2014.12.18 ХУД-ийг эд.зас.нийгмийг 2014 онд хөгжүүлэх зорилтын хэрэгжилт 2015 оны зорилтын тухай 1

Үргэлжлэлийг эндээс үзнэ үү.  

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ
2015 ОНЫ ЗОРИЛТЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

            Дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2015 оны зорилтыг ЗДТГ болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадаас саналыг авч, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилт, улс, нийслэл, дүүргийн 2015 оны төсвийг үндэс болгон, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдуулж боловсруулсан.

Дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2015 оны зорилт нь 5 бүлэг, 52 заалт, 111 зорилтот ажил хийхээр төлөвлөсөн.

Бүлэг тус бүрээр авч үзвэл:

Бүлэг Мөрийн хөтөлбөрийн заалт Зорилт
I 13 26
II 5 7
III 12 31
IV 16 33
V 6 14
Нийт 52 111

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ 2015 ОНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЗОРИЛТ

Улаанбаатар хот

Д/Д ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ЗААЛТ  

Дүүргийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2015 оны зорилт

ХУГАЦАА ХАРИУЦАХ ХЭЛТЭС, АЛБА
НЭГ. ЭРҮҮЛ ЧИЙРЭГ МОНГОЛ ХҮН-ЭРҮҮЛ ДҮҮРЭГ
1.1.Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр
1  

1.1.1 Дүүрэгт цэцэрлэгт
хүрээлэн, ногоон байгууламж, усан оргилууруудыг байгуулах
замаар агаарын чийгшилтийг
нэмэгдүүлнэ.

Орон сууцны болон гэр хорооллын нийтийн эзэмшлийн талбайг амралт, чөлөөт цаг, спортын зориулалтаар тохижуулж, усан оргилуур, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.

 

I-IV улирал ДБТХ

ЭЗТХ

 

2 Хан-Уул цэцэрлэгт хүрээлэн болон амралтын болон тоглоомын талбайг нэмэгдүүлнэ.

 

I-IV улирал ДБТХ

ЭЗТХ

3 Хан-Уул дүүргийн 50 жилийн ойг угтан, дүүрэг болон Улаанбаатар хотын үүд болох газарт /Нисэхийн аюулгүйн тойрогт/ “Хан-Уул дүүргийн өндөрлөг” бүхий цогцолборын ажлыг эхлүүлнэ.

 

I-IV улирал ЭЗТХ
4 1.1.2 Гэр хорооллыг дахин
төлөвлөх замаар айл, өрхүүдийг дулааны төвлөрсөн болон бие даасан эрчим хүчний эх үүсвэрт хэсэгчлэн холбох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Нисэх, Яармагийн гэр хорооллыг дахин төлөвлөлтөөр бие даасан болон төвлөрсөн инженерийн шугам сүлжээтэй болгох ажлын зураг төслийг хийлгүүлнэ.

 

I-IV улирал ДБТХ

ЭЗТХ

5 Нисэх, Яармагийн гэр хороолын хэтийн хөгжлийг харуулсан /Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан/ үзүүлэн макет хийнэ. I-IV улирал ЭЗТХ
6 1.1.3 Дулааны төвлөрсөн болон бие даасан эх үүсвэрээр хангах боломжгүй гэр хорооллын айл өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй зуух, боловсруулсан түлш болон утаа шүүгчээр хангана. Гэр хорооллын айл өрхийг бүрэн шаталттай зуухаар бүрэн хангаж, ААН, байгууллагыг шингэрүүлсэн түлш болон цахилгааны эх үүсвэрт холбуулна.

 

I-IV улирал ДБТХ
7 Замын цагдаагийн газар болон Авто тээврийн үндэсний төвтэй хамтран авто машинуудад утааны хэмжилт хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллана. I-IV улирал ДБТХ

ЗЦТ

8 1.1.4 Ахуйн хэрэглээнд шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг шат дараатай бууруулах, улмаар бүрэн хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Яармаг, Нисэхийн орчим утааны хэмжилтийг хийлгэнэ. Туул голын ай сав газрын дагуух ААН, байгууллагын зуухнуудад утаа шүүгч, хуурай болон нойтон үнс баригчтай эсэхэд шалгалт хийнэ.

 

I-IV улирал ДБТХ
1.2 Хөрс болон орчны бохирдлыг бууруулах чиглэлээр
9  

 

1.2.1 Нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа, цэвэрлэгээг тусгай зориулалтын техник, хэрэгслээр хийж гүйцэтгэнэ

Улс, нийслэлийн дэмжлэгтэйгээр ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа, цэвэрлэгээ хийхэд шаардагдах тоног төхөөрөмж, авто машиныг сайжруулж, тусгай зориулалтын багаж хэрэгслээр хангана. I-IV улирал ДБТХ

ТҮТ

ОНӨААТҮГ

10 Ахуйн хог хаягдал болон түүвэр цэвэрлэгээ, үүсмэл хур хогны ачилт, тээвэрлэлтийг сайжруулж, хөрсний бохирдлыг бууруулна. I-IV улирал ТҮТ

ОНӨААТҮГ

11 1.2.2 Туул, Дунд голын усны
урсацыг нэмэгдүүлэх, сэргээх, голын ай сав газар, булаг, шандыг хамгаалж, ногоон байгууламжийг байгуулна.
Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, Туул, Дундголын орчмын хог хаягдлыг бүрэн цэвэрлэнэ. I-IV улирал ДБТХ

ТҮТ

ОНӨААТҮГ

12 Туул голын дагуу ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, нөхөн сэргээлтийг хийлгүүлнэ. II-IV улирал МХХ

ЦХ

ДБТХ

13 1.2.3 Дүүрэгт бие даасан орчин үеийн шинэ технологийн цэвэрлэх байгууламжийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлнэ. Улс, нийслэлийн дэмжлэгтэйгээр 10 дугаар хороонд шинээр 20,000м3 цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлнэ. I-IV улирал ЭЗТХ

ДБТХ

14 1.2.4 Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэр, байгууллагыг хотоос гадагш нүүлгэх шат дараалсан арга хэмжээг авна. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй арьс ширний үйлдвэрүүдийг Нийслэлийн удирдлагаас гаргасан төлөвлөлтийн дагуу нүүлгэн шилжүүлэх ажлыг дээд шатны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. I-IV улирал ДБТХ

ӨГХА

15 1.2.5 Төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, “Дүүргийн эко цагдаа” ажиллуулна. Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад 50м хүртэлх орчны эдэлбэрийн газрын тохижилт, цэвэрлэгээ арчилгааг хариуцуулж, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын тогтолцоог сайжруулна.

 

I-IV улирал ДБТХ
16 Эзэмшил талбайнхаа ногоон байгууламжийг өөрийн хөрөнгөөр байгуулж, тохижуулсан ААН, байгууллага болон хашаандаа мод, сөөг тарьсан айл өрх, иргэдийг шагнаж урамшуулна. II-IV улирал ДБТХ
17 Төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллаж дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ II-IV улирал ДБТХ
1.3 Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр
18 1.3.1 Түргэн тусламжийн 103 үйлчилгээг дүүрэгт байгуулж, яаралтай тусламжийн багаж, тоног төхөөрөмжөөр хангана. 103 салбар пунктийг ашиглалтанд оруулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, үйл ажиллагааг жигдрүүлнэ.

 

I-IV улирал

 

ЭЗТХ

ЭМТ
Нэгдсэн эмнэлэг

19  

 

 

1.3.2 Иргэдийг өвчлөлтөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, хороодын Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ.

5 дугаар хороонд хүүхдийн эмнэлэг барих ажлыг эхлүүлнэ. I-IV улирал ӨГХА

ЭЗТХ

20 Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд мэргэжлийн ур чадварыг дүгнэх онол практикийн бага хурал болон олон нийтийг хамарсан аян, уралдаан тэмцээнийг зохион байгуулж, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын үйл ажиллагааг ажлын чанар, үр дүнгийн үзүүлэлтээр хэмжин урамшуулах ажлыг үргэлжлүүлнэ.  

I улирал

 

НХХ, ЭМТ

21 “Үйлчлүүлэгчийн эрүүл орчин төсөл”-ийг хэрэгжүүлнэ. II улирал ЭМТ

НХХ

22 Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийг шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангана. III улирал ЭМТ

Нэгдсэн эмнэлэг

23 1.3.3 Мансууруулах бодисын хорт нөлөөг таниулан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна. Иргэд, залуучууд, өсвөр үеийнхнийг архи, тамхи, мансуурлын хорт хэрэглээнээс татгалзах, урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах арга хэмжээ зохион байгуулна. “Архигүй дүүрэг-Архигүй хороо” хөтөлбөрийг дүүргийн ИТХ-тай хамтран хэрэгжүүлнэ. I-IV улирал ХГБХТ

ЭМТ

НХХ

БХ

ИТХ

24 1.3.4 Биеийн тамир, спортын тухай хууль, тогтоомжийг биелүүлэхэд дэмжлэг үзүүлж, спортын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулна. Спортын төрлөөр 8-аас доошгүй арга хэмжээг албан байгууллага, иргэдийн дунд зохион байгууулна. II улирал БТСХ

НХХ

25 Хан-уул дүүргийн иргэдийн спортын IV их наадмыг зохион байгуулна. II-IV улирал БТСХ

ХХ

26 Дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийг спортын 8 төрлөөр байгуулна. I-IV улирал БТСХ
ХОЁР. АМИНЫ СУУЦТАЙ – ХӨГЖЛИЙН ДҮҮРЭГ
2.1 Гэр хорооллыг тохилог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх чиглэлээр:
27 2.1.1 Гэр хорооллыг дэд бүтэц, ногоон байгууламж бүхий амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хороод тус бүрээр бүсчилэн боловсруулж, “Хашаа бүрт Хаус” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Нисэх, яармагийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажлыг хийж дуусгана.  

I-IV улирал

ЭЗТХ
28 Төвлөрсөн болон бие даасан инженерийн дэд бүтэцтэй болох бүхий л санал санаачлагыг дэмжин ажиллана.  

I-IV улирал

ЭЗТХ
29 2.1.2 Дүүрэгт газрын харилцааны шинэчлэлт хийж, дүүргийн иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэн өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлнэ. 2014-2016 онд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн зориулалтаар захирамж гарсан байршлуудад хил заагийг тогтоосон тэмдэглэгээ хийж, хамгаалах арга хэмжээ авна. I-IV улирал ӨГХА

Хороод

30 Дүүргийн иргэдэд газар өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна.   ӨГХА
31 2.1.3 Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгуудын газрын эрхийг бүртгэлжүүлж, иргэдийнх нь оролцоотойгоор дахин төлөвлөлт хийж барилгажуулах ажлыг концессийн гэрээгээр хийж гүйцэтгэнэ. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгуудын газрын эрхийг бүртгэлжүүлж, нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг иргэдийнх нь оролцоотойгоор дахин төлөвлөн, барилгажуулах ажлыг үргэлжлүүлнэ. I-IV улирал ӨГХА

ЭЗТХ

32 2.1.4 Гэр хороооллын гэрэлгүй айл өрхийг ЦЭХ-ээр хангах, хүчдэлийн уналттай айл өрхийн цахилгаан эрчим хангамжийг сайжруулна. Хан-Уул дүүргийн 8,12,13,14,16 дугаар хорооны цахилгаангүй айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналттай хэсэгт АТП шинээр суурилуулна. I-IV улирал ЭЗТХ

ДБТХ

33 2.1.5 Гэр хорооллын доторх замын сүлжээг сайжруулж явган хүний зам, засмал зам тавих төсөл хөтөлбөрүүдийг дэмжинэ. Гэр хорооллын доторх болон орон сууцны хороолол дундуурх явган хүний зам, засмал замыг сайжруулж, шинэчлэх ажлыг хийнэ. I-IV улирал ДБТХ

 

ГУРАВ. АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН – ХӨДӨЛМӨРЧ ДҮҮРЭГ
3.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:
34 3.1.1 Ажилгүй иргэдийг хөдөлмөрийн зах зээлийн үйлчилгээнд хамруулж, ажилгүйдлийг бууруулах зорилтыг дэс дараатай шийдвэрлэнэ. 3000 иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангана. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдэд хамруулна. I-IV улирал ХХ
35 Өөрийн байгууллага дээрээ ажилгүй иргэнийг авч ажиллуулан үйлдвэрлэлийн сургалт, дадлага хийлгэсэн болон ажлын байраар хангасан дүүргийн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагад 40-с доошгүй хүний нөхөн олговрыг олгоно. I-IV улирал ХХ
36 Нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах, дэд бүтцийг засварлах зэрэг бүтээн байгуулалтанд чиглэгдсэн ажилд нийгмийн эмзэг бүлгийнхэн болон орлогогүй 2 мянга хүртэлх иргэнийг хамруулж, түр ажлын байраар хангана. I-IV улирал ХХ
37 3.1.2 Шаардлагатай ажил мэргэжлийн жагсаалтыг хэрэгцээний дарааллаар гарган ажил, мэргэжилгүй иргэдийг мэргэжил олгох болон мэргэшүүлэх давтан сургалтанд хамруулна. Ажил, мэргэжилгүй 400 иргэнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжил олгох болон мэргэшүүлэх давтан сургалтанд хамруулна. I-IV улирал ХХ
38 3.1.3 Дүүргийн алслагдсан
хороодод хүнсний үйлдвэрлэл,
фермерийн аж ахуй эрхлэгчдийг бодлогоор дэмжин дүүргийн ногоон бүс болгож хөгжүүлнэ.
Дүүргийн газар тариалан болон фермерийн аж ахуйн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллана. I-IV улирал ХХ

 

39 Хүн амыг эрүүл хүнсээр хангахын тулд мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэр дэх голомтот цэгүүдийн зураглал гаргаж, тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

 

I-II улирал ХҮХ
40 Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Хан-Уулын брэнд бүтээгдэхүүн үйлчилгээ”-г тодорхойлж, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулна. II-III улирал ХҮХ
41 Хүнсний үйлдвэрлэл фермерийн аж ахуй эрхлэгчдийн “Нэмүү өртөг”-ийн сүлжээ “загвар” бий болгоно. II-IV улирал ЖДҮДТ
42 3.1.4 Дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн санг нэмэгдүүлэн зээлийн хэмжээ, хугацаа нөхцлийг сайжруулан үргэлжүүлэн олгоно. Төсөл хөтөлбөр, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон бусад эх үүсвэрээс санхүүжигдэх зээлийн үйлчилгээнд 200-аас доошгүй иргэн, аж ахуйн нэгжийг хамруулж, дүүргийн хэмжээний мэдээллийн бааз бүрдүүлнэ. I-IV улирал ХХ

 

43 Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг бүх талаар дэмжин ажиллана.  

II-III улирал

ХХ

ЖДҮДТ

ХҮХ

3.2 Нийгмийн халамж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр:
44  

3.2.1 Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн 1500 иргэнийг нийгмийн хөгжлийн үйлчилгээнд хамруулна

Нийгмийн халамж, үйлчилгээ шаардлагатай иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж, дэмжин ажиллана. II-III улирал НХХ

ЦХ-1,2

ХГБХДТ

НХҮХ

45 Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн 1300-аас багагүй иргэнийг хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийн үйлчилгээнд хамруулна.

 

I-IV улирал НХҮХ
46 Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай 80 иргэнийг халуун хоол цайгаар үйлчлэх болон түр хоноглох байранд байрлуулах үйлчилгээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. I-IV улирал НХҮХ
47 3.2.2 Олон нийтиийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний хүрээнд зорилтот бүлгийн иргэдээс үүссэн бүлгийн үйл ажиллагааг дэмжинэ. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүйшаардлагатай иргэдийн үүсэл санаачлагын бүлгийн төслийг дэмжин ажиллана.

 

I-IV улирал НХҮХ

 

48 3.2.3 ООТА-аар амьжиргааны түвшин тодорхойлогдсон өрхүүдийн мэдээллийн сангаас зорилтот өрхүүдийг тодорхойлж, дүүргийн нийт хүн амын 5 хувийг нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулна.  

“Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн 622 өрхийн амьжиргааг дэмжих асуудлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

I-IV улирал НХҮХ
3.3 Соёл, хүүхэд залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр:
49  

3.3.1 Соёлын үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг дэмжиж, соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 

Бүх нийтийг хамруулсан соёлын 5-оос доошгүй арга хэмжээг зохион байгуулна.

I-IV улирал НХХ

СО

БХ

50 Дүүргийн соёлын ордны “Б” танхимыг техник, тоног төхөөрөмжөөр хангана. I-IV улирал СО
51 “Морин хуур” наадмыг 2 үе шаттайгаар зохион байгуулна. I-IV улирал НХХ

СО

52  

3.3.2 Хүүхэд хөгжил хамгааллыг
сайжруулж, өсвөр үеийнхний
оролцоог идэвхижүүлнэ.

 

 

 

 

“Хүүхдэд ээлтэй Хан-Уул” дунд хугацааны төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. I-IV улирал НХХ

ХГБХТ

53 “Хүүхэд хамгаалал” салбар зөвлөл хүүхдийн эрхийн хамгааллын орчныг орон нутагт улам сайжруулахад хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулна.

 

I-IV улирал  

НХХ

ХГБХТ

54 10 дугаар ангид дэвшин суралцаж чадаагүй сурагчдыг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд элсэн суралцахад дэмжиж ажиллана. I-IV улирал НХХ

БХ

55 Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг эрхэлдэг, хөгжлийн бэрхшээлтэй болон хүнд нөхцөлд байгаа эмзэг бүлгийн хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, дархлаажуулалтад хамруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажил зохион байгуулахаас гадна “Өсвөрийн эмч клуб”-ийг байгуулна. I-IV улирал Нэгдсэн эмнэлэг
56 Хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийг ах дүү төрөл садангийн асран хамгаалалтанд өгөхөөс өмнө асран хамгаалагчдын дунд “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”, “Хүүхдийн насны онцлог” сэдэвт сургалтыг зохион байгуулж, хэвшүүлнэ. I-IV улирал ХГБХТ
57 Хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үе шаттай ажил зохион байгуулна. II-III улирал ХГБХТ
58 Гэр бүлийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд “Гэр бүл хөршийн холбоо” сургалтыг дүүргийн хэмжээнд үе шаттай зохион байгуулж, хэрэгжүүлнэ. I-IV улирал ХГБХТ

ЦХ 1,2

3.4 Сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр:
59 3.4.1 Улс, нийслэл, дүүргийн болон хувийн хэвшил, бусад хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг
шинээр барьж байгуулан сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдийг бүрэн хамруулна.
Дүүргийн 10, 14, 15 дугаар хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг үргэлжлүүлэн барьж, ашиглалтанд оруулна. I-IV улирал
БХ

ЭЗТХ

60 Дүүрэгт 3-аас доошгүй цэцэрлэг шинээр байгуулах ажлыг эхлүүлнэ. I-IV улирал БХ

ЭЗТХ

61 16 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга барих ажлыг эхлүүлнэ. I-IV улирал ЭЗТХ
62 Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын урсгал, их засварын явц, үр дүнд хяналт тавьж, дэмжин ажиллана. I-IV улирал БХ
63 10 дугаар хороонд спортын төрөлжсөн сургалттай сургуулийн барилга барих ажлыг эхлүүлнэ. I-IV улирал БТСХ

ЭЗТХ

3.5 Дүүргийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр:
64 3.5.1 Иргэдийн ажиллаж амьдрах эрүүл, тохилог, аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор “Орон нутгийн хөгжлийг дэмжих” санг байгуулж, иргэд, олон нийтийн оролцоотойгоор төлөвлөж, зарцуулна. “Төсвийн тухай” хуулийн дагуу орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг жилийн төсөвт тооцон төлөвлөж, зарцуулалтыг иргэд, олон нийтийн саналд үндэслэн холбогдох журмын дагуу зарцуулна. Төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл, үр дүнг ил тод, нээлттэй байлгах нөхцлийг бүрэн хангаж ажиллана. I-IV улирал ЭЗТХ

СТСХ

ДӨРӨВ. АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ МОНГОЛ ХҮН-ТАЙВАН ДҮҮРЭГ
4.1 Иргэдийн аюулгүй байдлыг ханган, хэв журмыг сахиулах чиглэлээр:
65 4.1.1 Архи, тамхи үйлдвэрлэх, худалдан борлуулахад тавих хяналтыг чангатгаж, хэрэглээний соёлыг төлөвшүүлнэ. Архи, тамхины тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийн хяналтанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ авч ажиллана. I-IV улирал ХҮХ

ЦХ-1,2

МХХ

66 4.1.2 Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдаж авахыг хориглоно. Тэмдэглэлт өдөр, баяр ёслолын аливаа арга хэмжээнд төсвийн мөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглосныг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. СТСХ
67  

 

 

4.1.3 Дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, Цагдаагийн байгууллагыг шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангана.

Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүүхдэд зориулсан тусгай өрөө болон саатуулах байрны засварын асуудлыг шийдвэрлэж, гадна орчинг тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана. I-IV улирал ЦХ I
68 Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн арын талбайг тохижуулан хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спортын талбай болгоно. I-II улирал ЦХ II
69 Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нисэх, Био-Комбинат дахь цагдаагийн хэсгийг засварт оруулж, гадна орчныг тохижилуулж, явуулын хөдөлгөөнт пост бий болгоно. I-II улирал ЦХ II
70 Дүүргийн хэмжээнд замын хөдөлгөөний хяналтын камер зөрчил илрүүлэгч камерийг шаардлагатай газруудад байрлуулж хяналт тавих, мөн хөдөлгөөнт эргүүлийн автомашинуудыг камержуулна. I-IV улирал ЗЦТ
71 Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурд, Хүннү хороололд цагдаагийн хэсгийн байртай болгоно. I-IV улирал ЦХ I
4.2 Иргэндээ ээлтэй эрүүл, аюулгүй, тохилог орчин бүрдүүлэх чиглэлээр:
72 4.2.1 Дүүрэгт усан сан бүхий спортын ордон барих ажлыг үргэлжлүүлж, дугуйн болон гүйлтийн зам, мөсөн гулгуурын талбай шинээр барьж, хүн бүр биеийн тамир, спортоор хичээллэх, байгууллага, хамт олон, өрх гэр бүлд эрүүл амьдралын орчин нөхцлийг бүрдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Концессийн гэрээгээр 10, 12, 13, 14 дүгээр хороодод ахуйн үйлчилгээний бичил төв барих ажлыг эхлүүлнэ. II-IV улирал ӨГХА

ЭЗТХ

73 Яармагийн зам дагуу дугуй болон гүйлтийн зам барьж байгуулна. I-IV улирал ДБТХ

ЭЗТХ

74 Дунд сургуулийн гадна талбайд нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн талбай барьж байгуулна. I-IV улирал ДБТХ

ЭЗТХ

75 Концессийн гэрээгээр 12 дугаар хороонд “Ахмадын сувилал” ашиглалтанд оруулна. I-IV улирал ЭЗТХ
76 4.2.2 Тусгай зориулалтын зам, шат, хаалга, бие засах газрууд байгуулах ажлыг дэмжиж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг нэмэгдүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол олгох “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэх” төсөл хэрэгжүүлнэ.

 

I-IV улирал ХГБХТ

 

77 Эрүүл мэндийн төвд тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу зам шинээр барина. II улирал  

ЭМТ

78 Дүүргийн иргэдэд үйлчлэх төв байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөөг бий болгоно. I улирал НҮА
79 4.2.3 Сургууль, цэцэрлэгийн орчинд зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана. Сургууль, цэцэрлэгийн орчинд зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тэмдэг, тэмдэглэгээг нэмэгдүүлнэ. I-IV улирал БХ

ЗЦТ

80 4.2.4 Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган зам, нийтийн үйлчилгээний газруудад гэрэлтүүлэг, аюулгүй байдлын хяналтын сүлжээ бий болгоход холбогдох байгууллагатай хамтарч ажиллана. Хан Уул дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналтын камер суурилуулах төслийг эхлүүлнэ. I-IV улирал ДБТХ

ЦХ-1,2

 

81 Гэр хорооллын нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гэрэлтүүлэг тавина. I-IV улирал

 

ДБТХ

ЭЗТХ

4.3 Авто зам, тээврийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр:
82  

 

4.3.1 Дүүрэгт шинээр авто зам, гүүр барих болон засвар, өргөтгөлийн ажлыг хийнэ.

Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км шинэ зам, замын байгууламжийн 58 у/м гүүр болон төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон /22 м тунелийн хамт/ замын ажлыг нийслэлтэй хамтран хэрэгжүүлнэ.  

I-IV улирал

ДБТХ

ЭЗТХ

83 Нисэхийн эцсээс Сонсголонгийн гүүр хүртэлх гэр хорооллын арын 1,6 км авто зам шинээр нийслэлтэй хамтран барьж эхлүүлнэ. I-IV улирал ДБТХ

ЭЗТХ

84 Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэлх гэр хорооллын арын 4,9 км авто замын ажлыг нийслэлтэй хамтран барьж эхлүүлнэ. I-IV улирал ДБТХ

ЭЗТХ

85 Хороолол доторхи зам засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. I-IV улирал ДБТХ

ЭЗТХ

4.4 Гамшгаас хамгаалах чиглэлээр:
86 4.4.1. Иргэдийг байгалийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор гамшгийн үед байрлах хоргодох цэгүүдийг тогтоож, онцгой байдлын алба саадгүй хүрч ажиллах орчинг бий болгоно. Халдварт, гоц халдварт өвчтэй мал амьтныг устгасан, булсан, газрыг зохих журмын дагуу тэмдэгжүүлж, газрын албаны мэдээллийн санд бүртгүүлнэ. II, III улирал МХХ

ОБХ

ӨГХА

87 4.4.2. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн бэлэн байдлыг нэмэгдүүлж, гамшгаас хамгаалах нэгдсэн дадлага сургууль зохион байгуулна. Иргэдийг болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээний талаар өдөрлөг, сургуулилт, ухуулга сурталчилгааны ажлуудыг зохион байгуулна.

 

I-IV улирал ОБХ
88 Засгийн газрын 339, 340 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх дадлага сургуулийг дүүргийн хэмжээнд зохион байгуулна. IV улирал ОБХ
89 4.4.3 Онцгой байдлын албаны шуурхай үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлж, шаардлагататай техник тоног төхөөрөмжөөр хангана. Онцгой байдлын албаны шуурхай үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлж, шаардлагататай техник тоног төхөөрөмжөөр хангана. I-IV улирал

 

ОБХ
90 4.4.4 Үерийн ус зайлуулах далан суваг, тогтолцоог сайжруулж, нэмж байгуулна. 120 мянгат, 19-р хорооллын доторхи талбайн борооны ус зайлуулах системийг шинэчлэн засварлах ажлыг эхлүүлнэ.  

I-IV улирал

 

ДБТХ
4.5 Батлан хамгаалах чиглэлээр:
91 4.5.1 Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, эрх зүйн дэмжлэг үзүүлж, иргэн цэргийн харилцааг бэхжүүлнэ. Дүүргийн хэмжээнд 4-өөс доошгүй олон нийтийг хамарсан өдөрлөг, арга хэмжээ, уулзалтуудыг зохион байгуулна. I-IV улирал ЗХХ

ЦШ

Цэргийн анги байгууллага

92 4.5.2.Нийслэлийн тоо бүртгэлийн нэгдсэн сүлжээнд дүүргийн тоо бүртгэлийн мэдээллийн санг үе шаттайгаар төгөлдөржүүлэн холбоно. 2015 оны Цэрэг татлага, халалтын ажлыг зохион байгуулан, халагдаж ирсэн дайчдыг ажилтай орлоготой болгох ажлыг мэргэжлийн байгууллагыг түшиглэн зохион байгуулж, цэрэг татлагын байрны камер, холбоожуулалтын ашиглалтыг сайжруулах,“Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх байр”-аар дамжуулан иргэдэд үзүүлэх ажил, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. II, III улирал ЗДТГ

Цэргийн штаб

ХХ

93 Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулна. II, III улирал Цэргийн штаб

Их, дээд сургуулийн захиргаа

94 4.5.3.Нийслэлийн тоо бүртгэлийн нэгдсэн сүлжээнд дүүргийн тоо бүртгэлийн мэдээллийн санг үе шаттайгаар төгөлдөржүүлэн холбоно. Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2014 онд шинэчлэн гаргасан “Цэрэг, техникийн тоо бүртгэлийг зохион байгуулах журам”-ыг үндэслэн “Цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн сан”-гийн программыг шинэчлэх, цэргийн үүрэгтнүүдэд хөтлөгддөг маягт, цэргийн үүрэгтний үнэмлэхийг батлагдсан загвараар хэвлүүлэн иргэдэд олгох, хөтлөх ажлыг зохион байгуулна. I-IV улирал ЗХЖШ

Цэргийн штаб

95 4.5.4. Албан тушаалтны болон цэргийн үүрэгтний сургалт бэлтгэлийг зохион байгуулах, дайчилгаатай тусгай тактикийн хээрийн сургуульд томилгоот албан тушаалтнуудыг татан оролцуулан үүрэг гүйцэтгэх мэдлэг дадлагыг нэмэдүүлнэ. Албан тушаалтнуудын болон Хороодын Засаг дарга, бэлтгэл офицер, дайчилгааны бэлтгэл нөөц, 2 дугаар зэргийн цэргийн үүрэгтэн, цэргийн дүйцүүлэх алба хаагч нартай цэргийн сургалт, бэлтгэлийг зохион байгуулна. I-IV улирал ЗХХ

Цэргийн штаб

96 Зэвсэгт хүчний анги, байгууллагатай хамтран зохион байгуулах дайчилгаатай тусгай тактикийн хээрийн сургуульд хамрагдах бэлтгэл офицер, цэргийн үүрэгтэн, авто техникийг бэлтгэх, дүүргийн томилгоот үүрэг гүйцэтгэх албан тушаалтнуудын үүрэг гүйцэтгэх чадамжийг нэмэгдүүлэх, Цэргийн штабын офицеруудын тусгай чиг үүрэг гүйцэтгэх үеийн хээрийн төхөөрөмжтэй болгоно. III улирал ЗХЖШ

Засаг дарга

ЗДТГ

Цэргийн штаб

97 4.5.5.Мэдээлэл, сүлжээний аюулгүй байдал, нууц хадгалалт хамгаалалтыг цогцоор шийдвэрлэнэ.

 

Захирамжлалын баримтыг цахим хувь үйлдэх, баримтад эрдэм шинжилгээ техник боловсруулалтын ажлыг хийх, албан хэрэг хөтлөлтийн программ суурилуулна. I-IV улирал Цэргийн штаб
ТАВ. ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МОНГОЛ ХҮН-ИРГЭНШСЭН ДҮҮРЭГ
98 5.1 Иргэд санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх, дүүргийн төр захиргааны байгууллага, иргэдийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг жигдрүүлнэ. Иргэд санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх, дүүргийн төр захиргааны байгууллага, иргэдийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор хороодын “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана. I-IV улирал ЭЗТХ

ИТХ

99  

 

5.2 Дүүргийн төр, захиргааны байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цахим дүүрэг хөтөлбөр /E-District /-г хөгжүүлнэ

Хороодын иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс ухаалаг самбарыг хороо тус бүр дээр байршуулна. I улирал ХМГХХАА
100 Хан-Уул дүүргийн хэмжээнд хяналтын камерын нэгдсэн систем бий болгох. I-IV улирал ЭЗТХ

ХМГХХАА

101 Хороодод өргөдөл, гомдол хүлээж авдаг smartcity.mn цахим сайтыг нэвтрүүлнэ. II улирал ЗХХ
102 Эмнэлэг хоорондын болон эмч хоорондын зайн анагаах ухааны харилцаа холбоог хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж, онлайнаар зөвлөгөөн авах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. /Шилэн кабельд холбоно/. I-IV улирал Нэгдсэн эмнэлэг
103 5.3 Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг жил бүрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж, олон нийтэд ил тод мэдээлэн, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлдэг болно. www.khanuul.mn, www.gazar.ub.gov.mn сайт болон хороодоор дамжуулан төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлууд, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг иргэдэд ил тод мэдээллэж, төлөвлөгөөг боловсруулахдаа иргэд оршин суугчдын саналыг цахим болон бичгээр авч судлан боловсруулж, үйл ажиллагаандаа тусган ажиллана. I-IV улирал ЭЗТХ

ӨГХА

 

104 5.4 Тендерийн будлиан, авилга, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналтын дор ил тод явуулна. Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналтын дор ил тод явуулна. I-IV улирал ХААА
105 Худалдан авах ажиллагаатай холбоотой материалыг архивын стандартын дагуу хадгалж, тусгайлсан архивын өрөөтэй болгоно. I-IY улирал ХААА
106 Иргэд болон компануудад зориулж ухаалаг самбар ажиллуулж мэдээ мэдээллээр ханган ажиллана. I-IY улирал ХААА
107 5.5 Төр захиргааны байгууллагуудыг төвлөрүүлж, иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэнэ. Дүүрэг болон хороодын архивын үйл ажиллагааг сайжруулж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангана. I улирал ЗХХ
108 Статистикийн мэдээллийг цахим болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээллэж, иргэдэд үйлчлэх цар хүрээг нэмэгдүүлнэ. I-IY улирал СХ
109 “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж цахим засаглалыг хөгжүүлнэ. I-IY улирал ЗХХ
110 Засаг даргын захирамжийн хэрэгжилт, мөрийн биелэлтийг khanuul.mn, ublegal.mn сайтуудад байршуулж иргэдэд цахим болон цаасан хэлбэрээр сурталчлана. I-IY улирал ЗХХ

ЭЗТХ

111 Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, алдаа дутагдлыг арилгах арга хэмжээ авах, сургалтуудыг зохион байгуулна. I-IY улирал ЗХХ

 

 

ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС