөлөгч нар намын эрх ашгийг бодоод, сонгогдсон тойрог, иргэдийнхээ эрх ашгийг бодохгүй байгаа нь буруу.
Хөтөлбөр, төсөл арга хэмжээний зардал-90,000,000 төгрөг
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Ямар хөтөобөр, төсөл арга хэмжээг санхүүжүүлэх гэж байгаа юм бэ?
А.Эрдэнэбаатар-аймгийн Засаг дарга: Аймгийн ИТХ-аас баталсан нийт 18 хөтөлбөр байдаг. Энэ 18 хөтөлбөр нь санхүүжилт, төсөв байхгүй хэрэгжүүлэх, үр дүн гаргах боломжгүй тунхагийн шинж чанартай байна.
Өнгөрсөн жил төсөл хөтөлбөр арга хэмжээний зардал гэж 50 сая төгрөг баталж өгсөн. Энэ хөрөнгөөр багшийн ур чадварыг дэмжих, багшийн бүтээлийг дэмжих, үнэлэх асуудалд санхүүжигдэж байгаа. Нэг хичээлийн жилд 100 сая төгрөг гэж тооцож 50 сая төгрөгөөр нь Оюунлаг Хөвсгөл хөтөлбөрд зарцуудна. 30 сая төгрөгөөр эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдлээс хамгаалах хөтөлбөр, 10 сая төгрөгөөр хүнсний аюулгүй байдлыг хангах дэд хөтөлбөрийг санхүүжүүлнэ.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Хөтөлбөрүүдийн нэрийг нь бичих хэрэгтэй.
Өнгөрсөн жил Оюунлаг Хөвсгөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд 90 сая төгрөг баталж өгсөн. Үүнийхээ зарцуулалт тайланг Тэргүүлэгчдэд танилцуулах хэрэгтэй.
Хөтөлбөр, төсөл арга хэмжээний зардал-90,000,000 төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 20 төлөөлөгчийн саналаар дэмжиж шийдвэрлэв.
Б.Эрэнэнаран-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Шинэ-Идэр сумын 2 дугаар багийг эрчим хүний нэгдсэн системд холбох ажлыг дуусгах-211 сая төгрөгийг дахин санал хураалт явуулж өгнө үү.
Г.Оюунгэрэл-аймгийн Аудитын газрын даррга: Энэ оны төсөв хууль зөрчиж батлагдлаа. 2014 оны ОНХСХ-өөр аудит хийхэд 2 тэрбум 30 гаруй сая төгрөгний зөрчилтэй байна гэж улсын хэмжээнд хамгийн их зөрчилтэй 5 аймгийн тоонд орж аймгийн Засаг дарга, аймгийн тэргүүлэх аудитортойгоо УИХ-ын Төсвийн байнгын хороонд дуудагдсан. Тэнд би та бүхнийг зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа юм гэж бодоод дуугүй байсан. Түүнээс биш бүх зөрчлүүдийг нотох баримттай нь хэлж төсвийг нь хасуулах боломж байсан.
Би энэ удаа та бүхнийг зөрчлөө арилгаараа гэж удаа дараа аймгийн Засаг даргад албан тоот хүргүүлсэн. Гэтэл аудитын байлууллага зөвлөж байхад хууль зөрчиж баталж байна. 2015 оны төсөвт 2 дугаар сараас эхэлж аудит хийгдэнэ. Аудитын дүгнэлтдээ энэ саналуудыг тусгана шүү. Дараа нь та бүхэн хөрөнгө оруулалтаас хасууллаа гэж хэлэх эрхгүй шүү. Аймгийн Засаг дарга Төсвийн тухай хууль зөрчсөн бол огцрох хүртлээ арга хэмжээ авч болно шүү.
Т.Болдбаатр-аймгийн ИТХ-ын дарга: аймгийн Засаг дарга мэргэждийн байгууллагын дүгнэлтийг хүлээж авч ажил хэрэг болгох тал дээр анхаарах хэрэгтэй.
Б.Мянганбаяр-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Зарчмын санал хэлье. Төсвөө багцаар нь оруулж ирсэн саналаар нь баталъя гэсэн санал оруулж байна. Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар маш олон санал хэллээ. Ингэж баталвал сумдын дарга нарын хэлсэн саналууд үр дүнгүй юм байна.
А.Эрдэнэбаатар-аймгийн Засаг дарга: Аймгийн Засаг дарга Эрдэнэбаатар гэж хүн хууль мэдэхгүй, хууль зөрчөөд дураараа яваад байна гэсэн ойлголт байна уу? эсвэл гэмт хэрэгтэн Хөвсгөл аймгийн хөрөнгө оруулалтад халдаад байгаа юм шиг л хандаад байх юм. Би хууль зөрчиж өөрийгөө эрсдэлд оруулахыг бодохгүй. Аудит дүгнэлтээ гаргаж, Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн. Аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Хэрэгжилтээ эргэж тайлагнана. Тэр тайланд аудит ямар дүгнэлт гаргахыг мэдэхгүй байна. Ажил хийхэд хүндрэлтэй байгаа. Би өмнө аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсныхаа төлөө улс төрийн зорилгоор 16 дахь удаагаа шалгуулж байна. Халамж үйлчилгээний хэлтсийн 2011 оны санхүүгийн баримтад дахиад аудит хийж байгаа юм байна лээ. Би танаас тайлбар авахыг хүсч байна. Аймгийн Засаг даргад нэр дэвшинэ гэхэд ЗГХЭГ-аас нэг референт ирээд санхүүгийн баримтууд аваад явсан. Энэ нь цаагуураа намайг ямар нэгэн асуудалд холбогдуулж авилгатай тэмцэх газарт өгөх улс төрийн бодлого байна. Яагаад энэ асуудал гарсан бэ гэвэл М.Ганболдыг аймгийн Засаг даргын орлогчоор томилоогүй. Ерөнхий сайд надад М.Ганболдыг аймгийн Засаг даргын орлогчоор томилох санал тавьсан. Би 2 орлогчтой байхыг хүсч байна. 2 дахь орлогчоороо М.Ганболдыг томилъё гэж зөвшөөрсөн. Гэтэл Ерөнхий сайд 1 орлогчтой бай, 2 орлогчтой байж болохгүй гэж хэлсэн. Олонхын бүлгийн ахлагч, ялсан намын хүн аймгийн Засаг даргын орлогч байхад түүнийг би чөлөөлөөд цөөнхийн бүлгийн ахлагчийг аймгийн Засаг даргын орлогчоор томилох нь улс төрийн зарчимд нийцэхгүй байна гэж хэлсэн. Үүнээс эхлээд асуудал хүндэрч эхэлсэн. Тийм учраас намайг ямар нэгэн асуудалд холбох зорилго байгаа. Ямар нэгэн дүгнэлт аймгийн аудитын газраас гаргаж Цэрэнчимэг гэдэг референтэд явуулах ёстой. Тэр дүгнэлтийг Засгийн газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газраас дүгналт гарна. Ажил хийхэд хүндрэл байгаа. Би өөрөө Засаг даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж болно. Гэхдээ юм учиртай. Би мэдсээр байж өөрийгөө эрсдэлд оруулахгүй. Энэ төсвийг хуваарилахдаа бүх хууль тогтоомжийг судалж байж боловсруулсан. Түүнээс биш бүгдийг хууль зөрчиж өөрийн дураар боловсруулаагүй. Энэ жилийн төсөвтөө багтааж шаардлагатай гэсэн асуудлуудыг оруулж байна.
Г.Оюунгэрэл-аймгийн Аудитын газрын дарга: Халамжийн сангийн 2011,2012, 2013, 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд манай байгууллага гүйцэтгэлийн аудит хийж байгаа. Аймгийн ИТХ-аас гүйцэтгэлийн аудит хийх захиалгыг өгсөн. Би энэ хяналт шалгалтыг хэн нэгний дохио, зангаагаар хийдэг хүн биш.
М.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: аймаг орон нутгийн төсвийг хамгийн шаардлагатай хэрэгцээтэй зүйлд зарцуулах гэж хуралдаж байгаа. Түүнээс биш МАН-ын хэдэн төлөөлөгчийн тойрогт хуваарилах төсвийг батлах гэж ирээгүй шүү дээ. Аймаг орон нутгийн нийтлэг эрх ашгийг хангаж ажиллах, төсөв хуваарилах ёстой. та нар төсвөө хайрцаглаад олонхоороо гар өргөж батлаад байж болохгүй. Бид нарт боломж олгох, санал гаргах, гаргасан санал дээрээ санал хураалгах боломж өгөхгүй байна. Эрдэнэбаатар Засаг дарга аймаг орон нутгийн хүндрэлтэй байгаа асуудлуудыг мэдэж байгаа. Гэтэл байрны гадаа 300 сая төгрөгөөр цемент цутгах, Хатгал тосгон, Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн асуудлыг жил бүр төсөв нэмж батлаад байж болохгүй.
Аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх арга хэмжээний жагсаалт
Цусны хурилтуур-71 сая төгрөг
Г.Сувд-Аудитын байгууллагаас Төмөрбулаг сумын халуун усны барилгын талаар аудитын дүгнэлт гарч зөвлөмж ирүүлсэн. Энэ зөвлөмжийн дагуу хасч байгаа. Төмөрбулаг суманд халуун усны барилга баригдаад ашиглалтанд ороогүй байгаа. Тийм учраас аймгийн Эрүүлмэндийн газраас цусны хурилтуур шаардлагатай байна гэсэн саналын дагуу цусны хурилтуур-71 сая төгрөг,
Мөн аймаг, сумдын ЗДТГ-ыг цахимжуулах, интернетийн хурдыг нэмэгдүүлэх-36 сая төгрөгийг хасч газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах зардлын үлдэгдэл санхүүжилт-15 сая төгрөгийг шийдвэрлүүлэхээр танилцуулж байна.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын санхүүжилтийг аймгийн давсан орлогоос баталсан. Ингэж болохгүй.
О.Цэнд-Аюуш-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Аймаг орон нутгийн ажил иймэрхүү байдалтай явж болохгүй. Өнөөдөр төсөв баталж байхад аймгийн баяр наадмын талбайн шинэчлэл, өргөтгөлд 1,4 тэрбум төгрөг баталж байна. Өмнө нь баяр наадмаа хийгээд болоод байсан шүү дээ. Ийм их мөнгө хэрэггүй зүйлд баталж байхаар сумдын нэн тулгамдсан зайлшгүй шийдэрлэх асуудлууд байна. Тэр ажлуудыг санхүүжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр малчны амьдрал сайн байна, сайхан байна гээд яриад байна. Үнэндээ бол бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд хүн байна. Ноолуурын ханш өсөөд 70,000 80,000 мянган төгрөг болж байгаа боловч ажлын бакал 100,000 гаруй төгрөг болж байна.
Би манай сум танай сум гэж харахгүй. Аймаг орон нутгийн нийтлэг эрх ашгийн төлөө дэмжих асуудлыг дэмжинэ. Эвтэй байх хэрэгтэй шүү дээ. Бидний өвөг эцэг энэ сайхан эх орныг яаж бид нарт үлдээлээ. Бид нар яагаад ингээд талцаад хэрэлдээд сууж байдаг юм бэ? Аудитын газар та нарын хийсэн ажлыг дүгнээд дүгнэлтээ танилцуулж байна. Олон зөрчил дутагдал байна шүү дээ. Миний бие хөдөө орон нутгийн иргэдийн, малчдын төлөөлөл болж сонгогдсон хүний хувьд Хөвсгөл аймгийн хонин сүргийн чанарыг нь сайжруулах талаар санал оруулъя гэж бодож байсан боловч болъё.
Б.Бат-Эрдэнэ-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Түнэл сумын Засаг дарга Түнэл суманд үүсч буй хүндрэл бэрхшээлийг танилцуулсан. Орон нутгийн хөрөнгөөр санхүүжигдэх төсөл арга хэмжээний зардлаас Түнэл сумын хүн эмнэлгийг шинээр барих ажлыг эхлүүлэхэд-86 сая төгрөгийг батлахад санал хураалт явуулж өгөхийг хүсч байна.
Д.Батбаяр-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Төмөрбулаг сумын халуун усны асуудал хурлын тараасан материалд орсон байсан боловч хасагдаж байна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хоорондоо уялдахгүй байна. Өмнө барьсан халуун усны барилга 4х5 метрийн хэмжээтэй дүнзэн байшин байгаа. Усаа бойлуураар халаадаг. Аудын байгууллага юуг үндэслэж ийм дүгнэлт гаргасныг мэдэхгүй. Газар дээр нь очиж үзэх хэрэгтэй шүү дээ. Энэ асуудлыг миний бие сумынхаа бүх багийн ИНХ-аар хэлэлцүүлээд саналыг нь авч эрэмбэлсэн. Хууль журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлж өгсөн байхад хасч байгаад гомдолтой байна. Одоо Төмөрбулаг сум халуун усгүй байгаа.
Д.Пүрэвдорж: Бид нар хайрцгалсан асуудлууд дээр гар өргөж байгаа асуудал биш шүү дээ. Галт сумын Зүрх багт 1500 иргэдтэй, бага сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй баг байдаг. Энэ багт хөвдөг гүүрний хөрөнгийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт талаар аймгийн Засаг даргад хүсэлт тавихад шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. аймаг орон нутгийн төсөв эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа учраас гүүрний асуудлыг шийдвэрлүүлэхийг хойшлуулж намын бүлгээр ярилцсан асуудлуудыг дэмжиж байгаа. энэ бол нэг талдаа улс төрийн тоглоомын дүрэм шүү дээ.
Аймгийн Засаг дарга хэлэхдээ “Би 41 төлөөлөгчийнхөө асуудлыг МАН, АН гэж ялгаварлахгүй, ээлж дараатай шийдвэрлэнэ” гэж хэлсэн.
Б.Мөнхсайхан-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Хэлтэс, агентлагийн дарга нар худлаа ярихаа болих хэрэгтэй. Аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Сувд худлаа ярьж байна. Сангийн яаманд усны үнийн зөрүүг батлуулах гэж байхад манайх усны үнийн зөрүүгээ 8,92 мөнгөөр хийж явуулсан.
Должинсорогдог-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: сумдад маш олон хүндрэлтэй асуудлууд байгаа. багт цахилгаан, эрчим хүч хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ сумдад үүнээс илүү хэрэгтэй асуудлууд байна. Сумдаас сонгогдсон төлөөлөгчдийн саналыг санал хураалтад оруулж өгөх хэрэгтэй шүү дээ. Манай намын бүлгийнхэнд дэмжих санал байхгүй байна. Бүгдийг хайраглаад багцлаад олонхоороо баталчихаж байгаа учраас төсвөө багцаар нь батлах саналтай байна.
О.Баатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: өнөөдөр төлөөлөгч нар маань хуралдаа идэвхитэй ирж санал хүсэлт тавьлаа. Сумдын дарга нар ч гэсэн сумандаа тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж, санал хүсэлт гаргаж байна. Гэтэл эцэстээ МАН-ынхан төсвийг бүлэг дээрээ хуралдаад багцлаад оруулж ирж байна. Аймгийн Засаг дарга надад “танай намын төлөөлөгчдийн асуудлыг шийдвэрлэнэ” гэж хэлээгүй.
Би хэдийгээр цөөнхийн бүлгийн гишүүн сөрөг хүчин болж байгаа ч гэсэн аймаг орон нутгийнхаа нийтлэг эрх ашгийг хангахын төлөө ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Эрдэнэбаттай нилээд хэдэн сумаар явж ажилласан. Тэгэхэд Эрдэнэбат гишүүн сумдын бүх иргэд сонгогчид, сумдын удирдлагуудтай уулзаад танай суманд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж өгнө гэж хэлсэн. Зарим асуудлуудыг эхнээс ээлж дараатай шийдвэрлэж байгаа. Ямар нэгэн нам харгалзаж ялгаварлаж гадуурхаагүй.
2015 оны төсвийн төсөлд ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хороо хуралдаж дүгнэлт гаргаж хүргүүлсэн. Мөн аймгийн Аудитын газар санал, дүгнэлт гаргаж танилцуулсан боловч үр дүнгүй боллоо. Аймаг орон нутгийнхаа нийтлэг эрх ашгийн төлөө зайлшгүй хийгдэх ажлууд байгаа бол би ингэж эсэргүүцэхгүй. Манай намын бүлэг хуралдаанд оролцоод санал, дүгнэлт гаргах шаардлагагүй юм байна. Та нар олонхоороо хүч түрж бүгдийг нь батлах юм байна. Манай намын бүлэг суугаад ч ач холбогдолгүй учраас төсвөө багцаар нь баталъя.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: АН-ын бүлгийн төлөөлөгч нар зарчмын санал гаргаж байна. Төсвөө багцаар нь батлах юм уу?
Ч.Ганбаатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Цусны хурилтуурын 71 сая төгрөгийг Түнэл сумын хүн эмнэлэгийн барилгын ажлыг эхлүүлэх гэж батлах саналтай байна.
М.Очирхуяг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх хөрөнгө оруулалт гэдэг бол ОНХСХ-өөс өөр хөрөнгө оруулалт байгаа шүү. Энэ хөрөнгийг иргэдээр хэлэлцүүлж эрэмбэлүүлэхгүй хамгийн чухал ажлуудыг санхүүжүүлж болно. ОНХСХ-ийг иргэдээр хэлэлцүүлж эрэмбэлүүлдэг учраас эрэмбэлсэн ажлыг санхүүжүүлэхэд зарцуулах ёстой.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: ОНХСХ-ийг иргэдээр хэлэлцүүлж эрэмбэлүүлсэн бол Шинэ-Идэр сумын 2 дугаар багийг 200 сая гаруй төгрөгөөр эрчим хүчний нэгдсэн системд холбох ажил эрэмбэлэгдэхгүй. Түнэл сумын хүн эмнэлэгийн барилгын ажлыг эхлүүлэхэд 71 сая төгрөгийг батлавал болох юм уу?
Д.Батбаяр-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Төмөрбулаг сумын халуун усны барилгын өргөтгөл, Түнэл сумын хүн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэх гэж 2 тэнцүү хувааж батлъя.
Б.Бат-Эрдэнэ-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Халуун усны барилгаас илүү сумын төвд эмнэлэг байхгүй. Хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн үйлчилгээ авах боломжгүй байдалтай байгаа асуудал илүү чухал шүү. ИТХ-ын төсөв дээр 50 сая төгрөг нэмж батлах хэрэгтэй үүн дээр дахин санал хураалт явуулж өгнө үү.
А.Эрдэнэбаатар-аймгийн Засаг дарга: Нэгдсэн эмнэлэгт цусны хурилтуур байхгүй маш олон хүн нас барж байгаа.
Л.Дамдинсүрэн-аймгийн ЭМГ-ын дарга: Аймаг орон нутгийн хамгийн чухал асуудлыг хэлэлцэж байхад асуудлыг ингэж тал бүрээс нь ярилцах нь.
Ач холбогдлын хувьд цусны хурилтуур чухал шүү. Манай нэгдсэн эмнэлэг Улаанбаатар хотоос цусаа зөөж иргэддээ үйлчилж байгаа. Түнэл сумын хүн эмнэлэг чухал байгаа. Гэхдээ 70, 80,0 сая төгрөгөөр баригдахгүй.
Д.Батбаяр-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Төмөрбулаг сумын халуун усны барилгын асуудал бол хууль журмынхаа дагуу иргэдээр хэлэлцүүлээд, эрэмбэлэгдсан асуудал. Гэтэл аудитын дүгнэлт сөргөөр гараад хэрвээ баталвал аудит хийнэ гэхээр яаж батлах юм бэ? Хэн өөрийгөө эрсдэлд оруулахыг хүсэх юм бэ? Ер нь аудитыг ингэж дураараа хийж дураараа танилцуулж болдог юм уу?
Г.Оюунгэрэл-аймгийн Аудитын газрын дарга: Төмөрбулаг сумын халуун усны барилгын ажлыг Хөвсгөл хүрмэн ХХК-ийн нэр дээр Агар Эрдэнэс ХХК 2012 онд 30 сая төгрөгөөр гүйцэтгэсэн. 2013 онд би Төмөрбулаг суманд очиж ажиллахад хаалга цонх нь хагарсан ашиглалтад ороогүй байсан. Түүнд манай албан шаардлага өгсөн. энэ албан шаардлагын хариуг аймгийн Засаг дарга өгөөгүй. Энэ халуун усны барилгыг өргөтгөх, засварлахад сумын ОНХСХ-өөр шийдвэрлэх боломжтой. Мөн иргэдэд сум хөгжүүлэх сангийн хөрөнгө гэж хөнгөлттэй зээл олгодог. Энэ зээлээр шийдвэрлэх бүрэн боломжтой.
Болдбаатар даргаа би дахиж хэлье. Хууль зөрчиж байгаа асуудлыг Сангийн яам, УИХ-д саналаа хүргүүлнэ.
Л.Түмэн-Өлзий-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: усны хурилтуур бол аймгийн нийт иргэдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал хасах нь буруу. Харин сумын багт эрчим хүчний асуудал чухал уу эсвэл суманд хүн эмнэлгийн асуудал чухал уу гэдгийг бодох хэрэгтэй.
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: хэрвээ ингэж баглахгүй бол төлөөлөгч, урилгаар оролцож байгаа хүн бүхэн асуудлаа шийдвэрлүүлэх гэж санал тавьж 10 хоногт ч баталж чадахгүй. Тийм учраас МАН-ын бүлэг энэ асуудлыг олон хоног ярилцаж өчигдөр бүлгийн нэгдсэн хурал хийж нэгдсэн нэг байр суурьтай болсон. Харин өчигдрийн хуралд төлөөлөгч Цэнд-Аюуш ирээгүй учраас мэдээлэл муутай байна.
Би сумдын асуудлыг ойлгож байна. Түнэл суманд хүн эмнэлэг зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ 86,000,000 төгрөгөөр эмнэлэг барьж чадахгүй. Энэ хөрөнгө бол иргэдээр хэлэлцүүлж эрэмбэлэх шаардлагагүй. МАН-ын бүлэг хууль зөрчихгүй байдлыг онцгой анхаарч байна.
М.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Цусны хурилтуур хэрэгтэй. Гэхдээ уржигдар Тэргүүлэгчдийн хурал дээр энэ асуудал яригдаагүй, дэмжигдээгүй байхад гэнэт өнөөдөр энэ асуудлыг оруулъя гэж байна. Манай аймагт цусны том төсөл хэрэгжиж Герман улсаас маш их хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж ирэх гэж байгаа. Хуучин хурилтуур нь ажиллаж байгаа. Хурилтуур ирнэ. Энэ хэний бизнес вэ? Үүнийг гайхаж байна. Үүний оронд Түнэл сумын хүн эмнэлгийг засварлах хөрөнгийг дэмжиж болохгүй юм уу?
М.Очирхуяг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Төмөрбулаг сум халуун усгүй байгаа нь иргэдийн буруу биш. Халуун усыг муу барьсан компанитай нь хариуцлага тооцох хэрэгтэй. Түнэл сумын хүн эмнэлгийн барилгын ажил, Төмөрбулаг суманд халуун ус барих ажил дээр хувааж тавих саналтай байна.
М.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: 2 жилийн өмнө шинэ баригдсан халуун усыг засвар хийгээд ажиллуулж болдоггүй юм уу?
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Энэ 2 ажил дээр 43 сая, 43 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр санал хураалт явуулж өгнө үү.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Төмөрбулаг сумын халуун усны барилгын ажил-43 сая төгрөг, Түнэл сумын хүн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхэд-43 сая төгрөгийг тусгахыг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчдөөс дэмжсэн 35 төлөөлөгчийн саналаар дэмжиж шийдвэрлэв.
Замын сангийн хөрөнгөөр хийгдэх зам засвар, арчлалт, арга хэмжээний жагсаалт
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Замын сангийн нөөц хөрөнгө 50 сая төгрөг байна. Үүний зарцуулалтыг Тэргүүлэгчдэд тайлагнаж байх хэрэгтэй.
Сумдаас зарчмын санал гаргаад байгаа.
А.Эрдэнэбаатар-аймгийн Засаг дарга: Замын сангийн хөрөнгийг эрэмбэлдэггүй учраас төлөөлөгчид болон сумдын дарга нарын тавьсан саналыг хэлэлцэх боломжтой. Цагаан-Үүр сумын Дөрөлжийн давааны зам засварт 80 сая төгрөг тусгагдсан. Эрдэнэбулган сумын Чичингийн давааны зам засварт өнгөрсөн жил 10 сая төгрөгний дэмжлэг үзүүлсэн. Чичингийн давааг засах зайлшгүй шаардлагатай байгаа. тийм учраас Дөрөлжийн даваа, Чичингийн давааны зам засварт 80 сая төгрөгийг хувааж өгье.
Д.Пүрэвдорж-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Манай Галт суманд 2 давааг засахад 30, 30 сая төгрөг шийдвэрлэж өгнө үү. Зураг төсөв нь хийгдсэн байгаа.
Доржпүрэв-Баянзүрх сумын ИТХ-ын дарга: Баянзүрх сумын Бошлой хадны ёроолд 6 ястны урлаг соёлын наадам хийнэ гэж аймгийн Засаг даргын захирамж гарсан. Бошлой хаданд очиход “Хөх боом” гэдэг боом байгаа. Тэр боомын зам эвдэрч аваар осол маш их гардаг. Тэр замыг засахад 30 сая төгрөг шийдвэрлэж өгнө үү.
С.Батсуурь-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Би аймгийн ИТХ-ын хуралдаанд 8 удаа оролцож байгаа. 8 удаа оролцохдоо 6 удаа Цагаан-Үүр сумын Дөрөлжийн давааны асуудлыг ярьж байгаа. Дөрөлжийн даваанд түргэн тусламжийн машин 1 цаг явдаг. Давааны зам хаагдсан байгаа учраас энэ давааг засахад 60 сая төгрөгийг шийдвэрлэж өгнө үү.
Ч.Ням-Очир-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: аймгийн ОНХСХ, сумын ОНХСХ гэж байгаа. Мөрөн сумын төвд авто зам тавихдаа Мөрөн сумын хөрөнгөөр шийдвэрлэж, аймгийн замын сангийн хөрөнгөөр хөдөө орон нутгийн замаа засч байх бодлоготой байж болдоггүй юм уу?
М.Энхдалай-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Улаан-Уул сум руу явахад Өлийн даваа, Тоомын даваа гэсэн 2 том даваагаар давж Дархадын хотгорт очдог. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал хөгжиж дархадууд, цаатангуудыг үзэхээр аялал жуулчлал ихэсч байгаа. Тийм учраас Өлийн давааны зам засварт 90 сая төгрөгийг шийдвэрлэж өгнө үү.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Өнгөрсөн жил Өлийн даваанд 84 сая төгрөг баталсан боловч ямар ч ажил хийгээгүй.
М.Энхдалай-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Өнгөрсөн жил Тоомын давааг зассан. Тоомын даваа, Өлийн даваа 2 чинь 2 өөр даваа байгаа.
М.Пүрэвсүрэн-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Замын сангийн хөрөнгөөр хөдөө орон нутгийн замаа засъя.
М.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Хөдөө орон нутгийн замын хүндрэлээс болж эмнэлгийн үйлчилгээ хүрч чадахгүй байдалд хүрдэг. Тийм учраас Мөрөн сумын 7 дугаар багт тавих замын 263 сая төгрөгийг хөдөө орон нутгийн зам давааг засахад хувааж тавьж болохгүй юм уу?
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Ирэх жил Дархадын хурд наадам болох гэж байгаа учраас Өлийн давааны зам засварын ажлыг дэмжих нь зөв. Сумдын төлөөлөгч, ИТХ-ын дарга, Засаг дарга нарын тавьсан саналыг дэмжиж байна. Баянзүрх сумын Эмтийн зам засвар дээр 30 сая төгрөг шийдвэрлүүлэх саналтай байна.
Л.Батдэлгэр-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Мөрөн сумын төвд барих авто замын санхүүжилт-263 сая төгрөгийг задалж хөдөө орон нутгийн замыг засварлах ажилд тавих хэрэгтэй. …. газар луу явдаг ганц төмөр гүүртэй. Энэ гүүр унасан учраас үүнийг засварлахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр 30 сая төгрөгийг шийдвэрлэж өгнө үү.
Г.Энхболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Хөдөө орон нутгийнхаа төлөөлөгчдийг хүндэтгэх, санал, хүсэлтийг нь шийдвэрлэх, дэмжих хэрэгтэй.
Ц.Баттогтох-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Хөвсгөл аймгийн нийт иргэдийн 50, 60 хувь амьдардаг Мөрөн сумын 7 дугаар багийн 2 замыг хатуу хучилттай авто замыг холбох 263 сая төгрөгийг хуралд оруулж ирсэн саналаар нь баталж өгнө үү.
Л.Цэрэнжав-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Төмөрбулаг, Галт, Жаргалант, Шинэ-Идэр сум руу явдаг босоо тэнхлэгийн зам дагуу Цагаан бургасны давааны цаана 3 гүүр байдаг. Энэ 3 гүүрний 1 нь нурж унасан тул энэ гүүрний засварт 15 сая төгрөг шийдвэрлэж өгнө үү.
Б.Должинсорогдог-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Жаргалант сумын Ороохын давааны зам засварт-40 саяас 50 сая төгрөг шийдвэрлэж өгнө үү.
М.Очирхуяг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Хурлын даргаа төлөөлөгчдөөс ийм саналууд гарч байна. Үүнд: Галт сумын 2 давааны зам засварт 30, 30 сая төгрөг, Баянзүрх сумын Хөх боомын зам засварт 20 сая төгрөг, Цагаан-Үүр сумын Дөрөлжийн давааны зам засварт 80 сая төгрөг, Улаан-Уул сумын Өлийн давааны зам засварт-90 сая төгрөг, Эрдэнэбулган сумын Чичингийн давааны зам засварт-40 сая төгрөг, Цэцэрлэг сумын гүүрний засварт-30 сая төгрөг, Баянзүрх сумын Эмтийн зам засварт-30 сая төгрөг, Цагаан бургасны давааны гүүрний засварт-15 сая төгрөг, Жаргалант сумын Ороохын давааны зам засварт 40 сая төгрөг нийт 355 сая төгрөг болж байна.
Хуралдаан даргалагч: Төлөөлөгчдөөс гарсан саналыг нэг нэгээр нь санал хураалт явуулъя.
Цагаан-Үүр сумын Дөрөлжийн давааны зам засварт- 80 сая төгрөгийг батлахыг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 35 төлөөлөгч дэмжиж 100 хувийн саналаар батлав.
Эрдэнэбулган сумын Чичингийн давааны зам засварт- 40 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 35 төлөөлөгч дэмжиж 100 хувийн саналаар батлав.
Баянзүрх сумын Бошлой хадны Хөх боомын зам засварт-20 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 35 төлөөлөгч дэмжиж 100 хувийн саналаар батлав.
Галт сумын Зүрх багийн 2 давааны зам засварт 30, 30 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 35 төлөөлөгч дэмжиж 100 хувийн саналаар батлав.
Жаргалант сумын Ороохын давааны зам засварт- 40 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 35 төлөөлөгч дэмжиж 100 хувийн саналаар батлав.
Баянзүрх сумын Эмтийн зам засварт-30 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 35 төлөөлөгч дэмжиж 100 хувийн саналаар батлав.
Цагаан бургасны давааны гүүрний засварт-15 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 35 төлөөлөгч дэмжиж 100 хувийн саналаар батлав.
Ч.Ням-Очир-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Замын сангийн үлдэгдэл хөрөнгөөр Алаг-Эрдэнэ сумын 50-100-ын цэг зам тавих хөрөнгийг шийдвэрлүүлэх санал оруулж байна.
Улаан-Уул сумын Өлийн давааны зам засварт- 90 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 35 төлөөлөгч дэмжиж 100 хувийн саналаар батлав.
Цэцэрлэг сумын …. голын гүүрний засварт 30 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 35 төлөөлөгч дэмжиж 100 хувийн саналаар батлав.
Хуралдаан даргалагч: Хурлын ажлын албаны цалингийн санд дутагдаж буй 50 сая төгрөгийг оролгог талд нь орон нутгийн өмчит компанийн ногдол ашгаас авч, зарлага талд нь аймгийн ИТХ-ын цалингийн санд тусгуулахаар санал хураалт явуулаъя. Үүнийг дэмжиж өгөхийг төлөөлөгч та бүхнээс хичээнгүйлэн гуйж байна.
А.Эрдэнэбаатар-аймгийн Засаг дарга: аймгийн ИТХ-ын цалингийн санг тооцож үзсэн. Цалингийн санд 10 сая төгрөг дутаж байгаа. 2015 онд цалингийн санд Бөхсуурь даргын цалин 16 сая төгрөг үлдэнэ. Энэ 16 сая төгрөгөөр аймгийн ИТХ-ын ажлын албаны бүтэц орон тоогоо хэвээр ажиллуулах боломжтой.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Дахин санал хураалт явуулъя. Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 30 төлөөлөгчийн саналаар дэмжиж шийдвэрлэв.
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Тариалан сумын Тариатын давааны зам засварт-8,5 сая төгрөгийг шийдвэрлэх хэрэгтэй.
Тариалан сумын Тариатын давааны зам засварт-8,5 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 35 төлөөлөгч дэмжиж 100 хувийн саналаар батлав.
Замын сангийн нөөц хөрөнгө-50 сая төгрөг
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Замын сангийн нөөц хөрөнгийг аймгийн Засаг дарга зарцуулж, хэрэгжилт үр дүнг Тэргүүлэгчдэд тайлагнахыг даалгаж ажиллахыг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хуралт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 35 төлөөлөгч дэмжиж 100 хувийн саналаар батлав.
Байгаль орчныг нөхөн хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний чиглэлээр 2015 онд аймагт хийгдэх ажлууд
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Хийх ажлын жагсаалтад байгаа “Дөрвөн зүг найман зовхист төслийн хүрээнд Мөрөн суманд ойн зурвас байгуулах, усалгааны ауудлыг шийдвэрлэх ажил-37 сая төгрөгийг Ус-Чандмань ОНӨҮГ Мөрөн сумаас 4 тийш гардаг чиглэлд ногоон байгууламж барихад усалгааг хийх, иргэдийн зөөврийн усыг зөөх машин худалдан авъя гэсэн саналыг аймгийн ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны хуралд тавьж хорооны хурлаар дэмжигдсэн. Энэ задалд худаг барих зардал байхгүй.
Б.Мөнхсайхан-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Усалгааны асуудлыг шийдвэрлэх гэж заасан учраас усалгааны асуудлыг шийдвэрлэх төсвөөр нь зөөврийн усны машин худалдаж аваад усыг нь зөөж усалъя.
М.Очирхуяг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Би өмнө нь хэлж байсан. УИХ-ын төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Хэрвээ орон нутгийн өмч гэж байхгүй зөвхөн төрийн өмч байна гэвэл манай аймгийн орон нутгийн өмчит аж аху нэгжүүд бүгд шилжинэ. Тийм учраас орон нутгийн өмчит компаниуад ашиг орлого байгаа бол төлөөлөгчдийнхөө тавьж буй асуудлуудыг шийдвэрлэх боломж байгаа. Ижил төрилийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, ашиг орлогыг зөв зохистой зарцуулахыг Тэргүүлэгчдэд даалгавал яасан юм бэ?
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: “Хөвсгөл Дулаан”ОНӨХХК-аас ногдол ашиг 50 сая төгрөг гаргах боломжтой гэж байгаа шүү дээ.
А.Эрдэнэбаатар-аймгийн Засаг дарга: “Хөвсгөл Дулаан”ОНӨХХК-ийн ашиг 260 сая төгрөг байгаа. Үүнээс 100 сая төгрөгийг хуваарилъя. 50 сая төгрөгийг нь ИТХ-ын цалигийн санд, үлдсэн 50 сая төгрөгийг Буяннэмэх төлөөлөгчийн санал гаргасан ӨЭМТ-ийг дулаанд холбох
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Орон нутгийн өмчит компанин ногдол ашгаас нэмж 60 сая төгрөг авч Ус-Чандмань”ОНӨҮГ-т цэвэр усны зөөврийн машин авах-35 сая төгрөг, 9 дүгээр багийн ӨЭМТ-ийг цэвэр хүйтэн усанд холбох, дотуур “00” бий болгох-25 сая төгрөгийг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулъя.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 35 төлөөлөгч дэмжиж 100 хувийн саналаар батлав.
Хуралдаан даргалагч: Бусад асуудлыг багцаар нь батлах уу?
С.Батсуурь-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний талаар хийгдэх ажилд Дэлгэрмөрөн, Шишхэд, Хөвсгөл нуур, Эгийн голын тусгай зориулалтаар загас барих бүсийн менежментийн төлөвлөгөө боловсруулах биотехникийн арга хэмжээ авах гэсэн заалтад Эгийн голыг оруулах саналтай байна.
Хуралдаан даргалагч: Тогтоолын төслийг албажуулахдаа редакц хийж албажуулъя. Байгаль хамгаалах сангийн хөрөнгө нийт дүн-332,2 сая төгрөгийг дэмжингэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулъя.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 35 төлөөлөгч дэмжиж 100 хувийн саналаар батлав.
Төсвийн эрх захирагчийн хэрэгжүүлэх хөтөлбөр, хүрэх үр дүн
Хуралдаан даргалагч: Энэ зардлыг нийт дүнгээр нь батлахыг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулъя.
Б.Болд-аймгийн ХААА-ы дарга: Манай ХААА-ы орон тоог 6 хэвээр нь баталж өгнө үү.
Хуралдаан даргалагч: ХААА-ы 6 орон тоог батлахыг дэмжинэ гэсэн томъёоллоор санал хураалт явуулъя.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 35 төлөөлөгч дэмжиж 100 хувийн саналаар батлав.
Г.Оюунгэрэл-аймгийн Аудитын газрын дарга: Сангийн яамны хянасан тооноос орон тоог хэтрүүлж баталж болохгүй.
Б.Болд-Сангийн яам орон нутагтаа зохион байгуулж орон тоогоо нэмэгдүүлж болно гэсэн албан бичгийг ирүүлсэн.
Хуралдаан даргалагч: Редакцийн комисс тогтоолын төсөлд редакц хийж албажуулах хэрэгтэй.
Г.Сувд-аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга: Тогтоолын төслийг танилцуулав.
Хуралдаан даргалагч: Тогтоолын төсөлтэй холбоотой асуух асуулт гаргахыг мэдэгдэв.
Хуралдаанд оролцсон төлөөлөгчид болон урилгаар оролцсон хүмүүсээс асуух асуулт гаргаагүй тул асуултыг тасалж, санал дүгнэлт гаргахыг мэдэгдэв.
Хуралдаанд оролцсон төлөөлөгчид болон урилгаар оролцож байгаа хүмүүсээс санал, дүгнэлт гараагүй тул санал, дүгнэлтийг таслав.
Хуралдаан даргалагч: Тогтоолын төслийг редакц хийсэн байдлаар батлах санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 35 төлөөлөгчөөс дэмжсэн 35 төлөөлөгч дэмжиж 100 хувийн саналаар батлав.
Хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг хүртэл завсарлав.
Хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагт үргэлжлэв.
Хуралдаан даргалагч: Өчигдөр хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орсон учраас одоо аймгийн ИТХ-ын 2014-2016 оны Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт үр дүнгийн тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцье. Аймгийн ИТХ-ын стратеги төлөвлөгөөг дахин танилцуулах уу? .
Төлөөлөгчдөөс Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт үр дүнг дахиж танилцуулах шаардлагагүй гэв.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Тэгвэл өчигдөр сонссон гэдэг төлөөлөгчид гараа өргье. Төлөөлөгчвийн олонх сонссон гэж гар өргөв.
Тогтоолын төслийг дахин уншиж танилцуулая. Тогтоолын төслийг батлах эсэх нь төлөөлөгчид та бүгдийн эрхийн асуудал.
Л.Ганболд –аймгийн ИТХ-ын Нэг горимын санал бол аймгийн ИТХ-ын даргын тавьсан тайлан, одоо тавих аймгийн Засаг даргын үйл ажиллагааны тайлан хоёрыг хоёуланг нь тавиулаад дараа нь хурлын төлөөлөгчид, аймгийн ИТХ дахь намын бүлгүүд дүгнэлт гаргаж тогтоолын төслийг батлах эсэх асуудлыг хэлэлцье.
Т.Болдбаатар –аймгийн ИТХ-ын дарга: Хуулийн дагуу, хуралдааныхаа дэгийн дагуу явна. Тус тусдаа хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон учраас тус тусд хэлэлцэн шийдвэрлэнэ. Хамтад нь хэлэлцээд хамтад нь шийдвэр гаргана гэсэн ойлголт байхгүй. Т.Болдбаатар гэдэг хүнтэй холбоотой асуудлыг хөшөөд, ямарваа нэгэн байдлаар хуулийн гарц гаргаад унагаж өөр хүн больё гэж байгаа боломжгүй асуудал. Ингээд би аймгийн ИТХ-ын 2014-2016 оны Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн, цаашдын зорилтын тухай тогтоолын төслийг уншиж танилцуулая.
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Та миний гаргасан санал дээр санал хураалт явуулж өгнө үү.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Хууль бус, дэг зөрчсөн санал учраас санал хураалт яваалах боломжгүй.
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Аймгийн ИТХ-ын дарга бол аймгийн ИТХ, Тэргүүлэгчдын хурлыг даргалж удирдан зохион байгуулж явуулах үүрэгтй. ИТХ-ын дарга тайлангаа тавих үүрэгтэй гэж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд заасан. Тийм учраас хуулиа мөрдөх хэрэгтэй. Миний тавьсан санал дээр санал хураалт явуулж өгнө үү.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд энэ хоёр чинь хоёулаа орсон байгаа. Хурлын даргын илтгэл тайлан гэж байхгүй. Аймгийн ИТХ-ын стратеги төлөвлөгөөний хэрэгжилт түүний дагуу Тэргүүлэгчдийн хийсэн ажлыг би та бүхэнд тайлагнаж байгаа. Хуулийн заалтын С.Цогтоо тайлбарлаад өг.
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Аймгийн Засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөрбөрийн хэрэгжилт үр дүнг хэлэлцье.
С.Цогтоо-аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтыг та бүхэнд уншиж танилцуулья. 20 дугаар зүйлин 20.5-д Хурлын Тэргүүлэгчид үйл ажиллагаагаа тухайн хуралд жилд 1-ээс доошгүй удаа тайлагнана гэж заасан. Харин аймгийн Засаг дарга үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг батлуулж, тайлангаа тавьж үнэлэлт, дүгнэлт авна гэж байгаа. Үнэлэлт, дүгнэлт авна гэдэг нь заавал тогтоол гарна гэсэн үг. Харин Тэргүүлэгчдийн ажлыг эрчимжүүлэхийн тулд ажил хэргийн тогтоол гаргаж өгч болно. эсвэл хурлын тэмдэглэлээр үүрэг өгч болно.
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын 12 дугаар зүйлийн 12.2.5–д “хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсголыг хэлэлцүүлж, санал гаргана” гэж заасан. Тийм учраас санал хураалт явуулж өгнө үү.
С.Цогтоо-аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч: Л.Ганболд төлөөлөгчийн ярьж байгаа асуудал хурлын даргад хамаарахгүй. Энэ хэнд хамаарах вэ, хэлтсийн дарга, агентлагийн дарга нар бусад эрх бүхий субъектүүдэд хамаарна.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Дэлгэцэн дээр Хурлын стратеги төлөвлөгөөтэй холбоотой тогтоолын төслийг тавьж байна. Энэ тогтоолын төслийг та бүхэнд өчигдөр уншиж танилцуулсан байгаа. Тогтоолын төсөлтэй холбоотой асуух асуулт гаргахыг мэдэгдэв.
Тогтоолын төсөлтэй холбоотой асуух асуулт гараагүй тул асуултыг тасалж санал, дүгнэлт гаргахыг мэдэгдэв. Тогтоолын төсөлтэй холбоотой санал гаргахыг мэдэгдэв. Санал дүгнэлт гараагүй санал дүгнэлтийг таслав.
Хуралдаан даргалагч тогтоолын төслийг батлах томъёоллоор санал хураалт явуулав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Хуралдаанд оролцсон 25 төлөөлөгчөөс дэмсэн 10 төлөөлөгч, татгалзсан 15 төлөөлөгч гар өргөж олонхийн саналаар тогтоолын төслийг батлахыг дэмжигдсэнгүй.
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Миний тавьсан санал дээр санал хураалт явуулж өгнө үү.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Аймгийн ИТХ 2014-2016 онд, ялангуяа 2015 онд хийж хэрэгжүүлэх зорилго, чиглэлийг баталж өгсөнгүй. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ажлаа жилд 1-ээс доошгүй удаа тайлагнана гэж заасны дагуу би Тэргүүлэгчдийг төлөөлж тайлангаа тавьлаа. Төлөөлөгч та бүхэн сонслоо. Тогтоолын төслийн олонхоороо баталсангүй.
Л.Ганболд-аймгийн ИТХ-ын дарга: Аймгийн Засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнг хэлэлцэж намын бүлгүүд дүгнэлт гаргана. Тийм учраас аймгийн ИТХ-ын 2014-2016 оны Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт үр дүнд манай намын бүлэг дүгнэлт оруулна.
ХЭЛЭЛЦСЭН нь:
Дөрөв. Аймгийн Засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилтын тухай
Танилцуулгыг А.Эрдэнэбаатар-аймгийн Засаг дарга танилцуулав. \материалыг хавсаргав./
Хуралдаан даргалагч: Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой төлөөлөгчид болон урилгаар оролцож байгаа хүмүүс асуух асуулт гаргахыг мэдэгдэв.
М.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөртэй танилцлаа. Олон асуудал байна. 60 хувьтай биелсэн гэж байна. Минйи хувьд биелэлт нь муу байгаа гэж дүгнэж байна. Хэтэрхий өндөр хувь тавьсан байна. Таныг ажил авсан үеэс хойш ажилгүйдлын түвшин болон өрхийн орлоготой болсон иргэдийн тоо хэдэн хувиар нэмэгдсэн бэ? Энэ асуудлуудаар таны ажлыг дүгнэх гол үзүүлэлтийн нэг болох байх.
А.Эрдэнэбаатар-аймгийн Засаг дарга: Ариунбат хариулчих. Чиг үүрэг хариуцсан агентлагууд хариулж байгаа гэдгийг ойлгоорой.
П.Ариунбат-аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга: 2013, 2014 онд Хөдөлмөрийн хэлтэс байгууллагдсанаас хойш нийтдээ 5600 орчим иргэниг байнгын ажлын байртай болгосон. 2013 онд нийтдээ 2561 ажлын байр бий болж 5,3 хувиар буурсан. Энэ жилийн 12 сарын 05-ны байдлаар манай хөдөлмөр эрхлэлтийн бүртгэлийн нэгдсэн сан дээр 2595 ажил идэвхтэй хайгчийг ажлын байранд зуучилсан байгаа.
А.Эрдэнэбаатар-аймгийн Засаг дарга: Нэмэлт тайлбар өгье. Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зорилтууд Засгийн газрын бодлого, зорилт, аймгийн Засаг даргын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд манай Хөдөлмөрийн хэлтэс сайн ажиллаж байгаа. Төлөвлөсөн ажлынх нь гүйцэтгэл 71 хувьтай явж байгаа бол энэ агентлаг бодлого, зорилтоо сайн хэрэгжүүлж байна гэж ойлгож байгаа. 2014 оны ажилгүйдлийн түвшин хараахан эцэслэн гараагүй байна. Үндсэндээ 2014 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн 2 тэрбум 783 сая төгрөгийн санхүүжилтээр 2500 доошгүй байнгын ажлын байрыг бий болгоно гэж төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар бол 2334 ажлын байрыг бий болгосон нь статистикын судалгаагаар гарч байгаа.
Г.Энхболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Газар зохион байгуулалтын талаар аймгийн Засаг дарга мэдэж байгаа. Мөрөн суманд олгогдож байгаа газар, ялангуяа сүүлд 163 хүний газар олголт дээр манай 2 –р хорооны эцэст газар олголт дээр нилээн маргаантай болсон. Өргөдөл, гомдлын байнгын хороон дээр 130-140 хүний санал, хүсэлт ирсэн. Энэ газар олголтын талаар танд албан тоотоор хүргүүлсэн. Мөрөн сумаас олгогдсон газар олголт нь хуулийн дагуу олгогдсон байна уу, хэрэгжилт нь ямар байгаа юм бэ? Иргэд авсан газраа зараад эхэлсэн.газрын асуудал арилжаа наймааны хэлбэрт шилжиж байна шүү. Үүн дээр анхаарах хэрэгтэй..
А.Эрдэнэбаатар-Аймгийн Засаг дарга: Мөрөн сумын газар олголтын асуудлыг аймгийн Засаг дарга бодлогын хүрээнд удирдаж явах ёстой. Мөрөн сумын газрын төлөвлөлтөнд тулгарч байгаа нөхцөл байдлыг бид бүгдээрээ мэдэж байгаа. Мөрөн сумын газар нутаг үндсэндээ дууссан. Байгаа нөөцийн хувьд баруун тал, нисэх буудлын урд талын чиглэлийн том талбай байгаа. Энэ бол нөөц гэдгээрэй байгаа. Энэ дээр төлөвлөлт хийгээгүй. Энэ жилийн хувьд Түнэл сумтай хамтраад Мөрөн сумын гэр бүлийн хэрэгцээний газар авах хүсэлтэй иргэд маань Түнэл суманд хүсэлтэй өгч Түнэл сумаас шийдвэр гарч Мөрөн сумтай зүүн тийшээ залгаа газар нутаг дээр 850 өрхд газар олгосон. Цаашдаа ч Түнэл сумын шийдвэрээр Мөрөн сумын иргэд гэр бүлийн хэрэгцээний газар, аж ахуйн зориулалттай газар олгоно. Таны хэлж байгаа 160 айлын асуудал байгаа. Аймгийн нисэх буудлын даргын түвшинд уулзалт хийсэн юм байна лээ. Хойд талын тодорхой гудамжуудыг тэгшитгэх асуудал өөрөө аюулгүйн зурваст нөлөөлөхгүй юм байна. Харин зүүн тийшээ хойш нь өргөтгөхөд аюулгүйн зурвас руу орсон. Аюултай нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ гэдэг ийм асуудлыг бид ярилцсан. Тийм учраас 160 айлын газрыг 1, 2 дугаар багийн ард тэгшитгэж өгсөн гэж Мөрөн сумын Засаг дарга тайлбар өгсөн. Үүнийг хэрхэн ямар байдлаар олгох асуудал нь Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын өөсрдийнх нь эрхийн асуудал гэж ойлгож байгаа. Зараад байгаа асуудал, газраар бизнес хийж байгаа асуудал бол үе, үед яригдаж байгаа. Энэ бол үнэн асуудал. Үүнийг анхаарах ёстой. Би Мөрөн сумын Засаг дарга байхдаа ямар аргачлал хэрэгжүүлж байсан юм бэ гэвэл тухайн хүн гэр бүлийн хэрэгцээний газрыг авсан бол хоёр жилийн дотор шилжүүлэх эрх байхгүй. Өөрөөр хэлбэл, газрын гэрээ, гэрчилгээг нь сольж өгөхгүй. Гэрчилгээг шилжүүлье гэж байгаа нь цаагуураа зарж байна гэсэн үг. Тэгэхээр Мөрөн сумын Засаг даргад ямар үүрэг өгсөн бэ гэвэл шинээр газар авсан хүмүүсийн газрын гэрээ, гэрчилгээг хоёр жилийн дотор шилжүүлж өгөхгүй, битгий өөрчил гэдэг чиг үүргийг өгсөн байгаа. Энэ бол заруулахгүй гэсэн үг.
Хөвсгөлдалай /Тариалан сумын Засаг дарга/ – Хоёр асуулт байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг ярилцаж байна. Үйл ажиллагааны хөтөлбөрт бүх сумдаас хөрөнгө мөнгө шаардсан гурав, гурван асуудлыг оруулж тусгасан байгаа. Энэ үлдэж байгаа хугацаанд бүрэн хэрэгжих боломжтой юу, улс орны эдийн засгийн чадавх, төсөв хөрөнгө хэцүү байна. Энэ дээр та ямар бодолтой байна вэ.
Хоёрдугаарт: аймаг орон нутгийн хувь заяа аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргны харьцаанаас маш их хамаардаг. Хараад байхад бие, биеэнээ үл тоосон гэх юм уу, бие, биеэ доромжилсон, байдалтай байна. Энэ хэвээрээ сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусах юм уу? Энэ бас цаанаа аймаг орон нутгийн эрх ашиг байна. Аймгийн ард түмний эрх ашиг байна. Ийм ойлголцолгүй, харьцааны асуудлаас болоод аймаг орон нутгийн төсөв хөрөнгө тасрах, хүнд байдалд орох асуудал үүсэхвий. Энэ дээр ямар бодолтой байдаг вэ гэж сонирхож асууж байна.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: А.Эрдэнэбаатар дарга хариулья.
А.Эрдэнэбаатар-аймгийн Засаг дарга: Сум бүрийн тулгамдаж байгаа асуудлыг бүрэн эрхийн хугацаанд заавал шийдвэрлэж өгөх ёстой гэсэн зорилт тавьж саналыг нь авсан. Эдгээр асуудлуудаа үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлдээ тусгаж хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр хамгийн гол асуудал бол улсын төсөв, санхүү боломжит нөхцөлтэй байвал асуудлуудыг тэр түвшингээр нь шийдээд байна. Бүрэн эрхийн хугацаанд бол хэрэгжүүлэхийг зорино. Гэхдээ зөвхөн хүсэл сонирхлоос хамаарахгүй, урьдчилан төсөөлөөгүй нөхцөл байдал үүссэнээс болж зарим ажлууд хэрэгжихгүйүлдэхиг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, Мөрөн суманд Хөгжимт драммын театр хэдэн тэрбумын хөрөнгөөр барина гээд төсөөлөл гаргасан. Энэ бол үндсэндээ хэрэгжихгүй нь тодорхой болж байна. Өчигдөр баярын талбайн асуудлыг ярьсан таван тэрбум хөрөнгөөр баярын талбайн асуудал зорилтонд орсон байсан. Би эсрэг байдаг. Таван тэр бум төгрөгөөр баярын талбай барихгүй. Жилдээ хоёр удаа ашиглана. Одоо байгаа баярын талбайг тохижуулаад тэндээ баяр наадмаа хийгээд явж байя. Харин 90 жилээс өмнө 2021 оноос өмнө сайхан баярын талбайтай болчих нь зүйтэй юм гэсэн хэтийн зорилт байх нь зөв юм гэж миний хувьд боддог. Дээр нь олон, олон асуудал байгаа. Тэр санхүү, төсөв мөнгөтэй шууд хамааралтай асуудал гэж хэлэхийг хүсэж байна. Гэхдээ хэрэгжүүлэхийн төлөө бүх боломж, хүчээ гаргаж ажиллана.
ИТХ-ын дарга бид хоёрын харьцаа, ИТХ, ЗДТГ-ын харилцааны асуудал бол ер нь бол нэг агуулгатай асуулт. Цаашдаа ингээд явахаас би ичиж байна гэж өчигдөр хэлсэн. Би сая Т.Болбаатар даргад хоёулаа ингээд яахав, хоёулаа хамт огцорчих уу гэж хэллээ. Тийм хуулийн заалт байхгүй гэж хариулж байна. Миний хувьд огцорчье гэж бодож байна. Гэхдээ хоёулаа хамт. Ингэж ард иргэдийн өмнө жүжиг тавиад, элэг доог болоод, ард иргэдээ бухимдуулаад яахав. Миний ёс суртахуун бол хүрэхгүй. Би ард иргэдийн дэмжлэгээр аймгийн дарга болсон гэж боддог. Ардын нам түүнийг ойлгож миний нэрийг дэвшүүлсэн гэж ойлгодог. Ардчилсан нам, МАН намайг дэмжсэн. Тэгэхээр би нийтлэг эрх ашгийг өнөөдөр хангаж ажиллах ёстой. Болдбаатар дарга бид хоёрын хооронд зөрчилдөх эрх ашиг байхгүй. Яагаад гэвэл бид хоёр 2 өөр хүн. Надад бол тийм зөрчил байхгүй гэж ойлгогддог. Харин Т.Болдбаатар даргын зүгээс юу гэж хараад энэ асуудалд хандаад, ийм хандлага гаргаад байгааг би ойлгодоггүй. Одоо үг хэлэх гээд босоод ирнэ. С.Цогтоо өчигдөр юу гэж тайлбарласан гэхээр “Засаг даргын өрөөнд Хурлын дарга орж болохгүй” гэж байгаа. Яагаад төрийн өрөөнд ороод асуудлаа ярьж болдоггүй юм гэхэд “Засаг дарга руугаа Хурлын дарга нь гүйгээд эвгүй шүү дээ” гэж байгаа. Ийм байдалтай байвал цаашдаа ажл лахад, аймаг орон нутгийн ажлаа хийхэд хүндрэлтэй. Өчигдөр хурал эхлэхэд та нар асуудал гаргасан бухимдсан, үнэн. Би бодож байгаад аймгийн Засаг дарга учраас юуг нь задалж, юуг нь шийдэж, та нарын өмнө жижигхэн ч гэсэн асуудлыг шийдвэрлэх вэ гэдэг зүйл дээр бодож эхэлсэн. Өмнөх хуралдаан дээр ч асуудлыг задалж байсан. Та нар мэднэ. Ингэж бухимдахгүй, хэрүүл маргаан гаргахгүй байх асуудал бол бид хоёр хамтарч ажиллах хэрэгтэй. Өрөөндөө хамт сууж байгаад, нэг асуудал дээр тохироод, Эрдэнэбаатараа чи энэ асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурлаараа хэлэлцээд багцлаад оруулаад ир. Би энэ асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлээд багцлаад оруулъя гэж тохиролцох хэрэгтэй. . Тэгээд хоёулаа хуралд оруулчья. Нийтлэг ийм асуудлыг шийдье. Асуудлыг ямар аргаар яаж шийдсэнээ хуралдаа хоёулаа ингээд тайлбарлачья гэсэн ийм харилцаа бид нарт байдаггүй. Гэтэл бид 2-т ингэж хамтарч ажиллахгүй байна. Улс төрийн шалтгаан байна уу гэхээр байхгүй. Бид 2 улс төрийн зорилгоо 2-уулаа биелүүлсэн. Юунаас болоод ингээд байдгийг би ойлгодоггүй юм. Би сая хурлын даргад 2-уулаа зэрэг огцорьё, Хөвсгөл аймгийг аваад явах ёс суртахуунтай, чадвартай хүмүүс байна. Таныг зөвшөөрвөл би одоо огцорлоо. Ёс суртахууны хувьд огцорч байгаа юм. Ажлаа хийж чадахгүйдээ биш.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Аймгийн ИТХ, Засаг дарга хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд л ажиллаж байгаа. Хуучин байсан энэ тогтолцоо, хэв шинжийг бид засч байгаа. Хуучин ИТХ ямар байсан бэ гэвэл тогтоол гаргачих гэхээр гаргачдаг, аймгийн ЗДТГ-ын дагуул байгууллага байсан. Одоо 150 тогтоол гарсаны 78 тогтоол нь ямар ч хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй, материал байхгүй ийм л юм хийдэг байсан. Аймгийн ИТХ ЗДТГ-тай аль болохоор нэгдсэн нэг зүг рүү харж ажиллая гэсэн асуудлыг байнга тавьж байгаа. ИТХ-ын нарийн бичгийн даргыг аймгийн ЗДТГ-ын даргатай хамтарч ажиллах зөвлөлдөх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Огт ойлголцохгүй зөрчилдөөд байгаа юм байхгүй. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр орж байгаа асуудал бол хамтын шийдвэр гаргадаг. Ер нь бол төрийн ажил гэдэг бол албан бичиг, албан харилцаагаар явагддаг болохоос биш хоёр хүн суугаад хоорондоо энийг тэгье, тэрнийг ингэе гэж хандаж болохгүй. Бүх зүйл хуулийн дагуу л явах ёстой. Үүнийг л би шаардаж байгаа. Хуулийн дагуу нээлттэй, ил тод, шударга явъя гэж байгаа нь тодорхой хэмжээгээр зөрчил үүсгэж байгаа. Анхдугаар хуралдаан болоход төлөөлөгчдийн олонхи нь та ИТХ-ын дарга бол гэж сонгосон. Би энэ хугацаанд энэ албыг аль болох нэртэй төртэй авч явахыг бодож байна. Хурлын ажил, Засаг даргын үйл ажиллагаа бол үндсэндээ зөрчилдөөд байгаа зүйл байхгүй. Хамгийн гол нь өөрсдөө зөрчил гэж хараад байгаадаа гол нь байгаа юм.
М.Ганболд –аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Бид нэгэнт л Засаг даргын мөрийн хөтөлбөрийн асуудал хэлэлцэж байгаа учраас асуух зүйлээ асуух хугацаанд нь асууж авъя. Хүний хөгжлийн индекс одоо ямар түвшинд явна вэ? өмнөх жилүүдтэй харьцуулвал ямар байна вэ? Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ямар хувьтай байна вэ? Хөтөлбөр дээрээ биелэлтээ тооцохдоо 50 –иас дээш хувьтай тооцсон байна.
Засаг дарга өөрөө огцръё гэж санал гаргаж байна. Дэмжиж байна. Үнэхээр өөрөө хариуцлагаа хүлээгээд би хууль зөрчиж байна, мийний буруу гэж огцрох гэж байгаа учраас таны саналыг дэмжиж байна.
А.Эрдэнэбаатар-аймгийн Засаг дарга: Энэ хариулах шаардлаггүй, улс төрийн зорилготой асуулт байна. Би хариулахгүй.
М.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Хүний хөгжлийн индексийг Засаг даргаас асуухгүй хэнээс асуух юм. Аймгийн хүн амын хөгжил ямар байгааг асууж байна шүү дээ.
Г.Төмөрбаатар-аймгийн ЗДТГ-ын дарга: Хүний хөгжлийн индексийг улиралаар, жилээр дүгнээд байж болдоггүй. Хөгжлийн индексийг тодорхойлох журам гарсан байгаа. Статистикийн газраас дүгнээд эхэлж байна.
Х.Ган-Очир-аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга: Өчигдөр Үндсэн чиглэл дээр энэ хоёр тоо дурьдагдсан. Хэрэв үндсэн чиглэлийг анхаарсан бол, сонссон бол энэ хоёр тоог Засаг даргын орлогч илтгэлдээ бүр тодорхой хэлсэн. Та өмнө нь Тэргүүлэгчдийн хурал дээр ч бид нар энэ тоог хэлж байсан. Дахин, дахин таньд ойлгуулах гэж хэлэх шаардлага байхгүй. Хэрвээ та сонирхож байгаа бол үндэсний статистикийн газраас гаргасан судалгааг хараарай.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Төлөөлөгчийн асуусан асуултанд хэлтэс, агентлагийн дарга нар хариулахгүй гэж болохгүй.
Д.Пүрэвдорж-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Аймгийн 2015 оны үндсэн чиглэлийн малгай зорилтыг залуучуудын жил гэж зарласан. Өнөөдөр манай аймагт хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байхгүй байна. Ганцхан хөлбөмбөгийн талбай байна. Тэнд эмэгтэйчүүд охид бүсгүйчүүд очиж хөлбөмбөг тогтлохгүй. Аймаг орон нутагтаа кино театр, номын сан барьмаар байна.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Д.Пүрэвдоржийн санал бол үнэтэй санал байна. Спортыг, оюун ухааныг ч хөгжүүлнэ хүүхэд, залуучууддаа ээлтэй аймаг байна гэж зорилт тавьсан байгаа учраас энэ зорилтын хүрээнд тодорхой ажлыг хийж санаачилж ажиллах байх.
П.Отгон-Очир-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Хэлтэс , агентлагийн дарга нар төлөөлөгчид рүү дайрдаг, загнадаг доромжилдог байдлаа болих хэрэгтэй. Засаг дарга өөрөө загнаад байгаа учраас ингэж болдог юм байна гээд халдвар авсан байна шүү. Хүний асуусан асуултанд загнаж хариулж болохгүй шүү. Үүнийг чинь мэддэг ч хүн байна. Мэддэггүй ч хүн байна.
Л.Дамдинсүрэн-аймгийн ЭМГ-ын дарга: Цаашдаа манай нам, танай нам, минйи юм, чиний юм гэж хандаж болохгүй. Хуралдаан маргаантай, мэтгэлцээнтэй явах нь зөв.
Т.Болдбаатар – Дамдинсүрэн дарга олон жил удирдах албан тушаал хашсан хүн бид бүгдийн зөрчилтэй байгаа зүйл, хоорондын үл ойлоголцлын талаар үнэтэй зөвлөгөө өглөө. Баярлалаа.
М.Энхдалай- Нэгдсэн эмнэлэг дээр Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс олон ажлууд хийгдэж байгаа. Олон сайхан аппарат, тоног төхөөрөмжтэй болж байгаа. Эх, нялхасын эндэгдлийг бууруулах нэг гол зүйлийн нэг бол энэ цусны хурилтуурын аппарат их чухал байгаа. Эх, хүүхдийн амь насыг авардаг юм. Үүнийг улс төржүүлэх хэрэггүй.
Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга Я.Дашзэвэг Нийгмийн бодлогын хорооны дүгнэлтийг уншиж танилцуулав. \материалыг хавсаргав.\
Ч.Ганбаатар – Ард иргэдээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд аймгийн ИТХ-ын ээлжит Х хуралдаанд сууж байгаа гэж ойлгож байгаа. Төлөөлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж санал хэлсэнийхээ төлөө, асуулт асуусаныхаа төлөө адлагдаад байх юм. Одоо сүүлдээ араас боль, тэг гэж удирддаг болох нь ээ. Энийгээ боль. Шаардлагатай бол хэдэн ч удаа асууж болно. Ойлгоогүй юм уу, мартсан байж болно. Буруу ойлголтой зөв болгож дараа нь төлөөлөгч саналаа хэлж, дүгнэлтээ гаргах ёстой. Ийм зүйл дээр эрхээ хаалгахгүй шүү. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс хэрэгжээгүй заалтууд их байна. Саналаа хэлээд мэтгэлцэж болно. Би Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй нилээд танилцсан гэхдээ дүгнэлт өгөх хэмжээнд танилцаж амжсангүй ирлээ.
С.Батсуурь –аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Зам дагаж хөгжил гэж Хөвсгөл аймаг маань жил ирэх тусам хөгжиж байна. Энэ хөгжлийн асуудлыг Аймгийн ИТХ, ЗДТГ-ын агентлагууд хэрэгжүүлж байгаа гэж үзэж байна. Аймгийн ИТХ-ын дарга, Аймгийн Засаг дарга ажиллаа сайн хийж байна гэж ойлгож байгаа. Бүгдээрээ хамтарч Хөвсгөл аймгийн хөгжлийн төлөө хамтарч зүтгэе. Нам гэж хэлэхгүйгээр, хурлын төлөөлөгч гэдгээрэй ажиллая. Ард түмний төлөөлөгч учраас, намын төлөөлөгч биш шүү. Үүнийг анхааруулья.
М.Очирхуяг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч: УИХ-ын чуулганыг харж байхад үг хэлэхэд хугацаатай цагтай байдаг. ИТХ-д тодорхой хэмжээний төсөв баталж өгсөн учраас тийм цагтай микрофон авах хэрэгтэй.
Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: Саналыг хүлээж авлаа. Техник, тоног төхөөрөмжийн хувьд боловсронгуй болгох нь зүйтэй гэж ойлгож байна.
Л.Түмэн-Өлзий-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Аймгийн нийгэм эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдах байх. Залуучуудын жил гээд зөвхөн зарлаад орхихгүй тусгайлан төлөвлөгөө гаргаж ажиллах байх. Хөрөнгө оруулалтаар батлагдсан үр дүнд хяналт үнэлгээ, иргэний нийгмийн байгууллагуудын дүгнэлтийг оролцуулах хэрэгтэй. Хороодыг, төлөөлөгчдийг энэ үйл ажиллагаанд боломжтой хэлбэрээр татан оролцуулах хэрэгтэй шүү.
Г.Цэцэн-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа байдаг. Мөн хүний хөгжлийн индекс, Мянганы хөгжлийн зорилтуудын шалгуур үзүүлэлт гээд судалгаагаар манай аймаг сүүлийн байруудад орж байгаа. Тийм учраас эхний 10 дугаар байранд оро зорилт тавих хэрэгтэй.
2015 оныг Залуучуудын жил болгож байгаатай холбогдуулан 2015 онд Хөвсгөл хөгжил форум- 2 зохион байгуулна гэж үндсэн чиглэлд тусгагдсан. Энэ форумд аймгийнхаа гаралтай гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийг хамруулах талаар анхаараарай.
Б.Намуунцэцэг-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Төлөөлөгчдийн асуусан асуултад хэлтэс агентлагийн дарга нар ёс зүйтэй холбоотой үнэн, бодьтой хариулж баймаар байна.
Засаг даргаа босоо удирдлагатай газруудад тодорхой хэмжээний бодлого барьж ажиллах талаар анхаарах хэрэгтэй. Суманд босоо удирдлагатай газрын ажилчид ажлаа хийхгүй цагаа барихгүй байна. Босоо удирдлагатай газрын ажилчдыг сумдад сэлгэн ажиллуулж байх хэрэгтэй.
В.Баяраа- аймгийн Татварын хэлтсийн дарга: 2013 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр бид бүхэн Засаг дарга 740 гаруй сая төгрөгийн давсан орлоготой ажлыг хийж байсан. Энэ жил 2014 оны гүйцэтгэлээр 96,97%-аас илүү гарахаа больсон. Мөрөн сум давсан орлогоо төлөвлөгөөн дээр нэмж оруулсан. Мөрөн сумын орлого мөн хүндэрч байна. Татварын байгууллагад ажиллах ажлын ачаалал их байна. Манай байгууллагын 6 орон тоог энэ хэвээр нь байлгаж дэмжиж өгөөч. Засаг даргын хөтөлбөртээ оруулаач ээ гэж хүсэж байна.
Н.Баатар-Очир – Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын салбар нилээн томоохон байрь суурь эзэлж байгаа. Бүгд сайн сайхан байгаа юу гэвэл тийм зүйл байхгүй. Бид тоо хөөцөлдөөд явмааргүй байгаа юм. Хамгийн гол нь чанарын ямар асуудал гарсан байна. Хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт гарсан, ялангуяа боловсролын салбарт, суралцагчдын зан чанар, харьцаа хандлагад ямар өөрчлөлт гарсан, тэр нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид яаж ажиллах ёстой юм гэдгийг ярих шаардлага байгаа юм. Бодит хөрсөн дээр бууж бид хөгжих ёстой. Дүгнэлт гарч байх шиг байна. Энэ Боловсролын салбарын боловсон хүчний бодлого алдагдсан байна. 3000 гаруй хүнтэй боловсон хүчний бодлого алдагдсан байна гэвэл би хүлээн зөвшөөрөхгүй. Харин удирдах ажилтнуудтай холбоотой асуудал байгаа юу гэвэл байгаа гэвэл үүнийг 100 хувь хүлээн зөвшөөрч байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийг удирдаж байгаа хүмүүсд тавигдах мэргэжлийн шаардлагыг Хөвсгөл аймагт өндөр болгомоор байна. Магистраас дээш боловсролтой хүмүүс сургууль, цэцэрлэг удирддаг болмоор байна. Тэгэхгүй бол янз бүрийн сонирхолтой улсууд ороод ирдэг. Ёс зүйн алдаа дутагдал гаргадаг. Сум орон нутгийн удирдлагуудтайгаа ойлголцож чаддаггүй. Авлига янз бүрийн асуудалд өртдөг. Боловсролын салбар ийм байвал хүний хөгжлийн тухай асуудал ярихад хэцүү болно. Өрсөлдөх чадварын судалгаа байгаа. Боловсролын салбарыг авч үзсэн байгаа. Манай аймаг хаана явч байна. Бүх аймгуудыг нэгтгэхэд 14-рт байна. Би үүнийг хангалттай гэж үзэхгүй. Өнөөдөр Оюунлаг Хөвсгөлчүүд гэсэн хөтөлбөртэй байгаа. Энэ зөв бодлогоос эхлэх ёстой. Энд явагдаж байгаа хурлыг би эрүүл явагдаж байна гэж бодож байна. Маргаан байх ёстой. Залуучуудын жил гэж байна. Би үүнийг Залуучуудын хөгжлийг дэмжих жил гэж редакцийг засвар хийгээд оруулах нь зөв байхаа. Ямар зүйл нь хөгжив, залуучууд яаж хөгжив, материаллаг зүйл ярихаас гадна оюун санаагаараа нэгдээд Хөвсгөл нутагаа хөгжүүлье гэж байгаа бол энэ бол нутаг орноо өөрчлөх том алхам гэж бодож байна.
А.Доржсүрэн “Дэлгэрмөрөн АА” ТББ – Өнөөдрийн энэ хурлыг хараад байхад энэ хурлын үйл ажиллагаа нэг хүн рүү чиглэсэн унагах гэж оролдсон оролдлого яваад байна уу гэсэн надад гаднаас харахад ийм сэтгэгдэл төрж байна. Аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа сайжирч байгааг хэн бүхэн мэднэ. Аймгийн ИТХ-н Төлөөлөгчид гэдэг чинь биднээс шалгарсан шилдэг, тэргүүний боловсон хүчнүүд цугласан байх гэж бодсон гэтэл энд хэрүүлыг харахад хэцүү байна. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулахаар төлөвлөж оруулж өгсөн үү.
Мөнхөө Тосонцэнгэл сумын Засаг дарга – Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцлаа. Дээр нь саналаа хэлмээр байна. Хөдөөгийн баг, сумдын Засаг дарга нарын тулгамдсан асуудлууд их байна. Төсөв батлахтаа бид нарын саналыг нэгтгэж хэлэлцэж байгаад шат дараатай үлдсэн жилүүдэд хувааж байгаад энэ асуудлуудыг цогцоор нь шийдэж байвал яасан юм бэ. Өнөөдөр зөвхөн хуралдаж байгаа асуудал маань нам, бүлэгийн эрх ашгийн төлөө асуудлыг шийдээд байгаа юм шиг харагдаж байна. Хуулиа зөрчөөд улсын төсвөө баталчихлаа гэж ойлголоо. Агентлаг, хэлтсийн дарга нарын асуудлыг аймгийн Засаг дарга анхаарах хэрэгтэй байна. Суманд босоо удирдлагатай хэлтэс, агентлагуудын хүмүүс аймаг яваад алга болчихдог.Дээр нь Төрийн албан хаагчийн шалгалтын асуудлыг анхаарах хэрэгтэй байна. Суманд байгаа боловсон хүчний асуудлыг бодлогоор дэмжээд өгөөч. Суманд очоод ажиллахгүй, чадахгүй гээд яваад өгдөг. Суманд очоод байр нэхдэг. Ажлаа хийдэггүй. Ийм байдаг, үүнийг анхааралдаа авмаар байна. Төсвийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудыг хэрэгжүүлэхэд хэцүү байна. Үнэлгээны хороо байгуулахад хууль зөрчих гээд байна. Худалдан авах чиглэлээр сургалтаа 7 хоногийн хугацаанд ач холбогдол өгөөд хүмүүсд сертифакат өгөөч.Хууль зөрчигдөх асуудал эндээс үүсээд байна. Сумуудад төсөв, мөнгөө жигд хуваарилмаар байна.
Даваа Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга – Цаашдаа Шинжлэх ухаан, технолигийн их сургуулийн салбарыг Хөвсгөл аймагтаа нээх талаас нь анхаарч ажиллавал яасан юм бэ. Аялал жуулчлалын тал дээр 50 дугаар өргөрөгөөс хойш уул уурхай ашиглахыг хориглосон байгаа. Хориглох нь зөв, гэхдээ тэнд амьдарч байгаа иргэдийн орлогыг сайжруулах талаар өөр бодлого аймгийн ИТХ-аас гарах болов уу гэж бодож байна. Аялал жуулчлалыг зөв хөгжүүлэх чухал байна. Босоо тогтолцоотой ажилладаг газрууд иргэний бүртгэл, халамж гээд энэ нөхдүүд босоо тогтолцоотой учраас суманд удирдагдахгүй хэцүү байна. Жишээ нь, Манай 3 байгаль хамгаалагч байна 2 жил гаруй архидаж байна. Тамгын газарт хуралд ч оролцдоггүй, тэнд хэдэн архи уусан улсууд байна. Байгаль орчны газар руу нь арга хэмжээ авч өгөөч гэж хэлэхээр ядахдаа нэг сануулах арга хэмжээ авч болно доо. Төрийн албан хаагчдыг сэлгэн ажиллуулах асуудал чухал байна. Хүн шаардлага тавьж чадахгүй, төрийн үйлчилгээг үзүүлж чадахгүй ийм асуудлууд сумдад байна. Бусад сумдуудтай сэлгэн ажиллуулахыг зохион байгуулж өгвөл төрийн ажил жаахан хөнгөн шуурхай болно гэж бодож байна. Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг бодлогын хувьд анхаарах нь чухал.
Оюунгэрэл Хөвсгөл аймаг дах Аудитын тэргүүлэх аудитор – “Өчигдөр төсвийн асуудал хэлэлцсэн. Өчигдөр би хууль зөрчсөн төсөв баталлаа шүү гэж хэлж байсан. Хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн байгаа. Би өнөөдөр хуулийн заалтууддаа үзээд ийм, ийм хуулийн заалтуудыг зөрчиж байна гэдэг асуудлаар албан бичгээр өгөх гэж орж ирлээ” хэмээн албан бичгээ уншиж танилцууллаа. Аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатарт хандав. Мөн аймгийн ИТХ-ын даргад хувийг өгөв. Төсөв албажуулаагүй байхад Аудитын газраас шаардлага хүргүүлэв.
Т.Болдбаатар – аймгийн Засаг даргын 2014-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн Тогтоолын төслийг танилцуулав.
Хөтөлбөрийн тогтоолтой холбоотой санал, дүгнэлт байна уу?
Л.Ганболд – Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны явц, үр дүн гээд бид нарын хийж бүтээсэн ажил бол иргэдэд ил тод байгаа. Санал, дүгнэлттэй холбоотой хэлэхэд Төлөөлөгчид сая саналаа гаргалаа. Хоёрд, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тайлан мөн аймгийн ИТХ-ын даргын стратегийн төлөвлөгөөний хэрэгжилт, явц, үр дүн тайлангийн талаар дүгнэлтийг намын бүлгийн зүгээс гаргаж танилцуулах ёстой гэсэн ийм зарчмын байр суурь байна. МАН-ын бүлгийн зүгээс одоо завсарлагын цаг болж байна. 13 цагаас албан ёсоор завсарлаж байгаа юу.
Т.Болдбаатар – Та асуултаа тавьчих, би дараа нь хариулья.
Л.Ганболд – Одоо цайны цаг болж байгаа бол МАН-ын бүлэг, бүлгийн дүгнэлтээ гаргах үүднээс 1 цагийн завсарлага авч байна. 14 цагаас 15 цаг хүртэл.
Т.Болдбаатар – Аймгийн ИТХ-ын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар түрүүн тайлан тавиад санал, дүгнэлтээ гаргаад бүх зүйл явсан. Хэлэлцэх асуудал маань өнгөрсөн. Одоо бол Засаг даргын үйл ажиллагаатай холбоотой тогтоолын талаар асуух асуулт байгаа нь асуугаад, санал, дүгнэлтээ гаргаад явах ёстой. Ингээд МАН завсарлага авч байгаа юм байна.
/Үдийн хоол, намын бүлгийн Завсарлага/
Ирц- 27 Төлөөлөгч оролцсоноор Хурлын хуралдаан эхлэв.
Т.Болдбаатар – Хөтөлбөрийн тогтоолын төслийг уншиж танилцуулсан байгаа. Асуулт байна уу гэсэн та бүхэн асуулт байхгүй гэсэн. Тогтоолын төсөлтэй холбоотой санал, дүгнэлт байна уу гэсэн байхгүй гэсэн. Тогтоолын төслийг батлая гэсэн төлөөлөгч нар гараа өргье. Тогтоолын төслийг 100 хувийн саналаар батлав.
А.Эрдэнэбаатар – Даргаа тогтоолын төслөө дахиад нэг уншаад өгчих гэсэн хүсэлт гаргав.
Ингэснээр Хурлын дарга тогтоолын төслийг дахин уншиж танилцуулав.
Т.Болдбаатар – Ингээд тогтоолын төсөл батлагдлаа. Аймгийн Засаг даргын 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үнэлгээ бол 60,3 хувьтай цаашид хэрэгжих боломжтой гэсэн ийм тогтоолын төсөл батлагдлаа. Ингээд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний зургаад заасан аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай энэ асуудлыг аймгийн ИТХуралд харьяалагдах агентлагийн дарга нь оруулах үүрэгтэй байдаг. Агентлагийн дарга нь Улаанбаатар хот руу яваад энэ асуудлыг оруулах боломжгүй боллоо. Ингээд хойшлуулж байна. Өнөөдрийн хуралдаан хэлэлцэх ёстой асуудлуудаа бүгдийн хэлэлцэж, амжилттай боллоо. Ингээд хуралдааны ажиллагаа хаасаныг мэдэгдье.
Аймгийн ИТХ-ын ээлжит Х хуралдааныг 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 35 минутанд хаав.
ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН:
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ НУТГИЙН УДИРДЛАГА,
ХУУЛИЙН ХЭЛТСИЙН АЖИЛТАН Р.МАШБАТ
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ НУТГИЙН УДИРДЛАГА,
ХУУЛИЙН ХЭЛТСИЙН АЖИЛТАН Т.УУГАНБАЯР
ХЯНАСАН:
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ НУТГИЙН УДИРДЛАГА,
ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Б.БИЛЭГТ-ОТГОН
ТАНИЛЦСАН:
АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Т.БОЛДБААТАР
