УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА
Төсвийн тухай хуулийн дагуу Засгийн газар Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг 2026 оны есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлж, УИХ 2027 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуваарьтай.
Иймд Нээлттэй Нийгэм Форум 2027 оны улс, орон нутгийн төсвийн төлөвлөлтийн асуудлаар шуурхай дүн шинжилгээ хийх судалгааны төслийн шалгаруулалт зарлаж байна.
Санал хүлээн авах хугацаа: 2026 оны есдүгээр сарын 30-ны 17:00 цаг хүртэл
Цахим шуудан: fellowship@forum.mn
Судалгааны сэдэв, тавигдах шаардлага болон бүрдүүлэх материалын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Төсвийн тухай хуулийн дагуу Засгийн газар Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг 2026 оны есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлж, УИХ 2027 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуваарьтай. Иймд Нээлттэй Нийгэм Форум 2027 оны улс, орон нутгийн төсвийн төлөвлөлтийн асуудлаар шуурхай дүн шинжилгээ хийх судалгааны төслийн шалгаруулалт зарлаж байна. Үүнд:
НЭГ. НЭГДСЭН ТӨСӨВ
Орлого төлөвлөлт
- Монгол Улсын 2027 оны төсөвт уул уурхайн салбараас төвлөрөх орлого төлөвлөлтийн дүн шинжилгээ
Хөрөнгө оруулалтын төлөвлөлт
- Монгол Улсын 2027 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих төслүүдийн төлөвлөлт ба Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний уялдааны дүн шинжилгээ
- Монгол Улсын 2027 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих төслүүдийн төлөвлөлт, төсөвт өртөг, санхүүжилтийн дүн шинжилгээ (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх)
- Монгол Улсын 2027 төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих өмнөх оноос шилжих төслүүдийн төсөвт өртгийн дүн шинжилгээ (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх)
Урсгал зардлын төлөвлөлт
- Боловсролын салбарын 2027 оны урсгал зардлын төслийн дүн шинжилгээ
- Эрүүл мэндийн салбарын 2027 оны урсгал зардлын төслийн дүн шинжилгээ
Дагалдах хуулиуд
- Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн дүн шинжилгээ
ХОЁР. НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ
Урсгал зардлын төлөвлөлт
- Нийслэлийн 2027 оны төсвийн урсгал зардлын төлөвлөлтийн дүн шинжилгээ (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх)
- Нийслэлийн дүүргүүдийн 2027 оны төсвийн урсгал зардлын төлөвлөлтийн дүн шинжилгээ (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх)
Хөрөнгө оруулалтын зардлын төлөвлөлт
- Нийслэлийн 2027 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн дүн шинжилгээ (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх)
- Нийслэлийн дүүргүүдийн 2027 оны хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн дүн шинжилгээ (төсвийн төсөл болон батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийх).
Судалгааны ажлын даалгаварыг доорх хавсралтуудаас татаж үзнэ үү.
- Монгол Улсын 2027 төсвийн хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн төсөвт өртөгт дүн шинжилгээ хийх ажлын даалгавар
- Монгол Улсын 2027 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих төслүүдийн төлөвлөлтөд тойм дүгнэлт хийх ажлын даалгавар
- Монгол Улсын 2027 төсвийн хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн төсөвт өртөгт дүн шинжилгээ хийх ажлын даалгавар
- Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиудын нэмэлт, өөрчлөлтөд дүн шинжилгээ хийх ажлын даалгавар
- Монгол Улсын 2027 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих төслүүдийн төлөвлөлт ба Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний уялдаанд
дүн шинжилгээ хийх ажлын даалгавар
Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:
- Судлах асуудал, судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан бие даасан судлаачаас гадна судлаачдын баг төслийн уралдаанд оролцож болно.
- Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байх.
- Сонгон авсан сэдвээр болон төстэй асуудлаар судалгаа хийж байсан бол давуу тал болно.
- Судлаач нь сонгон авсан сэдвээр хараат бусаар бодлогын судалгаа хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх.
Судалгааны төслийн баримт бичиг:
- Судалгааны сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хугацаа зэргийг багтаасан төслийг ННФ-ын судалгааны төслийн маягтын дагуу боловсруулсан байх шаардлагатай бөгөөд маягтыг дараах холбоосоор татаж авна уу.
Судалгааны төслийн санал ирүүлэх хугацаа, хаяг:
Судалгааны төслийн баримт бичгийг 2025 оны 9 сарын 30-ны Лхагва гарагийн 17 цагаас өмнө Нээлттэй Нийгэм Форумын fellowship@forum.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Судалгааны саналыг зөвхөн цахимаар хүлээн авна.











