Үргэлжлэлийг эндээс үзнэ үү.
|
НЭГ. ЭРҮҮЛ ЧИЙРЭГ МОНГОЛ ХҮН-ЭРҮҮЛ ДҮҮРЭГ |
|
| 1.1 Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр: | |
| 1.1.1 Дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжууд, усан оргилууруудыг байгуулах замаарагаарын чийгшилтийг нэмэгдүүлнэ. | |
| 1.1.2 Гэр хорооллыг дахин төлөвлөх замаар айл, өрхүүдийг дулааны төвлөрсөн болон бие даасан эрчим хүчний эх үүсвэрт хэсэгчлэн холбох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. | |
| 1.1.3 Дулааны төвлөрсөн болон бие даасан эх үүсвэрээр хангах боломжгүй гэр хорооллын айл өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй зуух, боловсруулсантүлш болон утаа шүүгчээр хангана. | |
| 1.1.4 Ахуйн хэрэглээнд шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг шат дараатай бууруулах, улмаар бүрэн хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. | |
| 1.2 Хөрс болон орчны бохирдлыг бууруулах чиглэлээр: | |
| 1.2.1 Нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа, цэвэрлэгээг тусгай зориулалтын техник, хэрэгслэлээр хийж гүйцэтгэнэ. | |
| 1.2.2 Туул, Дунд голын усны урсацыг нэмэгдүүлэх, сэргээх, голын ай сав газар, булаг, шандыг хамгаалж, ногоон байгууламжийг байгуулна. | |
| 1.2.3 Дүүрэгт бие даасан орчин үеийн шинэ технологийн цэвэрлэх байгууламжийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлнэ. | |
| 1.2.4 Байгаль орчинд сөрө гнөлөө үзүүлж буй үйлдвэр, байгууллагыг хотоос гадагш нүүлгэх шат дараалсан арга хэмжээ гавна. | |
| 1.2.5 Төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, “Дүүргийн эко цагдаа” ажиллуулна. | |
| 1.3 Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр: | |
| 1.3.1 Түргэн тусламжийн 103 үйлчилгээг дүүрэгт байгуулж, яаралтай тусламжийн багаж, тоног төхөөрөмжөөр хангана. | |
| 1.3.2 Иргэдийг өвчлөлтөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, хороодын Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ. | |
| 1.3.3 Мансууруулах бодисын хорт нөлөөг таниулан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна. | |
| 1.3.4 Биеийн тамир, спортын тухай хууль, тогтоомжийг биелүүлэхэд дэмжлэг үзүүлж, спортын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулна. | |
| ХОЁР. АМИНЫ СУУЦТАЙ-ХӨГЖЛИЙН ДҮҮРЭГ | |
| 2.1 Гэр хорооллыг тохилог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх чиглэлээр: | |
| 2.1.1Гэр хорооллыг дэд бүтэц, ногоон байгууламж бүхий амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хороод тус бүрээр бүсчилэн боловсруулж, “Хашаа бүрт Хаус” хөтөлбөр хэрэгжүүлнэ. | |
| 2.1.2 Дүүрэгт газрын харилцааны шинэчлэлт хийж, дүүргийн иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэн өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлнэ. | |
| 2.1.3 Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгуудын газрын эрхийг бүртгэлжүүлж, иргэдийнх нь оролцоотойгоор дахин төлөвлөлт хийж барилгажуулах ажлыг концессийн гэрээгээр хийж гүйцэтгэнэ. | |
| 2.1.4 Гэр хороооллын гэрэлгүй айл өрхийг ЦЭХ-ээр хангах, хүчдлийн уналттай айл өрхийн цахилгаан эрчим хангамжийг сайжруулна. | |
| 2.1.5 Гэр хорооллыг доторх замын сүлжээг сайжруулж явган хүний зам, засмал зам тавих төсөл хөтөлбөрүүдийг дэмжинэ. | |
| ГУРАВ. АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН-БАЯН ДҮҮРЭГ | |
| 3.1 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр: | |
| 3.1.1 Ажилгүй иргэдийг хөдөлмөрийн зах зээлийн үйлчилгээнд хамруулж, ажилгүйдлийг бууруулах зорилтыг дэс дараатай шийдвэрлэнэ. | |
| 3.1.2 Шаардлагатай ажил мэргэжлийн жагсаалтыг хэрэгцээний дарааллаар гарган 3200-с доошгүй ажил, мэргэжилгүй иргэдийг мэргэжил олгох болон мэргэшүүлэх давтан сургалтанд хамруулна. | |
| 3.1.3 Дүүргийн алслагдсан хороодод хүнсний үйлдвэрлэл, фермерийн аж ахуй эрхлэгчдийг бодлогоор дэмжин дүүргийн ногоон бүс болгож хөгжүүлнэ. | |
| 3.1.4 Дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн санг нэмэгдүүлэн зээлийн хэмжээ, хугацаа нөхцлийг сайжруулан үргэлжүүлэн олгоно. | |
| 3.2 Нийгмийн халамж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр | |
| 3.2.1 Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн 1500 иргэнийг нийгмийн хөгжлийн үйлчилгээнд хамруулна. | |
| 3.2.2 Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний хүрээнд зорилтот бүлгийн иргэдээс үүссэн 80 бүлгийн үйл ажиллагааг дэмжинэ. | |
| 3.2.3 Орлогыг орлуулан тооцох аргачлалаар амьжиргааны түвшин тодорхойлогдсон өрхүүдийн мэдээллийн сангаас зорилтот өрхүүдий гтодорхойлж, дүүргийн нийт хүн амын 5 хувийг нийгмийн халамжийн үйлчилгээндхамруулна. | |
| 3.3 Соёл, хүүхэд залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр | |
| 3.3.1 Соёлын үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг дэмжиж, соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ. | |
| 3.3.2 Хүүхэд хөгжил хамгааллыг сайжруулж, өсвөр үеийнхний оролцоог идэвхижүүлнэ. | |
| 3.4 Сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр: | |
| 3.4.1 Улс, нийслэл, дүүргийн болон хувийн хэвшил, бусад хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг шинээр барьж байгуулан сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдийг бүрэн хамруулна. | |
| 3.4.2 Сургууль цэцэрлэгүүдийн орчныг сайжруулж, биеийн тамирын заал, ногоон байгууламж, хөл бөмбөгийн тайлбай байгуулна. | |
| 3.5 Дүүргийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр: | |
| 3.5.1 Иргэдийн ажиллаж амьдрах эрүүл, тохилог, аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор “Орон нутгийн хөгжлийг дэмжих” санг байгуулж, иргэд, олон нийтийн оролцоотойгоор төлөвлөж, зарцуулна. | |
| ДӨРӨВ. АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ МОНГОЛ ХҮН-ТАЙВАН ДҮҮРЭГ | |
| 4.1.Иргэдийн аюулгүйбайдлыгханган, хэв журмыг сахиулах чиглэлээр: | |
| 4.1.1 Архи, тамхи үйлдвэрлэх, худалдан борлуулахад тавих хяналтыг чангатгаж,хэрэглээний соёлыг төлөвшүүлнэ. | |
| 4.1.2 Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдаж авахыг хориглоно. | |
| 4.1.3 Дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, цагдаагийн байгууллагыг шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангана. | |
| 4.2Иргэндээ ээлтэй аюулгүй, тохилог орчин бүрдүүлэх чиглэлээр: | |
| 4.2.1 Дүүрэгт усан сан бүхий спортын ордон барих ажлыг үргэлжлүүлж, дугуйн болон гүйлтийн зам, мөсөн гулгуурын талбай шинээр барьж, хүн бүр биеийн тамир, спортоор хичээллэх, байгууллага, хамт олон, өрх гэр бүлд эрүүл амьдралын орчин нөхцөлийг бүрдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. | |
| 4.2.2 Тусгай зориулалтын зам, шат, хаалга, бие засах газрууд байгуулах ажлыг дэмжиж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг нэмэгдүүлнэ. | |
| 4.2.3 Сургууль, цэцэрлэгийн орчинд зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана. | |
| 4.2.4 Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган зам, нийтийн үйлчилгээний газруудад гэрэлтүүлэг, аюулгүй байдлын хяналтын сүлжээ бий болгоход холбогдох байгууллагатай хамтарч ажиллана. | |
| 4.3 Автозам, тээврийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр: | |
| 4.3.1 Дүүрэгт шинээр авто зам, гүүр барих болон засвар, өргөтгөлийн ажлыг хийнэ. | |
| 4.4.Гамшгаас хамгаалах чиглэлээр: | |
| 4.4.1.Иргэдийг байгалийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор гамшгийн үед байрлах, хоргодох цэгүүдийг тогтоож, онцгой байдлын алба саадгүй хүрч ажиллах орчинг бийб олгоно. | |
| 4.4.2. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн бэлэн байдлыг нэмэгдүүлж, гамшгаас хамгаалах нэгдсэн дадлага сургууль зохион байгуулна. | |
| 4.4.3 Онцгой байдлын албаны шуурхай үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлж, шаардлагататай техник тоног төхөөрөмжөөр хангана. | |
| 4.4.4 Үерийн ус зайлуулах далан суваг, тогтолцоог сайжруулж, нэмж байгуулна. | |
| ТАВ. ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МОНГОЛ ХҮН-ИРГЭНШСЭН ДҮҮРЭГ | |
| 5.1 Иргэд санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх, дүүргийн төр захиргааны байгууллага, иргэдийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг жигдэрүүлнэ. | |
| 5.2 Дүүргийн төр, захиргааны байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цахимд үүрэг хөтөлбөр/E-District /-г хөгжүүлнэ. | |
| 5.3 Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг жил бүрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж, олон нийтэд ил тод мэдээлэн, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлдэг болно. | |
| 5.4 Тендерийн будлиан, авилга, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналтын дор ил тод явуулна. | |
| 5.5 Төр захиргааны байгууллагуудыг төвлөрүүлж, иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэнэ. | |
| 5.6 Дүүргийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг бодитой хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг сонирхлын зөрчил, авилгад өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. | |
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Эх сурвалж: www.khanuul.mn

