- August 6, 2022
- tusuv
- 0
Орон нутгийн төсвийн үйл явц, баримт бичгийн мониторинг
“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээнээс 2015 оны орон нутгийн төсвийн төслийг хэлэлцэж батлах үйл явц болон батлагдсан төсвийн ил тод нээлттэй байдалд хийж байгаа мониторингийн мэдээллийг энд байршуулж байна.
Монгол Улсын Төсвийн тухай хуулинд энэ үйл явцын цаглабарыг дараах байдлаар тогтоожээ.
8.5.Аймаг, нийслэлийн жилийн төсвийг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална:
8.5.1.аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;
8.5.2.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 05-ны дотор батлах;
8.5.3.сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;
8.5.4.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор батлах;
Үүний дагуу мониторингт төсвийн дараах үйл явц ба баримт бичгийг хамруулж байна. ;
– Орон нутгийн төсвийн төслийг боловсруулж дуусах үйл явц
– Аудитын байгууллагад өргөн барьсан орон нутгийн төсвийн төсөл
– Орон нутгийн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлт
– Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанд өргөн барьсан төсвийн төсөл
– ИТХ-ын хуралдаанаар өмнөх оны төсвийн гүйцэтгэл ба 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж батлах үйл явц
– Батлагдсан төсвийн баримт бичгүүд
2015 оны төсвийн үйл явцын тухайд зарим онцлогтой байна. Урьд жилүүдэд төсөв хэлэлцэж батлах ИТХ-ын хуралдаанууд бараг бүгд нэг өдөрт багтдаг байсан бол энэ удаад голдуу 2-3 өдөр үргэлжлэх төлөвтэй байна. Нөгөө талаар Монгол улсын батлагдсан төсөвт дахин дахин тодотгол хийж байгаа тул түүнийг дагаад он гарахаас өмнө юмуу хойно орон нутгийн төсөвт тодотгол хийх төлөвтэй байна. Бас “Шилэн дансны тухай хууль” хэрэгжиж эхлэх нь төсвийн ил тод нээлттэй байдалд цоо шинэ, өндөр шаардлагуудыг тавьж байна.
Бид мониторинг хийх аргачлалыг тусгайлан боловсруулж гаргасан юм. Мониторингийн явцад олж цуглуулсан мэдээллийг энэхүү цахим сайтад нийтэлж дараачийн үе шатанд судалгаа, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх ажлын материал болгох юм. Ач холбогдлын тухайд бол энэхүү мониторинг нь төсөв хэлэлцэж батлах үйл явцад хөндлөнгийн ажиглалт, хяналт болохоос гадна орон нутгийн төсвийн баримт мэдээлэл, ялангуяа ИТХ-ын хуралдааны үйл явцыг бодитойгоор ил тод болгох учиртай.
МОНИТОРИНГИЙН ЗОРИЛГО:
Нийслэл Улаанбаатар хот ба түүний 9 дүүргийн 2014, 2015 оны нийгэм, эдийн засгийн зорилт, төсөв, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны гүйцэтгэл ба 2016 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах ИТХ-ын ээлжит хуралдаанд ил тод, нээлттэй байдал, иргэдийн оролцооны үүднээс ажиглалт, мониторинг хийж дүгнэлт зөвлөмж гаргах, тэдгээрт тулгуурлан орон нутгийн төр захиргааны байгууллагад хандаж нөлөөллийн үйл ажиллагаа явуулах.
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА:
2015 оны 12-р сараас – 2016 оны 1-р сарыг дуустал (Зарим дүүргийн ИТХ-ын хуралдаан 2016 оны эхээр дахин хуралдаж төсвийн тодотгол хэлэлцэх төлөвтэй)
ХАМРАХ ХҮРЭЭ:
Нийслэл Улаанбаатар хот, түүний нийт 9 дүүрэг
ОРОН НУТГИЙН НЭР ИТХ-ЫН ХУРАЛДААНЫ ТОВ
Улаанбаатар хот – 2015.11.30
Багануур – 2015.12.15
Багахангай –
2015.12.15
Баянгол дүүрэг – 2014.12.16
Баянзүрх дүүрэг –
2014.12.17
Налайх дүүрэг – 2015.12.16
Сонгинохайрхан дүүрэг –
2015.12.10
Сүхбаатар дүүрэг – 2015.12.10
Хан-Уул дүүрэг –
2015.12.18
Чингэлтэй дүүрэг – 2015.12.16
МОНИТОРИНГТ ХАМРУУЛАХ ТӨСВИЙН ҮЙЛ ЯВЦ БА БАРИМТ БИЧИГ:
– Нийслэл ба дүүргийн 2015 оны 11,12-р сарын ИТХ-ын хуралдааны
явц(хэлэлцүүлэг, шийдвэр гаргах үйл явц)
– Уг хуралдаанд өргөн барьсан
2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт, тодотгол,
оруулах болон 2016 оны төсвийн төслийн (тэдгээрийн дотор худалдан авах
ажиллагаа, орон нутгийн хөгжлийн сан) баримт бичиг
– Газар зохион
байгуулалтын 2015 оны төлөвлөгөө биелэлт ба 2016 оны төлөвлөгөө.
-ИТХ-аар
батлагдсан төсвийн ба газар зохион байгуулалтын төлөвлөгөөний баримт бичиг
МОНИТОРИНГИЙН АРГА ЗҮЙ БА ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА:
1.Мониторингийн төлөвлөгөө гаргаж, удирдамж боловсруулна. (Хавсаргав)
–
2015 оны 12-р сарын 5-наас өмнө
2.Нийслэлийн ИТХ-ын хуралдаанд сууж
ажиглалт хийнэ.
– 2015 оны 12-р сарын 10-наас өмнө (11-р сарын
28-нд)
-Хуралдааны үйл явцын аудио бичлэг хийнэ.
-Хуралдааны үйл
явцын гар тэмдэглэл хөтлөнө.
-Хуралдаанд өргөн барьсан илтгэл,
танилцуулга, төсвийн төслийн баримт материалуудыг олж авна.
3.Дүүргүүдийн
ИТХ-ын хуралдаанд сууж ажиглалт хийнэ.
– 2015 оны 12-р сарын 10-20-ны
хооронд
– Хуралдааны үйл явцын аудио бичлэг хийнэ.
– Хуралдааны
үйл явцын гар тэмдэглэл хөтлөнө.
-Хуралдаанд өргөн барьсан илтгэл,
танилцуулга, төсвийн төслийн баримт материалуудыг олж авна.
4. Нийслэл
ба дүүргүүдийн ИТХ-ын хуралдаанаар баталсан төсөв, газар зохион байгуулалтын
баримт бичгийг олж авна.
5. Цуглуулсан материалыг “Иргэд төсвөө хянана”
сүлжээний
http://www.tusuv.mn нэгдсэн
цахим сайтын шинэ дэд сайтад байршуулж олон нийтэд хүргэнэ.
6.
Цуглуулсан материалд дүн шинжилгээ хийж ИТХ-ын хуралдааны ил тод, нээлттэй
байдал, иргэд, оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн дүгнэлт,
зөвлөмж гаргана.
7. Судлаачид болон нийслэл, дүүргийн төр, захиргааны
төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж нөлөөллийн үйл ажиллагаа
явуулна.
МОНИТОРИНГООС ГАРАХ ҮР ДҮН:
Нэгдүгээрт, Орон нутгийн төсөв хэлэлцэж батлах үйл явцад хөндлөнгийн
ажиглалт, хяналт болно.
Хоёрдугаарт,Орон нутгийн төсвийн баримт бичгийг
бодитойгоор ил тод болгоно.
Гуравдугаарт, Иргэний нийгмийн байгууллагын
хувьд орон нутгийн төсвийн үйл явцыг таньж мэдэх, оролцох бодитой туршлага
болно.
Дөрөв. Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл явцыг
илүү нээлттэй, оролцоотой болгоход тус дөхөм үзүүлнэ.

