Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төсөлд төрийн аудитын байгууллагаас өгсөн дүгнэлтийн хураангуйг Нээлттэй Нийгэм Форумын судлаач Б.Ундармаа бэлтгэснийг сонирхогч талуудад хүргэж байна.
Аудитын дүгнэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын хуулийн шаардлагыг хангах, цалин тэтгэврийн нэмэгдлийн инфляцад үзүүлэх нөлөөг тооцож төсөв ба мөнгөний бодлогыг уялдуулах, ногдол ашгийн орлогыг бүрэн төвлөрүүлэх, зарлагын үр дүнг хэмжих үзүүлэлтүүдийг тодорхойлох, шинээр нэмэх хөрөнгө оруулалтын төслүүдийн төсөвлөлтийн шаардлагыг нягтлахыг анхааруулж байна.










