Багануур дүүргийн ИТХ-ын ээлжит XV хуралдааны тэмдэглэл

2015.12.14

Хуралд ирвэл зохих 25 төлөөлөгчөөс ирсэн 23, өвчтэй 1 / Ё. Болормаа /  ирц 92%-тай бүрдсэн тул 10:20 цагт хуралдаан эхэллээ.

Хуралдааныг дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал нээж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. Багануур дүүргийн Засаг даргын 2012-2015 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, ЭЗНЗ-ийн 2015 оны хэрэгжилт
  2. 2016 оны ЭЗНЗ-ын төсөл
  3. 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  4. 2015 оны төсвийн тодотгол
  5. Газар зохион байгуулалтанд нэмэлт өөрчлөлт хийх тухай
  6. 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал:  Хуралдааны хэлэлцэх асуудалтай холбоотой асуух зүйл байна уу?

Төлөөлөгч Ц.Сандаг-Очир: Захирагчийн ажлын албаны бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг тодорхойгүй байгаа. Энэ асуудлыг хэзээ, яаж шийдэх болсон бэ? БН дүүрэг байгуулагдсаны 35 жилийн ойг тэмдэглэхэд БААН, иргэдээс хандив тусламж авсан, зарцуулалтын тайланг сонсмоор байна.

Үргэлжлэлийг эндээс үзнэ үү.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Захирагчийн ажлын албаны эрх зүй тодорхой болоогүй байгаа тул одоо хэлэлцэх боломжгүй байна. 35 жилийн ой тэмдэглэсэн санхүүгийн тайланг 2 удаа сонссон.  Хуралдааны хэлэлцэх асуудлын 3 –т байгаа 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах саналтай хамт хэлэлцье.

10:28 цагт төлөөлөгч Э.Ганбат хуралдаанд ирж ирц  96 хувьтай боллоо.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал:  Хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллыг батлах уу?

Төлөөлөгчдийн 100%-ийн саналаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал хуралдааны дотоод журмыг танилцуулж, санал, асуулт гарсангүй төлөөлөгчдийн 100%-ийн саналаар баталлаа.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал хуралдааны ажлын албыг танилцуулав.

СОНССОН НЬ:

Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор

  1. Багануур дүүргийн Засаг даргын 2012-2015 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, ЭЗНЗ-ийн 2015 оны хэрэгжилт.   Илтгэгч – Засаг дарга Б.Бямбадорж
  2. 2016 оны ЭЗНЗ-ын төсөл. Илтгэгч – Засаг дарга Б.Бямбадорж

ХЭЛЭЛЦСЭН НЬ:

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Биелэлттэй холбоотой асуух зүйл байна уу? Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асууж тодруулах зүйл их гардаг тул БААН-ийн удирдлагууд, холбогдох  оролцуулж .

Төлөөлөгч  С.Даваасүрэн: Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн 10, ЭЗНЗ-ын 1.2.4-т Нутгийн захиргааны байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг ажил үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цахим засаглалыг хөгжүүлнэ гэсэн заалтын биелэлтэнд Иргэний улсын бүртгэлийн сүлжээний асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тул онлайн бүртгэл хийх боломж бүрдээгүй байна гэж үгүйсгэж  биччихээд 100% биелсэн гэж бичсэн байна. Яагаад ингэж үнэлсэн бэ?

Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн 12, ЭЗНЗ-ын 1.2.6 дугаар заалтыг 100% гэж үнэлсэн байна.  Гэтэл нийслэлийн ӨГХГ-с БН дүүргийн 32 байршилд иргэдэд газар өмчлөх асуудал орсон байсан. Энэ нь иргэдийн эрх ашигт нийцсэн гэж үзээд 100% гэж үнэлсэн үү? Уг нь арай өөр төлөвлөлт гэж ойлгож байсан. Одоо нийслэлээс БН дүүргийн орон сууцны барилгын захаас эхлүүлээд л дураараа газар олгож байна. Гэтэл энэ нь иргэдийн эрх ашгийг зөрчөөгүй гэж үзээд байна уу?

2.2.3-т Орон сууцны 1 давхарт үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч иргэн ААН-ийн ус дулаан, халаалтанд эрх зүйн зохицуулалт хийнэ гэсэн заалт байна. Эрх зүйн зохицуулалт гэж яг юуг ойлгоод байна вэ? Үнийг бууруулахыг эрх зүйн зохицуулалт гэж ойлгох уу? Эсвэл үнэ тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлэхийг ойлгохуу? Жишээ нь: энэ хугацаанд дулааны үнэ 2 удаа, цахилгааны үнэ 2 удаа, усны үнэ бас нэмэгдсэн энэ эрх зүйн зохицуулалт мөн үү? Биелэлтийг яагаад 100% гэж дүгнэсэн бэ?

ЗДО Г.Цамбагарав: БААН-ийн үйл ажиллагааг цахимд холбоно. 2013 оноос засаг даргын тамгын газрын вэб сайтад өөрчлөлт орсон. 2016 онд цахим 2 дахь машигийг авах гэж байна. 5 хороог нет-д холбосон байгаа.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: иргэний бүртгэлийн сүлжээ онлайнд шилжэгүй байгааг 100% гэсэн нь юу гэж ойлгох вэ гэсэн.

ЗДО О. Мөнхтулга: 5 хороо нет-д холбогдсон программ хангамжийг удахгүй авч өгнө.

Засаг Дарга Б.Бямбадорж: өмчийн харилцааны алба хариуцлагагүй зураг явуулж бүх иргэдийн эрх зөрчигдсөн шийдвэр гарчираад байгаа. Үүнийг нийслэлийн удирдлагуудтай ярьсан. Цуцлуулахаар шат шатанд нь ярьж байна. орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хувьд усны төлбөр буурсан байгаа.

Төлөөлөгч Ш.Жаргалсайхан: 1 давхрын аж ахуйн нэгжүүд айл өрхөөр төлөлт хийж байгаа. Тоолуур тавиулсан нь тоолуураараа төлөлтөө хийж байгаа.

Төлөөлөгч  П.Баттүшиг: Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, ЭЗНЗ-ыг хэлэлцэх үйл ажиллагаа орон нутгийн ТВ-ээр шууд дамжуулна гэсэн. Одоо болж байгаа хуралдаан шууд цацагдаж байгаа юу? Тийм үгүй гэсэн хариулт л авъя.

ЗДО О.Мөнхтулга: Шууд цацагдаагүй, техник тоног төхөөрөмж бэлэн болсон байгаа, зарим нэг санхүүтэй холбоотой асуудлаас болоод шууд цацаж чадахгүй байна. Төв талбайн ЛЕД ТВ-ээр одоо шууд цацагдаж байгаа.

Төлөөлөгч  Н.Ганбаатар: Багануур дүүргийг бие даасан хот болгоно гэдэг зорилт тавиад багагүй хугацаа өнгөрсөн. 2 нам хоёулаа энэ асуудлыг дэмжиж ажилласан. ЗДМХ, ЭЗНЗ-д мөн энэ асуудлыг тусгаад биелэлтийг 100% гэж үнэлсэн байна. Яг одоо бол бие даасан хот болоогүй зөвхөн эхлэл нь тавигдсан гэж ойлгож байгаа. Энэ ажлыг миний бодлоор 50% гэж үнэлнэ. Энд 100% гэж дэндүү хөөсрүүлж тавьсан байна. Бүх зүйл тодорхой болж байж 100% гэж үнэлэх ёстой. Орон нутгийн хөгжлийн сангаар оруулсан хөрөнгө оруулалтыг 100% гэж үнэлсэн байна. Энэ биелэлт 100% байж чадахгүй. Өнгөрсөн жилүүдэд улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж төсвөө баталж чадахгүй 500, 600 саяар нь татуулж байсан. Саяхан бас 100 орчим  сая төгрөг татуулсан. Энэ жилийн хувьд дэвшилттэй байсан хэдий ч ажил нь давхцаад хийж чадаагүй ажлууд байгаа. Ийм байхад 100 % үнэлэх нь буруу. Иргэдийн санал, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх цахимжуулна гэсэн заалт байна. Ялангуяа газрын алба иргэдээс ирсэн гомдлыг бүрэн шийдэж байгаа гэсэн байна. Гэтэл би өөрөө ӨГХА-д өргөдөл өгөөд 2, 3 сар болчихоод байхад шийдүүлж чадаагүй. Уул нь 14 хоногт шийдвэрлэх ёстой. Ийм байхад 100% гэж үнэлж болохгүй. Авилгагүй хот болно гэсэн заалтыг 100% гэж дүгнэсэн байна. Энэ үнэлэлт хэр бодитой вэ? Саяхан болсон сургалтан дээр Багануур дүүргийн хэмжээнд хийсэн судалгааг танилцуулахад авилга байгаа гэсэн дүгнэлт хэлж байсан.

 Засаг дарга Б.Бямбадорж : Хот болох асуудал шийдэгдсэн гэж үзэж байгаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн ажил 9 дүүргээс сайн хийгдсэн. Татуулсан 100 сая төгрөг бол зураггүй ажил батлагдсанаас болсон. Газрын цахим хөтөлбөр сайн хийгдсэн, олголт сайн байгаа гэж үзэж байна.  Авилгын тухай асуудлаар зөвлөл байгуулагдсан сайн ажил болсон.

Төлөөлөгч  Я.Саруул: ЭЗНЗ –ийн 31-т заасан  “Зөв Монгол хүүхэд” дүүргийн дэд хөтөлбөрийг 70% гэж дүгнэсэн байна. Сүүлийн 4 жилд боловсролын системд маш их өөрчлөлт оруулсан хөтөлбөр бол Зөв Монгол хүүхэд хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг сонсоогүй мэдэхгүй, эцэг эх багш байхгүй. Бодитоор хэрэгжиж байгаа хөтөлбөрийг 70% гэж үнэлсэн байна. Яагаад ингэж үнэлсэн бэ?

Засаг дарга Б.Бямбадорж : Дүүргийн Засаг даргын зүгээс  БОХ-ийн удирдлагын менежментийг сайжруулах ажлыг хийсэн. Дүүргийн боловсролын салбарын ажил сайн явагдаж байгаа.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Төлөөлөгчдөөс өөр асуух асуулт  байна уу? Асуулт  байхгүй бол  асуултаа тасалъя.

Биелэлттэй холбоотой намын бүлгүүдийн дүгнэлтийг сонсъё.

ИТХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг  дүүргийн МАН-ын хорооны дарга, ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулж, зарим заалтын биелэлтийг хэт хөөсрүүлж тавьсан, хийгдээгүй эхэлж байгаа ажлыг 100%-р үнэлсэн зэрэг асуудлуудаас шалтгаалан  биелэлтийг МАН-ын бүлгийн гишүүдийн хурлаар  хэлэлцүүлж санал хураахад олонхийн саналаар хангалтгүй гэж үнэллээ.

МАН-ын бүлгийн дүгнэлтийг уншиж танилцуулав.

ИТХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийн ИТХ дахь АН-ийн бүлгийн дарга, төлөөлөгч  Б.Нэргүй танилцууллаа.

Төлөөлөгч Б.Нэргүй: МАН-ын бүлгийн дүгнэлтийг сонслоо. Намын бүлгийн дүгнэлт уншихаас өмнө бид бүхний хамтын ажиллагаанд олсон ололт ч бий, алдаа дутагдал ч байгаа гэдгийг дурдмаар байна. Өнгөрсөн хугацаанд төрийн алба, төрийн байгууллагын үйл ажиллагааг хамтран гүйцэтгэж бидний 3 жилийн ажлыг дүгнэж байна гэж ойлгох хэрэгтэй. Иймд МАН-ын бүлгийг дүгнэлтээ эргэн харж саналаа хэлэхийг хүсье.

Дүгнэлтийг танилцуулж  ИТХ дахь Ардчилсан намын бүлэг Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг  хангалттай гэж дүгнэлээ.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Биелэлттэй холбоотой санал байна уу?

Санал гараагүй тул саналыг таслаж, биелэлтийн үнэлгээг хангалттай сайн, хангалттай, хангалтгүй 3 үнэлгээгээр  үнэлэхээр санал хураалт явуулах санал тавьж төлөөлөгчдийн олонхын саналаар санал хураалтыг явуулж хангалттай -19 төлөөлөгч, хангалтгүй гэж  5 төлөөлөгч гар өргөн, олонхын саналаар Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2015 оны дүүргийн ЭЗНЗ-ын биелэлтийг хангалттай гэж үнэлэн хурлын даргаас тогтоолын төслийг танилцуулж төлөөлөгчдийн 100%-ийн саналаар  баталлаа.

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:  ЗДМХ, ЭЗНЗ-ыг хангалттай гэж дүгнэлээ.

Цаашид намын бүлгүүдийн дүгнэлтийг үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй. Энэ дүгнэлтийг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж үүрэг болгохоор шийдвэрлэв.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал:

ХЭЛЭЛЦСЭН НЬ:

Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор 2016 оны ЭЗНЗ-ын төслийг хэлэлцье. Төсөлтэй холбоотой асуух асуулт  байна уу?

СОНССОН НЬ:

Төлөөлөгч  Д.Батнасан: Жил бүрийн ЭЗНЗ-д тусдаг төв хогийн цэгийн асуудал байгаа. Төв хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх ажил зайлшгүй хийгдэх ёстой.  Энэ ажлыг тусгаж өгөх хэрэгтэй байна.

Засаг дарга Б.Бямбадорж : Хогийн цэгийн асуудал тулгамдсан асуудал мөн боловч дахин боловсруулах үйлдвэр барих шаардлагатай. Өнөөдөртөө боломж байхгүй байна.

 Төлөөлөгч  Ц.Сандаг-Очир: ЭЗНЗ-д тусгах ажлуудын талаар БААН-ээс санал авдаг. Зорилтод тусгасан асуудлуудаа БААН-ийн удирдлагууд мэдэж байгаа юу? Хэрэв санал нь орсон бол гэж асууж байгаа юм. Зорилтын төсөл удирдлагуудын гар дээр одоо байна уу?

ТГ-ын дарга Д.Оюунцэцэг: БААН-д хөрөнгө оруулалтын ажилд голдуу санал өгсөн. Боломжтойг нь оруулсан. Төсөлтэй танилцсан байгаа.

Төлөөлөгч  Ё.Туул: Хороодын иргэний танхимыг тохижуулна гэсэн байна. Одоогийн байдлаар хурлын заалыг ашиглаж байгаа.  Бидэнд ирсэн төсөвт тусгагдсан зүйл алга байна. Хаана тусгаж оруулсан бэ?

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Ажлын байрыг тохижуулсан байгаа. Тухайн нөхцөлд нь газар дээр нь очиж хэлэлцүүлэг хийж байгаа. Танхимын ажилтантай байхыг орон тоог цөөрүүлэх тогтоол гарсан учир орон тоог нь нэмэх боломжгүй байна.

Төлөөлөгч Ю.Бямбаа: Сайн өдрийн захыг нээж ажиллуулна гэж тусгасан байгаа. Хөрөнгө санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэх гэж байна. вэ?

 ЗДО О.Мөнхтулга: 2, 3 жил ярьж байгаа. Ирэх жил сайн өдрийн захыг ЖДҮДТ-ийн өөрийнх нь мэдэлд өгнө. Дэмжиж ажиллана.

Төлөөлөгч  П.Төгөлдөр: Цэцэрлэгүүдийг бүрэн камержуулна  гэсэн заалт байна. Энэ төсөв мөнгө нь хаанаас гарах вэ? 37-д байгаа Нийгмийн эрүүл мэндийн төв, чийрэгжүүлэлтийн танхим тохижуулах гэсэн заалт байна. Энэ танхим байгуулах, тоног төхөөрөмж авах зардал хаанаас гарах вэ? Улсаас уу дүүргийн төсвөөс үү? 38-д байгаа. БТСХ-ны багш дасгалжуулагчийн орон тоог нэмэгдүүлнэ гэсэн байна. 2016 оны төсөвт орон тоо, цалин  нэмэгдэж орсон уу? 39-д БТСХ-ны техник хэрэгслийн нэмэгдүүлнэ гэсэн байна. Хөрөнгө оруулалт нь хаанаас гарах вэ?

ЗДО Т.Отгонболд: ЭЗНЗ-д БААН-ийн саналыг нэлээн тусгасан. Одоогийн байдлаар 8 цэцэрлэгийн 2 нь камертай бусад 6 нь камергүй байгаа. Цэцэрлэгүүдийг камержуулах ажлыг ЗД-ын нөөц сангаас санхүүжүүлнэ.  Нийгмийн эрүүл мэндийн төвийг энэ онд байгуулаад ЭМН-ээс тохижилтын ажлыг хийж эхэлсэн. 2016 онд ЗД-ын нөөц сангаас  5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдсэн  байгаа. БТСХ-ны багш, дасгалжуулагчийн цалин, орон тооны асуудлыг яамруу хөөцөлдөж шийднэ. Харин техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх ажлыг ЗД-ын нөөц сангаас 100 сая төгрөгөөр авч өгөхөөр шийдвэрлэсэн.

Төлөөлөгч  Б.Нэргүй: Цахим архив, дүүргийн нэгдсэн архив байгуулна гэсэн байна. Байр тоног төхөөрөмжийг яах вэ? Эхлүүлнэ, бүрдүүлнэ гэж 2 заалт орсон байна. Төсөв байгаа юу? ЕБС-д ухаалаг самбартай болно, багш бүрийг компьютержүүлнэ, ЭМН-г оношлогооны  техникээр хангана гэсэн заалт байна. Төсөвийг яаж шийдэж байгаа вэ?

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Архивын стандарын дагуу барьж байгуулах зайлшгүй шаардлага байгаа. Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд хийх нь зүйтэй байна. Цаг хугацааны хувьд оройтож байгаа. Харин төсвийн асуудлыг яах вэ?

ЗД Б.Бямбадорж : Газрын асуудлыг эхлээд шийдэх нь зүйтэй гэж үзэж байна.

Боловсролын хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг: Боловсролын яамнаас сургуулиудыг ухаалаг самбартай болгох  зорилт тавигдаж байгаа.

ЗДО Т.Отгонболд: ЭМН-д  ЗД-ын нөөц сангаас тусгасан бүх зорилтууд саналын дагуу орж байгаа. Ухаалаг самбар одоогоор хаанаас өгөх нь тодорхойгүй. Яамны зорилтод байгаа.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Хэрэгжүүлж чадвал сайн байна. Сайн хөөцөлдөх хэрэгтэй.

Төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ: 27 дахь заалт дээр иргэдэд зориулсан цахим орчныг  бий болгоно,

Гэр хорооллын  инженерийн шугамыг сайжруулна гэсэн байна. Одоо амьдарч буй орчинд нь дэд бүтэц тавих асуудлыг ярих хэрэгтэй.

ЗДО Г.Цамбагарав: Гэр хороололд 69 сая төгрөг тавигдсан байгаа. Өргөтгөх бодолтой байгаа. 5-р хороо шилэн кабельд холбогдож байгаа. Гэр хорооллыг ЦСХ-ноос холбох боломжтой.

Төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ: Наран хэсгийн 8-р  гудамжны айлуудад дулааны шугам тавихуу?

ЗДО Г.Цамбагарав : Тэр хэсэг холбогдохгүй. Одоогоор боломжгүй байгаа.

Төлөөлөгч  Э.Ганбат: 77, 78, 79, 80 дугаар байрны тохижилтын ажил орсон байна. 4 ажлаас 2 нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гэсэн байна.  2 нь хаанаас санхүүжих юм бэ?

Г.Цамбагарав:  569 сая төгрөг тавигдсан байгаа. 2 нь хасагдсан.

Төлөөлөгч  Э.Ганбат: Энэ ажилд яг хэдэн оршин суугчийн саналыг  авсан бэ? Ямар үндэслэлээр  хасагдсан бэ?

ЗДО Г.Цамбагарав: 22-р байрны гадна фасад орж байгаа. Энэ байранд 140 өрхийн 560 иргэн оршин сууж байгаа. 3 жил дараалан яригдаж байж орж байгаа. Уурхайн байр эскиз зураг нь хийгдэж байгаа.

Төлөөлөгч Ё.Туул: Оршин суугчид нь 100% саналаа өгсөн байгаа. Он дамжиж яригдаж байж шийдэж байгаа асуудал.

Төлөөлөгч  Ц.Ганхуяг: Нийтийн  тээвэртэй холбоотой асуудал байна. Гараж, дарк гэсэн асуудлууд туссан байна. Гараж биш техникийн үзлэг оношлогооны төв байгуулвал ямар вэ? Хяналтыг үйлчилгээнээс салгах нь зөв. Экологи, Эдийн засгийн үнэлгээ хийх хөрөнгө төсвийг тавьж өгөх шаардлагатай байна. Бэлчээрийн бодлогыг тусгаж өгөх хэрэгтэй.

ЗД Б.Бямбадорж: Бэлчээрийн асуудлыг зэргэлдээ сумдуудтай ярилцаж шийдвэрлэхээс өөр ямарч арга алга.

Төлөөлөгч  Н.Ганбаатар: Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх: Орчны ашиглалтын зардлыг хэн хариуцаж явах вэ?

ЗД Б.Бямбадорж: СӨХ, Авто жим ОНТААТГ-ын  ажил гээд байгаа. Авто жим өөрөө төсөвтэй.  Ойлголцохгүй байгаа. Хороолол доторх ажлыг СӨХ хариуцан ажиллаж байгаа.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал:

Асуулт ингээд дууслаа. Асуултаа тасалъя. Хэлэлцэж буй асуудалдтай холбоотой санал байна уу?

Санал хэлэх төлөөлөгчид: Ж.Бат-Эрдэнэ, Я.Саруул, П.Баттүшиг, С.Батдорж, Н.Мөнгөншагай Ж.Мөнхцэцэг,  М.Мөнхманлай,  Д.Батнасан,  Н.Ганбаатар,  Э.Ганбат

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: 2016 оны ЭЗНЗ-той холбоотой өөр санал байнауу? Өөр санал байхгүй бол саналаа тасалъя.

Төлөөлөгчдөөс гарсан саналыг 2016 оны ЭЗНЗ-т тусган боловсруулалт хийж, засварлаад  эргэж танилцуулах хэрэгтэй. Саналуудыг тухайн байгууллагын дарга, удирдлагуудтай ярилцаж сайн боловсруулалт хийх үүрэг даалгавар өгөв.

Тогтоолын төслийг танилцуулж төлөөлөгчдийн 100%-ийн саналаар баталлаа.

13:00 цагт хуралдаан завсарлаж 14:00 цагт үргэлжлүүлэхээр боллоо.

Хурал 14:20 цагт үргэлжлэв.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Мэдээлэл өгье. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчтэй холбоотой шүүх дээр асуудал явж байсан. Өнгөрсөн 3 дахь өдөр шүүх шийдвэрээ гаргаж дууссан. Одоо ямар нэг асуудал байхгүй болсон.

СОНССОН НЬ:

Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор

  • 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Багануур дүүрэг байгуулагдсаны 35 жилийн ойг тэмдэглэхэд БААН, иргэдээс авсан хандив түүний зарцуулалтын тайланг ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Б.Батням танилцууллаа.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Ой тэмдэглэх санхүүгийн эрхийг ИТХ-аас өгсөн. Иймд хуралд тайлагнах ёстой. 35  жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ажлууд хандив тусламжууд, ОНХС, ЗД-ын нөөц сангаас зарцуулсан. Нийт хандивлагчдад, БААН-дэд тус тусад нь мэдээлэл өгөх хэрэгтэй. Байгууллагын удирдлагууд цааш нь байгууллага дээрээ мэдээлэл хийх хэрэгтэй байна. Энэ эд материалаар өгсөн зүйлсийн мөнгөн дүнг бичиж танилцуулах хэрэгтэй.

ИТХ дахь Төсвийн байнгын хорооны дарга С.Даваасүрэн 2015 оны төсвийн тодотголтой холбоотой мэдээлэл хийнэ.

ИТХ дахь Төсвийн байнгын хорооны дарга С.Даваасүрэн: Төсөвтэй холбоотой асуудал ИТХ дахь  Төсвийн байнгын хорооны хурлаар 2 удаа хэлэлцэгдсэн. Дүүргийн Засаг даргаас хүсэлт ирсэний дагуу дэмжихээр оруулж ирж байна. Ингээд тодотголтой холбоотой мэдээллийг танилцуулъя.

ХЭЛЭЛЦСЭН НЬ:

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: 2015 оны төсөвийн  нэмэлт өөрчлөлт, 35 жилийн ойг тэмдэглэхэд зарцуулсан санхүүгийн тайлантай  холбоотой асуух асуулт байна уу?

Төлөөлөгч М.Мөнхманлай: Дотоод аудитын дүгнэлтийг хамт барьж ирж байгаач гэж хэлсэн. Зарим зүйлүүд зөрчигдөж байгаа үүнийг юу гэж үзэж байна вэ? Дотоод аудит төрийн сантай хамтын ажиллагаагаа сайжруулах ёстой.

Дотоод Аудитын албаны дарга Н.Оюунцэцэг: 4 сард байгуулагдаа 9 байгууллагад Аудит хийсэн. 388,3 сая төгрөгийн зөрчил илрүүлжзөвлөмжийг хүргүүлж арга хэмжээ тооцоод яьу байна. ЗД-ын нөөц сантай холбоотой удирдамж чиглэл хүсэлт ирээгүй учир аудит орох боломжгүй.

СТСХ-иын дарга  Б.Батням: Нийслэлийн төрийн сангийн дотоод Аудит гэж байдаг. Манай тайланд шалгалт хийгээд дүгнэлтээ ирүүлсэн байгаа. Тайлан дүгнэлтийг үзэж болно.

Төлөөлөгч  Ё.Туул: 3 сая дахь иргэний үе чацуутанд ЗГ-ын тогтоолоор орон нутгаас байр олгоно гэсэн. Манай хорооны хамгийн ойр төрсөн үе чацуутан 1 хүүхдэд энэ заалтын дагуу дэмжлэг өгөх ёстой. Одоо болто өгөөгүй байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр болсон бэ?

СТСХ-ийн дарга  Б.Батням: 2016 онд ЗД-ын нөөц сангаас шийдвэрлэхээр ярьсан. Энэ жилийн хувьд төсөв хүндрэлтэй боломж байсангүй.

Төлөөлөгч  Н.Ганбаатар: 35 жилийн ойн төсвийн зарцуулалтыг Тэргүүлэгчдийн хурлаар ороход нь хэлэлцэж  сайжруулах шаардлагатай гэж дүгнэсэн. Дутуу  гүйцэтгэлтэй ажлаа яах гэж байна. Медалионы үнэ эх бэлтгэлтэйгээ хамт юмуу? Дааганы байг Жаргалсайхан төлөөлөгч хувиасаа өгсөн. Гэтэл энд БН-Ус өгсөн гээд байгууллагын нэрээр явж байна.  Биет бусаар хандивласан зүйлсийг үнэлэх хэрэгтэй. Тэргүүлэгчдийн хурал дээр мөн хэлж байсан хэвээрээ орж ирсэн байна.

 СТСХ-ийн дарга  Б.Батням: Гэр өргөөг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой эвдрэл гэмтлийг засахтай холбоотой зардал 100 саяаар төлөвлөгдөн 5 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байгаа. Киноны хувьд мөн ялгаагүй байгаа. Гүйцэтгэлээр нь олгосон нь энэ байгаа. Одоогоор гүйцээж өгөөгүй байна. Биет бус хандивыг 4,010 сая төгрөгөөр нийтэд нь үнэлж байгаа.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Биет бусаар орж ирсэн хандивыг тооцож тодорхой болго гэсэн хэвээрээ байна. Задаргааг нарийн сайн хийж өгөх шаардлагатай байна. Ил тод байвал илүү сайн байна. Нэрээр нь байгууллагаар нь тоогоор нь гаргаж байгууллагуудад танилцуулга хийх хэрэгтэй. Энэ асуудалд нийслэлийн аудит орчихсон байгаа.

Төсөвийн нэмэлт өөрчлөлт, 35 жилийн ойг тэмдэглэхэд зарцуулсан санхүүгийн тайлантай холбоотой өөр  асуулт  байхгүй бол асуултаа тасалъя.

Төсөвийн нэмэлт өөрчлөлт, 35 жилийн ойг тэмдэглэхэд зарцуулсан санхүүгийн тайлантай  холбоотой санал байна уу?

Санал хэлэх төлөөлөгчид:  Ц.Ганхуяг, Д.Батнасан, Ц.Сандаг-Очир

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөн дүн, төсөвт өртөг дээр өөрчлөлтүүд гарсан.  Жишээ нь: 100 сая төгрөгийн өртөгтэй үерийн далан хийгдэх боломжгүй зарим нэг ажилд өөрчлөлт орсон байгаа. Та бүхэнд материал тараагдаж байгаа тул өөрчлөлт орсон нийт дүнгээр нь батлах саналтай байна. Зөвшөөрч байна уу? Тогтоолын төслийг танилцуулж Төлөөлөгчдийн 100%-ийн саналаар баталлаа.

СОНССОН НЬ:

Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор 2016 оны төсвийн төсөл хэлэлцэх. Илтгэгч-Засаг даргын орлогч О.Мөнхтулга

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: ИТХ дахь Төсвийн байнгын хорооны дарга С.Даваасүрэн 2016 оны төсвийн төсөлтэй холбоотой мэдээлэл хийнэ.

ИТХ дахь Төсвийн байнгын хорооны дарга С.Даваасүрэн: 2016 оны төсөв байгууллагуудад хасагдаж орж ирж байгаа учир хэмнэлтийн горимоор ажиллаж ажилчдын тоог цөөрүүлэхгүй ашиглалтын болон бусад зардлаа хэмнэж явах хэрэгтэй. 2016 оны дүүргийн төсвийн төслийг байнгын хороо хэлэлцээд нийт дүнг Засаг даргын өргөн барьснаар нь оруулж байна.

НТБТ, УСБТ-ийн дүнд өөрчлөлт оруулахгүй, зардал хоорондын гүйлгээгээр тохирсон. Иргэдийн саналыг нэлээн түлхүү авч үзсэн. Саналыг хотын захирагч, хороодын иргэдийн саналыг  үндэслэн ЗД-ын нөөц сангийн задаргааг нийт дүнг хөдөлгөхгүйгээр оруулж ирж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг багцалж 19 төрлөөр оруулж ирсэнийг  Эдийн засгийн байнгын хороо 17 болгосон. Бусад асуудлыг хэвээр нь оруулж нийт дүнд нь өөрчлөлт оруулаагүй.

ХЭЛЭЛЦСЭН НЬ:

Төлөөлөгч Н.Ганбаатар: Урьдчилан сайн хэлэлцэгдсэн байгаа. ЗДТГ-ын эд хогшил худалдан авах зардлыг хасах хэрэгтэй байна. Цэцэрлэгүүдийн хөл дүн дээр зөрүү байна. Энэ ямар учиртай юм бэ? Дүүрэгт Боловсролын хэлтэс гэсэн бие даасан байгууллага байдаг. Энэ байгууллага төсөвийн асуудалд хэр ач холбогдол өгч уялдаа холбоотой ажилладаг вэ?

СТСХ-ийн дарга  Б.Батням: ТГ-ын эд хогшил худалдан авахтай холбоотой зардал нь нэн шаардлагатай, актлах хугацаа болсон тавилга эд зүйлсийг боломжоор нь авах саналаа боловсруулж тавьсан нь энэ. 78.0 сая төгрөгийг Төрийн албан хаагчдын урамшуулалд тавьсан байгаа. Бусад зардлууд харьцангуй буурч батлагдаж ирсэн. Цэцэрлэгүүдтэй холбоотой асуудлаар бол төсвийн төслөө явуулахаас өмнө Мөнхзул нягтлангаар нэгтгүүлсэн. Гэтэл батлуулж ирэхдээ ингэж ирээд байна. Асуудал тавихаар дүүрэгтээ зохицуулалт хий гэсэн чиглэл өгөөд байдаг. 2016 оны төсөв дээр зардал тус бүрээр янз бүр ирсэн. Нийт дүнд өөрчлөлт оруулахгүй зардал хооронд гүйлгэж болно.

Төлөөлөгч Д.Батнасан: Цэцэрлэгжүүлэлт, цэвэрлэгээний төсөв нэмэгдэж ирэхгүй байгаа. Шинэ зам ашиглалтанд ашиглалтын зардал 1 дахин нэмэгдэнэ. Хагас жилд багтааж нэмэгдүүлж өгмөөр байна.

ЗДО  О.Мөнхтулга: Зам бүрэн ашиглалтанд орсон хойно ашиглалтын зардал шийдэгдэнэ. Энэ оны хувьд өр авлагагүй гарах тал дээр боломжит бүх арга хэмжээг авч байгаа. Татаасаа авахад хүндрэл үүсэхгүй байхаа.

Төлөөлөгч С.Батдорж: ЗДТГ-ын бүтэж орон тоо 91-ээс 75, удирдах албан тушаалтан 4-өөс 7 болсон байна. Энэ ямар учиртай юм бэ?

СТСХ-ийн мэргэжилтэн Мөнхгэрэл: Удирдах албан тушаалтан дээр 5 хорооны Засаг даргыг нэмсэн байгаа. ҮТҮХ-ийн орон тоог захирагчийн албаруу оруулсан. 2 орлогч, 1 жолоочийн орон тоо хасагдсан байгаа.

Төлөөлөгч Ю.Бямбаа: ЖДҮД-ийн төсөв 7 саяар хасагдсан, өөрийн орлогын төлөвлөгөө 2 саяар нэмэгдсэн байна.  1 байраа НТБТ-д шилжүүлсэнтэй холбоотой орлого буурсан.  Энэ асуудлыг яаж шийдэх вэ? Бага сургууль, машины гражны зураг хийгдсэн үү? Тоо нь хэд вэ? ЭМН-д хэт олон дэмжлэг үзүүлж байгаа юм бишүү?  Нэг байгууллагад хэт их дэмжлэг үзүүлэх нь зөв үү?

ЗДО О.Мөнхтулга: Энэ оны гүйцэтгэлээр 2016 оны төсвийг хянасан байгаа. Бид тооцоолж төсвийн хуваарь хийхдээ тусгасан. Нийтийн тээвэр гаражийн газрын захирамж бий. Сургууль бас нэмэгдсэн.

Төлөөлөгч Ц.Сандаг-Очир: Эхлээд нэг санал тавья. Хуралд БААН-ийн удирдлага, нягтлангууд ирсэн байна.  Хурлын дундуур санал хэлж болохгүй учраас дугарахгүй суугаад байгаа байх. 2016 онд төсөв нэлээн танагдсан санхүүгийн хүндрэлтэй асуудлууд нэлээн байгаа. Тэгэхээр БААН-ийн удирдлага, нягтлангуудад үг хэлэх боломж гаргаж өгөхийг  хүсье.

Орон нутгийн өөрийн орлого хэдэн хувьтай байна. вэ? 131, 193 дугаар цэцэрлэгүүд ижил тооны хүүхэдтэй. Гэтэл энэ 2 цэцэрлэгийн төсвийн зөрүү 200 сая байна. Энэ ямар учиртай вэ? Нэгдсэн ангиллаар харахаар ирэх жилийн төсөв хүндрэлтэй байна. Тамгын   газрын  удирдах ажилтан, гүйцэтгэх албан иушаалтан дээр гарсан зөрүүг тайлбарлаж өгөөч. ЗДТГ 2 машинтай гэтэл 3 жолооч цалин авдаг. Энэ ямар учиртай вэ?

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал:Татварын хэлтсээс хүн байна уу? Асуусан  асуултын дагуу мэдээлэл өгөхийг хүсье. Дарга чинь хуралд яагаад ач холбогдол өгөхгүй байна.

Татварын хэлтсийн мэргэжилтэн мэдээлэл өглөө. Орон нутгийн гүйцэтгэл- 87,0% Улсын төсвийн гүйцэтгэл-80%, нийслэлийнх 81%-тай байна.

 ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Өссөн дүнгээр тасарчих гээд байгаа юм байна. Тиймүү?

 Татварын хэлтсийн мэргэжилтэн: 3 төсвийн нийлбэрээр тасраад байгаа.

 Боловсролын хэлтсийн нягтлан: Хүүхдийн тоо норматив төсөв хувьсах зардлаар тооцоход тийм байгаа. Нийслэлд өргөн барьснаараа байгаа. Нийслэлийн Боловсролын газраас ингэж ирсэн.

Төлөөлөгч Ц.Сандаг-Очир: Батлахдаа зохицуулалт хийж болно биз дээ?

СТСХ-ийн мэргэжилтэн Мөнхгэрэл: Тайлбар хийж зардал тус бүрийн зөрүүг танилцуулав.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Ц.Сандаг-Очир төлөөлөгчийн саналыг дэмжиж байна. ЕБС, цэцэрлэгүүдийн удирдлага, нягтлангуудаас төсвийн төсөлтэй холбоотой хүндрэлтэй асуудлуудыг сонсъё.  Төсөв боломжтой болж чадсануу?

131-р цэцэрлэгийн эрхлэгч Нарангарав: Манай цэцэрлэгийн тотмол зардлууд нэлээн хасагдсан, тогтмол зардал дутагдалтай байна.

132-р цэцэрлэгийн нягтлан Мөнхзул: Цалин хоолны зардал, түлш халаалтын зардал нийт 14 сая төгрөгөөр, цалин 20 саяар  хасагдсан байна.

138-р цэцэрлэгийн эрхлэгч Энхтуяа: Энэ жилийн хувьд манайх5 сая төгрөгийн өртэй байгаа. Нийт 20 сая төгрөг хасагдсан байна. Зөвхөн цалингаас л гэхэд 10 сая төгрөг хасагдсан байна.

139-р цэцэрлэгийн эрхлэгч Эрдэнэчимэг: Цалингийн сан 20 гаруй сая төгрөгөөр хасагдсан байна. Зөөлөн эдлэл, ариутгалын зардал маш их хасагдсан байна. Энэ жил тавигдсан мөнгөөрөө ариутгал хийхэд дөнгөж үнэртүүлээд л дуусдаг. Ийм байхад дахиад хассан байна. Тогтмол зардал харьцангуй бага хасагдсан байна.

142-р цэцэрлэгийн нягтлан: 2015 оны хоолны зардал хангалттай батлагдсан. Сая тодотголоор дахин мөнгө баталсан байна.  он дуусаахад 10 гаруй сая төгрөгийг эргэж татуулахаар харагдаж байна. Тэгэхээр бусад өртэй байгаа цэцэрлэгүүд дээр энэ мөнгийг тавиулах саналтай байна. 2016 онд зарим зардлууд 7-8 сая төгрөгөөр хасагдаж батлагдсан байна.

193-р цэцэрлэгийн нягтлан: Төсвийн төслийг 584 сая төгрөгөөр явуулсан дутуу батлагдсан байна. Цалинг 355-р төсөвлөсөн мөн дутуу ирсэн.  Харахад бүх зардлаас танасан харагдлаа.  Манай цэцэрлэг  280 хүүхэд хүлээн авах  хүчин чадалтай. Гэтэл 255 хүүхдээр баталсан байна.

194-р цэцэрлэгийн нягтлан: Бусад цэцэрлэгүүдтэй адилхан бүх л зардлууд танагдсан байна. Нийт 22 ажилтан ажилладаг гэтэл цалингийн сан 20 ажилтнаар батлагдсан байна.

235-р цэцэрлэгийн эрхлэгч Нэргүй: 2015 онд 22 ажилтантайгаар баталсан байсан. 2016 оны төсвийг харахад 20 ажилтнаар баталсан байна. УБ хотод манайх шиг хүчин чадалтай цэцэрлэг 25 орон тоогоор ажилладаг, гэтэл манай орон тоо багасгасан байна.

Боловсрол цогцолбор сургуулийн нягтлан: 2015 онд ур чадварын нэмэгдэл, бусад урамшуулал, шагнал олгогдоогүй. 2016 онд я мөн олгогдохгүйгээр төсөвт тусгагдсан байна. Энэ төсвийг үзэхэд нийт мөнгөн дүн нь хасагдаагүй боловч, төсвийн хуваарилалтанд өөрчлөлт орсон байна.  Жишээ нь Үдийн цай хөтөлбөр дээр мөнгө танагдсан гэх мэт хуваарилалтын өөрчлөлтүүд байна. Төсвийн саналыг бид одоо л харж байна. Батлагдахаас нь өмнө оны гүйцэтгэлээ нийлж, хуваарилалтыг тухайн байгууллагын удирдлага, нягтлангуудаас асууж хамт хийж баймаар байна. Хуваарилалт төсвийг өөрчилснөөс болж манай байгууллагын 2015 оны  бүтэн жилийн томилолтын зардал нэг хүнд  27500 төгрөгөөр тавигдсан байсан асуудал байгаа.

Гүнгалуутай цогцолбор сургууль- ирээгүй

125-р сургуулийн нягтлан: Тогтмол зардал, бараа үйлчилгээ, үдийн цайны зардлууд хасагдсан, Нийт 65 орон тоотой ажилладаг 2016 онд 63 ажилтнаар  батласан байна.

НТБТөвийн нягтлан: Бусад байгууллагатай адил бусад зардлуудаас танагдсан цалингийн сан 40 саяар дутуу орсон байна.

Төлөөлөгч Ц.Сандаг-Очир: Төсвийн төлөвлөгөөнд яагаад хариуцлагагүй хандаад байгаан бэ? Байгууллагын дарга, нягтлангуудтай уулзаад танилцуулж болдоггүй юмуу? Боловсрол цогцолбор сургуулийн нягтлангийн хэлснээр урьдчилаад байгууллагуудтайгаа хуваарилалтаа тохирч болдоггүй юмуу? Хуваарилалтаас болж хүндрэлтэй асуудлууд их гардаг юм байна.

Төлөөлөгч Н.Ганбаатар: Энэ байдлаас болоод үл ойлголцол үссдэг. Боловсролын хэлтэс яагаад ажиллахгүй байна. Тусгай сангийн байгууллагуудтайгаа урьдчилан ярьж оруулж ирээгүйгээс 142-р цэцэрлэг 10 гаруй сая төгрөгийг буцааж татуулна  гэж байна. Бусад нь өртэй гарч байхад яагаад ийм асуудал гарч байгааг буруу хуваарилалт хийсэнтэй холбоотой гэж үзэж байна. Иймд бусад байгууллагуудтайгаа урьдчилан тохирч хуваариалалтаа хийдэг болох шаардлагатай.

ЗДТГ-ын СТСХ-ийн мэргэжилтэн Мөнхгэрэл: Санхүүжилт бүрэн орж ирвэл бүх цэцэрлэг дансандаа мөнгөтэй үлдэхээр байгаа. Гол нь санхүүжилт бүрэн орж ирээгүй болохоор хэлж мэдэхгүй байна.

Төлөөлөгч С.Даваасүрэн: Байгууллага болгон дээр асуудал байгаа. ИТХ-аас Засаг даргыг үүрэгжүүлээд ЗДТГ-аас төсвийн төлөвлөлтийг бодит байлгах талаар тодорхой ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй байна. Сарын аян байдлаар зохион байгуулж цэгцлэх хэрэгтэй байна.  Энэ асуудал урьд нь ч яригдаж байсан, одоо ч яригдаж байна. Засагдахгүй байна. Иймд тогтоолд зориуд оруулан энэ асуудлыг сайжруулах талаар хийсэн ажлыг эргэж мэдээлэх саналыг оруулъя. ИТХ-аас Засаг даргад энэ асуудлыг бүрэн цэгцлэх, бодитой болгох үүрэг өгмөөр байна.

Төлөөлөгч Ц.Сандаг-Очир: Дүүргийн удирдах ажилтаны орон тоо 14-с 18 болсон байна. Хотын захирагчийн албаруу хэд нь ТГ-т хэдэн орон тоо нь байгаа юм бэ? Энэ бүтцийг харахад орон тоо нь багассан байна.

СТСХ-ийн мэргэжилтэн Мөнхгэрэл: Удирдах албан тушаалтан дээр 5 хорооны Засаг даргыг нэмсэн байгаа. ҮТҮХ-ийн орон тоог захирагчийн албаруу оруулсан. 2 орлогч, 1 жолоочийн орон тоо хасагдсан байгаа.

Төлөөлөгч М.Мөнхманлай: Одоо авч өгөх гэж байгаа оношлогооны аппарат үнэ төлбөртэй юу?

ЭМТ-ийн дарга Энхбаяр: БН дүүргийн иргэдийн эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулалт хийж байгаад баяртай байна. Хавдар, элэгний вирус нэг номерын асуудал болоод байгаа. Улсын хэмжээнд хамгийн хямд нь 70.000-150.000 төгрөг байгаа. Бид хамгийн бага үнээр хийнэ.

Хурлын дарга Р.Өнөржаргал: Улвалжийн үнийг авах нь зайлшгүй, хамгийн доод үнээр үйлчлэх хэрэгтэй.

Төлөөлөгч Мөнхманлай:  УСБТ-ийн орлогыг нэмж болохгүй юу?

СТСХ-ийн мэргэжилтэн Мөнхгэрэл: Боломжгүй.

Төлөөлөгч Ц.Ганхуяг: ОБХ-т бүрэн тоноглогдсон явуулын станц авах зардал Орон нутгийн хөгжлийн сан дээр тусгагдсан байсан хасагдсан байна.

ЗДО О.Мөнхтулга: Бүлгүүд хуралдаж хэлэлцээд хассан байгаа.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Өөр асуух асуулт байна уу? Асуулт байхгүй  бол асуултаа тасалъя. Санал хэлэх төлөөлөгчид байна уу?

Санал хэлэх төлөөлөгчид: Н.Мөнгөншагай, С.Батдорж, П.Баттүшиг, Ё.Туул, Т.Отгонболд, Ю.Бямбаа, М.Мөнхманлай,  П.Төгөлдөр,  Д.Батнасан, Ц.Ганхуяг, Э.Ганбат, Ц.Сандаг-Очир Р.Өнөржаргал, Г.Цамбагарав

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Өөр санал хэлэх төлөөлөгч байна уу? Санал хэлэх төлөөлөгч байхгүй тул саналыг  тасаллаа. Төсвийн төсөлтэй холбогдуулж төлөөлөгчид саналаа хэллээ. Мөнгөтэй холбоотой асуудлаар саналаа хураалгая. Орж ирсэн саналаар босоо санал хураана. Унавал хэвтээ саналд орно гэж үзье. Татварын төсөвт өөрчлөлт орохгүй гэж ойлголоо. 2016 оны орлого, зарлагын зүйл заалт дээр  өөрчлөлт орохгүй, орлого төлөвлөгөөг СТСХ-ийн оруулж ирснээр, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх  1.496.803,1 төгрөгийн төсвийг  батлах саналтай байна. Саналыг дэмжиж байна уу?

Төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжигдсэн.

Багануур дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний жагсаалтыг тус бүрээр нь уншиж танилцуулж төлөөлөгчдөөс санал авав.

  1. 5-р хороо, Их гүн Бага гүн, Бага сургууль – Төлөөлөгчдийн 100%-ийн саналаар батлагдав.
  2. Нийтийн зориулалтын орон сууцны фасад- Төлөөлөгчдийн 100%-ийн саналаар батлагдав.
  3. Амины орон сууцны дэд бүтэц- Төлөөлөгчдийн 100%-ийн саналаар батлагдав.
  4. Тээвэр зохицуулалтын албанд авто гараж-Төлөөлөгчдийн 100%-ийн саналаар батлагдав.
  5. 40-47 дугаар байрны тохижилтын ажил – Олонхийн саналаар батлагдав.
  6. 48-54 дүгээр байрны тохижилтын ажил – 14 төлөөлөгчийн саналаар батлагдав.
  7. 5-р хороо ӨНМТ-д багаж, тоног төхөөрөмж- 16 төлөөлөгчийн саналаар батлагдав.
  8. 2-р хороо ӨНМТ-д чийрэгжүүлэлтийн төхөөрөмж- Төлөөлөгчдийн 100%-ийн саналаар батлагдав.
  9. ЭМТ-д оношлогооны аппарат- Төлөөлөгчдийн 100%-ийн саналаар батлагдав.
  10. ЭМТ-д дуудлагын автомашин- Төлөөлөгчдийн 100%-ийн саналаар батлагдав.
  11. ЭМТ-д хүүхдийн эмчилгээний аппарат- Төлөөлөгчдийн 100%-ийн саналаар батлагдав.
  12. БТСХ-нд тоног төхөөрөмж- Төлөөлөгчдийн 100%-ийн саналаар батлагдав.
  13. НЭМТ-д тоног төхөөрөмж- Төлөөлөгчдийн 100%-ийн саналаар батлагдав.
  14. Гэр хороолол 2 тарифт тоолуураар хангах- 17 төлөөлөгчийн саналаар батлагдав.
  15. 5-р хороо Иргэдийн бүлгийн ажил – 14 төлөөлөгчийн саналаар батлагдав.
  16. 4-р хороо Иргэдийн бүлгийн ажил – 16 төлөөлөгчийн саналаар батлагдав.
  17. Сургуулийн холболтын зураг төсөв – 18 төлөөлөгчийн саналаар батлагдав.

Нийт 1.496.803,1 төгрөгийн төсвийг төлөөлөгчдийн 100%-ийн саналаар баталлаа.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Тогтоолын төслийг танилцуулж 100%-ийн саналаар батлагдав. 8 заалт дээр төлөөлөгч Ц.Сандаг-Очирын саналаар хяналт шалгалт хийх ажлыг үүрэг болгож байна.

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:  ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын төлөвлөгөөг дээрх 17 ажлаар батлав.

Хуралдаан 18:00 цагт завсарлаж 18:30 д үргэлжлэн явагдсан болно.

Хуралдааны ирц 24-өөс 21 байлаа. 3 төлөөлөгч чөлөө авсан. /Б.Нэргүй, Жаргалсайхан, Я.Саруул/

21 төлөөлөгчтэй  84% -ийн ирцтэй хуралдаан үргэлжлэв.

СОНССОН НЬ:

Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор – 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах  тухай. Илтгэгч нь  ӨГХА-ны дарга  Ш.Отгонбаяр.

ХЭЛЭЛЦСЭН НЬ

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Газар зохион байгуулалтын нэмэлт өөрчлөлтэй холбоотой асуух зүйл байна уу?

Төлөөлөгч С.Даваасүрэн: 4  байрлалд инженерийн шугам сүлжээний газар эзэмшүүлэхээр оруулсан байна. Нэгдмэл сангийн тайланд орсон уу?

ӨГХА-ны дарга Ш.Отгонбаяр: Орсон байгаа.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Өөр асуух асуулт байхгүй тул асуултыг тасаллаа.

Санал байна уу? Санал байхгүй байлаа.

Дээр дурьдсан чиглэлээр 4 газарт газар олгож өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа төлөөлөгчид гараа өргөнө үү.

100%-ийн саналаар дэмжигдлээ.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Тогтоолын төслийг уншиж танилцуулав. Тогтоолын төслийг 100%-ийн саналаар батлав.

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:  2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 4 чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулахаар батлав.

СОНССОН НЬ:

Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор – Газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг ӨГХА-ны дарга Ш.Отгонбаяр танилцууллаа.

ХЭЛЭЛЦСЭН НЬ

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлантай холбоотой асуух асуулт байна уу?

Төлөөлөгч Ж.Мөнхцэцэг: Амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой 30 иргэний санал хүргүүлсэн хэрхэн шийдэгдсэн бэ?

ӨГХА-ны дарга Ш.Отгонбаяр: Санал өгсөн байршлууд, гудамжны булангууд байсан учир авто замын траст орсон тул өөр газар санал болгож зөвшөөрсөн нөхцөлд шийдвэрлэнэ.

Төлөөлөгч Ж.Мөнхцэцэг: Өөрсдөө зөвшөөрөөд шийдвэрлүүлсэн хүн байгаа бол нэрсээр нь албан ёсоор хариу ирүүлээрэй.

Төлөөлөгч Х.Хишигбадрах: 2015 оны газара зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа Тэргүүлэгчдээр эрх шилжүүлэх тухай асуудал яригдсан санагдаад байна. ӨГХА-наас оруулж ирсэн төлөвлөгөөгөөрөө яваад байх юм.

ӨГХА-ны дарга Ш.Отгонбаяр: Хуралдааны тогтоолоор батлагдаж орж ирсэн төлөвлөгөөгөөрөө явж байгаа.

Төлөөлөгч Х.Хишигбадрах: Би хуралдааны тэмдэглэл харж байна. АОСТ, /Хуцаагийн /Жишиг хороолол дээр яригдсан байна. Журамлах тухай яригдсан байна. Энэ асуудал юу болсон бэ?

ӨГХА-ны дарга Ш.Отгонбаяр: Жишиг хороолол, АОСТ-ын асуудлаар ЗДТГ тендэр шалгаруулсан.

Төлөөлөгч Х.Хишигбадрах: Дүүргийн инженерийн бүтцээр хамгаалалтын бүсийн асуудал яригдсан энэ юу болсон бэ?

ӨГХА-ны дарга Ш.Отгонбаяр: Газрын захирамж гарсан 2016 оны 1-р улиралд кадастр хийгдэхээр байгаа. Төмөр замын хувьд улсын хэмжээнд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа.

Төлөөлөгч Мөнгөншагай: Кадастр хийлгээд мэдээллийн баазад оруулах зорилготой, газрын төлбөр төлөхгүй.

Төлөөлөгч Х.Хишигбадрах: Залуус хэсгийн иргэдээс өмчилж авбал зохих нь хэд вэ?

ӨГХА-ны дарга Ш.Отгонбаяр: Оршин суугч бүгд-263, өмчилсөн -99, эзэмших эрхтэй -55 бусад нь газар дээр хөрөнгөө баталгаажуулаагүй тул эрх үүсэхгүй байгаа.  Эзэмших эрхтэй 100 айлыг өмчлүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан байгаа.

Төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ: Нарийн нуурын төслүүд хэрэгжиж эхэлсэн үү?

ӨГХА-ны дарга Ш.Отгонбаяр: Эзэмших эрх үүсээд 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу үйл ажиллагаагаа хийх ёстой байгаа.

Төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ: Зориулалтыг нь өөрчилсөн байдаг. Энэнд ямар арга хэмжээ авдаг вэ?

ӨГХА-ны дарга Ш.Отгонбаяр: Зориулалт өөрчлөхийг хориглосон заалт байдаггүй. Зөвшөөрдөг. ЗД бүрэн эрхийнхээ хүрээнд өөрчилж болно.

Төлөөлөгч Н.Ганбаатар: Өмнөх хурлуудаар нэр усыг нь заагаад тусгуулдаг. Гэтэл дараа нь өөрчлөгдчих юм. Магнай трейдийн авто хийн колонкын зориулалтаар баригдаад ашиглалтанд орж байна. Самрын үйлдвэрийн газрыг хэзээ олгосон бэ? Уурхайн байрны тэнд хуучин цэнхэр вагончик байсан газарт одоо 3 давхар барилга босч байна. Газрын хэмжээгээрээ баригдаж байгаа юу? Замын урд чигээрээ гардаг замууд бүгд хаагдсан байгаа, үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

ӨГХА-ны дарга Ш.Отгонбаяр: Магнай трейд дуудлага худалдаагаар худалдаж авсан байгаа. Зориулалтын дагуу барилгаа барьсан. Улсын комисс, мэргэжлийн хяналтын хэлтэс хяналтаа тавих ёстой. Өвлийн хүлэмжийн зориулалтаар 2014 онд авсан. Төслөө бэлэн болгосон байгаа. Зээлээ авсан. Уурхайчин ДМС трейд , хуучин Очирын Батболд гэдэг хүн эзэмшиж байгаад цуцлагдсан. Хэлэлцэгдээд суурь үнээ төлөөд авсан, хашаагаа хэмжээний дагуу барьсан. 2003 оны захирамжтай, 2013 онд Очирхуяг гэдэг хүнд эрх шилжсэн. Хэмжээ огт өөрчлөгдөөгүй /300 м кв/ Зам хаасан орц, гарцын тухайд ТХҮХ тайлбарлах байх.

Төлөөлөгч П.Баттүшиг: Зориулалт өөрчлөөд байгааг болно  гэж ойлгож болох уу? Ямар нөхцөлд эрхийг сунгадаг, сунгадаггүй вэ?

ӨГХА-ны дарга Ш.Отгонбаяр: Үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн тохиолдолд зориулалтыг өөрчилдөг. Үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд гэрээгээ сунгахгүй байх асуудал байдаггүй. Тухайн газар дээр олон нөхцлийг харж байж шийддэг.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Нэгдмэл сангийн тайланг хэзээ оруулах вэ?

ӨГХА-ны дарга Ш.Отгонбаяр: 12 сарын 10-наар хугацаа өгсөн. Хурал хуралдахгүй  байсан тул  хугацаа алдаж байна.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Өөр асуух асуулт байна уу? Асуулт байхгүй бол асуултыг тасаллаа.

Санал хэлэх төлөөлөгч байна уу? Төлөөлөгч Н.Ганбаатар санал хэллээ.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Өөр санал хэлэх төлөөлөгч байна уу?

Санал хэлэх төлөөлөгч байхгүй бол саналыг тасаллаа.

СОНССОН НЬ:

Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор – 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ӨГХА-ны дарга Ш.Отгонбаяр танилцууллаа.

ХЭЛЭЛЦСЭН НЬ:

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Төлөвлөгөөтэй холбоотой асуух асуулт байна уу?

Төлөөлөгч М.Мөнхманлай: Хэрлэн голыг хамгаалах, хэрлэн голын дагуу газар олгох 2 асуудал зөрчилдөөд байна. Үүнийг тайлбарлана уу. Амралт барина гэсэн байна.

ӨГХА-ны дарга Ш.Отгонбаяр: Хамгаалах гэдэг нь эзэнгүй байлгах асуудал биш. Зөв хэрэглээ, зохион байгуулалт хийх хэрэгтэй байх. Энэ 2 амралтын газрыг  үндсэн хуулийн цэц-д эрхийг олгохоор оруулсан.

Төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ: Хотын эдэлбэр газрын асуудал, мөн  хотын захирагч ямар эрхтэй байх талаар ямар ойлголттой байх вэ?

ӨГХА-ны дарга Ш.Отгонбаяр: Үндсэн хууль, ЗЗНДНТУТХуулинд өөрчлөлт оруулаагүй нөхцөлд ЗД-д бүрэн эрх нь байгаа. Төлөвлөлт тохижуулалтын асуудал захирагчид байгаа.

Төлөөлөгч Н.Ганбаатар: Багануур дүүрэг газаргүй болсон. 11,000 га-г нийслэл авчихсан. Энэ асуудлыг шийдтэл газар олголтыг түр зогсоох нь зүйтэй. Бид газаргүй байж энэ асуудлыг ярих хэрэг байна уу?

ӨГХА-ны дарга Ш.Отгонбаяр: Дүүргийн Засаг даргаас дээд шатанд асуудлыг удаа дараа тавьсан байгаа. Цуцалж өхөийг хүссэн. Манайхаас огт мэдээлэл аваагүй байж шийдвэр гаргасан байгаа. Бид хөөцөлдөж уулзаж байгаа.

Засаг дарга Б.Бямбадорж: Хариуцлагагүй асуудал болсон байгаа. Цахилгаан станцыг Хятадын, МСҮТ барих асуудлыг Японоос хөрөнгө оруулалт хийхээр байгаа.

Төлөөлөгч  Т.Отгонболд: МСҮТ-ийн газар байгаа биз дээ. Хуулийн сургалт мэдээллийн төв хаана баригдах вэ?

ӨГХА-ны мэргэжилтэн Г.Баттулга: МСҮТ, 800 хүний суудалтай Соёлын ордоны барилгын газар олголтын захирамж 2011 онд Ц.Сандаг-Очир даргын захирамжаар гарч байсан. Одоо хүчингүй болсон.

Төлөөлөгч С.Даваасүрэн: Хүчингүй болоогүй байсан бол  яах вэ?

Засаг дарга Б.Бямбадорж: Хадан хошуу орчимд Хуулийн сургалт мэдээллийн төв барихаар хүсэлт ирчихээд байгаа.

Төлөөлөгч Ц.Сандаг-Очир: МСҮТ-ийн газрын захирамжийг хэзээ хүчингүй болгосон бэ? Аль засаг даргын үед хүчингүй болсон бэ?

ӨГХА-ны мэргэжилтэн Г.Баттулга: Та өөрөө хүчингүй болгосон

Төлөөлөгч Ц.Сандаг-Очир: Би хүчингүй болгоогүй. Хүчингүй болсон захирамжийг үзмээр байна.

ӨГХА-ны мэргэжилтэн Г.Баттулга: Захирамжуудыг шүүлээ. Энэ захирамж хүчингүй болгоогүй байна. Спорт ордон барих газартай давхцуулсан байна.

Төлөөлөгч Ц.Сандаг-Очир: Спорт ордон барих нэмж шаардлага  яг одоо байгаа юу? МСҮТ барих нь хэрэгтэй гэж бодож байна. Спорт ордон бариад ашиглалтын зардлыг яаж гаргах гэж байна. Ингэхээр Спорт ордон барих захирамжаа хүчингүй болгочихвол 2011 оны гаргасан МСҮТ-ийн захирамж хүчинтэй гэсэн үг.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Өөр асуулт байна уу? Асуух асуулт байхгүй бол асуултыг тасаллаа.

Санал хэлэх төлөөлөгчид байна уу?

Санал хэлсэн төлөөлөгчид :  С.Даваасүрэн, Н.Ганбаатар, Т.Отгонболд, С.Батдорж, Хишигбадрах

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Газар төлөвлөлтийг заалт бүрээр нь санал хураагаад явах саналтай байна.

Төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжигдэж заалт тус бүрээр уншиж танилцуулж санал хураалаа.

2.1 Төрийн үйлчилгээний зориулалтаар

  1. 1-р хороо Сургалтын задгай хэсгийн баруун талд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн Ж бүсэп МСҮТ барих – хуучин захирамж байгаа тул цуцлагдав. Дэмжсэн -3, татгалзсан- 18 төлөөлөгч байна. Дэмжигдээгүй.
  2. Хуцаа хэсэгт сургуулийн зориулалтаар 1 га газар олгох – Дэмжсэн 10, татгалзсан-11 төлөөлөгч байна. Дэмжигдээгүй.
  3. АОСХ Хуцаа хэсэгт цэцэрлэгийн зориулалтар 0.4 га – Дэмжсэн -7, татгалзсан 14 төлөөлөгч байна. Дэмжигдээгүй.
  4. 1-р хороо Хадан хошуу орчимд 0,4 га – Дэмжсэн-3, татгалзсан 18 төлөөлөгч байна. Дэмжигдээгүй.
  5. Цаг уурын конторын газар – Олонхийн саналаар дэмжигдсэн.
  6. 2-р хороо Хадан хошуу орчимын 4.0 га газарт Хуулийн сургалт, мэдээллийн төв байгуулах –

Төлөөлөгчдөөс 0.5-1.0 га газар болгож багасгасан тохиолдолд дэмжих санал гарсан.

1га газар олгох санал дээр санал хураалт явуулахад – дэмжсэн 13, татгалзсан 8 төлөөлөгч байна. Олонхийн саналаар дэмжигдсэн.

7.3-р хороо үйлдвэр хэсгийн 0.3 га газарт  Нийтийн тээврийн нэгдсэн граж барих- Олонхийн саналаар дэмжигдсэн.

  1. 5-р хороо хэрлэн голын эрэг орчимын 1.0 га газарт Өвс тэжээлийн фондны хашаа барих – Олонхийн саналаар дэмжигдсэн.

2.2.1 Шинээр газар эзэмшүүлэх

2.2.1.1 1-р хороо сургалтын задгайн баруун урд талд, хэсэгчилсэн төлөвлөлтийн А бүсэд 107 өрхөд амины орон сууцны газар олгох – Дэмжсэн-4, татгалзсан-17 дэмжигдээгүй.

2.2.1.2 1-р хороо сургалтын задгайн баруун урд талд, хэсэгчилсэн төлөвлөлтийн Б бүсэд 103 өрхөд амины орон сууцны газар олгох – Дэмжсэн -6, татгалзсан-15 дэмжигдээгүй.

2.2.1.3 1-р хороо Нарийны аманд 250 иргэнд зуслангийн газар олгох – Дэмжсэн-5, татгалзсан 16 дэмжигдээгүй.

2.2.1.4 1-р хороо Хадан ошууны орчимд Байгуулж буй жишиг хороолол, гэр хэрэгцээний зориулалтаар 550 өрхөд газар олгох – дэмжсэн-6, татгалзсан-15 дэмжигдээгүй.

2.2.1.5 2-р хороо Хужирт, Галуут, Уурхайчин хэсэгт 60 өрхөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар  – дэмжсэн -13, татгалзсан- 8.  Олонхийн саналаар дэмжигдсэн.

2.2.1.6  4-р хороо Байдлагийн 20-р гудамжнйи 12 өрхөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар – дэмжсэн -15, татгалзсан-6. Олонхийн саналаар дэмжигдсэн.

2.2.2 Нийтийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх

2.2.2.1 1-р хороо Сургалтын задгай хэсгийн баруун талд, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн Д бүсэд цахилгаан станцын ажилчдын орон сууцны хороолол байгуулах – дэмжсэн-8, татгалзсан-13. Дэмжигдээгүй.

2.2.2.2 Цэвэр усны Наран станцын баруун урд талд, төв зам дагуу 0.2 га газарт ОБХ, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ний  ажилчдын байр барих.

ОБХ, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ний  ажилчдын байрыг салгаж оруулах санал гарснаар эхний ээлжинд ОБХ-ийн ажилчдын байр барих газрын асуудал  дээр санал хураасан. – дэмжсэн-16, татгалзсан-3. Олонхийн саналаар дэмжигдсэн.

МХС ТӨХК-ний ажилчдын байр барихад 0.1 га газар олгох – дэмжсэн-8, татгалзсан-13. Дэмжигдээгүй.

2.2.2.3  3-р хороо Залуу гэр бүлд зориулсан нийтийн  орон сууц барих – дэмжсэн-9, татгалзсан-12.  Дэмжигдээгүй.

Худалдаа, үйлчилгээний чиглэлээр

1.3-р хороо Төмөр замын ажилчдын орон сууцны баруун талд худалдаа үйлчилгээний зориулалтаар – Дэмжсэн-10, татгалзсан-11. Дэмжигдээгүй.

2.3-р хороо Капитал банкны баруун урд талд төв зам дагуу – Дэмжсэн-5, татгалзсан-16. Дэмжигдээгүй.

3.3-р хороо Үйлдвэр хэсэг Автограж барих – Дэмжсэн-5, татгалзсан-16. Дэмжигдээгүй.

Амралт, аялал жуулчлалын чиглэлээр

1.3-р хороо Хэрлэн голын эрэг дагуу Ноён амралтын газрын хойд аманд Шүүхийн ажилчдын амралтын байр барих – Дэмжсэн -6, татгалзсан-15. Дэмжигдээгүй

2.3-р хороо Хэрлэн голын эрэг дагуу Ноён амралтын газрын хойд аманд ОБХ-ийн ажилчдын амралтын байр барих – Дэмжсэн-7, татгалзсан-14. Дэмжигдээгүй.

3.5-р хороо Бүргэ эрги амралтын газрын хойд талд Аялал жуулчлал, түүхийн дурсгалт газар – Дэмжсэн-2, татгалзсан-19. Дэмжигдээгүй

Хөдөө аж ахуйн чиглэлээр

1.5-р хороо Нарийн нуур хэсэгт төмс, хүнсний ногоо тариалах – Дэмжсэн-16, татгалзсан-3. Олонхийн саналаар дэмжигдсэн.

2.4.1 Бичил цэцэрлэг, тоглоомын талбайн тохижилтын ажлын зураг

3-р хороо 27-31-р байрны дундах талбай – Хасагдсан

3-р хороо 55-61-р байрны дундах талбай –Хасагдсан

3-р хороо 40-47 дугаар байрны дундах талбай – Олонхийн саналаар дэмжигдсэн.

3-р хороо 48-54 дүгээр байрны дундах талбай – Олонхийн саналаар дэмжигдсэн.

ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж  2015 оны ажлаа дүгнэж дууслаа. 2016 оны төлөвлөгөөгөө баталлаа.

Тогтоолын төслийг танилцуулж 100%-ийн саналаар батлав.

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: 2016 газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дээрх санал хураалтын дагуу баталлаа.

Хуралдаанд идэвхтэй оролцсон төлөөлөгчид, ажлын албаныхан та бүхэнд баярлалаа. Шинэ оноо сайхан угтаарай. Ажлын амжилт хүсье.

ИТХ-ын ээлжит XV хуралдаан албан ёсоор өндөрлөснийг мэдэгдье.

Хуралдаан 20цаг 45 минутад дуусав.

 

ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН:

ИТХ-ЫН ИОХ-ИЙН ДАРГА                                      С.ИЧИНХОРЛОО

ЗДТГ-ЫН НХ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН                    Б. УРАНЦЭЦЭГ

ХЯНАСАН:                                               Р.ӨНӨРЖАРГАЛ